Петрийн туршлага: Гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (II хэсэг)
Хүний бүхий л амьдрал Сатаны эзэмшил дор өнгөрдөг, өөрийгөө Сатаны нөлөөнөөс чөлөөлж чадах хүн нэг ч үгүй билээ. Бүгд өчүүхэн төдий ч утга учир, эсвэл үнэ цэнэгүйгээр, бохир заваан дэлхийд, завхрал, хоосрол дунд амьдардаг; тэд махан биеийн төлөө, шунал тачаалын төлөө, Сатаны төлөө тийм хэнэггүй амьдралаар амьдардаг. Тэдний оршин тогтнолд өчүүхэн төдий ч үнэ цэнэ байхгүй. Хүн, Сатаны эзэмшлээс өөрийгөө чөлөөлж чадах үнэнийг олж авах чадваргүй билээ. Хэдийгээр хүн Бурханд итгэж, Библи уншдаг ч, өөрийгөө Сатаны эзэмшлийн хяналтаас хэрхэн чөлөөлөхийг ойлгодоггүй. Эрин үеүдийн туршид, маш цөөхөн хүн энэ нууцыг нээж олсон, маш цөөн хүн үүнийг хөндсөн. Иймээс, хэдийгээр хүн Сатаныг жигшиж, махан биеийг жигшдэг ч Сатаны хууран мэхлэх нөлөөнөөс хэрхэн ангижрахаа мэддэггүй. Өнөөдөр, та нар Сатаны эзэмшил дор байсаар байгаа биш гэж үү? Дуулгаваргүй үйлдэлдээ та нар гэмшдэггүй, тэр ч байтугай бохир заваан, дуулгаваргүй гэдгээ мэдэрдэггүй. Бурханыг эсэргүүцсэнийхээ дараа ч гэсэн та нар сэтгэл амар байж, асар их амар амгаланг мэдэрдэг. Энэхүү амгалан байдал нь ялзармал байдлаас чинь болдоггүй гэж үү? Энэ санаа амар байдал дуулгаваргүй байдлаас чинь гардаггүй гэж үү? Хүн бүгд хүний тамд амьдардаг, Сатаны харанхуй нөлөөн дор амьдардаг; газар нутаг даяар сүнснүүд хүнтэй хамт амьдарч, хүний махан биеийг бага багаар иддэг. Газар дээр, чи үзэсгэлэнтэй диваажинд амьдардаггүй. Чиний байгаа газар бол диаволын ертөнц, хүний там, үхэгсдийн ертөнц юм. Хэрвээ хүн ариусгагдахгүй бол бүр бохир заваан; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулаагүй бол Сатаны хоригдол хэвээр үлдэх болно; хэрвээ тэр шүүгдэж гэсгээгдээгүй бол Сатаны харанхуй нөлөөний дарлалаас зугтах ямар ч аргагүй байх болно. Чиний харуулдаг завхарсан зан чанар болоод амьдран харуулдаг дуулгаваргүй зан авир, Сатаны эзэмшил дор амьдарсаар байгааг чинь батлахад хангалттай юм. Хэрвээ чиний оюун санаа болон бодол ариусгагдахгүй бол, мөн чиний зан чанар шүүгдэж, гэсгээгдэхгүй бол бүхий л оршихуй чинь Сатаны эзэмшилд байж, оюун санааг чинь Сатан захирч, бодлыг чинь Сатан жолоодож, бүх оршихуй чинь Сатаны гарт байдаг. Чи одоо Петрийн стандартаас хэчнээн их хол байгаагаа мэдэж байна уу? Чи хэв чанартай юу? Чи өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хэр их мэддэг вэ? Петрийн мэдэж авсан зүйлийн хэр ихийг чи эзэмшдэг вэ? Хэрвээ өнөөдөр чи мэдэж чадахгүй бол ирээдүйд энэ мэдлэгийг олж авч чадах уу? Чам шиг залхуу, хулчгар хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийг ердөө ч мэдэх чадваргүй байдаг. Хэрвээ чи махан биеийн амар тайвныг, махан биеийн зугаа цэнгэлийг хөөвөл ариусгагдах ямар ч аргагүй болох ба эцэст нь чи Сатан руу эргэн очно, учир нь чиний амьдран харуулдаг зүйл бол Сатан, мөн махан бие билээ. Өнөөдрийн байдлаар олон хүн амийг эрэлхийлдэггүй ба тэд ариусгагдах тухай, эсвэл илүү гүн гүнзгий амийн туршлага руу орох тухай анхаардаггүй гэсэн үг юм. Тэгвэл тэд хэрхэн төгс болгуулах юм бэ? Амийг эрж хайдаггүй хүмүүст төгс болгуулах ямар ч боломж байхгүй ба Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг зорьдоггүй хүмүүс Сатаны харанхуй нөлөөнөөс зугтаах чадваргүй байдаг. Бурханыг мэдэх болон зан чанарын өөрчлөлтөд орох талаар тэд хянуур ханддаггүй ба шашинд итгэгчдийн адилаар зүгээр л ёс заншил сахиж, шүтэн мөргөдөг. Энэ нь цагийн гарз биш гэж үү? Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн, амийн асуудлуудын талаар ноцтой ханддаггүй, үнэн рүү орохыг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг ч зорьдоггүй бол, тэр ч байтугай Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй бол төгс болгуулж чадахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байвал Бурханы ажлын ач холбогдлыг ойлгох ёстой. Ялангуяа чи Түүний гэсгээлт, шүүлтийн ач холбогдлыг, мөн тэдгээр нь яагаад хүн дээр хэрэгждэгийг ойлгох ёстой. Чи хүлээн зөвшөөрч чадах уу? Ийм төрлийн гэсгээлтийн үеэр чи Петртэй адилхан туршлага, мэдлэгийг олж авч чадах уу? Хэрвээ чи Бурханы болон Ариун Сүнсний ажлын тухай мэдлэгийг эрэлхийлж, зан чанартаа өөрчлөлт хийхийг зоривол төгс болгуулах боломжтой болно.
Төгс болгуулах хүмүүсийн хувьд, байлдан дагуулагдах ажлын энэ алхам зайлшгүй шаардлагатай; байлдан дагуулагдсаныхаа дараа л хүн төгс болгуулах ажлыг туулж мэдэрч чадна. Хэрвээ чи зөвхөн байлдан дагуулагдах үүргийг биелүүлдэг бол тийм ч их үнэ цэнэтэй биш бөгөөд Бурханаар ашиглуулахад ч тохирохгүй. Сайн мэдээ түгээгдэх үед чи хувь нэмрээ оруулах ямар ч аргагүй байх болно, учир нь чи амийг эрэлхийлдэггүй, өөрийгөө өөрчилж, сайжруулахаар зорьдоггүй, иймээс чамд амийн ямар ч бодит дадлага туршлага байдаггүй. Энэхүү алхам алхмаар хийгдэх ажлын үеэр чи нэгэнтээ үйлчлэл үзүүлэгч, товойлгогч болж ажилласан байж болно, гэхдээ хэрвээ чи Петр шиг байхыг зорьдоггүй, мөн эрэл хайгуул чинь Петрийн төгс болгуулсан замын дагуу биш бол мэдээж чамд зан чанарын өөрчлөлтийн туршлага гэж алга. Хэрвээ чи төгс болгуулахыг зорьдог хүн бол гэрчлэл хийж, ингэж хэлэх болно: “Алхам алхмаар хийгддэг Бурханы энэ ажилд би Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэдий асар их зовлон шаналал туулсан ч би Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, Бурханы хийдэг ажлыг олж авсан, Бурханы зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирж, надад ерөөл, нигүүлсэл авчирсан, Түүний гэсгээлт, шүүлт намайг хамгаалж, ариусгасан. Хэрвээ намайг Бурхан гэсгээж, шүүгээгүй бол, хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэж чадахгүй байх байсан ба аврагдаж чадахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйл болохын хувьд, хүн Бүтээгчийн бүтээсэн бүх зүйлийг эдлээд зогсохгүй, хамгийн чухал нь бүх бүтээл Бурханы зөвт зан чанарыг эдэлж, Түүний зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар хүний таашаалыг хүртүүштэй гэдгийг өнөөдөр би харж байна. Сатаны завхруулсан бүтээл болохын хувьд, хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг ба цаашлаад агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж аваагүй байсан ч үүнийг харах сайн хувь тавилантай байх нь миний хувьд ерөөл билээ.” Энэ нь, төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам бөгөөд тэдний ярьдаг мэдлэг юм. Ийм хүмүүс нь Петртэй адил; тэд Петртэй адил туршлагатай. Ийм хүмүүс бас амийг олж авсан, үнэнийг эзэмшсэн хүмүүс юм. Хэрвээ хүн эцэст нь хүртэл мэдэрч туулах юм бол Бурханы шүүлтийн үеэр өөрийгөө Сатаны нөлөөллөөс бүрмөсөн ангижруулж, Бурханаар авахуулах нь гарцаагүй.
Байлдан дагуулагдсаны дараа хүмүүст ямар ч хангинасан гэрчлэл байдаггүй. Тэд ердөө л Сатаныг шившиглэсэн, гэхдээ Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулаагүй байдаг. Чи хоёр дахь авралыг олж аваагүй; зүгээр л нүглийн тахилыг олж авсан, гэхдээ хараахан төгс болгуулаагүй—энэ нь ямар их хохирол билээ. Та нар юунд орох ёстойгоо, юуг амьдран харуулах ёстойгоо ойлгох учиртай ба тэдгээр лүү орох ёстой. Хэрвээ эцэст нь төгс болгуулж чадахгүй бол чи жинхэнэ хүн болохгүй ба харамслаар дүүрэх болно. Эхлээд Бурханы бүтээсэн Адам, Ева хоёр ариун хүмүүс байсан, өөрөөр хэлбэл, Еден цэцэрлэгт байх үедээ тэд бохир заваанаар сэвтээгүй, ариун байсан. Тэд бас Еховад итгэлтэй байсан ба Еховагаас урвах талаар юу ч мэддэггүй байв. Яагаад гэвэл тэд Сатаны эзэмшлийн саад тотгоргүй, Сатаны хоргүй байсан ба бүх хүн төрөлхтнөөс хамгийн ариун нь байлаа. Тэд ямар ч бохир заваан зүйлээр бохирдолгүй, махан биед эзэмдүүлэлгүй, Еховаг хүндлэн дээдэлж, Еден цэцэрлэгт амьдарч байжээ. Дараа нь Сатанд уруу татагдах үедээ тэд могойн хор болоод Еховагаас урвах хүсэлтэй болсон ба тэд Сатаны нөлөөн дор амьдарсан. Эхэн үедээ тэд ариун байсан бөгөөд Еховаг хүндэлдэг байсан; энэ л хүн юм. Сүүлд нь, Сатанд уруу татагдсаныхаа дараа тэд, сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж, тэд Сатаны нөлөөн дор амьдарсан. Тэднийг Сатан аажмаар завхруулж, тэд хүний анхдагч дүр төрхийг алдсан. Эхэн үедээ хүнд Еховагийн амьсгал байсан бөгөөд өчүүхэн төдий ч дуулгаваргүй байдал байгаагүй, мөн зүрх сэтгэлд нь өчүүхэн төдий ч хорон муу байгаагүй. Тэр үед, хүн үнэхээр хүн байсан. Сатанаар завхруулагдсаныхаа дараа хүн араатан болсон юм: Түүний бодол ёрын муу, бохир заваанаар дүүрч, ямар ч сайн сайхан, ариун зүйлгүй болсон. Энэ нь Сатан биш гэж үү? Бурханы ихээхэн ажлыг туулж мэдэрсэн боловч чи өөрчлөгдөөгүй, эсвэл цэвэрлэгдээгүй. Чи одоо ч Сатаны эзэмшил дор амьдардаг ба одоо ч Бурханд захирагддаггүй. Энэ бол байлдан дагуулагдсан боловч төгс болгуулаагүй хүн юм. Тийм хүнийг яагаад төгс болгуулаагүй гэдэг вэ? Учир нь энэ хүн амийг буюу Бурханы ажлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй бөгөөд зөвхөн махан биеийн зугаа цэнгэл, түр зуурын тав тухад шунадаг. Үүний үр дүнд, тэдний амь зан чанарт өөрчлөлт байдаггүй ба тэд Бурханаар бүтээгдсэн хүний анхдагч дүр төрхийг олж аваагүй байдаг. Тийм хүмүүс бол алхаж яваа цогцос, ямар ч сүнсгүй үхдлүүд юм! Сүнсэн дэх хэрэг явдлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, ариун байдлыг эрэлхийлдэггүй, үнэнийг амьдран харуулахыг зорьдоггүй, зөвхөн сөрөг талд байлдан дагуулагдахад сэтгэл хангалуун байдаг хүмүүс бол үнэнийг амьдран харуулж, илэрхийлж, ариун хүмүүсийн нэг болж чадахгүй хүмүүс юм—тэд бол аврагдаагүй хүмүүс юм. Учир нь, хэрвээ үнэнгүй бол хүн Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадахгүй; Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадах хүмүүс л аврагдсан хүмүүс юм. Миний хүсэж байгаа зүйл бол Петр шиг хүмүүс, төгс болгуулахаар зорьдог хүмүүс юм. Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг. Энэхүү аврал нь, Бурханаар авруулахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг ба зөвхөн та нар үүнийг аваад зогсохгүй, Бурхан ч гэсэн та нарыг олж авах юм. Та нар Бурханыг олж авах нь Бурханаар авхуулахын төлөө байдаг. Өнөөдөр Би эдгээр үгийг та нарт хэлж, та нар үүнийг сонссон, тэгээд та нар эдгээр үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь, та нар эдгээр үгийг хэрэгжүүлэх үе нь эдгээр үгээр дамжуулаад Би та нарыг олж авах үе байх болно; үүний зэрэгцээ та нар ч гэсэн эдгээр үгийг олж авах ба өөрөөр хэлбэл, та нар хамгийн агуу авралыг олж авсан байх болно. Ариусгагдах үед та нар жинхэнэ хүн болох болно. Хэрвээ чи үнэнийг амьдран харуулж, эсвэл төгс болгуулсан хүний дүр төрхийг амьдран харуулах чадваргүй бол чамайг хүн биш, алхаж яваа цогцос, араатан гэж хэлж болно, учир нь чи үнэнгүй бөгөөд өөрөөр хэлбэл, чи Еховагийн амьсгалгүй хүн, иймээс чи бол ямар ч сүнсгүй үхсэн хүн юм! Хэдийгээр байлдан дагуулагдсаны дараа гэрчлэл хийх чадвартай ч, олж авсан зүйл чинь өчүүхэн аврал бөгөөд чи сүнстэй амьд хүн болоогүй. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлт амссан ч үүний үр дүнд зан чанар чинь шинэчлэгдэж, эсвэл өөрчлөгдөөгүй; чи одоо ч хуучнаараа байгаа, одоо ч Сатанд харьяалагддаг ба ариусгагдсан хүн биш. Төгс болгуулсан хүмүүс л үнэ цэнэтэй бөгөөд зөвхөн тийм хүмүүс л жинхэнэ амьдралыг олж авсан. Нэг өдөр, хэн нэгэн чамаас ингэж асуух болно, “Чи Бурханы ажлыг мэдэрч туулсан, тиймээс Түүний ажил ямархуу талаар жаахан яриад өгөөч. Давид Бурханы ажлыг туулж, Еховагийн үйл хэргийг харсан, Мосе ч гэсэн Еховагийн үйл хэргийг харсан бөгөөд тэд Еховагийн үйл хэргийг дүрслэх чадвартай байсан, Еховагийн гайхалтай байдлын талаар ярьж чадаж байсан. Та нар бие махбодтой болсон Бурханы хийсэн ажлыг харсан; Түүний мэргэн ухааны талаар чи ярьж чадах уу? Түүний ажлын гайхалтай байдлын талаар чи ярьж чадах уу? Бурхан та нараас юу шаардсан бэ, та нар тэдгээрийг хэрхэн мэдэрч туулсан бэ? Та нар эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг туулсан; та нарын хамгийн агуу үзэгдэл юу вэ? Та нар энэ талаар ярьж чадах уу? Та нар Бурханы зөвт зан чанарын тухай ярьж чадах уу?” Эдгээр асуулттай тулгарах үедээ чи хэрхэн хариулах вэ? Хэрвээ чи, “Бурхан бол маш зөвт, Тэр биднийг гэсгээж шүүдэг ба биднийг өршөөлгүйгээр ил болгодог. Бурханы зан чанар хүний зөрчлийг үнэхээр тэвчдэггүй. Бурханы ажлыг туулж мэдэрснийхээ дараа бид бол араатан шиг байдаг гэснийг би мэдэж авсан ба Бурханы зөвт зан чанарыг үнэхээр харсан” гэж хэлэхэд тэр бас чамаас, “Чи Бурханы талаар өөр юу мэдэх вэ? Амь руу орох тухайд хүн яг хэрхэн хийх вэ? Чамд ямар нэг хувийн хүсэл эрмэлзэл байгаа юу?” хэмээн үргэлжлүүлэн асууна. Чи, “Сатанаар завхруулагдсаныхаа дараа Бурханы бүтээлүүд араатан болсон ба илжигнээс өөрцгүй байсан. Өнөөдөр, би Бурханы гарт амьдардаг, иймээс би Бүтээгчийн хүслийг биелүүлж, Түүний заасан бүхнийг дуулгавартай дагах ёстой. Надад өөр сонголт байхгүй” гэж хариулна. Хэрвээ чи ийм тодорхой бус ярих юм бол бусад хүн юу хэлж байгааг чинь ойлгохгүй. Бурханы ажлын талаар чамд ямар мэдлэг байгааг асуух үедээ тэд, чиний хувийн дадлага туршлагыг хэлж байгаа юм. Бурханы гэсгээлт, шүүлтийг туулсны дараа энэ талаар ямар мэдлэгтэй болсныг чинь тэд асууж байгаа, үүгээрээ тэд хувийн туршлагыг чинь хэлж байгаа ба үнэний талаарх мэдлэгээсээ ярихыг чамаас хүсэж байгаа юм. Хэрвээ чи ийм зүйлсийн талаар ярьж чадахгүй бол өнөөдрийн ажлын талаар юу ч мэддэггүйг чинь энэ нь баталдаг. Чи дандаа тодорхойгүй будилсан, эсвэл нийтээрээ мэддэг зүйлсийг л ярьдаг; чамд нарийн тодорхой туршлага байдаггүй, тэр ч бүү хэл мэдлэгт чинь мөн чанар байхгүй, чамд ямар ч жинхэнэ гэрчлэл байхгүй бол бусад хүн чамд итгэхгүй. Бурханы идэвхгүй дагагч бүү бай, сонин чамин зүйлсийг бүү эрэлхийл. Халуун ч биш, хүйтэн ч биш байснаараа чи өөрийгөө хохироож, амиа саатуулах болно. Чи тийм идэвхгүй зогсонги байдлаасаа салж, эерэг зүйлсийг эрэлхийлж, сул талуудаа даван гарахад сурамгай болох ёстой, ингэснээр чи үнэнийг олж авч, үнэнийг амьдран харуулж чадна. Чиний сул талын хувьд айх юм юу ч байхгүй ба чиний дутагдал хамгийн том хүндрэл бэрхшээл чинь биш. Харин чиний тэр халуун ч биш, хүйтэн ч биш, үнэнийг эрж хайдаггүй зүрх сэтгэл чинь чиний хамгийн том хүндрэл бэрхшээл, хамгийн том дутагдал юм. Та бүхний хамгийн том хүндрэл бэрхшээл бол байгаа байдалдаа сэтгэл ханамжтай байж, идэвхгүйгээр хүлээдэг тэр хулчгар сэтгэхүй юм. Энэ нь та нарын хамгийн том саад бартаа бөгөөд үнэний эрэл хайгуулын чинь хамгийн том дайсан билээ. Миний хэлдэг үг маш гүн гүнзгий учраас л чи дуулгавартай дагадаг, тэгвэл чи үнэнийг үнэхээр мэддэг хүн биш, мөн үнэнийг нандигнан эрхэмлэдэг хүн биш. Чинийх шиг дуулгавартай байдлыг гэрчлэл гэж үздэггүй ба Би тийм дуулгавартай байдлыг чинь хүлээн зөвшөөрдөггүй. Хэн нэгэн чамаас, “Чиний Бурхан яг хаанаас ирсэн бэ? Чиний энэ Бурханы мөн чанар юу вэ?” гэж асууж болох юм. Чи, “Түүний мөн чанар бол гэсгээлт ба шүүлт” гэж хариулна. “Бурхан хүнд энэрэл нигүүлслээ хайрладаг биш үү? Чи үүнийг мэдэх үү?” Тэгэхэд чи, “Тэр бол бусдын Бурхан. Энэ нь шашны хүмүүсийн итгэдэг Бурхан, энэ бол манай Бурхан биш” гэж хариулах болно. Чам шиг хүмүүс сайн мэдээг түгээх үед үнэн замыг бүр гуйвуулдаг, тэгвэл чи ямар хэрэгтэй юм бэ? Бусад хүмүүс яаж үнэн замыг чамаас олж авах юм бэ? Чи үнэнгүй бөгөөд үнэний талаар юу ч ярьж чадахгүй, цаашлаад үнэнийг амьдран харуулж ч чадахгүй. Чи Бурханы өмнө амьдрахад хэр тохирох вэ? Сайн мэдээг бусдад түгээх үедээ, үнэний тухай ярих үедээ, Бурханыг гэрчлэхдээ хэрвээ чи тэднийг няцааж чадахгүй бол тэд чиний үгийг няцаах болно. Чи хог хаягдал болох биш үү? Чи Бурханы ажлын маш ихээхнийг туулсан боловч үнэний талаар тодорхой ойлгомжтой ярьж чадахгүй хэвээр үлддэг бол чи ямар ч хэрэггүй биш гэж үү? Чи ямар хэрэгтэй юм бэ? Та нар Бурханы ажлыг маш их туулсан мөртөө Түүний талаар өчүүхэн төдий ч мэдлэггүй байж яаж чадаж байна вэ? Бурханы талаар ямар бодит мэдлэгтэйг чинь тэд асуухад чи хэлэх ч үггүй болж, эсвэл үүнтэй хамаагүй зүйл ярьж аргалдаг—Бурхан бол сүр хүчтэй, чиний хүлээн авсан агуу ерөөлүүд бол үнэхээр Бурханы өргөмжлөл, Бурханыг биечлэн харахаас илүү агуу азтай хэрэг гэж үгүй гэх мэтээр хариулдаг. Ингэж хэлэхэд ямар үнэ цэнэ байна вэ? Тэдгээр нь хэрэггүй, дэмий хоосон үг! Бурханы маш их ажлыг туулчихаад чи Бурханы өргөмжлөл бол үнэн гэдгийг л мэдсэн юм уу? Чи Бурханы ажлыг мэдэх ёстой ба зөвхөн тэр үед л чи Бурханд жинхэнэ гэрчлэл хийж чадна. Үнэнийг олж аваагүй хүмүүс Бурханыг яаж гэрчилж чадах юм бэ?
Хэрвээ ийм их ажил, ийм их үг чамд ямар ч үр нөлөө үзүүлээгүй бол Бурханы ажлыг түгээх цаг ирэх үед чи үүргээ биелүүлэх чадваргүй байх ба ичгүүр гутамшигт автах болно. Тэр үед чи Бурханд маш их өртэйгээ, мөн Бурханы талаарх мэдлэг чинь маш өнгөц гэдгийг мэдрэх болно. Хэрвээ чи өнөөдөр Түүнийг ажиллаж байх зуур Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлэхгүй бол дараа нь хэтэрхий оройтсон байх болно. Эцэст нь чамд ярих мэдлэг юу ч байхгүй байх ба—чи юу ч үгүй, хоосон үлдэнэ. Тэгвэл чи Бурханд тайлан өгөхдөө юу ашиглах юм бэ? Бурханыг харах нүүр чамд байна гэж үү? Чи эрэл хайгуулдаа яг одооноос шаргуу ажиллах ёстой, ингэснээр эцэст нь чи Петр шиг, Бурханы гэсгээлт, шүүлт хүнд маш ашигтай болохыг, мөн Түүний гэсгээлт, шүүлтгүйгээр хүн аврагдаж чадахгүй, харин энэ бохир заваан газарт, шаварт бүр ч гүн шигдэнэ гэдгийг ойлгох болно. Хүн Сатанаар завхруулагдаж, бие биенээ далдуур хорлож, нэг нэгнээ гүтгэн гүжирдэж, Бурханаас эмээхээ больсон, хүний дуулгаваргүй байдал хэтэрхий их, үзэл нь хэтэрхий олон бөгөөд бүгд Сатанд харьяалагддаг. Бурханы гэсгээлт, шүүлтгүйгээр хүний завхарсан зан чанарыг ариусгаж чадахгүй ба хүн аврагдаж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханы махбод дахь ажлаар илэрхийлэгддэг зүйл нь яг нарийндаа Сүнсний илэрхийлдэг зүйл бөгөөд Түүний хийдэг ажил нь Сүнсний хийдэг зүйлийн дагуу хэрэгждэг. Өнөөдөр, хэрвээ чи энэ ажлын тухай юу ч мэддэггүй бол чи маш тэнэг бөгөөд маш ихийг алдсан байна! Хэрвээ чи Бурханы авралыг олж аваагүй бол итгэл чинь шашны итгэл бөгөөд чи бол шашны Христэд итгэгч юм. Чи үхмэл сургаалыг баримталдаг учраас Ариун Сүнсний шинэ ажлыг алдсан; бусад хүмүүс Бурханыг хайрлахаар эрж хайж үнэн болоод амийг олж авах чадвартай байхад чиний итгэл Бурханы зөвшөөрлийг ч олж авах чадваргүй. Оронд нь чи мууг үйлдэгч буюу муу үр дагавартай, заналт үйл үйлддэг хүн болсон, Сатаны тоглоом тохуу болсон ба Сатаны хоригдол болсон. Бурхан бол хүнээр итгүүлэхийн тулд биш харин хүнээр хайрлуулахын тулд, шүтэн мөргүүлж, эрж хайлгахын тулд байдаг. Хэрвээ чи өнөөдөр эрж хайхгүй бол, “Би Бурханыг сайтар дагачихсан бол, Түүнийг сайтар сэтгэл хангалуун байлгачихсан л бол. Би өөрийн амь зан чанарт өөрчлөлт хийхийг зорьсон л бол. Би тэр үед Бурханд захирагдах чадваргүй байсандаа, Бурханы үгийн тухай мэдлэгийг эрэлхийлээгүйдээ харамсаж байна. Бурхан тэр үед маш ихийг хэлсэн байхад би яагаад эрж хайсангүй вэ? Би маш тэнэг байжээ!” гэж хэлэх өдөр ирэх болно. Чи тодорхой хэмжээнд өөрийгөө үзэн ядна. Өнөөдөр чи Миний хэлдэг үгэнд итгэдэггүй, тэгээд тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсах болно, тэгээд тэр үед чи цочин мэгдэнэ. Ерөөл байгаа ч чи тэдгээрийг хэрхэн эдлэхээ мэддэггүй, үнэн байгаа ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи өөртөө түвэг удаж байгаа биш гэж үү? Өнөөдөр, хэдийгээр Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа ч, чамд тавьсан шаардлага, чиний амьдран харуулах ёстой зүйлийн тухайд ямар ч илүүц зүйл байхгүй. Ийм их ажил, ийм их үнэн байгаа; тэдгээрийг чи мэдэх үнэ цэнэгүй гэж үү? Бурханы гэсгээлт ба шүүлт чиний сүнсийг сэргээх чадваргүй юу? Бурханы гэсгээлт, шүүлт чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бас бага зэргийн бие махбодын тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүмүүсээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс: Тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч хүндрэл бэрхшээл, гай зовлон, эсвэл өчүүхэн төдий ч зовлон шаналалд хүргэхгүй байх болно гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнэгүй зүйлийг эрж хайдаг ба аминд ямар ч үнэ цэнэ өгдөггүй, үүний оронд өөрийн хэрээс хэтэрсэн бодлыг үнэнээс түрүүнд тавьдаг. Чи ямар ч үнэ цэнэгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаа байна бэ? Үнэнийг эрж хайдаггүй, харин оронд нь махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгээд яагаад чи үүнийг олж аваагүй байгаа юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеэ хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Энэ нь, чиний бодол хэтэрхий туйлширснаас болоогүй гэж үү? Чи хэтэрхий тэнэгээс болоогүй гэж үү? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол Бурхан чамайг авраагүй гэж буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал—хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн амар тайван амьдрахын төлөө, ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайнд чинь элс шороо хүрэхгүй байх, танай ургац үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой үүрэнд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг дандаа хайдаг чам шиг хулчгар хүнд—зүрх сэтгэл байдаг уу, чамд сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи гахай, нохойноос ялгаагүй биш гэж үү? Гахай хүний амьдралыг мөрддөггүй, ариусахыг зорьдоггүй ба хүний амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон, ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахай шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал нь зэвүүцмээр агаад жигшүүртэй, бохир заваан, садар самуун дунд амьдарч, ямар ч зорилго байдаггүй; чиний амьдрал хамгийн гутамшигтай биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ ийм байдлаар үргэлжлүүлбэл чи юу ч олж авахгүй биш гэж үү? Үнэн замыг чамд өгсөн, гэхдээ чи үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг нь чиний эрэл хайгуулаас хамаарна. Бурхан бол зөвт Бурхан ба хүн эцэст нь хүртэл Түүнийг дагаж байгаа цагт Тэр гарцаагүй хүнийг алагчлахгүй, учир нь Тэр хамгийн зөвт гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол Тэр хүнийг орхиж чадна гэж уу? Би бүх хүнд алагчлалгүй хандаж, бүх хүнийг Өөрийн зөвт зан чанараар шүүдэг, гэсэн ч хүнд тавьдаг Миний шаардлагуудад тохирох нөхцөл байдаг, Миний шаардсан зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой бөгөөд тэд хэн байх нь хамаагүй. Чиний чадвар хэчнээн их, хэчнээн хүндтэй байх нь Надад хамаагүй; Миний замаар явж байгаа эсэхийг чинь, үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа эсэхийг чинь л Би анхаардаг. Хэрвээ чамд үнэн үгүй, харин ч Миний нэрэнд ичгүүр авчирч, Миний замын дагуу үйлддэггүй бөгөөд ямар ч санаа зовнил, хайхрамжгүй зүгээр л дагаж байвал тэр үед Би ёрын муугийн чинь төлөө чамайг цохин унагаж, чамайг шийтгэнэ, тэр үед чи юу гэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр хэрвээ чи Миний хэлсэн үгийг дагасан бол Миний зөвшөөрдөг төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа дандаа зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы хойноос гүйхийг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож байгаагүй. Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт итгэдэг гэж чи хэлдэг: Чи Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэдий ч шаргуу ажилласан; Тэр гарцаагүй чамайг санаж байгаа. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч Түүний зөвт байдал ямар ч ариун бус зүйлээр сэвтээгүй: Энэ нь хүний ямар ч хүслийг агуулдаггүй ба үүнд махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүн, “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; эцэстээ Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэдэг. Тэгвэл Би чамаас, “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал наймаан дээр үндэслэдэг. Би бол зөвт бөгөөд бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг олж авна гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдана” гэсэн Миний үгэнд дотоод утга учир бий: Намайг эцэст нь хүртэл дагадаг хүмүүс бол Миний бүрэн олж авсан хүмүүс байх болно, тэд Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг хайж, төгс болгуулдаг хүмүүс юм. Чи ямар нөхцөлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагасан, өөр юу гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Чи Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн ч үлдсэн дөрвийг нь биелүүлэх санаа чамд байдаггүй. Чи ердөө хамгийн энгийн, хамгийн амархан замыг олсон ба өөрийгөө хувьтай хүн гэж бодонгоо энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст, Миний зөвт зан чанар бол зөвхөн гэсгээлт, шүүлт, зөвт залхаан цээрлүүлэлт бөгөөд мууг үйлдэгчдийн зөвт шийтгэл юм; эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүн гарцаагүй шийтгүүлнэ. Энэ нь Бурханы зөвт байдал билээ. Энэхүү зөвт зан чанар хүний шийтгэлд илэрхийлэгдэх үед хүн цочирдох ба Бурханыг дагах зуураа Түүний замаар алхаагүйдээ харамсана. Тухайн үед, Бурханыг дагах зуураа тэр бага зэрэг зовсон боловч Бурханы замаар алхаагүй. Энд ямар шалтаг байх юм бэ? Гэсгээгдэхээс өөр сонголт байхгүй! Гэсэн ч оюун санаандаа тэр, “Ямартай ч би эцэст нь хүртэл дагасан, иймээс Та намайг гэсгээсэн ч гэсэн, энэ нь тийм ч хатуу гэсгээлт байж таарахгүй, тэгээд энэ гэсгээлтийг тулгасныхаа дараа Та намайг хүссэн хэвээр байх болно. Та зөвт бөгөөд надад үүрд тэгж хандахгүй гэдгийг би мэднэ. Эцсийн эцэст би устгагдах хүмүүстэй адилгүй; устгагдах хүмүүс хүнд гэсгээлт хүлээн авна, харин миний гэсгээлт хөнгөн байна” гэж боддог. Бурханы зөвт зан чанар чиний хэлдэг шиг биш. Өөрсдийн нүглийг улайхдаа сайн хүмүүстэй зөөлөн харьцдаг гэсэн зүйл байхгүй. Зөвт байдал бол ариун байдал, энэ нь хүний зөрчлийг тэвчдэггүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн нь Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, харин захиргааны зарлиг: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд энэ захиргааны зарлиг нь үнэнийг эзэмшдэггүй, өөрчлөгдөөгүй хүмүүсийн хувьд зөвт шийтгэл, ямар ч аврал байхгүй. Хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдах үед сайн нь шагнагдаж, муу нь шийтгэгдэнэ. Энэ нь хүний хүрэх газар тодорхой болох үе, авралын ажил төгсгөлдөө очиж, хүнийг аврах ажил цаашид явагдахаа больж, нүгэл үйлддэг хүн бүрд залхаан цээрлүүлэлт очих үе юм. Зарим хүн, “Бурхан Өөрийнх нь хажууд байнга байдаг хүн нэг бүрийг санадаг. Би бол тэр ах эгч нарын нэг ба Бурхан бидний хэнийг ч мартаж чадахгүй. Биднийг Бурхан гарцаагүй төгс болгоно. Тэр доор байгаа хүмүүсийн хэнийг ч санахгүй, тэдний дундаас төгс болгуулах хүмүүс Бурхантай байнга нүүр тулгардаг биднээс гарцаагүй цөөхөн байх болно; бидний дундаас хэнийг ч Бурхан мартахгүй, бид бүгдээрээ Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн ба Бурханаар төгс болгуулах нь гарцаагүй” гэж хэлдэг. Та нар бүгдээрээ ийм үзэлтэй байдаг; энэ нь зөвт байдал уу? Чи үнэнийг хэрэгжүүлсэн үү, үгүй юу? Чи иймэрхүү цуу яриа түгээдэг—чамд ямар ч ичгүүр алга!
Өнөөдөр, зарим хүн Бурханаар ашиглуулахыг зорьдог боловч байлдан дагуулагдсаныхаа дараа тэд шууд ашиглуулж чаддаггүй. Өнөөдрийн ярьсан үгний тухайд гэвэл, хэрвээ Бурхан хүмүүсийг ашиглах үед чи бас л ашиглуулж чадаагүй байвал чи төгс болгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүн төгс болгуулах цагийн төгсгөл ирэх нь хүн Бурханаар таягдагдах уу, эсвэл ашиглагдах уу гэдгийг тодорхойлно. Байлдан дагуулагдсан хүмүүс бол зүгээр л идэвхгүй байдал ба сөрөг байдлын үлгэр жишээ юм; тэд бол үлгэр жишээ, загвар, гэхдээ зөвхөн эсрэг талаас товойлгон харуулсан юм. Хүн амьтай байж, зан чанар нь өөрчлөгдөж, дотор гаднагүй өөрчлөлтөд хүрсэн үедээ л бүрэн төгс болгуулсан байх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдах, эсвэл төгс болгуулахын алийг хүсэж байна вэ? Чи алинд нь хүрэхийг хүсэж байна вэ? Төгс болгуулах нөхцөлүүдийн хэдийг нь чи эзэмшсэн бэ? Алийг нь эзэмшээгүй вэ? Чи өөрийгөө хэрхэн зэвсэглэх ёстой вэ, мөн чи дутагдлуудаа хэрхэн нөхөх ёстой вэ? Чи хэрхэн төгс болгуулах замд орох ёстой вэ? Чи хэрхэн бүрэн дүүрэн захирагдах ёстой вэ? Чи төгс болгуулахыг гуйдаг, тэгвэл чи ариун байдлыг эрэлхийлдэг хүн мөн үү, биш үү? Чи гэсгээлт, шүүлтээр дамжин хамгаалагдахыг эрэлхийлдэг хүн мөн үү? Чи ариусгагдахыг зорьдог, тэгвэл чи гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа юу? Чи Бурханыг мэдэхийг гуйдаг, гэвч Түүний гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг чамд байгаа юу? Өнөөдөр, чам дээр Түүний хийдэг ихэнх ажил бол гэсгээлт, шүүлт; чам дээр хийгдэж байгаа энэхүү ажлын тухай чиний мэдлэг юу вэ? Чиний туулсан гэсгээлт, шүүлт чамайг ариусгасан уу? Энэ нь чамайг өөрчилсөн үү? Чамд ямар нэг үр дүнд хүрсэн үү? Чи өнөөдрийн маш их ажил—хараал, шүүлт ба илчлэлтээс залхаж байна уу—эсвэл тэдгээр нь чамд асар их ашиг тустай гэж чамд санагдаж байна уу? Чи Бурханд хайртай, гэвч юунаас болж чи Бурханыг хайрладаг вэ? Чи жаахан нигүүлсэл хүлээн авсан учраас л Бурханыг хайрладаг уу, эсвэл амар амгалан, баяр баясгаланг олж авсныхаа дараа Бурханыг хайрладаг уу? Эсвэл чи Түүний гэсгээлт, шүүлтээр ариусгагдсаныхаа дараа Бурханыг хайрладаг уу? Яг юу чамайг Бурханыг хайрлахад хүргэдэг вэ? Төгс болгуулахын тулд Петр ямар нөхцөлүүдийг биелүүлсэн бэ? Тэр төгс болгуулсны дараа гол илрэл нь юу байсан бэ? Тэр Эзэн Есүсийг үгүйлэн санаж байсан учраас Түүнийг хайрласан уу, эсвэл Түүнийг харж чадахгүй учраас уу, эсвэл тэр зэмлүүлсэн учраас уу? Эсвэл тэр зовлон шаналлыг хүлээн авч, өөрийнхөө бохир заваан, дуулгаваргүй байдлыг мэдэж авч, Эзэний ариун байдлыг мэдэж авсан учраас Эзэн Есүсийг бүр ч их хайрласан уу? Бурханыг хайрлах түүний хайр Бурханы гэсгээлт, шүүлтээс болж илүү ариун болсон уу, эсвэл өөр зүйлээс болсон уу? Аль нь вэ? Чи Бурханы нигүүлслээс болж, мөн өнөөдөр Тэр чамд ялимгүй жаахан ерөөл өгснөөс болж Бурханыг хайрладаг. Энэ жинхэнэ хайр уу? Чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрч, зөвт зан чанарыг нь харсныхаа дараа Түүнийг үнэхээр хайрлаж, түүнчлэн бүрэн дүүрэн итгэж Түүнийг мэддэг болсон учраас уу? Петртэй адилаар, Бурханыг хангалттай хайрлаж чаддаггүй гэж чи хэлж чадах уу? Чиний эрэлхийлдэг зүйл чинь гэсгээлт, шүүлтийн дараа байлдан дагуулагдах уу, эсвэл гэсгээлт, шүүлтийн дараа ариусгагдаж, хамгаалагдаж, халамжлуулах уу? Эдгээрийн алийг чи эрэлхийлдэг вэ? Чиний амьдрал утга учиртай юу, эсвэл ямар үнэ цэнэгүй, учир утгагүй юу? Чи махан биеийг хүсдэг үү, эсвэл үнэнийг хүсдэг үү? Чи шүүлтийг хүсэж байна уу, эсвэл тав тухыг уу? Бурханы ажлын маш ихийг туулж, Бурханы ариун байдал ба зөвт байдлыг харсан болохоор чи хэрхэн эрж хайх ёстой вэ? Чи энэ замаар хэрхэн алхах ёстой вэ? Чи Бурханыг хайрлахыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамд үр нөлөө үзүүлсэн үү? Чамд Бурханы гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг байгаа юу, үгүй юу гэдэг нь, юуг амьдран харуулж байгаагаас чинь, Бурханыг ямар хэмжээнд хайрладгаас чинь хамаардаг! Ам чинь Бурханд хайртай гэж хэлдэг ч амьдран харуулдаг зүйл чинь хуучин, завхарсан зан чанар байдаг; чи Бурханаас жаахан ч эмээдэггүй, тэр ч байтугай чамд мөс чанар байдаггүй. Тийм хүмүүс Бурханыг хайрладаг уу? Тийм хүмүүс Бурханд үнэнч үү? Тэд Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс мөн үү? Чи Бурханыг хайрладаг ба Түүнд итгэдэг гэж хэлдэг, гэсэн ч өөрийн үзлийг хаяж чаддаггүй. Чиний ажилд, оролтод, чиний ярьдаг үгэнд, чиний амьдралд Бурханыг хайрлах ямар ч илрэл байхгүй ба Бурханыг хүндлэх зүрх сэтгэл байдаггүй. Энэ нь гэсгээлт, шүүлтийг олж авсан хүн үү? Ийм хүн Петр шиг байж чадах уу? Петр шиг хүмүүс зөвхөн мэдлэгтэй мөртөө амьдран харуулдаггүй байж болох уу? Өнөөдөр, хүнээс жинхэнэ хүний амьдралыг амьдран харуулахыг шаарддаг нөхцөл нь юу вэ? Петрийн залбирал нь зүгээр л түүний амнаас гарах үг байсан уу? Тэдгээр нь түүний зүрх сэтгэлийн гүнээс гарах үгс байгаагүй гэж үү? Петр үнэнийг хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн залбирдаг байсан уу? Чиний эрэл хайгуул хэний төлөө вэ? Бурханы гэсгээлт, шүүлтийн үеэр чи өөрийгөө хэрхэн хамгаалуулж, цэвэрлүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт хүнд ямар ч ашиг тусгүй юу? Бүх шүүлт нь шийтгэл үү? Зөвхөн амар амгалан, баяр хөөр, зөвхөн материаллаг ерөөл, түр зуурын тав тух л хүний амьд ашиг тустай юм гэж үү? Хэрвээ хүн таатай, тухтай орчинд шүүлтийн амьдралгүйгээр ариусгагдаж чадах уу? Хэрвээ хүн өөрчлөгдөж, ариусгагдахыг хүсвэл төгс болгуулахыг хэрхэн хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Чи өнөөдөр аль замыг сонгох ёстой вэ?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?