Өдөр тутмын Бурханы үг | “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл” | Эшлэл 383

Зан чанарын өөрчлөлт нь зан авирын өөрчлөлт биш, гадаад талын хуурамч өөрчлөлт ч биш, эсвэл зүтгэлээс үүдсэн түр зуурын өөрчлөлт ч биш; харин энэ нь зан авирт өөрчлөлт авчирдаг зан чанарын жинхэнэ өөрчлөлт юм. Зан авирын тийм өөрчлөлт нь хүний гадаад зан авир, үйлдэлд гардаг өөрчлөлтөөс өөр. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь чи үнэнийг ойлгож, туулсан, мөн үнэн чиний амь болсон гэсэн үг юм. Урьд нь чи энэ хэрэг явдлын үнэнийг ойлгосон боловч хэрэгжүүлж чадаагүй; чиний хувьд үнэн бол үлддэггүй хоосон сургаал төдий байв. Одоо зан чанар чинь өөрчлөгдсөн болохоор чи үнэнийг ойлгоод зогсохгүй бас үнэний дагуу хэрэгжүүлдэг. Урьд нь дуртай байсан зүйлсээ чи одоо орхиж чаддаг; хийх дуртай байсан зүйлээ, үзэл, төсөөллөө орхиж чаддаг. Урьд нь орхиж чаддаггүй байсан зүйлсээ чи одоо орхиж чаддаг. Энэ бол зан чанарын өөрчлөлт, бас зан чанараа өөрчлөх үйл явц юм. Энэ нь нэлээд энгийн сонсогдож болох боловч үнэндээ энэ үйл явцын дунд байгаа хүн олон бэрхшээл туулж, биеэ захирч, өөрийнх нь уг чанарын нэг хэсэг болох махан биеийн талуудыг хаях ёстой. Тийм хүн бас засалт, харьцалт, гэсгээлт, шүүлт, шалгалт, цэвэршүүлэлт туулах ёстой. Энэ бүхнийг туулсны дараа л хүн уг чанараа бага зэрэг ойлгож чаддаг. Гэхдээ энэ талаар зарим нэг ойлголттой байна гэдэг нь хүн нэн даруй өөрчлөгдөж чадна гэсэн үг биш; хүн явцын дунд бэрхшээл туулах ёстой. Үүний адилаар, чи хэрэг явдлын талаар бага зэрэг ойлголттой болсныхоо дараа шууд хэрэгжүүлээд эхэлж чадах уу? Чи үүнийг нэн даруй хэрэгжүүлж чадахгүй. Чамайг ойлгож байх зуур бусад хүн чамайг засаж, чамтай харьцдаг ба үнэний зарчимд нийцүүлэн үйлдэхэд хүрээлэн буй орчин чинь чамайг албадан, хүчилдэг. Заримдаа хүмүүс үүнийг туулахыг хүсдэггүй ба “Би яагаад тэгж хийж болохгүй гэж? Би ингэж хийх ёстой юм уу?” хэмээн хэлдэг. Бусад нь “Хэрвээ чи Бурханд итгэдэг бол үүнийг ингэж хийх ёстой. Ингэж хийх нь үнэнд нийцдэг” хэмээдэг. Хүмүүс зарим нэг шалгалтыг туулж, эцэст нь Бурханы хүсэл болон зарим үнэнийг ойлгосон тодорхой түвшинд хүрэх үедээ үнэний зарчмын дагуу үйлдэхдээ бага зэрэг аз жаргалтай, дуртай байх болно. Эхэндээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ дурамжхан байдаг. Үүргээ үнэнчээр биелүүлэхийг жишээ болгон аваад үз. Өөрийн үүргийг биелүүлж, Бурханд үнэнч байх талаар чамд зарим нэг ойлголт байдаг бөгөөд чи бас холбогдох үнэнийг ойлгодог боловч хэзээ өөрийгөө Бурханд бүрэн зориулж чадах юм бэ? Хэзээ чи өөрийнхөө үүргийг үг хэл, үйл хэргээрээ биелүүлэх юм бэ? Үүнд үйл явц шаардагдана. Энэ явцад чи олон бэрхшээл туулж болох юм. Зарим хүн чамтай харьцаж, бусад нь чамайг шүүмжилж магадгүй. Хүн бүхний харц чам дээр тогтох ба тэр үед л чи буруутайгаа ухаарч, үнэндээ тааруухан ажилласан нэгэн мөн гэдгээ, үүргээ биелүүлэхэд үнэнч зан дутмаг байх нь хүлээн зөвшөөрөх аргагүй гэдгийг, мөн хааш яаш, хайхрамжгүй байх ёсгүй гэдгээ ухаарч эхэлнэ. Ариун Сүнс чамайг дотроос чинь гэгээрүүлж, алдаа гаргах үед чинь зэмлэнэ. Энэ явцад чи өөрийнхөө талаар зарим зүйлийг ойлгож, хэтэрхий их хольцтой гэдгээ, үүргээ биелүүлэхдээ хэтэрхий олон хувийн сэдэл өвөрлөдөг, дэндүү олон давруу хүсэлтэй байдаг гэдгээ мэднэ. Эдгээр зүйлийн мөн чанарыг ойлгомогцоо чи Бурханы өмнө ирж залбиран, үнэхээр гэмшиж чадна; ийм маягаар чи тэрхүү бохироос цэвэрлэгдэж чадна. Хэрэв чи өөрийн бодит асуудлуудыг шийдэхийн тулд ийм маягаар байнга үнэнийг эрж хайвал итгэлийн зөв замд аажмаар хөл тавина. Хүний завхарсан зан чанар ариусах тусам амь зан чанар нь төдий чинээ өөрчлөгдөнө.

Чухамдаа, одоо та нар үүргээ хэр чин сэтгэлээсээ гүйцэтгэж байна вэ? Зан чанар чинь өөрчлөгдсөний дараа үүргээ хэр үнэнд нийцүүлэн гүйцэтгэж байна вэ? Үүнийг судалснаар зан чанар чинь үнэндээ хэр зэрэг өөрчлөгдсөнийг мэдэж болно. Зан чанарын өөрчлөлтөд хүрэх нь энгийн зүйл биш; энэ нь ердөө зан авирын цөөн хэдэн өөрчлөлт гаргаж, үнэний талаар бага зэрэг мэдлэг олж авч, үнэний тал бүрийг туулсан туршлагаа бага зэрэг ярьж чаддаг байж, бага зэрэг өөрчлөгдөж, эсвэл сахилгажуулагдсаныхаа дараа бага зэрэг дуулгавартай болж чаддаг байна гэсэн үг биш. Эдгээр зүйл амь зан чанарын өөрчлөлт гэж тооцогддоггүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Чи зарим талаар өөрчлөгдсөн байж болох ч үнэнийг үнэхээр хэрэгжүүлэхгүй хэвээр байгаа. Магадгүй чи хэсэг зуур тохиромжтой орчин, таатай нөхцөл байдалд байснаас болоод, эсвэл одоогийн орчин нөхцөл чинь чамайг албадсанаас болоод ийм маягаар авирладаг байх. Түүнчлэн, сэтгэл санааны байдал чинь тогтвортой, Ариун Сүнс ажиллаж байх үед чи хэрэгжүүлж чаддаг. Хэрвээ чи шалгалт туулж, шалгалтуудын үеэр Иовтой адил зовж байсан бол, эсвэл Бурхан өөрөөс нь үхэхийг шаардсан Петртэй адил байсан бол “Таныг мэдэж авсныхаа дараа би үхсэн ч гэсэн зүгээр” хэмээн хэлж чадах байсан уу? Зан чанарын өөрчлөлт ганцхан шөнийн дотор гардаггүй бөгөөд үнэнийг ойлгомогцоо чи орчин нөхцөл болгонд хэрэгжүүлээд байж чаддаггүй. Энэ нь хүний уг чанартай хамаатай. Заримдаа чи үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагдаж болох ч бодит байдал дээр үйлдлийн чинь уг чанараас тэгж байгаа чинь харагддаггүй. Олон хүн, үүргээ биелүүлэхийн тулд гэр бүл, ажил мэргэжлээ хойш тавьж чаддаг байх гэх мэт тодорхой арга замаар гаднаа авирладаг, тиймээс тэд үнэнийг хэрэгжүүлсэн гэж итгэдэг. Гэвч Бурхан тэднийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хийдэг юм бүхэн чинь хувийн сэдэл агуулдаг, хольцтой байдаг бол чи үнэнийг хэрэгжүүлэхгүй байна; чи зүгээр л өнгөц зан байдал харуулж байна. Хатуухан хэлбэл, чиний зан байдлыг Бурхан магадгүй яллана; Тэр үүнийг сайшаахгүй, эсвэл дурсан санахгүй. Үүнийг цааш нь задлан шинжилбэл, чи мууг үйлдэж, зан байдал чинь Бурханыг эсэргүүцэж байна. Гаднаа чи юунд ч саад болж, үймүүлээгүй ба бодитой хохирол учруулж, ямар нэг үнэнийг зөрчөөгүй. Энэ нь логиктой, ухаалаг харагддаг ч үйлдлийн чинь мөн чанар мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхтэй хамаатай. Тиймээс чи Бурханы үгийг харгалзан үзээд үйлдлийнхээ ар дахь сэдлийг харснаар, зан чанарт чинь өөрчлөлт гарсан эсэхийг болон үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхээ тодорхойлох ёстой. Энэ нь, чиний үйлдэл хүний төсөөлөл, хүний санаа зорилгод нийцэж байгаа эсэх, эсвэл чиний дур сонирхолд нийцэж байгаа эсэх талаарх хүний үзэл бодлоос хамаардаггүй; тийм зүйлс чухал биш. Харин ч энэ нь, Бурхан чамайг Өөрийнх нь хүсэлд нийцэж байна гэж хэлэх эсэхээс, мөн үйлдэл чинь үнэний бодит байдалтай эсэхээс, Түүний шаардлага, стандартад нийцдэг эсэхээс хамаардаг. Бурханы шаардлагуудтай өөрийгөө харьцуулан үзэх нь л үнэн зөв юм. Зан чанарын өөрчлөлт болон үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн, амархан биш. Та нар одоо ойлгов уу? Та нарт энэ талаар ямар нэгэн туршлага байгаа юу? Асуудлуудын мөн чанарын тухайд бол та нар ойлгохгүй байж магадгүй; та нарын оролт дэндүү өнгөцхөн байсан. Та нар үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бүхий л өдөржингөө гүйж, эрт босож, орой унтдаг атлаа амь зан чанартаа өөрчлөлт гаргаагүй, тийм өөрчлөлт нь юуг хамардгийг ухаарч чадаагүй. Энэ нь оролт чинь хэтэрхий өнгөцхөн байна гэсэн үг биз дээ? Бурханд хэчнээн олон жил итгэснээс үл хамааран та нар амь зан чанарын өөрчлөлтөд хүрэхтэй холбоотой мөн чанар болон гүн гүнзгий зүйлсийг мэдэрдэггүй байж магадгүй. Та нарын зан чанар чинь өөрчлөгдсөн гэж болох уу? Бурхан чамайг магтах уу, үгүй юү гэдгийг яаж мэдэх вэ? Хамгийн наад зах нь, өөрийнхөө хийж байгаа бүхний талаар чи зүрх сэтгэлдээ гойд тууштай байх бөгөөд үүргээ биелүүлж, Бурханы гэрт ямар нэгэн ажил хийж байх үедээ, эсвэл ердийн үед Ариун Сүнс чамайг замчилж, гэгээрүүлж, чам дотор ажиллаж байгааг мэдэрнэ. Биеэ авч явах байдал чинь Бурханы үгтэй нягт зохицох ба тодорхой түвшний туршлагатай болмогцоо чи урьд нь авирлаж байсан байдал чинь харьцангуй тохиромжтой байсан гэдгийг мэдэрнэ. Гэхдээ, хэсэг хугацаанд туршлага олж авсныхаа дараа чи, урьд нь хийсэн зарим зүйл чинь зохисгүй байсныг мэдэрч, тэдгээрт сэтгэл дундуур байж, үнэндээ чиний хийсэн зүйлд ямар ч үнэн байгаагүйг мэдэрвэл хийсэн бүхэн чинь Бурханыг эсэргүүцэж байсан гэдгийг энэ нь нотолдог. Чиний үйлчлэл тэрслүү байдал, эсэргүүцэл, хүний хэрэгжүүлэлтээр дүүрэн байсан гэдгийг энэ нь нотолдог.

“Христийн ярианы тэмдэглэлүүд” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент