Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 61
2021-03-21
Хуулийн эрин үеийн хуулиуд
1. Арван Тушаал
2. Тахилын ширээ босгох зарчим
3. Зарц нарт хандах хууль
4. Хулгай ба нөхөн төлбөрийн хууль
5. Амралтын жил болон гурван баярыг мөрдөх нь
6. Амралтын өдрийн хууль
7. Тахилын хууль
a. Шатаалт тахил
б. Үр тарианы тахил
в. Эвийн тахил
г. Нүглийн төлөөх тахил
д. Гэмийн төлөөх тахил
е. Тахилч Нарын тахилын хууль (Аарон болон түүний хөвгүүдэд үүнийг дагаж мөрдөхийг тушаасан)
1) Тахилч нарын өргөх шатаалт тахил
2) Тахилч нарын өргөх үр тарианы тахил
3) Тахилч нарын өргөх нүглийн төлөөх тахил
4) Тахилч нарын өргөх гэмийн төлөөх тахил
5) Тахилч нарын өргөх эвийн тахил
8. Тахилч нарын өргөх тахилыг идэх журам
9. Цэвэр ба бохир амьтад (идэж болох ба болохгүй амьтад)
10. Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн цэвэрших хууль
11. Уяман өвчний үзлэг хийх стандарт
12. Уяман өвчин нь эдгэсэн хүмүүст зориулсан хууль
13. Халдвартай байшинг цэвэршүүлэх хууль
14. Хэвийн бус шүүрдсээс болж зовж буй хүмүүст зориулсан хууль
15. Эвлэрүүллийн өдрийг жилд нэг удаа сахиж мөрдөх ёстой
16. Үхэр, хонь нядлах дүрэм журам
17. Харь үндэстнүүдийн жигшүүрт зуршлын талаарх хориг (цус холилдохгүй байх гэх мэт)
18. Хүмүүсийн дагах ёстой хууль (“Та нар ариун байх ёстой: учир нь та нарын Ехова Бурхан Би ариун билээ” (Леви 19:2))
19. Өөрсдийн хүүхдүүдийг Молехт өгсөн хүмүүсийг цаазлах нь
20. Садар самууны гэмт хэргийг шийтгэх хууль
21. Тахилч нарын дагаж мөрдөх ёстой дүрэм журам (Тэдний өдөр тутмын зан үйлийн дүрэм журам, ариун зүйлсийг хэрэглэх дүрэм журам, тахил өргөх дүрэм журам гэх мэт)
22. Сахин тэмдэглэх ёстой баярууд (Амралтын өдөр, Дээгүүр өнгөрөх баяр, Пентэкост, Эвлэрүүллийн өдөр гэх мэт)
23. Бусад хууль (Дэнлүү асаах, Эвэр бүрээдэлтийн жил, Газар чөлөөлөх, Тангараг өргөх, Аравны нэгийн өргөл гэх мэт)
Хуулийн эрин үеийн хуулиуд нь бүх хүнд өгсөн Бурханы зааврын бодит баталгаа юм
Тэгэхээр та нар Хуулийн эрин үеийн эдгээр хууль болон зарчмыг уншсан, тийм үү? Хууль журам өргөн хүрээг хамарч байна уу? Нэгдүгээрт, тэдгээр нь Арван Тушаалыг хамардаг, үүний дараа хэрхэн тахилын ширээ босгох гэх мэт хуулиуд байдаг. Эдгээрийг Амралтын өдрийг сахих болон гурван баярыг тэмдэглэх хууль дагалддаг ба үүний дараа тахилын хууль байдаг. Хэдэн төрлийн тахил байгааг та нар харсан уу? Шатаалт тахил, үр тарианы тахил, эвийн тахил, нүглийн төлөөх тахил гэх мэт байдаг, үүний дараа тахилчдын өргөдөг шатаалт тахил, үр тарианы тахил болон бусад төрлийн тахилыг оролцуулаад тахилчдын өргөх тахилын хууль байдаг. Найм дахь хууль нь тахилчдын тахилыг идэх тухай ба тэгээд дараа нь хүмүүс амьдралдаа сахин мөрдөх ёстой зүйлсийн тухай хууль байдаг. Хүмүүс юу идэж болох эсвэл юу идэж болохгүй тухай, хүүхэд төрүүлсэн эмэгтэйн цэвэршүүлэлт ба уяман өвчин нь эдгэрсэн хүмүүст зориулсан хууль гэх мэтээр хүмүүсийн амьдралын олон талд зориулсан нөхцөл болзол байдаг. Эдгээр хуульд, Бурхан өвчний тухай хүртэл ярьсан бөгөөд бүр хонь үхэр нядлах дүрэм журам гэх мэт ч байдаг. Хонь, үхрийг Бурхан бүтээсэн бөгөөд чи тэднийг Бурханы хэлснээр л нядалбал зохино; Бурханы үгэнд учир шалтгаан байдаг нь ямар ч эргэлзээгүй ба Бурханы тушааснаар үйлдэх нь гарцаагүй зөв агаад хүмүүст ач тустай нь дамжиггүй! Мөн түүнчлэн Амралтын өдөр, Дээгүүр өнгөрөх баяр гэх мэтийн сахин тэмдэглэх ёстой баяр, журам дүрмүүд байдаг—Бурхан энэ бүхний тухай ярьсан. Сүүлчийн хэдийг нь харцгаая: бусад хууль болох—дэнлүү асаах, Эвэр бүрээдэлтийн жил, газар чөлөөлөх, тангараг өргөх, аравны нэгийн өргөл гэх мэт. Эдгээр нь өргөн хүрээг хамарч байна уу? Эхний ярих зүйл бол хүмүүсийн тахилын асуудал, тэгээд хулгай болон нөхөн төлбөрийн хууль, Амралтын өдрийг тэмдэглэх хууль байдаг…; амьдралын нарийн учир нэг бүрчлэн багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөөний албан ёсны ажлыг эхлэх үедээ хүний дагах учиртай олон хуулийг тогтоосон. Эдгээр хууль нь хүнд, газар дээрх хүний хэвийн амьдралаар буюу Бурхан болон Түүний удирдамжаас салшгүй хэвийн амьдралаар амьдрах боломжийг олгохын тулд байсан. Бурхан эхлээд хүнд тахилын ширээ хэрхэн босгохыг, тахил яаж байрлуулахыг хэлж өгсөн. Дараа нь Тэрээр хэрхэн тахил өргөх талаар хүнд хэлсэн бөгөөд хүн хэрхэн амьдрахыг—амьдралдаа юуг анхаарах ёстойг нь, юуг сахин мөрдөх ёстойг нь, юу хийх ёстойг нь, юу хийх ёсгүйг нь тодорхойлон тогтоосон. Хүний төлөө Бурханы тогтоосон зүйлс бүгдийг хамарсан байсан бөгөөд эдгээр ёс заншил, хууль, зарчмаар дамжуулан Тэр хүмүүсийн зан аашийг стандартжуулж, тэдний амьдралыг залж, Бурханы хуульд ороход нь тэднийг залж, тэднийг Бурханы тахилын ширээний өмнө ирэхэд нь чиглүүлж, хүний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундаас эмх цэгц, дэг журам, хүлээцтэй байдлыг эзэмшсэн амьдралтай байхад нь тэднийг удирдан чиглүүлсэн. Бурхан хүнд хязгаар тогтоохын тулд анх эдгээр энгийн хууль болон зарчмуудыг ашигласан, тэгснээр хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөдөг хэвийн амьдралтай байж, хүний хэвийн амьдралтай байх байсан; энэ нь Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эхлэлийн онцгой агуулга юм. Хууль, дүрэм журмууд маш өргөн агуулгыг хамардаг, тэдгээр нь Хуулийн эрин үед хүн төрөлхтөнд өгсөн Бурханы удирдамжийн тодорхой зүйлс бөгөөд Хуулийн эрин үеэс өмнө байсан хүмүүс тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хүндлэх учиртай байсан, тэдгээр нь Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажлын тэмдэглэл агаад тэдгээр нь бүх хүн төрөлхтнийг удирдан залах Бурханы удирдлага, удирдамжийн бодит баталгаа билээ.
Хүн төрөлхтөн Бурханы сургаал болон хангалтаас мөнхөд салшгүй
Эдгээр хуулиас бид, Өөрийн ажилд, Өөрийн удирдлагад мөн хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь нухацтай, чин үнэнч, нарийн чанд, хариуцлагатай байдаг гэдгийг харж болно. Тэр хүн төрөлхтний дунд Өөрөө хийх ёстой ажлыг Өөрийн алхмуудын дагуу өчүүхэн төдий ч зөрүүгүй хийж, хүн төрөлхтөнд хэлэх ёстой үгээ өчүүхэн төдий ч алдаа мадаггүй, хасаж орхилгүй айлдахдаа хүн бол Бурханы удирдлагаас салшгүй гэдгийг харах боломжийг хүнд олгож, Бурханы хийдэг, хэлдэг бүхэн хүн төрөлхтөнд хэчнээн чухал болохыг түүнд харуулдаг. Дараагийн эрин үед хүн ямар байхаас үл хамааран, товчхондоо, хамгийн анх—Хуулийн эрин үед—Бурхан эдгээр энгийн зүйлсийг хийсэн юм. Бурханы хувьд, Бурханы талаарх, дэлхий ертөнц болон тэр эрин үеийн хүн төрөлхтний талаарх хүмүүсийн үзэл хийсвэр, ойлгомжгүй байсан ба хэдийгээр тэдэнд зарим нэг ухамсарт санаа бодол, санаархал байсан ч гэсэн тэдгээр нь бүгд тодорхой бус, буруу байсан, тиймээс хүн төрөлхтөн тэдний төлөөх Бурханы сургаал болоод хангалтаас салшгүй байсан юм. Хамгийн эртний хүн төрөлхтөн юу ч мэддэггүй байсан, иймээс Бурхан амьд үлдэх хамгийн наад захын, энгийн зарчмууд болон амьдрахад шаардлагатай хуулиудыг хүнд зааж эхлэх хэрэгтэй болсон ба эдгээр зүйлийг хүний зүрх сэтгэлд бага багаар шингээж, үгээс бүтсэн эдгээр хуулиар дамжуулан, эдгээр дүрэм журмаар дамжуулан Бурханы тухай алгуур ойлголт, Бурханы удирдлагын тухай аажим үнэлэлт болон ойлголт, хүн ба Бурханы хоорондын харилцааны үндсэн ухагдахууныг хүнд өгсөн. Зөвхөн энэ үр дүнд хүрсний дараа л Бурхан бага багаар Өөрийн хожим хийх ажлаа хийж чадах болсон, тиймээс эдгээр хууль болон Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажил нь хүн төрөлхтнийг аврах Түүний ажлын үндэс бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын эхний үе шат юм. Хуулийн эрин үеийн ажлаас өмнө Бурхан хэдийгээр Адам, Еватай болон тэдний үр удамтай ярьсан ч гэсэн тэдгээр тушаал, сургаал нь нэг бүрчлэн хүнд олгохуйц тийм ч дэс дараалалтай, эсвэл тодорхой байгаагүй ба тэдгээрийг бичиж тэмдэглээгүй, мөн тэдгээр нь хууль болоогүй. Яагаад гэвэл, тэр үед Бурханы төлөвлөгөө тийм ч хол яваагүй байсан; Бурхан хүнийг энэ алхам руу хөтөлсөн үед л Тэр Хуулийн эрин үеийн эдгээр хуулийг ярьж эхэлж, тэдгээрийг хүнээр хийлгүүлж эхэлж чадах байсан юм. Энэ нь зайлшгүй шаардлагатай үйл явц байсан ба үр дүн нь гарцаагүй байсан билээ. Эдгээр энгийн ёс заншил, хуулиуд нь хүнд Бурханы удирдлагын ажлын алхмуудыг болон удирдлагын төлөвлөгөөндөө Бурханы илчилсэн мэргэн ухааныг харуулдаг. Түүнд гэрчлэл хийж чадах бүлэг хүмүүсийг олж авахын тулд, Түүнтэй адил санаатай бүлэг хүмүүсийг олж авахын тулд, эхлэхдээ ямар агуулга болон арга барилыг хэрэглэх, үргэлжлүүлэхийн тулд ямар арга хэрэглэхээ, төгсгөхийн тулд ямар арга хэрэглэхээ Бурхан мэддэг. Хүний дотор юу байгааг Тэр мэддэг, хүнд юу дутагдаж байгааг мэддэг, Тэр юу өгөх хэрэгтэйгээ мэддэг, Тэр хүнийг хэрхэн удирдан чиглүүлэх ёстойгоо мэддэг, мөн түүнчлэн Тэр хүн юу хийх ёсгүй болон юу хийх ёстойг мэддэг билээ. Хүн яг л хүүхэлдэй шиг: Хэдийгээр тэр Бурханы хүслийн талаар ямар ч ойлголтгүй байдаг боловч тэр өөрийн эрхгүй алхам алхмаар өнөөдрийг хүртэл Бурханы удирдлагын ажилд хөтлөгдсөн. Өөрийн юу хийх гэж байгаа талаар Бурханы зүрх сэтгэлд ямар ч тодорхой бус зүйл байгаагүй; Түүний зүрх сэтгэлд маш тодорхой, тод томруун төлөвлөгөө байсан бөгөөд Тэр хийхийг хүссэн ажлаа Өөрийн алхмууд болон Өөрийн төлөвлөгөөний дагуу өнгөцхөнөөс гүн гүнзгий рүү давшин Өөрөө хэрэгжүүлсэн юм. Хэдийгээр Тэр хожим хийх гэж буй ажлаа цохон дурдаагүй ч Түүний дараагийн ажил одоо ч гэсэн Түүний төлөвлөгөөтэй нягт уялдан үргэлжлэн хэрэгжиж, урагшилсаар байгаа, энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохын илрэл бөгөөд мөн Бурханы эрх мэдэл билээ. Тэр Өөрийн удирдлагын төлөвлөгөөний аль үе шатыг хийж байгаагаас үл хамааран, Түүний зан чанар болон Түүний мөн чанар нь Түүнийг төлөөлдөг. Энд ямар ч алдаа мадаг үгүй. Эрин үе, эсвэл ажлын үе шат ба Бурхан ямар төрлийн хүмүүст хайртай, Тэр ямар төрлийн хүмүүсийг жигшдэгээс үл хамааран Түүний зан чанар, Түүнд байгаа бүхэн болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэдийгээр Хуулийн эрин үед Бурханы тогтоосон эдгээр хууль болон зарчмууд нь өнөөгийн хүмүүсийн хувьд маш энгийн, наад захын зүйл мэт санагддаг боловч, хэдий тэдгээр нь ойлгож, хэрэгжүүлэхэд амархан боловч тэдгээрт Бурханы мэргэн ухаан байсаар байдаг ба Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь оршсоор байдаг юм. Учир нь эдгээр илэрхий энгийн хуулиуд дотор хүн төрөлхтний төлөөх Бурханы хариуцлага, анхаарал халамж болон Түүний бодлын гайхалтай нарийн мөн чанар илэрхийлэгдэж, Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлс Түүний гараар хянагдаж байдаг гэсэн баримтыг лавтай ухаарах боломжийг хүнд олгож байна. Хүн төрөлхтөн хэчнээн их мэдлэг эзэмшиж, эсвэл хэчнээн онол, нууцыг ойлгосон нь хамаагүй, Бурханы хувьд эдгээрийн юу ч хүн төрөлхтөнд өгөх Түүний хангалт болон удирдлагыг орлож чаддаггүй; хүн төрөлхтөн Бурханы удирдамж болон Бурханы хувийн ажлаас хэзээд салшгүй байх болно. Энэ нь хүн болон Бурханы хоорондох салшгүй харилцаа юм. Бурхан та нарт тушаал, эсвэл хууль өгч, эсвэл та нарт Өөрийн хүслийг ойлгуулах үнэнийг өгөх эсэхээс үл хамааран, Тэр юу ч хийсэн хамаагүй Бурханы зорилго бол хүнийг сайхан маргааш руу хөтлөх явдал юм. Бурханы айлддаг үг болон Түүний хийдэг ажил нь хоёулаа Түүний мөн чанарын нэг талын илчлэл бөгөөд Түүний зан чанар, Түүний мэргэн ухааны нэг талын илчлэл, тэдгээр нь Түүний удирдлагын төлөвлөгөөний зайлшгүй чухал алхам билээ. Үүнийг анзаарахгүй өнгөрч болохгүй! Бурханы хүсэл Түүний хийдэг бүхэнд байдаг; Бурхан таарамжгүй үгнээс айдаггүй, мөн Түүний тухай хүний ямар ч үзэл, эсвэл бодлоос айдаггүй. Тэр Өөрийн удирдах төлөвлөгөөний дагуу, ямар ч хүн, ямар ч хэрэг явдал, эсвэл ямар ч объектод баригдалгүй зүгээр л Өөрийн ажлыг хийж, Өөрийн удирдлагыг үргэлжлүүлдэг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд