Монгол кино "Миний пастор нөхөр бид хоёр" Эзэний эргэн ирэлтийг угтан авсан сүнслэг тулаан
2024-08-20
Жао Шиньхуйн нөхөр бол итгэгчдэд хайрлагдаж, дэмжлэгийг нь хүлээсэн, шашны пастор бөгөөд эхнэр, нөхөр хоёр хоёулаа Эзэн Есүсийн эргэн ирэхийг тэсэн ядан хүлээдэг байлаа. Нэгэн өдөр Жао Шиньхуй Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, гайхалтай байдлаар Бурханы дуу хоолойг таньжээ. Эрж хайж, судалснаар тэрээр Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн гэдгийг тогтоож, сэтгэл хөдлөлдөө автан, Эзэн эргэн ирсэн гэх мэдээг нөхөртөө баяртайгаар хэлэхийг хүсэв. Санаанд оромгүй зүйл гэвэл нөхөр нь Библийн үгийг цөхрөлтгүй баримталсан бөгөөд Эзэн бие махбодтой болж, хүний Хүү болж эргэн ирнэ гэдэгт огтхон ч итгэсэнгүй. Эзэн сүнслэг биеэр үүл хөлөглөн бууж эргэн ирнэ хэмээн нөхөр нь зүтгэж, тэр ч бүү хэл шашны үзэл тарааж, үнэн замыг судалж, хүлээн авахад нь Жао Шиньхуйд саад болжээ. Дараа нь тэр хоёрын дунд олон удаагийн маргаан дэгдлээ. Жао Шиньхуй улам их будиллаа; Библийг тийм сайн ойлгодог нөхөр нь яахаараа Бурханы дуу хоолойг сонсохгүй хэвээр байдаг байна аа? Түүнийг бүр ч их гайхшируулсан зүйл гэвэл урьд нь маш эелдэг, халамжтай, хайраар дүүрэн байсан пастор нөхөр нь Эзэний эргэн ирэлтэд тэгж их дайсагнан хандсан явдал юм. Нөхөр нь үнэн замыг эрж хайж, судлаагүй төдийгүй Эзэнийг угтахад нь итгэгчдэд саад хийхийн тулд чадах бүхнээ хийж, тэр ч байтугай эцсийн өдрүүдийн сайн мэдээ түгээж буй ах, эгч нарыг цагдаад мэдээлж, баривчлуулж, бүр өөрийг нь харгисаар зоджээ. Гэр бүл дотроо ийм сүнслэг тулаантай тулгараад Жао Шиньхуй юуг сонгох бол? Үнэн зам дээр бат зогсож чадах болов уу?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд