Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 410
Бурханд итгэхэд санаа зорилго, үзэл бодол чинь зөв зохистой байхыг чамаас шаарддаг; Бурханы үг, Бурханы ажил, Бурханы зохицуулсан орчин, Бурханы гэрчилсэн хүн болон бодитой Бурханы талаар чи зөв ойлголт, зөв хандлагатай байх ёстой. Чи өөрийн санаанд нийцүүлэн хэрэгжүүлж, эсвэл өөрийн өчүүхэн далд явуулгыг сэдэх ёсгүй. Чи юу ч хийсэн үнэнийг хайж, Бурханы бүтээлийн хувиар өөрийн байр сууринд зогсож, Бурханы бүх ажилд захирагдаж чаддаг байх ёстой. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулж, амийн зөв замд орохыг хүсдэг бол зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы өмнө амьдарч, замаа алдалгүй, Сатаныг дагалгүй, Сатанд ажлаа хийх ямар ч боломж өгөлгүй, Сатанаар ашиглуулахыг зөвшөөрөхгүй байх ёстой. Чи өөрийгөө Бурханд бүрмөсөн өгч, Бурханаар өөрийгөө захируулах ёстой.
Чи Сатаны зарц болохыг хүсэж байна уу? Сатанд дарлуулан мөлжүүлэхийг хүсэж байна уу? Чи Бурханаар төгс болгуулахын төлөө Бурханд итгэж, Бурханыг эрэлхийлдэг үү, эсвэл Бурханы ажилд товойлгогч болохын төлөө байдаг уу? Чи Бурханаар авхуулдаг утга учиртай амьдралыг илүүд үзэх үү, эсвэл үнэ цэнгүй, хоосон амьдралыг илүүд үзэх үү? Чи Бурханд ашиглуулахыг илүүд үзэх үү, эсвэл Сатанд ашиглуулахыг илүүд үзэх үү? Чи Бурханы үг болон үнэнээр дүүргэгдэхийг илүүд үзэх үү, эсвэл нүгэл болон Сатанаар дүүргэгдэхийг илүүд үзэх үү? Үүнийг сайтар бодож үз. Өдөр тутмын амьдралдаа, Бурхантай харилцах харилцааг чинь хэвийн бус болгох, өөрийн хэлдэг үг, хийдэг зүйлсийг чи ухаарах ёстой, тэгээд өөрийгөө засаж залруулж, зөв арга барилд орох ёстой. Үг, үйлдэл, хөдөлгөөн нэг бүрээ, мөн бодол, санаагаа цаг ямагт шалга. Өөрийн бодит байдлыг ухаарч, Ариун Сүнсний ажлын арга барилд ор. Энэ бол Бурхантай хэвийн харилцаатай байх цорын ганц арга зам юм. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн эсэхийг үнэлснээр чи санаа зорилгоо засаж, хүний уг чанар, мөн чанарыг ойлгож, өөрийгөө үнэхээр ойлгож чадна, ингэснээр чи бодит туршлага руу орж, өөрийгөө үнэхээр хаяж, санаатайгаар захирагдаж чадна. Бурхантай харилцах чиний харилцаа хэвийн эсэхтэй холбоотой эдгээр хэрэг явдлыг туулахдаа чи Бурханаар төгс болгуулах боломжийг олж, Ариун Сүнсний ажлын олон байдлыг ухаарч ойлгож чаддаг болно. Мөн чи Сатаны олон арга заль, хуйвалдааныг нэвт харж чаддаг болно. Энэ зам чамайг Бурханаар төгс болгуулах зүгт хөтөлдөг. Бурхантай харилцаагаа зөв болгож байгаа чинь Бурханы бүх зохицуулалтад захирагдахын төлөө, мөн бодит туршлага руу илүү гүн орж, Ариун Сүнсний илүү их ажлыг олж авахын төлөө юм. Бурхантай хэвийн харилцаатай байх явдлыг хэрэгжүүлэх үед ихэнх тохиолдолд махан биеийг хаяж, Бурхантай жинхэнээсээ хамтран ажилласнаар амжилтад хүрнэ. “Хамтран ажиллах зүрх сэтгэлгүйгээр Бурханы ажлыг хүлээн авна гэдэг хэцүү; махан бие зовохгүй бол Бурханы ерөөл гэж үгүй; сүнс тэмцэхгүй бол Сатаныг гутаана гэж байхгүй” гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи эдгээр зарчмыг хэрэгжүүлж, нэгд нэгэнгүй ойлговол Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь зөв болно. Та нар одоогийн хэрэгжүүлэлтдээ “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайдаг” сэтгэлгээг халах ёстой, мөн “бүх зүйлийг Ариун Сүнс хийдэг, хүмүүс хөндлөнгөөс оролцож чадахгүй” гэсэн сэтгэлгээг халах ёстой. Ингэж хэлдэг хүн болгон “Хүмүүс хүссэн болгоноо хийж болно, цаг нь ирэхээр Ариун Сүнс ажлаа хийнэ. Хүмүүс махан биеийг хязгаарлах буюу хамтран ажиллах хэрэггүй; хамгийн чухал нь Ариун Сүнс биднийг хөдөлгөнө” гэж боддог. Эдгээр үзэл бодол нь бүгд утгагүй. Ийм нөхцөл байдалд Ариун Сүнс ажиллаж чаддаггүй. Иймэрхүү үзэл бодол Ариун Сүнсний ажилд асар том саад болдог. Ихэнхдээ Ариун Сүнсний ажил хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан биелдэг. Хамтран ажилладаггүй, шийдэмгий бус хэдий ч зан чанар нь өөрчлөгдөж, Ариун Сүнсний ажлыг хүлээж авч, Бурханаас гэгээрэл, гэрэлтүүлэлт авахыг хүсдэг хүмүүс үнэндээ хэрээс хэтэрсэн бодолтой байна. Үүнийг “өөрийгөө өөгшүүлж, Сатаныг өршөөж байгаа хэрэг” гэж нэрлэдэг. Ийм хүмүүс Бурхантай хэвийн харилцаатай байдаггүй. Чи өөрөөсөө сатанлаг зан чанарын олон илчлэл, илрэлийг олж, Бурханы өнөөгийн шаардлагад харшилсан, өөрт байдаг аливаа хэрэгжүүлэлтийг олох хэрэгтэй. Чи одоо Сатаныг хаяж чадах уу? Бурхантай хэвийн харилцаа тогтоож, Бурханы санаа зорилгын дагуу үйлдэж, шинэ амьтай шинэ хүн болох хэрэгтэй. Өнгөрсөн гэм буруу дээрээ бүү саат, хэтэрхий бүү харамс, босож зогсоод Бурхантай хамтарч ажиллах чадвартай бай, биелүүлэх ёстой үүргээ биелүүл. Ийм маягаар Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болох болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?