Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 36
2021-03-20
Бурхан Содомыг устгах ёстой (Сонгосон хэсгүүд)
(Эхлэл 18:26) Тэгээд Ехова, “Хэрвээ Би Содом хотынхон дотроос тавин зөв шударга хүнийг олох аваас тэднийг бодоод тэр газрыг бүхэлд нь өршөөнө” гэж хэлэв.
(Эхлэл 18:29) Тэр дахин Түүнтэй ярьж, “Тэндээс дөчин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр, “Би түүнийг устгахгүй” гэв.
(Эхлэл 18:30) Тэр Түүнд, “Tэндээс гучин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр, “Би түүнийг устгахгүй” гэв.
(Эхлэл 18:31) Тэр Түүнд, “Тэндээс хорь олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр, “Би түүнийг устгахгүй” гэв.
(Эхлэл 18:32) Тэр дахин Түүнд, “Тэнд арав олдож болох шүү дээ” гэлээ. Тэр, “Би түүнийг устгахгүй” гэв.
Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалыг дагаж чадах хүмүүсийн талаар анхаардаг
Дээрх ишлэлүүд нь хэд хэдэн чухал үгийг агуулсан: тоонууд. Эхлээд Ехова тухайн хотоос зөв шударга хүн тавийг олбол энэ газрыг бүхэлд нь өршөөнө гэж хэлсэн, өөрөөр хэлбэл, Тэр хотыг устгахгүй байх байсан. Тэгвэл үнэн хэрэг дээрээ Содом хотод тавин зөв шударга хүн байсан уу? Тэнд байгаагүй. Үүний дараахан Абрахам Бурханд юу гэж хэлсэн бэ? Тэрээр тэнд дөчин хүн олдож болох шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд Бурхан Би үүнийг хийхгүй гэсэн. Дараа нь Абрахам тэндээс гучин хүн олдож болох шүү дээ гэж хэлсэн. Бурхан, Би үүнийг хийхгүй гэсэн. Тэгвэл хорин хүн олдох аваас? Би үүнийг хийхгүй. Арван хүн? Би үүнийг хийхгүй. Яг үнэндээ арван зөв шударга хүн тэр хотод байсан уу? Тэнд арав байгаагүй—харин нэг хүн байсан. Энэ нэг хүн нь хэн байсан бэ? Энэ нь Лот байсан. Тэр үед Содомд ганц зөв шударга хүн байсан, гэхдээ ийм тоонд очих үед Бурхан маш хатуу чанд, эсвэл шаардлагатай байсан уу? Үгүй, Тэр тийм байгааүй! Иймээс хүн, “Дөч байвал яах вэ?” “Гуч байвал яах вэ?” гэсээр “Арав байвал яах вэ?” гэх хүртэл асуухад Бурхан, “Тэнд ердөө арван хүн байсан ч Би энэ хотыг устгахгүй; Би үүнийг өршөөж, энэ арваас гадна бусад хүмүүсийг уучилна” гэсэн. Арав нь хариугүй хангалттай байх байсан боловч үнэндээ Содомд ядаж тийм тооны ч зөв шударга хүн байгаагүй болж таарсан. Тэгэхээр Бурханы бодлоор энэ хотын хүмүүсийн нүгэл хилэнц болон хорон муу нь тэднийг устгахаас өөр аргагүй болоход Бурханыг хүргэсэн байгаа биз дээ. Тэнд тавин зөв шударга хүн байвал энэ хотыг Тэр устгахгүй гэж Бурхан хэлсэн нь ямар утгатай байсан бэ? Эдгээр тоо нь Бурханд чухал биш байсан. Юу чухал байсан бэ гэвэл, энэ хотод Түүний хүссэн зөв шударга хүн байсан эсэх нь чухал байсан. Хэрвээ уг хотод ганцхан зөв шударга хүн байвал тэр хотыг устгасны улмаас тэр хүн аюулд өртөхийг Бурхан зөвшөөрөхгүй байх байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Бурхан хотыг устгах гэж байсан эсэхээс үл хамааран, тэнд хэдэн зөв шударга хүн байгаагаас үл хамааран, Бурханы хувьд энэ нүгэлт хот хараагдсан, үзэшгүй муухай бөгөөд устгагдах ёстой, Бурханы нүднээс алга болох ёстой харин зөв шударга хүмүүс үлдэх ёстой байсан юм. Эрин үеэс үл хамааран, хүн төрөлхтний хөгжлийн үе шатнаас үл хамааран, Бурханы хандлага өөрчлөгддөггүй: Тэр Өөрийн нүдэнд харагдах мууг үзэн ядаж, зөв шударга хүмүүст анхаарал тавьдаг. Бурханы энэ тодорхой хандлага нь басхүү Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэл юм. Хот дотор ганцхан зөв шударга хүн байсан учраас Бурхан цаашид тээнэгэлзээгүй. Эцсийн үр дүнд Содом зайлшгүй устгагдах байсан. Та нар үүнээс юу харж байна вэ? Тэр үед тэнд тавин зөв шударга хүн байсан бол, эсвэл арван хүн байсан бол Бурхан хотыг устгахгүй байх байсан, энэ нь, Түүнийг хүндэлж, шүтэн мөргөж чадах цөөхөн хүнийг бодоод Бурхан хүн төрөлхтнийг уучилж тэдэнд хүлээцтэй хандахаар шийдэж чадах байсан эсвэл удирдан ажил хийх байсан гэсэн үг юм. Бурхан хүний зөв шударга үйлийг ихээр үнэлдэг, Түүнийг шүтэн мөргөж чадах хүмүүсийг Тэр ихээр үнэлдэг ба Түүний өмнө сайн үйл хийх чадвартай хүмүүсийг Тэр ихээр үнэлдэг.
Эрт үеэс эхлэн өнөөдрийг хүртэл Бурхан хэн нэгэн хүнд үнэнийг хэлж, эсвэл Бурханы замын талаар ярьж байсан тухай та нар Библиэс уншсан уу? Үгүй, хэзээ ч үгүй. Бидний уншсан, хүнд хэлсэн Бурханы үг нь хүмүүст юу хийхийг л хэлж байсан. Зарим нь үүнийг хийж гүйцэлдүүлсэн, зарим нь үгүй; зарим нь итгэсэн, зарим нь итгээгүй. Ийм л байсан. Тиймээс тэр эрин үеийн зөв шударга хүмүүс—Бурханы бодлоор зөв шударга байсан хүмүүс—нь ердөө л Бурханы үгийг сонсож, Бурханы тушаалыг дагаж чаддаг хүмүүс байсан. Тэд бол Бурханы үгийг хүмүүсийн дунд биелүүлсэн зарц нар байсан. Тийм хүмүүсийг Бурханыг мэддэг хүмүүс гэж болох байсан уу? Тэд Бурханы төгс болгосон хүмүүс гэж хэлж болох байсан уу? Үгүй, болохгүй байсан. Иймээс тэдний тооноос үл хамааран, Бурханы бодлоор бол эдгээр зөв шударга хүмүүс Бурханы итгэлийг хүлээгчид гэж нэрлэгдвэл зохих байсан уу? Тэднийг Бурханы гэрчүүд гэж нэрлэж болох байсан уу? Мэдээж үгүй! Тэд лав Бурханы итгэлийг хүлээгчид болон гэрчүүд гэж нэрлэгдэж таарахгүй хүмүүс байсан. Иймд тийм хүмүүсийг Бурхан юу гэж нэрлэсэн бэ? Библид бидний дөнгөж сая уншсан ишлэлийг хүртэл Бурхан тэднийг “Миний зарц” гэсэн олон тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, тэр үед Бурханы нүдэнд эдгээр зөв шударга хүмүүс нь Бурханы зарц нар байсан, тэд дэлхийд Түүнд үйлчилсэн хүмүүс байсан юм. Энэ нэршлийн тухай Бурхан юу гэж бодож байсан бэ? Тэр яагаад тэднийг ингэж нэрлэсэн бэ? Бурханы зүрх сэтгэлд хүмүүсийг юу гэж нэрлэх тухай стандарт байдаг уу? Гарцаагүй байдаг. Бурхан хүмүүсийг зөвт, төгс, шударга, эсвэл зарц нар гэж хэлэх нь хамаагүй, Түүнд стандарт байдаг. Тэр хэн нэгнийг Өөрийн зарц гэж хэлэхдээ энэ хүн Түүний элч нарыг хүлээж авч чадна, Түүний тушаалыг дагаж чадна, мөн элч нарын тушаасан зүйлийг гүйцэтгэж чадна гэсэн бат итгэлтэй байдаг. Энэ хүн юу гүйцэтгэдэг вэ? Дэлхий дээр хийж, гүйцэтгэ гэж Бурхан хүнд тушаасан зүйлийг. Тэр үед Бурхан хүнээс дэлхий дээр хийж, гүйцэтгэхийг хүссэн зүйлийг Бурханы зам гэж болох байсан уу? Үгүй, болохгүй байсан. Учир нь, тэр үед Бурхан хүнээс зөвхөн цөөн хэдэн энгийн зүйл хийхийг хүссэн; Тэр хүнд зөвхөн энийг, эсвэл тэрийг хий гэснээс өөр юм хэлэлгүй цөөн хэдэн энгийн тушаал өгсөн. Бурхан Өөрийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Учир нь, тэр үед олон нөхцөл байдал хараахан бэлэн болоогүй, цаг нь хараахан болоогүй байсан бөгөөд хүн төрөлхтний хувьд Бурханы замыг баримтлах хэцүү байсан, тийнхүү Бурханы зам Бурханы зүрх сэтгэлээс хараахан гарч эхлээгүй байсан. Бурханы дурдаж байсан, бидний энд харж байгаа хорь, эсвэл гуч ч бай зөв шударга хүмүүсийг Бурхан Өөрийнхөө зарц гэж үздэг байсан. Бурханы элч нар эдгээр зарц дээр ирэхэд нь тэд тэдгээрийг хүлээн авч, тэдний тушаалуудыг дагаж, тэдний хэлсний дагуу ажиллаж чаддаг байсан. Энэ нь Бурханы нүдэнд бол зарц нарын хийх ёстой, биелүүлэх ёстой яг тэр зүйл байсан юм. Бурхан бол хүмүүсийг нэрлэхдээ бодолтой байдаг. Тэд та нарын одоо байгаа шиг ихээхэн номлол сонссон, Бурхан юу хийх гэж байсныг мэддэг, Бурханы хүслийг ойлгодог ба Түүний удирдлагын төлөвлөгөөг ухаарсан байсан болохоор нь Тэр тэднийг Өөрийн зарц гэж нэрлээгүй, харин тэдний хүн чанар нь шударга бөгөөд тэд Бурханы үгийг дагаж чаддаг байсан учраас тэгсэн юм; Бурхан тэдэнд тушаахад тэд өөрсдийн хийж байснаа хойш тавьж, Бурханы тушаасныг гүйцэтгэж чаддаг байсан. Иймээс Бурханы хувьд зарц гэдэг цолны утга учрын өөр нэг үе нь тэд Түүний дэлхий дээрх ажилд хамтран ажилладаг ба тэд хэдийгээр Бурханы элч биш байсан ч гэсэн тэд бол Бурханы үгийг дэлхий дээр гүйцэтгэгчид, хэрэгжүүлэгчид байсан. Тэгвэл эдгээр зарц нар буюу зөв шударга хүмүүс нь Бурханы зүрх сэтгэлд ихээхэн жин дардаг гэдгийг та нар харж байна. Дэлхий дээр Бурханы эхлэх гэж байсан ажил, Түүнтэй хамтран ажиллах хүмүүсгүйгээр байж чадахгүй байсан бөгөөд Бурханы зарц нарын хүлээсэн үүргийг Бурханы элч нараар орлуулшгүй байсан. Энэ зарц нарт Бурханы тушаасан даалгавар болгон Түүнд агуу ач холбогдолтой байсан ба иймээс Тэр тэднийг алдаж чадахгүй байсан. Эдгээр зарц нарын Бурхантай ажилласан хамтын ажиллагаагүйгээр хүн төрөлхтний дундах Түүний ажил зогсонги байдалд хүрэх байсан ба түүний уршгаар Бурханы удирдлагын төлөвлөгөө болон Бурханы итгэл найдвар ямар ч хэрэггүй болох байсан.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд