Өдөр тутмын Бурханы үг | “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл” | Эшлэл 559

Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ? Уг чанараа ойлгоно гэдэг үнэндээ сэтгэлийнхээ гүнийг задлан шинжилнэ гэсэн үг; аминд чинь байгаа зүйл үүнд багтдаг. Чи Сатаны логик, Сатаны үзэл бодлын дагуу амьдарсаар ирсэн; өөрөөр хэлбэл, Сатаны амиар амьдарч ирсэн юм. Сэтгэлийнхээ гүн дэх зүйлийг ил болгосноор л чи уг чанараа таньж чадна. Эдгээр зүйлийг хэрхэн ил болгож болох вэ? Тэдгээрийг ганц хоёрхон үйл явдал төдийхнөөр ил болгож, задлан шинжилж болдоггүй; ихэнхдээ ямар нэг зүйлийг хийж дууссаныхаа дараа чи мөн л ойлгож аваагүй байдаг. Жаахан ухаарч, ойлгож автал чинь гурваас таван жил шаардагдаж болох юм. Олон нөхцөл байдалд чи өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах ёстой бөгөөд гүн гүнзгий ухаж төнхөх үедээ л үр дүнг нь харна. Үнэний талаарх ойлголт чинь улам гүн гүнзгий болохын хэрээр өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдсэнээр дамжуулан чи уг чанар, мөн чанараа аажмаар мэдэж авна. Уг чанараа мэдэхийн тулд чи цөөн хэдэн зүйлийг гүйцэтгэх ёстой. Нэгдүгээрт, чи юунд дуртай болохоо тодорхой ойлгох ёстой. Энэ нь идэж ууж, өмсөж зүүх дуртай зүйлийг чинь хэлж байгаа юм биш; харин чамд таалагддаг зүйлс, чиний атаархдаг зүйлс, шүтдэг зүйлс, эрж хайдаг зүйлс, зүрх сэтгэлдээ анхаарал хандуулдаг зүйлс, холбоо тогтооход таатай байдаг хүмүүс, чиний хийх дуртай зүйлс болон зүрх сэтгэлдээ шүтээн болгодог хүмүүс юм. Жишээлбэл, ихэнх хүн дээгүүр байр суурьтай, гоёмсог үг яриа, ааш аягтай хүмүүст дуртай байдаг, эсвэл цэцэн цэлмэгээр зусардан ярьдаг, дүр эсгэдэг хүмүүст дуртай байдаг. Тэд ямар хүмүүстэй харилцах дуртай талаар дээр дурдлаа. Харин хүмүүст таалагддаг зүйлсийн тухайд гэвэл, зарим амархан юмыг хийх дуртай байх, бусдын сайн гэж боддог, хүмүүсээр магтуулж, сайшаалгах зүйлсийг хийх дуртай байх зэрэг багтдаг. Хүмүүсийн уг чанарт, дуртай зүйлсийнх нь нийтлэг шинж байдаг. Өөрөөр хэлбэл, тэд гаднах үзэмжид нь бусдын атаархдаг хүмүүс, үйл явдал, зүйлсэд дуртай байдаг, мөн үзэсгэлэнтэй, маш тансаг харагддаг, хүмүүсийн туйлын их шүтэн биширдэг хүмүүс, үйл явдал, юмсад дуртай байдаг. Хүмүүсийн таалдаг эдгээр зүйл нь агуу, нүд гялбам, гоёмсог, сүрлэг байдаг. Хүмүүс бүгд ийм зүйлсийг шүтдэг. Хүмүүс ямар ч үнэнийг эзэмшдэггүй, мөн жинхэнэ хүний ямар ч төрхгүй байдгийг харж болно. Эдгээр зүйлийг шүтэх нь огтхон ч ач холбогдолгүй атал хүмүүс эдгээрт дурласаар л байдаг… чиний дурлаж, анхаарч, шүтэж, атаархдаг, зүрх сэтгэлдээ өдөр бүр боддог зүйлс бүгд уг чанарын чинь төлөөлөл юм. Чиний уг чанар зөвт бус байдлыг таалдаг, мөн ноцтой нөхцөлд уг чанар чинь ёрын муу, засаршгүй байдгийг нотлоход энэ хангалттай. Уг чанараа ийм маягаар шинжлэх хэрэгтэй; өөрөөр хэлбэл, амьдралдаа юуг таалдаг, юуг хаядгаа шинжил. Чи хэн нэгэнд хэсэг зуур сайн хандаж болох ч түүнд дуртай гэдгийг чинь энэ нь нотолдоггүй. Чиний үнэхээр таалдаг зүйл бол яг уг чанарт чинь байгаа зүйл юм; яс чинь хугарлаа ч чамд таалагдсаар байх бөгөөд хэзээ ч орхиж чаддаггүй. Үүнийг өөрчлөх амаргүй. Хань ижлээ олох явдлыг жишээ болгон авч үз. Хэрвээ нэгэн эмэгтэй хэн нэгэнд үнэхээр дурласан бол хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Хөлийг нь хугалсан ч гэсэн тэр эмэгтэй түүнтэй хамт байхыг хүсэх л болно; үхэх байсан ч гэсэн түүнтэй гэрлэхийг хүснэ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд байгаа зүйлийг хэн ч өөрчилж чадахгүй. Хүн амьсгаа хураасан ч гэсэн сүнс нь мөн л адилхан зүйлд дурлах болно; эдгээр нь хүний уг чанарын зүйлс бөгөөд хүний мөн чанарыг төлөөлдөг. Хүмүүсийн дуртай зүйл зарим зөв шударга бус байдлыг агуулдаг. Зарим нь тийм зүйлсэд илэрхий дурладаг байхад зарим нь үгүй байдаг; зарим нь тэдгээрт ихэд дуртай байдаг байхад бусад нь үгүй байдаг; зарим хүн өөрийгөө хянадаг, харин зарим нь өөрсдийгөө хянаж чаддаггүй. Зарим хүн харанхуй зүйлсэд живэх магадлалтай байдаг нь тэдэнд өчүүхэн төдий ч амь байдаггүй гэдгийг нотолдог. Хэрвээ хүмүүс эдгээр зүйлд эзэмдүүлж, хязгаарлуулахгүй байж чаддаг бол тэдний зан чанар бага зэрэг өөрчлөгдсөн ба тэд бага зэргийн биеийн хэмжээтэй гэдгийг энэ нь нотолдог. Зарим хүн бага зэрэг үнэнийг ойлгодог бөгөөд өөрсдөд нь амь байгаа ба Бурханыг хайрладаг гэдгээ мэдэрдэг. Үнэндээ энэ нь мөн л хэтэрхий эрт байна, зан чанараа өөрчлөх нь энгийн хэрэг биш. Хүний уг чанарыг ойлгоход амархан уу? Чи бага зэрэг ойлгосон ч гэсэн үүнийг өөрчлөхөд амархан биш байх болно. Энэ нь хүмүүсийн хувьд хэцүү талбар юм. Эргэн тойрны чинь хүмүүс, хэрэг явдал, эсвэл зүйлс хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран, дэлхий ертөнц хэрхэн орвонгоороо эргэхээс үл хамааран, хэрвээ үнэн дотроос чинь замчилдаг бол, хэрвээ үнэн чиний дотор үндэслэж, Бурханы үг амьдралыг чинь, дуртай зүйлийг чинь, дадлага туршлага болон оршин тогтнолыг чинь залж чиглүүлдэг бол тэр үед чи үнэхээр өөрчлөгдсөн байх болно. Тэгвэл өөрчлөлт гээч энэ зүйл нь ердөө хүмүүс бага зэрэг хамтран ажиллаж, бага зэргийн урам зориг, итгэлтэй байх явдал боловч үүнийг өөрчлөлт гэж үзэж болохгүй ба хүмүүст амь байгааг энэ нь нотолдоггүй; энэ нь зүгээр л хүмүүсийн шилэлт сонголтоос цаашгүй.

Хүмүүсийн уг чанартаа дуртай байдаг зүйлсийг ухан гаргахаас гадна уг чанарт нь хамаарах бусад талыг ч бас ухан гаргах хэрэгтэй. Жишээлбэл, хүмүүсийн аливааг үзэх үзэл бодол, амьдралын арга барил, зорилго, амьдралыг үзэх үзэл, амьдралын үнэт зүйлс, бас үнэнтэй холбоотой бүх зүйлийн талаарх үзэл бодол гэх мэт. Энэ бүх зүйл хүмүүсийн сэтгэлийн гүнд байдаг бөгөөд зан чанарын өөрчлөлттэй шууд хамаатай юм. Тэгвэл завхарсан хүн төрөлхтний амьдралыг үзэх үзэл бодол ямар байдаг вэ? Үүнийг ингэж хэлж болно: “Хүн бүр өөрийгөө боддог ба би үхэхээр чи үх.” Хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг; илүү тодорхой хэлбэл, тэд махан биеийн төлөө амьдарч байгаа. Ердөө амандаа хоол хийхийн төлөө л амьдарч байгаа. Энэ оршин тогтнол амьтныхаас ямар ялгаатай юм бэ? Ингэж амьдрахад ямар ч үнэ цэн байдаггүй, тэр ч бүү хэл ямар ч утга учир байдаггүй. Амьдралын талаарх үзэл бодол чинь дэлхий ертөнцөд амьдрахдаа юунд түшиглэдэг, юуны төлөө амьдардаг, хэрхэн амьдардаг вэ гэдгийг агуулдаг—энэ нь хүний уг чанарын мөн чанартай холбоотой бүх зүйл юм. Хүмүүсийн уг чанарыг задлан шинжилснээр чи хүмүүс бүгд Бурханыг эсэргүүцэж байгааг харна. Тэд бүгд диавол бөгөөд үнэхээр сайн хүн гэж байдаггүй. Хүмүүсийн уг чанарыг задлан шинжилснээр л хүний мөн чанар, завхралыг мэдэж, хүмүүс үнэндээ юунд харьяалагддаг, тэдэнд үнэндээ юу дутагддаг, тэд юугаар зэвсэглэх ёстой, яаж хүний төрхийг амьдран харуулах ёстойг ойлгож болно. Хүний уг чанарыг үнэхээр задлан шинжлэх нь амаргүй бөгөөд Бурханы үгийг туулж, жинхэнэ туршлагатай болохгүйгээр үүнийг хийж чадахгүй.

“Христийн ярианы тэмдэглэлүүд” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент