Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 183

2021-03-31

Есүс газар дээр 33 жил хагас амьдарсан. Тэр цовдлолын ажлыг хийхээр ирсэн ба цовдлолоор дамжуулан Бурхан алдрынхаа нэг хэсгийг олж авсан. Бурхан махан биеэр ирэх үедээ даруухан, нууцлаг байдалтай байж, тоймгүй их зовлон шаналлыг тэсвэрлэж чадсан. Хэдийгээр Тэр Бурхан Өөрөө байсан боловч бүх басамжлал, доромжлолыг тэвчсэн бөгөөд золин авралын ажлыг дуусгахын тулд загалмайд цовдлогдож асар их өвдөлтийг тэсвэрлэсэн. Ажлын энэ үе шат дууссаны дараа хэдийгээр хүмүүс, Бурхан асар их алдрыг авсныг харсан ч гэсэн энэ нь Түүний алдар бүхэлдээ биш байсан; энэ нь Есүсээс олж авсан Түүний алдрын зөвхөн нэг хэсэг юм. Хэдийгээр Есүс нь бүх хэцүү бэрхийг тэсвэрлэж, даруухан нууцлаг байж, Бурханы төлөө цовдлогдож чадсан ч гэсэн Бурхан алдрынхаа зөвхөн нэг хэсгийг олж авсан ба Өөрийн алдрыг Израильд олж авсан. Бурханд алдрын өөр нэг хэсэг байгаа: бодитоор ажиллаж, бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд газар дээр ирэх. Есүсийн ажлын үе шатны үеэр Тэр зарим нэг ер бусын зүйлс хийсэн, гэвч ажлын тэр үе шат нь ямартай ч тэмдэг, гайхамшгийг үзүүлэхийн төлөө байгаагүй. Энэ нь үндсэндээ, Есүс зовж шаналж, Бурханы төлөө цовдлогдож чадна, мөн Бурханд хайртай учраас Есүс агуу их өвдөлтийг туулж чадсан ба хэдийгээр Бурхан Түүнийг орхисон ч Тэр амьдралаа Бурханы хүслийн төлөө золиослоход бэлэн байсан гэдгийг харуулахын төлөө байсан. Бурхан Өөрийн ажлыг Израильд хийж, Есүс загалмайд цовдлогдсоны дараа Бурхан алдаршсан бөгөөд Бурхан Сатаны өмнө гэрчлэл хийсэн юм. Та нар, Бурхан Хятадад махан биетэй болсон гэдгийг мэдээгүй бас хараагүй, иймээс Бурхан алдаршсаныг яаж харж чадах юм бэ? Бурхан та нарт их хэмжээний байлдан дагуулах ажлыг хийж, та нар бат зогсох үед Бурханы энэ ажил амжилттай болох ба энэ нь Бурханы алдрын нэг хэсэг юм. Та нар зөвхөн үүнийг хардаг ба Бурханаар хараахан төгс болгуулаагүй, зүрх сэтгэлээ Бурханд хараахан бүрэн өгөөгүй. Та нар энэхүү алдрыг бүхэлд нь хараахан хараагүй; Бурхан та нарын зүрх сэтгэлийг аль хэдийн байлдан дагуулсан, Түүнийг та нар хэзээ ч орхиж чадахгүй бөгөөд эцсийг нь хүртэл Түүнийг дагах ба зүрх сэтгэл чинь өөрчлөгдөхгүй гэдгийг л та нар харж чадна. Тиймээс энэ бол Бурханы алдар. Бурханы алдрыг юунаас хардаг вэ? Хүмүүст илэрч байгаа Түүний ажлын үр нөлөөнөөс. Хүмүүс Бурхан бол маш хайр татам гэдгийг хардаг, тэд Бурханыг зүрх сэтгэлдээ хадгалдаг, Бурханыг орхих хүсэлгүй байдаг ба энэ нь Бурханы алдар билээ. Чуулгануудын ах эгч нарын хүч нэмэгдэж, тэд Бурханыг зүрх сэтгэлээсээ хайрлаж, Бурханы хийсэн ажлаас хамгийн дээд сүр хүч болон Түүний үгсийн харьцуулшгүй их сүр хүчийг харах үед, Түүний үгс нь эрх мэдлийг агуулж, Тэр чөтгөрийн хот болох Хятадын эх газарт Өөрийн ажлыг өрнүүлж чадна гэдгийг тэд харах үед, хэдийгээр хүмүүс сул дорой ч зүрх сэтгэл нь Бурханы өмнө бөхийж, Бурханы үгсийг хүлээн авахад бэлэн байх үед, хэдийгээр тэд сул дорой, тохирохгүй боловч, Бурханы үгс нь маш хайр татам, маш бахдал төрүүлэм үнэ цэнэтэй гэдгийг харж чадаж байх үед, энэ нь Бурханы алдар юм. Хүмүүс Бурханаар төгс болгуулж Түүний өмнө захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байж, өөрсдийн хэтийн ирээдүй болон хувь заяагаа Бурханы гарт даатгаж чадах өдөр ирэх үед Бурханы алдрын хоёр дахь хэсгийг бүрэн олж авах болно. Өөрөөр хэлбэл, бодитой Бурханы ажил бүрэн дуусах үед Хятад дахь Түүний ажил төгсгөлдөө очих болно; өөрөөр хэлбэл, Бурханаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон хүмүүс төгс болгуулах үед Бурхан алдарших болно. Бурхан, Өөрийн алдрын хоёр дахь хэсгийг Зүүн зүгт аваачсан гэж хэлсэн ч энэ нь энгийн нүдэнд үзэгдэхгүй. Бурхан Өөрийн ажлыг Зүүн зүтт авчирсан: Тэр аль хэдийнээ Зүүн зүгт ирчихсэн ба энэ нь Бурханы алдар юм. Өнөөдөр Түүний ажил хараахан дуусаагүй хэдий ч Бурхан ажиллахаар шийдсэн учраас энэ нь гарцаагүй биелэх болно. Бурхан энэ ажлыг Хятадад гүйцэлдүүлэхээр шийдсэн бөгөөд тэр та нарыг төгс болгохоор шийдсэн. Тиймээс Тэр та нарт ямар ч гарц өгдөггүй—Тэр та нарын зүрх сэтгэлийг аль хэдийн байлдан дагуулсан, чи хүссэн ч, хүсээгүй ч үргэлжлүүлэх ёстой ба та нарыг Бурханаар авахуулах үед Бурхан алдаршина. Өнөөдөр Бурхан хараахан бүрэн алдаршуулагдаагүй байгаа, учир нь чи хараахан төгс болгуулаагүй, хэдийгээр зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэж очсон ч гэсэн махан биед чинь олон сул талууд байсаар байх бөгөөд та нар Бурханыг хангалуун байлгах чадваргүй, Бурханы хүслийг анхаарч чаддаггүй, мөн та нараас арилгах ёстой олон сөрөг зүйл байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. ‘Мянган жилийн хаанчлал ирчихсэн’ тухай товч яриа

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих