Өдөр тутмын Бурханы үг | “Петрийн замаар хэрхэн алхах вэ” | Эшлэл 567

Дүгнэн хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт хүн өөрийнхөө санаа зорилго, зүй зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы санаа зорилгыг хайхад анхаарлаа төвлөрүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг ухаарахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ үнэнийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг үгээс нь эрж хайх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханыхүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы үгэнд илэрхийлэгдсэн зүйл болох Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийнхөө ажлыг гэх Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлага зэрэг эдгээр үгээс Бурханыг бүрэн мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй. Тэрээр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, бас Бурханыг мэдэж авсан билээ. Үүнээс гадна, Бурханы үгэн дотроос тэрээр, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагад нэн анхаарчээ. Бурханы хүсэлтэй нийцэлтэй байхын тулд хүн Бурханыг хангалуун байлгах ёстой аль ч талуудад Петр асар их хичээл чармайлт гаргаж, тов тодорхой ойлгож чадсан юм; энэ нь түүний өөрийн оролтод туйлын ашиг тустай байв. Бурхан юу ч ярьсан бай, тэдгээр үг өөрийнх нь амь болж, үнэнд харьяалагдаж байгаа цагт Петр тэдгээрийг байн байн тунгаан бодож, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ шингээж чаддаг байлаа. Есүсийн үгийг сонссоныхоо дараа тэрээр тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэж чаддаг байсан нь Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг байсныг нь ялангуяа харуулдаг бөгөөд тэрээр эцэст нь үнэхээр үр дүнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Бурханы үгийг чөлөөтэй хэрэгжүүлж, үнэнийг яг таг хэрэгжүүлж, Бурханы хүсэлтэй нийцэлтэй байж, бүхэлдээ Бурханы санаа зорилгод нийцүүлэн үйлдэж, хувийн санал бодол, төсөөллөө орхиж чаддаг байлаа. Ийм маягаар Петр Бурханы үгийн бодит байдалд орсон юм. Петр үндсэндээ ингэж хийсэн учраас үйлчлэл нь Бурханы хүсэлтэй нийцэж байсан юм.

Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимч байж, үнэний бүх талын бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Ийм хүмүүст Бурханы үг болон ажил бүрэн үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болж, тэд үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгон эзэмшсэнийхээ дараа шинэ хүмүүс болцгооно. Хэрэв тэд Бурханы үгийг амиа болгож, Бурханы ажлын үзэгдэл, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, хүмүүст өгдөг илчлэл, Бурханы хүр гэж шаарддаг жинхэнэ амьдралын стандартыг амиа болгон, эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс дахин төрж, Бурханы үгээр дамжуулан шинэ хүмүүс болцгоосон юм. Энэ бол үнэнийг эрэлхийлсэн Петрийн зам; энэ нь төгс болгуулах зам, Бурханы үгээр төгс болж, Бурханы үгээс амь олж авах зам байсан юм. Бурханы илэрхийлсэн үнэн түүний амь болсон бөгөөд тэр үед л үнэнийг олж авсан хүн болсон билээ.

“Христийн ярианы тэмдэглэлүүд” номоос эш татав

Петрийн замаар хэрхэн алхах вэ

Петрийн замаар алхах нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал билээ. Энэ нь бас өөрийгөө мэдэж, зан чанараа өөрчлөх зам билээ.

Петрийн зам л Бурханы төгс болголт руу хөтөлдөг. Хэрхэн энэ замаар алхаж, хэрэгжүүлэхээ мэддэг бай. Эхлээд өөрийн санаархал, гэр бүл зохисгүй хайгуул, махан биеийнхээ зүйлсийг хойш тавьж, Бурханы үгэнд бүхнээ зориулан, үгийг нь идэж, уун, Түүний хүсэл, үнэнийг хай. Петрийн замаар алхах нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал билээ. Энэ нь бас өөрийгөө мэдэж, зан чанараа өөрчлөх зам билээ.

Тийм ээ, энэ бол хамгийн гол, шийдвэрлэх хэрэгжүүлэлт. Эзэн Есүсийг хараад Петрийн хийсэн зүйл. Ийм маягаар хэрэгжүүлэх нь хамгийн сайн үр дүн өгдөг. Бурханы үгэнд бүх сэтгэлээ зориулна гэдэг нь үнэнийг эрж хайж, Бурханы бүх үгээс санаа зорилгыг нь эрж хайж, Бурханы хүслийг ойлгож, Түүний үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авахад төвлөрнө гэсэн үг. Петрийн замаар алхах нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал билээ. Энэ нь бас өөрийгөө мэдэж, зан чанараа өөрчлөх зам билээ.

Түүний үгийг уншихдаа Петр сургаалыг ойлгож, шашны мэдлэг олж авахаар хичээгээгүй. Үнэн, Бурханы хүсэл, зан чанар, Түүний хайр татам байдлыг таньж мэдэхэд төвлөрсөн. Петрийн замаар алхах нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал билээ. Энэ нь бас өөрийгөө мэдэж, зан чанараа өөрчлөх зам билээ.

Бас Бурханы үгээр дамжуулан хүний ялзарсан байдал, уг чанар, дутагдлыг ойлгохоор хичээж, Бурханыг хангалуун байлгахын тулд шаардлагыг нь бүх талаар хангасан. Бурханы үгийн хүрээнд олон зөв хэрэгжүүлэлттэй байсан. Бурханы хүсэлд нийцсэн. Энэ бол хүний хамгийн сайн хамтын ажиллагаа. Петрийн замаар алхах нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал билээ. Энэ нь бас өөрийгөө мэдэж, зан чанараа өөрчлөх зам билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент