Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 571
Хэрэв чи Бурханы үгээс, Бурханы айлдварын ар дахь хүсэл, санаа зорилгыг ойлгодоггүй, Түүний үгийн хүрэхээр зорьдог зорилго, үр дүнг ойлгодоггүй, Түүний үг хүнд юуг бүтээж, юуг төгс болгохоор эрж хайдгийг ойлгодоггүй, эдгээр зүйлийг ойлгодоггүй бол үнэнийг хараахан ухаардаггүйг чинь энэ нь нотолдог. Яагаад Бурхан хэлдэг зүйлээ хэлдэг вэ? Яагаад Тэр тийм өнгөөр ярьдаг вэ? Яагаад Түүний айлддаг үг бүр тийм үнэн сэтгэлийн, чин үнэнч байдаг вэ? Яагаад Тэр тодорхой үгсийг ашиглахаар сонгодог вэ? Чи мэдэх үү? Хэрэв чи итгэлтэй хэлж чадахгүй бол Бурханы хүсэл, Түүний санаа зорилгыг ойлгодоггүй, Түүний үгийн цаад утгыг ойлгодоггүй гэсэн үг юм. Чи үүнийг ухаардаггүй бол яаж үнэнийг олж авч чадах юм бэ? Үнэнийг олж авна гэдэг нь хэлдэг үг бүрээр нь дамжуулан Түүний хүслийг ойлгоно гэсэн үг; Бурханы үгийг ойлгомогцоо хэрэгжүүлж, Бурханы үгийг өөрөөрөө амьдран харуулж, өөрийн бодит байдал болгоно гэсэн үг юм. Бурханы үгийг нэгд нэггүй ойлгосон үедээ л чи үнэнийг үнэхээр ухан ойлгож чадна. Хэдхэн бичиг үсэг, сургаал ойлгох төдий болчхоод үнэнийг ойлгож, бодит байдалтай болсон гэж чи боддог. Чи бүр “Бурхан биднээс үнэнч байхыг хүсдэг бөгөөд бид үүнийг хэрэгжүүлсэн” гэж хэлдэг. Гэвч, Бурхан яагаад хүмүүсийг үнэнч байлгахыг хүсдэг, мөн яагаад Өөрийг нь хайрлахыг хүмүүсээс хүсдэгийн шалтгааныг чи ойлгож чаддаггүй. Үнэндээ, хүмүүст ийм шаардлага тавьдаг Бурханы зорилго нь тэднийг аварч, төгс болгохын төлөө байдаг.
Үнэнээр цангаж, үнэнийг эрж хайж, үнэнийг хайрладаг хүмүүсийн төлөө Бурхан үнэнийг илэрхийлдэг. Харин бичиг үсэг, хоосон сургаал л анхаардаг, урт бөгөөд сүржин үг хэлэх дуртай хүмүүсийн тухайд бол, тэд хэзээ ч үнэнийг олж авахгүй; тэд өөрсдийгөө хуурч байгаа. Ийм хүмүүс Бурханы үгийг унших талаар буруу үзэл бодолтой байдаг; тэд босоо юмыг унших гэж хүзүүгээ гилжийлгэдэг—тэдний харах өнцөг тэр чигээрээ буруу юм. Зарим хүн Бурханы үгийг шинжилж, ерөөгдөх ба хүний хүрэх газрын тухай Түүний хэлсэн зүйлсийг судлахаа л мэддэг. Бурханы үг тэдний үзэлтэй таарахгүй бол тэд сөрөг болж, эрэл хайгуулаа зогсоодог. Энэ нь үнэнийг сонирхдоггүйг нь харуулдаг. Ийм учраас тэд үнэнийг ноцтойгоор авч үздэггүй; тэд өөрсдийн үзэл, төсөөллийн үнэнийг л хүлээн зөвшөөрөх чадвартай. Хэдийгээр ийм хүмүүс Бурханд итгэх итгэлдээ оргилуун байдаг бөгөөд зарим нэг сайн үйл хийж, бусдад өөрсдийгөө сайнаар харагдуулахын тулд чадах бүхнээ хийхээр хичээдэг боловч ирээдүйд сайн хүрэх газартай байхын тулд л үүнийг хийж байгаа. Тэд чуулганы амьдралд мөн оролцож, бусдын л адил Бурханы үгийг ууж иддэг баримтыг үл харгалзан, үнэний бодит байдалд орж, үнэнийг олж авах тэдэнд бэрхшээлтэй байдаг. Бурханы үгийг идэж уудаг боловч ердөө л хэлбэрддэг зарим хүн байсаар байдаг; тэд хэдхэн бичиг үсэг, хоосон сургаал ойлгож авсан төдийхнөөр үнэнийг олж авсан гэж боддог. Тэд ямар мунхаг юм бэ! Бурханы үг бол үнэн. Гэхдээ Бурханы үгийг уншсаны дараа үнэнийг ойлгож, олж авах албагүй. Бурханы үгийг ууж идэх замаар үнэнийг олж авч чаддаггүй бол олж авсан зүйл чинь бичиг үсэг, хоосон сургаал байх болно. Үнэнийг олж авна гэж юу гэсэн үг болохыг чи мэддэггүй. Бурханы үгийг гартаа атгасан байж болох ч тэдгээрийг уншаад чи Бурханы хүслийг ойлгож чадахгүй байсаар, хэдэн бичиг үсэг, хоосон сургаал л олж авдаг. Юуны өмнө, Бурханы үг маш илэн далангүй, үнэхээр гүн гүнзгий гэдгийг чи ухаарах хэрэгтэй. Олон жилийн туршлагагүй бол чи Бурханы үгийг яаж ойлгож чадах юм бэ? Бурханы үгийн нэг өгүүлбэрийг нь хүртэл бүрэн туулахад бүхий л амьдрал шаардлагатай болно. Чи Бурханы үгийг уншдаг боловч Бурханы хүслийг ойлгодоггүй; Түүний үгийн санаа зорилго, тэдгээрийн гарал үүсэл, хүрэхээр чармайж буй үр нөлөө, юу гүйцэлдүүлэхээр эрэлхийлж буйг нь ойлгодоггүй. Хэрэв чи эдгээр зүйлийг алиныг нь ч ойлгодоггүй бол үнэнийг яаж ойлгож чадах юм бэ? Чи Бурханы үгийг олон удаа уншсан байж болно, магадгүй олон хэсгийг нь цээжээр уншиж чаддаг байж болох боловч огтхон ч өөрчлөгдөөгүй хэвээр, бас ямар ч ахиц гаргаагүй байдаг. Бурхантай харилцах харилцаа чинь урьдын адил хол, хөндий хэвээр байдаг. Бурхан та хоёрын хооронд урьдын адил хана хэрэм байсаар байдаг бөгөөд чи Түүнд эргэлзсээр байдаг. Чи Бурханыг ойлгодоггүй төдийгүй Түүнд шалтаг тоочиж, Түүний талаар үзэл өвөрлөдөг. Чи Түүнийг эсэргүүцэж, бүр доромжилдог. Энэ чинь яаж үнэнийг олж авсан гэсэн үг байж болох юм бэ?
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?