Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 450
2020-09-21
Хэрвээ чи Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй бол Бурхантай хэрхэн хамтран ажиллахаа мэдэхгүй. Хэрвээ чи Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, Сатан хүн дээр хэрхэн ажилладгийг мэддэггүй бол чамд хэрэгжүүлэлтийн зам байхгүй байх болно. Дан ганц хичээнгүй эрэл хайгуул чамд Бурханы шаардсан үр дүнд хүрэх боломж олгохгүй. Туршлагажих ийм арга барил Лоуренсынхтой адилхан: юмыг огт ялгаж салгахгүй, зөвхөн туршлагад анхаарлаа төвлөрүүлж, Сатаны ажил юу болох, Ариун Сүнсний ажил юу болох, Бурханы өмнө байхгүй бол хүн ямар байдалтай байх, Бурхан ямар төрлийн хүмүүсийг төгс болгохыг хүсдэгийг огт мэдэхгүй байх. Өөр өөр төрлийн хүмүүстэй харьцахдаа ямар зарчим ашиглах ёстой, Бурханы одоогийн хүслийг хэрхэн ухаарах, Бурханы зан чанарыг хэрхэн мэдэх, Бурханы өршөөл, сүр жавхлан, зөвт байдал нь ямар хүмүүс, нөхцөл байдал, эрин үед чиглэдэг гээд эдгээрийн алийг нь ч ялган таних чадвар түүнд байдаггүй. Хэрвээ хүмүүст өөрсдийнх нь туршлагын суурь болсон олон үзэгдэл байхгүй бол амийн талаар ярих ч хэрэггүй, туршлагын тухайд бүр бодолтгүй; тэд бүх зүйлд мунхгаар захирагдаж, тэвчсээр байж чадна. Ийм хүмүүсийг төгс болгоход маш хэцүү. Хэрвээ чамд дээр дурдсан үзэгдлүүдийн аль нь ч байхгүй бол энэ чинь чамайг мулгуу нэгэн, Израильд үргэлж байж байдаг давсан баганатай адил гэдгийг хангалттай нотолж байна гээд хэлчихэд буруудахгүй. Ийм хүмүүс нэмэргүй, ямар ч хэрэггүй! Зарим хүн дандаа л сохроор захирагддаг, тэд үргэлж өөрийн толгой мэдэн, шинэ хэрэг явдлыг зохицуулахдаа дандаа өөрийнхөө хэв маягаар биеэ авч явах юм уу эсвэл дурдаад байх шаардлагагүй шалихгүй асуудлыг зохицуулахдаа “мэргэн ухаан” ашигладаг. Ийм хүмүүс ялган таних чадваргүй, тэд бусдад дээрэлхүүлж байгаатайгаа эвлэрчихсэн юм шиг уг чанартай байдаг бөгөөд үргэлжид хэвээрээ, хэзээ ч өөрчлөгддөггүй. Иймэрхүү хүмүүс бол өчүүхэн төдий ч ялгах таних чадваргүй тэнэгүүд юм. Тэд нөхцөл байдал, эсвэл өөр өөр хүмүүст тохирох арга хэмжээг нь авахаар хэзээ ч оролддоггүй. Ийм хүмүүст туршлага байдаггүй. Муу ёрын сүнсний ажилд эзэмдүүлсэн хүмүүстэй таарах үедээ толгой бөхийж, нүглээ улайдаг бөгөөд эсэргүүцэн босож, тэднийг яллах ч зүрх зориггүй болтлоо өөрсдийн тухай мэдлэгтэй хүлэгдсэн зарим хүнийг Би харж байсан. Ариун Сүнсний илэрхий ажилтай тулгарах үедээ тэд дуулгавартай дагаж зүрхэлдэггүй. Муу ёрын сүнс ч бас Бурханы гарт байдаг гэж тэд итгэдэг бөгөөд өндийн босож, тэднийг эсэргүүцэх өчүүхэн ч зориг зүрх тэдэнд байдаггүй. Ийм хүмүүс Бурханд гутамшиг авчирдаг, тэд Бурханы төлөө хүнд ачаа үүрч огт чадахгүй. Ийм тэнэгүүд юмыг огтхон ч ялгаж салгадаггүй. Тиймээс туршлагажих ийм арга барилаас салах ёстой, учир нь Бурханы нүдэнд энэ нь өмгөөлж болшгүй байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Туршлагын талаар
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд