Шинэ эрин үед хүн хэрхэн орох вэ (I хэсэг)

Өнөөдөр бидний нөхөрлөлийн сэдэв бол хүн шинэ эрин үе, Хаанчлалын эрин үе рүү орох тухай, мөн хүмүүс Хаанчлалын эрин үед хэрхэн амьдарч, Хаанчлалын эрин үед Бурханы ажлыг хэрхэн туулж, шинэ эрин үе рүү жинхэнээсээ орох ёстой тухай юм. Хүн шинэ эрин үе рүү хэрхэн орох тухай энэ хэлэлцүүлэг юунд голлон анхаарах вэ? Хаанчлалын эрин үед Бурхан маш олон үгийг илэрхийлж, шүүлт, гэсгээлтийн ажил хийж байгаа бөгөөд Бурханы сонгосон хүмүүс бүгд Бурханы шаардлагад нийцэхийн тулд Хаанчлалын эрин үед хүн Бурханд хэрхэн итгэх ёстойг яг таг мэдэх ёстой. Өнгөрсөнд ихэнх хүн Эзэнд итгэж, Бурханы асар их нигүүлслийг эдэлсэн. Яг одоо тэд Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг туулж эхэлж байгаа учраас Бурханд итгэх итгэлийн талаарх хуучин үзэл бодлоосоо Бурханы шаардлагад нийцэх шинэ үзэл бодол руу хэрхэн шилжиж болох вэ? Бурханд итгэх итгэлийн талаарх өмнөх үзэл бодол чинь зөв эсвэл буруу байсан ч тэрийг шалгаж мөрдөх шаардлагагүй, чи бодит байдалтай нүүр тулж, одоо хэрхэн итгэж, хэрхэн эрэлхийлэхээ мэдэх ёстой. Хэрэв чи Нигүүлслийн эрин үед итгэж байсан шигээ үргэлжлүүлэн эрэлхийлж, өмнөх үзэл бодолдоо тулгуурлан Бурханд итгэсэн хэвээр байвал шинэ эрин үе рүү ороогүй байх болно. Энэ асуудлыг тайлбарлах нэг жишээ үг би юуны түрүүнд хэлье. Энэ ямар үг вэ? Энэ үг Нигүүлслийн эрин үед байнга хэлэгддэг байсан: “Хүн Бурханд итгэх үед гэр бүл нь бүхэлдээ ерөөгддөг.” Өөрөөр хэлбэл, хүн Есүст итгэсэн үед хөгшин залуу бүх гэр бүлийнхэн нь бүлгэмийн үр шимийг хүртэж, бүгд амар амгалан, баяр баясгаланг эдэлж байсан. Есүс золин авралын ажил хийсэн учраас хүнд маш их хүлээцтэй, тэвчээртэй, өршөөнгүй, уучлангүй хандсан. Амь-оролт, хэв чанар чинь ямар байсан, өнгөрсөн хугацаанд хэр их нүгэл үйлдсэн чинь хамаагүй чи зөвхөн Эзэнд нүглээ улайснаар тэр бүгд өршөөгдөж, чамд амар амгалан, баяр баясгалан өгөгддөг байсан. Чиний хийх ёстой ганц зүйл бол “итгэх” байсан бөгөөд итгэхэд л хангалттай, маш энгийн байсан. Одоо тэгвэл хүн Бурханд итгэх үед гэр бүл нь бүхэлдээ ерөөгдөх үү? Үгүй. Тэр ажил яагаад одоо хийгдэхгүй байна вэ? Учир нь цаг нь ирж, Бурхан шүүлтийн ажил хийж, хүн төрөлхтнийг Сатаны нөлөөнөөс бүрмөсөн аврахаар ирээд байна. Тиймээс Бурхан одоо хүмүүсээс Өөрт нь үнэнч байж, чин сэтгэлээсээ хандаж, шүтэн мөргөж, дуулгавартай байж, Бурханаас эмээдэг сэтгэлтэй байхыг шаарддаг—энэ нь хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Бурханд итгэдэг хүмүүс үнэнийг хүлээн авч, үнэнийг хүлээн зөвшөөрч, үнэнийг ойлгож, үнэнийг олж авч чадвал бүрэн аврагдах болно. Харин үнэнийг хүлээн авдаггүй, ердөө Бурханы нигүүлсэлд шунадаг хүмүүс таягдан хаягдах болно. Хэрэв чи Бурханд итгэх үед гэр бүл чинь бүгд ерөөгдөнө гэж бодсоор, Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийхийг Бурханаас одоо шаардаж байгаа бол энэ нь хэтэрхий тэнэг явдал юм! Бурхан Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийхгүй байгаа. Тэр эрин үе дууссан. Та нар ойлгов уу?

Энэ “шинэ эрин үе рүү орох” гэдэг нь өнөөдрийн Хаанчлалын эрин үе рүү орох гэсэн үг бөгөөд Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол, санаа зорилго, итгэл, амьдралын хэв маяг, туршлагажих байдал чинь бүгд өөрчлөгдөх ёстой. Хэрэв чи нэг л зүйлийг өөрчилсөн бол, өмнө нь Есүст итгэдэг байснаа өнөөдөр Төгс Хүчит Бурханд итгэж, чиний итгэдэг Бурханы нэр л өөрчлөгдсөн бол бодит байдал дээр чиний итгэх арга барил, алхаж буй зам, эрэлхийлж буй зүйлс чинь өөрчлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл, эрэл хайгуул, ойлголт, үзэл бодолд чинь тодорхой өөрчлөлт орох ёстой. Үүнд тулгуурлан үнэнийг эрэлхийлж байж л итгэл чинь цэвэр бөгөөд жинхэнэ байх болно. Яагаад зарим хүн Бурханд итгэх итгэл нь өмнөх шигээ эрч хүчтэй биш, утга учиргүй байна гэж бодож, үргэлж сөрөг хандлагатай байдаг вэ? Учир нь Бурханд итгэх итгэлийн талаарх тэдний үзэл бодол хараахан өөрчлөгдөөгүй байна. Тэд Есүст итгэдэг байсан үеийнхээ үзэл бодолдоо баригдсаар байгаа бөгөөд зөвхөн бага зэрэг нигүүлсэл олж авах юм уу илүү их зарлагадаж, ийш тийш гүйхэд л анхаардаг; тэд авьяас чадвар, гадна харагдах ажил, гадна харагдах номлол, урам зоригт төвлөрдөг. Гэсэн хэдий ч Бурханы одоогийн ажилтай хөл нийлүүлэн алхдаггүй, Бурханы үгийг идэж, уухад анхаардаггүй, мөн Ариун Сүнсний гэгээрлийг хүртдэггүй учраас үргэлж сөрөг байдаг. Ийм хүмүүс Бурханд итгэдэг мэт харагддаг ч үнэн хэрэгтээ зүрх сэтгэлдээ үнэнийг хүлээн аваагүй бөгөөд тийм учраас сөрөг байдал нь хэзээ ч шийдвэрлэгддэггүй. Тэдэнд амь-оролт огт байдаггүй, ердөө ч өөрчлөгдөхгүйгээр Бурханд итгэх итгэлийн талаарх хуучин үзэл бодолтойгоо зууралдсаар байдаг. Тийм биш гэж үү? Ариун Сүнсний ажил өөрчлөгдсөн бөгөөд хүний Бурханд итгэх итгэл нь Ариун Сүнсний ажилтай зэрэгцэн өөрчлөгдөх ёстой. Хэрэв эрэл хайгуул, амьдралын хэв маяг, туршлагажих байдал, Бурханд итгэх хандлага, Бурханд итгэх санаа зорилго, үзэл бодол чинь өөрчлөгдөөгүй бол энэ нь Ариун Сүнсний ажлын үе шаттай хөл нийлүүлэн алхахгүй байгааг чинь харуулж байна. Хэрэв хүмүүс Ариун Сүнсний шинэ ажилтай хөл нийлүүлэн алхаж, шинэ арга замаар өөрчлөгдөж, шинэ ойлголттой болохыг хүсэж байгаа бол үнэнийг эрж хайж, үнэнд орж, өөрсдийнхөө хөдөлгөөн, үйл хөдлөл бүрийг, бодол, үзэл санаа, санаа зорилго, үзэл бодол зэрэг нарийн ширийн зүйлсийг бүгдийг нь өөрчлөх ёстой—ингэснээр л тэд ахиц гаргана. Хэрэв хүмүүс зүгээр л тэгсэн дүр эсгэж, зан авираа бага зэрэг өөрчилвөл үүнийг өөрчлөлт гэж үзэхгүй. Хамгийн чухал нь чи өөрийнхөө бодол санаа, үзэл бодол, амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийх ёстой. Хэрэв чи хуучин үзэл, төсөөллөө орхиж, Бурханд итгэх итгэлийн талаарх хуучин үзэл бодлоо ялган таньж, мэдвэл энэ нь чамайг өөрчлөгдсөн гэдгийг батална. Чиний аль хэсэг хараахан өөрчлөгдөөгүй байгаа, аливааг ярих, харах хуучин арга барилаа хадгалсан хэвээр байгаа эсэх, мөн өмнө нь илрүүлж амжаагүй гүн гүнзгий нэвчсэн өнгөрсний ямар зүйл байгааг мэдэхийн тулд өөрийгөө шалгаарай. Хэрэв чи огт ухахгүй бол юу ч байхгүй байна гэж бодож болох ч сайтар ухвал ил гаргах зүйл их байгааг олж харах болно. Яагаад одоо зарим хүн Бурханы ажлын алхмуудыг огт гүйцэж чадахгүй байна вэ? Үүнд саад болдог олон зүйл хүмүүсийн дотор байдаг учраас, тэд шинэ зүйлийг ойлгодоггүй, хүлээж авч чаддаггүй юм. Хүмүүс яагаад үргэлж Бурханы тухай үзэл тээдэг вэ? Тэд Бурханы үг, ажлын талаар үзэлтэй, Бурханы шүүлт, гэсгээлтийн талаар ч үзэлтэй, Бурхан ямар хүмүүсийг аварч, ямар хүмүүсийг таягдан хаядгийг хүлээн авч чаддаггүй, мөн Бурхан тэмдэг, гайхамшгийг харуулдаггүй гэдгийг ойлгож чаддаггүй. Үүний шалтгаан нь яг юу вэ? Нэг шалтгаан нь хүний биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг уг чанараас болдог, хүмүүс аливаа зүйлийн талаар үргэлж өөрийн гэсэн үзэл, төсөөлөлтэй байдагтай холбоотой—энэ бол асуудлын үндэс; өөр нэг шалтгаан нь объектив шалтгаан бөгөөд хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаар өөрчлөгдөөгүй олон буруу үзэлтэй байдаг, тэдгээр гүнзгий шингэсэн зүйлүүд өөрчлөгдөөгүй хэвээр байгаатай холбоотой юм. Есүст эсвэл Еховад итгэх итгэлийнхээ дагуу ямар нэг зүйлийг хэлэх хуучин арга барил нь тэдний зүрх сэтгэлд үндэслэсэн хэвээр байгаа тул тэд Бурханы шинэ ажилтай тулгарах үедээ үнэн замыг хүлээн авдаг боловч Бурханы хэлэх, хийх шинэ арга барилыг хүлээн авах боломжгүй байдаг. Та нар яагаад эдгээр шинэ зүйлийг хүлээн авч чадахгүй байна вэ? Учир нь чи өнгөрсний хуучин зүйлстэй зууралдсаар, тэдгээрийг орхиж чадахгүй байгаа нь эдгээр шинэ зүйлийг эсэргүүцэхэд хүргэдэг. Хэрэв өнгөрсний тэдгээр зүйлс байгаагүй бол Бурханы одоо хийж буй зүйлийг чи хүлээн авах боломжтой байх байсан. Хэрэв өнгөрсний тэдгээр зүйлээс татгалзаж чадахгүй бол чи Бурханы талаар үзэл бий болгож, Түүний эсрэг тэрслэх магадлалтай бөгөөд үр дүнд нь өөрөө хохирох болно. Хэрэв чи өөрийгөө Бурханы эсрэг тавих юм бол Бурханаар таягдуулж болзошгүй бөгөөд Бурханаар шийтгэгдэх болно.

Та нар бүгд ухаж, нягтлаад ямар хуучин дадал зуршил, хуучин ойлголт, хуучин үзэл бодол чиний дотор гүн шингэсэн байгааг олж харах ёстой. Би нэг энгийн жишээ хэлье. Зарим хүн хэзээ ч Христийг харж, ярихыг нь сонсож байгаагүй. Тэд зөвхөн Христийн илэрхийлсэн үгийг уншиж, эдгээр үг нь сайн бөгөөд эрх мэдэлтэй, шүүлтийн үг гэж хэлдэг боловч Христтэй бодитоор харилцсаны дараа тэдний дотор үзэл үүсэж эхэлдэг бөгөөд “Бурхан яагаад ийм ширүүн ярьдаг юм бэ? Бурхан яагаад хүмүүст ингэж сургадаг вэ? Тэр яагаад ийм чанга ярьдаг вэ? Түүний ярьж байгаа байдал нь үнэхээр аймшигтай, хүмүүсийг үргэлж илчилж, шүүж байдаг. Хэн үүнийг хүлээн авч чадах юм бэ? Есүст итгэх бидний итгэл өөр. Хүн бүр намуухан ярьж, хоорондоо эв найртай харьцдаг. Хэн ч Түүн шиг ярьдаггүй. Би зүгээр л ийм Бурханыг хүлээн авч чадахгүй, Түүн шиг Бурханыг тэвчиж чадахгүй. Хэрэв Тэр Эзэн Есүс шиг эелдэг, дотносог ярьдаг байсан бол, хэрвээ Тэр хүмүүст эелдэг, энэрэнгүй хандсан бол би Түүнийг хүлээн авч чадах байсан. Харин би ийм Бурханыг хүлээн авч чадахгүй. Би Түүнтэй харилцаж ч чадахгүй!” гэж боддог. Чи энэ бол үнэн зам, бие махбодтой болсны үг гэдгийг, үүнд чин сэтгэлээсээ итгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг хэр нь яагаад Христтэй харилцахдаа Түүний дууны өнгө аяс, ашигладаг үг, ярианы хэв маягийн талаар үзэл тээж, үүнийг орхиж чаддаггүй юм бэ? Энэ юуг баталж байна вэ? Энэ нь тэр хуучин зүйлс аль хэдийнэ зүрх сэтгэлийг чинь эзэгнэж, үзэл, дүрэм болсныг нотолж байна. Үнэн хэрэгтээ эдгээр зүйл нь бүгд хүнээс гаралтай, бүгд хүний дүгнэлт, төсөөлөл бөгөөд үнэнтэй нийцдэггүй. Хэрэв хэн нэгэн нь өнөөгийн Бурханд эдгээр зүйлийг тулгах гэж оролдвол тэгж чадахгүй төдийгүй Бурханыг амархан эсэргүүцэх болно. Янз бүрийн эрин үед Бурханы хийдэг ажил өөр өөр байдаг учраас Түүний илэрхийлдэг зан чанар өөр бөгөөд Бурханд юу байгаа болон Түүний илчлэх зүйл бас өөр байдаг. Чи үүнд дүрэм тогтоож болохгүй; дүрэм тогтоох юм бол чи Бурханы талаар үзэл бий болгож, Бурханыг эсэргүүцэж чадна. Хэрэв чи өөрийгөө эргэцүүлэхгүй, гэмшихээс эрс татгалзвал Бурхан чамайг яллаж, шийтгэх болно. Эрин үе бүрд Бурханы ажил ийм байдаг—Бурханыг хүлээн авч, дуулгавартай дагаж, Бурханаар ерөөгддөг хүмүүс, мөн Бурханыг эсэргүүцэж, яллаж, Бурханаар устгагдах хүмүүс үргэлж байх болно. Бурхан эцсийн өдрүүдийн ажилдаа маш олон үг хэлж, маш олон үнэнийг илэрхийлдэг. Тэр хүмүүсийн үзэл тээхээс нь айдаггүй, харин хүмүүс Түүний үгийг уншихгүй, Түүний илэрхийлсэн үнэнийг хүлээн авахгүй байх вий гэхээс айдаг—энэ бол хамгийн аймшигтай зүйл. Хэрэв чиний үзэл, санаа бодол Бурханы илэрхийлдэг үнэнтэй нийцдэггүй бол үнэнтэй харшилж, Бурханыг эсэргүүцэх бөгөөд байж болшгүй юм. Хүмүүс завхарсан зан чанартай, тэрслүү, эсэргүү бөгөөд бодол санаатай байдаг—тэдний бодол санааг захирдаг зүйл юу вэ? Бодол санаа нь хүмүүсийн санаа зорилго, аливаа зүйлийг харах өнцөг, үзэлд захирагддаг тул Ариун Сүнснээс ирдэггүй, үнэнд суурилан гарч ирдэггүй. Та нарын үзэл, санаа бодол хүний болон махан биеийн зүйл гэж би яагаад хэлж байна вэ? Энэ нь бодол чинь үнэнд захирагддаггүй, мөн үнэнд тулгуурласан эргэцүүллийн замаар гарч ирдэггүй учраас тэр юм. Зарим хүний бодол Библид үндэслэсэн эргэцүүллээс үүдэлтэй бөгөөд энэ нь бүр ч буруу юм. Бид Библи өөрөө буруу гэж хэлж байгаа юм биш, зөвхөн Бурханы өнгөрсөнд гүйцэтгэсэн ажлыг Түүний шинэ ажилтай харьцуулах нь зохисгүй—та нар Түүний ажлыг ингэж харьцуулах ёсгүй. Жишээ нь, Нигүүлслийн эрин үед хүмүүс Еховагийн ажлыг Эзэн Есүсийн ажилтай харьцуулах нь тохиромжтой байсан гэж үү? Эзэн Есүсийн ажлыг өнөөгийн Хаанчлалын эрин үеийн Бурханы ажилтай харьцуулах нь чамд тохиромжтой гэж үү? Мэдээж үгүй, тэдгээрийг харьцуулах боломжгүй юм. Учир нь Бурханы ажлын үе шат бүр өмнөхөөсөө илүү дээшилдэг бөгөөд Бурхан Өөрийн ажлыг давтдаггүй. Яагаад Бурхан ажлын шинэ үе шатыг гүйцэтгэж, шинэ эрин үеийг эхлүүлэх бүрд хэсэг бүлэг хүн юм уу, олон тооны хүмүүс үргэлж Бурханы ажлыг эсэргүүцэж, Бурханы эсрэг босдог юм бэ? Эрин үе бүрд яагаад ийм зүйл тохиолддог вэ? Учир нь хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн авсан эсэхээс үл хамааран Библийн талаарх өнгөрсний тайлбар, Бурханы нэр, дүр төрх, Бурханд итгэх итгэлийн талаарх тэдний үзэл бодол, Бурханд итгэх арга зам нь тэдний зүрх сэтгэлд хэдийн бүрэлдэн тогтсон байдаг. Түүнчлэн тэд эдгээр зүйлийг эрхэмлэн дээдэлж, өөрсдийгөө тодорхой зүйл олж авсан гэж итгэн, хязгааргүй ихээр биеэ тоож, өөрсдийгөө гайхалтай, агуу гэж боддог бөгөөд өнөөдөр Бурханы хийж буй ажил Бурханы өнгөрсөнд хийсэн ажлаас ялгаатай болохыг хараад үүнийг шүүмжилдэг. Тэд үргэлж Нигүүлслийн эрин үеэс юмсыг авч, өнөөгийн Бурхантай, Бурханы одоо хийж буй ажил, өнөөдрийн үнэнтэй харьцуулдаг—тэдгээрийг харьцуулж болох уу? Юунд ч дүрэм бүү тогтоо, үүний оронд чи ийм ухамсартай байх ёстой: “Би одоо Бурханы шинэ ажлыг хүлээн авсан ч зарим зүйлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би тэдгээрийг аажмаар мэдэрч, таньж, бага багаар эрэлхийлж, яс мэрэх шоргоолж шиг бага багаар зүтгэж, цаг хугацаа өнгөрөхөд ойлгох болно.” Бурханы ажил эцэс төгсгөлгүй нууцлаг бөгөөд ойлгохын аргагүй; Хүн хэзээ ч үүний ёроолд хүрч чадахгүй. Нэг, хоёр жил туулсны дараа хүмүүс бага зэрэг ойлголттой болж магадгүй юм; гурав дөрвөн жилийн дараа арай илүү ойлголттой болж, бага багаар өсөж, өөрчлөгдөж болох юм. Хуучин зүйлсийн талаарх тэдний үзэл бодол бага багаар өөрчлөгдөж, бага багаар тэдгээрийг хаях болно; хүмүүс хуучин зүйлсээ хаясан цагт л шинэ зүйлийг ойлгох болно. Тэдгээр хуучин зүйлс чиний дотор гүн гүнзгий шингэсэн хэвээр байгаа бөгөөд чи тэдгээрийг ухан гаргаж эхлээгүй байгаа хэр нь үзлээ дур зоргоороо түгээж, үзэл бодлоо илэрхийлж зүрхлэн, хүссэнээрээ ярьдаг нь ухаангүй хэрэг юм. Хүмүүс хэтэрхий биеэ тоосон болдог гэж Би яагаад хэлдэг вэ? Шалтгаан нь энэ юм. Хүмүүсийн доторх энэ ялзарсан зүйлс үнэ цэнгүй боловч тэд үүнийг дур зоргоороо илэрхийлж, түгээж зүрхэлсээр байна. Энэ нь тэр чигтээ ухаангүй хэрэг бус уу? Тиймээс зарим хүн ажлын энэ үе шатыг хүлээн авч, Бурханы үгийг уншсан ч үнэн хэрэгтээ дотроо тээж явдаг хуучин зүйлсээ орхиогүй байдаг. Зарим газрын удирдагч, ажилчид өөрсдийнхөө үзэлд нийцсэн ажлыг хийж, хэрэгжүүлж чаддаг мөртлөө өөрсдийнх нь үзэлд нийцэхгүй, өөрсдөө хийхийг хүсэхгүй байгаа ажлыг яагаад хэрэгжүүлдэггүй вэ? Энэ нөхцөл байдал яаж үүсдэг вэ? Учир нь хүмүүс дотроо тээж явдаг хуучин зүйлсээ хаяж чаддаггүй. Чиний доторх энэ хуучин зүйлс хэлбэржих тусам чи улам хүчтэй эсэргүүцдэг. Тийм биш гэж үү? Яагаад одоо шашны ертөнцийн зарим удирдагч өндөр албан тушаал хашиж, илүү олон хүнийг удирдах тусмаа улам биеэ тоож, эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн авахад улам амаргүй болдог вэ? Учир нь хүмүүс үргэлж өнгөрсний зүйлстэй зууралдаж, Бурханы үгийг үнэн, амь гэж хүлээж авдаггүй, Бурханыг бүх зүйлийн хамгийн агуу, хамгийн дээд гэж хүндэлж чаддаггүй юм. Харин тэд өөрсдийнхөө шашны үзэл, бодол санаа, үзэл бодлыг үнэн, жинхэнэ зам гэж үздэг—энэ нь аймшигтай том алдаа биш гэж үү? Ийм маягаар чи үнэнийг хаанаас ч олох боломжтой юу? Хэрэв чи өөрсдийнхөө эдгээр зүйлийг үнэн гэж итгэдэг бол Бурханаас үнэнийг олж авч чадах уу? Чи үнэнийг эрэлхийлж, хүсэн эрмэлзсэн хэвээр байж чадах уу?

Зарим хүн “Би Бурханы олон үгийг уншсан, Бурханы дуу хоолойг сонссон, би үнэн замыг хүлээн авч, Бурханы үгийг хэрхэн уншихаа мэддэг. Би өөрийнхөө асуудлыг шийддэг, бусдын тусламж хэрэггүй, миний амь өсөх нь баталгаатай” гэж хэлдэг. Чи ингэж ярихдаа юмыг хэтрүүлдэг. Хэрэв чи зөвхөн өөртөө найдан уншиж, Ариун Сүнс чамайг гэгээрүүлэхгүй бол Бурханы үгийг ойлгож чадах уу? Хэрэв Бурханы үг чамайг илчилж, доторх завхралыг чинь задлан шинжлээгүй бол чи өөрчлөгдөх, ойлгох боломжгүй байх байсан—ямар нэг зүйлийг ойлгоход хэцүү байх болно. Хүмүүс тууж зохиол унших үедээ сайн ойлгож, олон үзэгдлийг санаж, уншиж дуусаад тэр даруй бусдад ярьж өгч чаддаг. Гэхдээ амийн асуудал юутай ч адилгүй. Амийн асуудал маш гүн гүнзгий бөгөөд бага ч гэсэн ойлгохын тулд олон жилийн турш итгэх ёстой. Чи Бурханы нэг айлдварыг насан туршдаа тууллаа ч үүнийг хэзээ ч бүрэн дүүрэн туулж мэдэрч чадахгүй. Бурхан ямар ч айлдвар хэлсэн бай чи энэ насандаа хэзээ ч бүрэн дүүрэн туулахгүй; Хэв чанар чинь хэчнээн сайн байсан ч үнэнийг ойлгохын тулд чи Бурханы үгийг туулж, хэрэгжүүлэхэд найдах ёстой. Жишээ нь үнэнч шударга хүн байхыг авч үзье. Худал хэлэх асуудлыг шийдвэрлэхийн тулд чи хэдэн жил туулах ёстой вэ? Ганц хоёр жил туулаад л болоо, худлаа ярихаа болино, хуурч мэхлэхээ болино, үнэнч шударга хүн болчихоно гэж байхгүй. Энэ боломжгүй. Үр дүн харахын тулд чамд хэдэн арван жилийн туршлага байх ёстой. Учир нь хүмүүс маш ээдрээтэй бөгөөд завхарсан зан чанар нь тэдний дотор гүн гүнзгий үндэслэж, үзэл нь тэднийг үнэнд орох, Бурханыг мэдэхэд саад болж, санаа зорилго нь зан чанараа өөрчилж, үнэнийг хэрэгжүүлэхэд саад болж, үйлдэл, яриандаа баримталдаг үзэл бодол, байр суурь нь үнэнийг ойлгоход саад болдог. Хэрэв чи үнэний талд, Бурханы хүнээс Хаанчлалын эрин үед хүрэхийг шаарддаг үнэний талд ярьж, үйлдэж чадвал Бурханы ажилд амархан дуулгавартай байж, Бурханд итгэх итгэлийн зөв замд орж чадна. Хэрэв чи үнэний талд зогсохгүй бол Бурханаас хол төөрөх юм уу, Бурханы эсрэг зогсох болно. Маш олон номлол сонсож, Бурханд ийм удаан хугацаанд итгэсэн болохоор биеийн хэмжээ чинь хангалттай байгаа гэж битгий бодоорой! Үнэнийг эрэлхийлэх нь амийг олж авах, мөнх амийг олж авах явдал юм. Үнэн бол үүрд хувиршгүй, үргэлж хэрэглэгдэх, хэзээ ч хаяж болохгүй, няцаашгүй, үгүйсгэхийн аргагүй зүйл—энэ бол үнэний үнэ цэн, ач холбогдол юм. Үнэн бол хамгийн дээд, хамгийн гүн, хамгийн үнэ цэнтэй зүйл. Энэ нь эрхэм нандин зүйл бөгөөд насан туршдаа туулсныхаа дараа хүний ойлгож, олж авах зүйл хязгаартай.

Хэн нэгэн “Би Төгс Хүчит Бурханд итгэдэг, тэгээд гэртээ ганцаараа итгэлээ хэрэгжүүлж, магтан дуу дуулж, Бурханд залбирдаг. Би ажил ямар шатанд байсан ч дагадаг, эцсээ хүртэл ингэж итгэснээр Бурхан намайг орхихгүй” гэж хэлдэг. Чи үүнийг юу гэж бодож байна? Итгэлээ гэртээ хэрэгжүүлснээр чи үнэнийг эрэлхийлж чадах уу? Үүргээ гүйцэтгэхгүйгээр чи Бурханы ажлыг туулж чадах уу? Үүргээ гүйцэтгэхгүй бол илчлэгдэхгүй завхарсан зан чанарууд бий, тэгэхээр чи яаж өөрийгөө эргэцүүлэх юм бэ? Чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг яаж туулах юм бэ? Бурханы үг яаж чамайг илчилж, чамайг засах юм бэ? Хүмүүс гэртээ эдгээр зүйлийг туулах боломжгүй. Бодит туршлагагүйгээр чи өөрийгөө үнэхээр таньж чадах уу? Чи үнэхээр өөрчлөгдөж чадах уу? Өөрчлөгдөх боломжгүй. Бурханы ажлыг туулахын тулд чи чуулганы амьдралаар амьдрах ёстой бөгөөд үүргээ гүйцэтгэж байж л аливааг зохих ёсоор туулж чадна. Арав, хорин жил гэртээ итгэлээ хэрэгжүүлээд, агуу улаан луу нурж, их гамшиг дуусахад чи жинхэнэ туршлагын гэрчлэлээ ярьж үнэхээр чадах болов уу? Бурханы амссан зовлонг чи амссан байх болов уу? Ийм сайхан гэрчлэлийг хийсэн Бурханы хүмүүс үнэхээр өөрчлөгдөж, Бурханд үнэхээр дуулгавартай байж, Түүнд үнэнч байх болно—чи ийм гэрчлэл хийж чадах уу? Тэр үед чамайг бүрмөсөн ичиж зовох вий гэхээс би айж байна. Яагаад Бурхан дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн гэж хэлсэн бэ? Учир нь завхарсан хүн төрөлхтний дунд үнэнийг хайрладаг хүн маш цөөхөн байдаг. Дийлэнх нь үнэнийг хайрладаггүй бөгөөд үнэнийг хүлээн авч бүр ч чаддаггүй. Би яагаад ингэж хэлээд байна вэ? Зарим хүн Бурханд итгэдэг бөгөөд гэрт нь бүх зүйл сайхан байвал тэд ямар ч гомдол гаргадаггүй. Гэвч ямар нэг зүйл болохгүй бол гэр бүлийн хэн нэг нь өвдөж эмнэлэгт хэвтэх, хүүхэд нь сургуульд орохгүй байх эсвэл ямар нэг гамшиг тохиолдоход тэд ширээ цохиж, Бурханы талаар гомдоллож, “Хм! Бурханд итгээд надад ямар нэмэр байна? Бурхан намайг ерөөсөнгүй! Та намайг ерөөж, миний бүх зүйл, гэр бүлийнхэн, үр хүүхдүүд, нөхөр (эсвэл эхнэр), ээж, аав, бүх хүнийг ерөөх ёстой. Гэр бүлд минь ийм зүйл тохиолдоогүй бол би үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх байсан бус уу?” гэдэг. Тэд үнэнийг олж аваагүйн төлөө ийм шалтаг хэлдэг! Тэдний шалтаг үнэнийг орлож чадах уу? Тэдний шалтаг нь үндэслэлтэй, тун хангалттай бөгөөд гомдоллох нь зөв гэж тэд үздэг. Хүмүүс шалгалт, гай зовлон туулаагүй үедээ Бурханы талаар гомдоллодоггүй. Тэд Бурхан ямар агуу, гайхалтай юм бэ гэж хашхирдаг. Гэвч шалгалт, гай зовлон ирэх тэр мөчид Бурханы талаар гомдоллох хүсэл нь хэдийд ч гарч ирдэг. Тэд аливааг тунгаадаггүй, юу ч боддоггүй; Тэд зүгээр л аяндаа мэдрэмжээ гаргадаг. Зарим хүний хувьд гэр бүлд нь биш мал сүрэгт нь ямар нэг зүйл тохиолдоход тэд Бурханд гомдоллодог. Энэ үнэхээр ухаангүй хэрэг биш үү? Хэрэв хүн гэр бүлд нь юу ч тохиолдсон эсвэл өөрт нь ямар ч гай гамшиг тохиолдсон Бурханы талаар гомдоллодоггүй, асуудалд зүрх сэтгэлээрээ автахгүй, юу ч тохиолдсон үүрэгт нь, Бурханы төлөө өөрийгөө зарцуулахад нь саад болдоггүй, Бурханд дуулгавартай байх байдалд нь нөлөөлдөггүй, мөн тохиолдсон зүйл нь Бурханыг магтан алдаршуулахад нь саад болдоггүй үед энэ нь Бурханд итгэдэг тэдний зүрх сэтгэл цэвэр ариун гэдгийг баталдаг. “Хүн Бурханд итгэх үед гэр бүл нь бүхэлдээ ерөөгддөг” гэсэн үзэл бодол буруу юм. Хэрэв чи Бурханд итгэх итгэлдээ үргэлж энэ үзэл бодолд баригдаж байвал хэзээ ч үнэнийг олж авахгүй. Өдөр бүр завгүй амьдарч байгаа үл итгэгч гэр бүлийн гишүүд, хамаатан саднаа хараарай; гамшиг ирэхэд тэд үүнээс мултарч чадах болов уу? Үгүй, чадахгүй. Хэрэв чи Бурханд итгэх итгэлдээ үнэнийг эрэлхийлэхгүй, хамаатан садан шигээ гамшгийн шийтгэлээс мултарч чадахгүй үлдвэл тэдний хамт устгагдах болно. Хэрэв чи үнэнийг эрэлхийлж, мөн чанарыг нь нэвт харж чадвал Сатанаас татгалзаж, “Тэд Бурханд итгэдэггүй. Тэд чөтгөрүүд бөгөөд гамшгийн үед устгагдах ёстой. Тэд намайг Бурханд итгэхийг болиулах гэж оролдож, Бурханыг эсэргүүцсэн, Бурханыг доромжилсон зүйлсийг хэлдэг байсан. Тэд гамшгийн үед үхсэн нь шангаа хүртэж байгаа хэрэг. Ингэснээр Бурханы үг үнэхээр биеллээ” гэж бодох болно. Чамд өмнө нь ийм итгэл байгаагүй бөгөөд чөтгөрүүдийг харааж зүрхэлдэггүй байсан. Одоо та нар чөтгөрүүдийн жинхэнэ царайг харж, зүрх сэтгэл чинь Бурханыг эсэргүүцдэг энэ чөтгөрүүдийг үзэн ядах болсон бөгөөд хэрэв тэд үхвэл та нар тэднийг оршуулахад л болно. Тэдэнд ингэж хандаж чадаж байгаа нь чиний зүрх сэтгэл үнэхээр Бурханд хандсаныг харуулж байна. Хэрэв та нар үзэл, төсөөлөлд баригдсан хэвээр, “хүн Бурханд итгэх үед гэр бүл нь бүхэлдээ ерөөгддөг, тэжээсэн мал нь хүртэл ерөөгддөг, гэр орон нь ерөөгддөг, газар дээрх үр тариа нь ерөөгддөг” гэж үргэлж итгэдэг бол эдгээр зүйл үнэнийг эрэлхийлж, Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэхэд чинь саад болно. Хэрэв хүний зүрх сэтгэл зөвхөн Бурханд, гагцхүү Бурханд ханддаг бол зүрх сэтгэл нь маш цэвэр, энгийн болох бөгөөд тэр цаг ирэхэд тэд маш бага зовдог. Чи яагаад одоо ийм их зовж байна вэ? Учир нь чи бүхэл өдрийг гэр бүл, хүүхдүүдийнхээ араас яаран, завгүй өнгөрөөж, тэдний төлөө маш их хүчин чармайлт гаргадаг. Хэрэв чи өөрийгөө зөвхөн чуулганд зарцуулсан бол илүү тайван байх байсан гэж Би хэлж байна, тийм биш гэж үү? Учир нь чи одоо гэр бүлийн асуудалд хэт их, чуулганы асуудалд хэт бага цаг зарцуулж, мөн гэрийн асуудал чинь тэвчиж чадахааргүй болтол хүнд болсон учраас чи Бурханы талаар гомдоллож эхэлдэг. Гэтэл үнэндээ чи Бурханд хэр ихийг өргөсөн бэ? Дурдах үнэ цэнтэй зүйл чи ерөөсөө өргөөгүй! Чи гэр орны болон махан биеийнхээ төлөө маш их яарч, завгүй байсаар байгаа хэр нь яаж Бурханы талаар гомдоллож чадаж байна вэ? Та нар дахиж Бурханы талаар гомдоллох ёсгүй. Бурханд итгэдэг хэн бүхэн үнэнийг олж авч чадах бөгөөд тэдэнд Бурханыг мэдэх боломж бий—энэ нь юу юунаас ч илүү гол, чухал бөгөөд авралд хүрэх эсэхтэй чинь шууд холбоотой. Юуны өмнө чи өөрийн өмнөх буруу санаа зорилго, үзэл бодол, ойлголт, мөн өөрийнхөө дотор эрэлхийлдэг зүйлсээ Бурханы үгийн дагуу задлан шинжилж, олж мэдэх ёстой. Хэрэв чи эдгээр зүйлийг тодорхой харж чаддаг болсон бол тэдгээрийг багасгаж, орхихоор хэрэгжүүлж болно. Эдгээр зүйлийг илүү тодорхой, гүнзгий харж чадах тусам энэ бүх хуучин, буруу зүйлээс татгалзаж чадах хүртлээ чи олон зүйлийг орхих болно. Дараа нь чи илүү амар тайван болох бөгөөд ойлгосон үнэнүүдээ хэрэгжүүлж, тэдгээрийг гэрчилж чадах үед чи бага багаар өөрчлөгдөж эхлэх болно. Чи одоо энэ чиглэлд хэрэгжүүлж, дадлагажуулж эхлэх ёстой бөгөөд аажимдаа тэдгээр зүйл чамайг удирдаж, үймүүлэхээ болино—тэгвэл чи Бурханд итгэх итгэлийн зөв замд орсон байх болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих