Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 5
Жинхэнэ бүтээл болохын хувьд, Бүтээгч гэж хэн болох, хүнийг бүтээсэн нь юуны төлөө болох, бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх, бүтээлийн Эзэнийг хэрхэн шүтэн мөргөхийг мэдэх ёстой бөгөөд Бүтээгчийн хүсэл, сэтгэлийн үг, шаардлагыг ойлгож, ухаарч, мэдэж, анхаарч, Бүтээгчийн үгийг даган мөрдөж—Бурханаас эмээж, муугаас зайлах ёстой.
Бурханаас эмээх гэж юу вэ? Хүн яаж муугаас зайлах вэ?
“Бурханаас эмээх” гэдэг нь хэлэхийн аргагүй айдас болон аймшгийг хэлдэггүй, бултан зугтах, зайгаа барих, бишрэн шүтэх, мухар сүсэг гэсэн үг ч биш. Харин энэ нь бишрэл, хүндлэл, итгэл, ойлголцол, анхаарал халамж, дуулгавартай байдал, зориулалт, хайр, түүнчлэн болзол тавихгүйгээр, гомдоллохгүйгээр шүтэн мөргөх, ач хариулах болон захирагдах гэсэн үг юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр, хүмүүст жинхэнэ бишрэл, жинхэнэ итгэл, жинхэнэ ойлголт, жинхэнэ анхаарал халамж юм уу дуулгавартай байдал гэж байхгүй, харин зөвхөн айдас, түгшүүр, эргэлзээ, үл ойлголцол, булталт, зайлсхийлт л байх болно; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс жинхэнээсээ зориулж, ач хариулна гэж байхгүй; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдана гэж байхгүй, сохор шүтлэг, мухар сүсэг л байх болно; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс Бурханы үгийг даган мөрдөж, Бурханаас эмээж, муугаас зайлж яавч чадахгүй. Эсрэгээр нь хүмүүсийн хийдэг үйл ажиллагаа, гаргадаг зан авир болгон нь тэрслүү, эсэргүүцэл, Бурханы тухай гүжирдсэн зэмлэл, гутаасан шүүлт, үнэн болон Бурханы үгийн жинхэнэ утга учрыг зөрчсөн муу үйлээр дүүрнэ.
Хүмүүс Бурханд үнэхээр итгэх үедээ Түүнийг жинхэнээсээ дагаж, Түүнд найдна; Бурханд үнэхээр итгэж, найдсанаар л хүмүүс жинхэнэ ойлголт, ухааралтай болж чаддаг; Бурханы талаар бодит ухааралтай болсноор л Түүнийг бодитоор анхаарч халамжилдаг; Бурханыг жинхэнээсээ анхаарч халамжилдаг байснаар л хүмүүс үнэхээр дуулгавартай болно; Бурханд жинхэнээсээ дуулгавартай байснаар л хүмүүс жинхэнээсээ зориулна; Бурханд жинхэнээсээ зориулснаар л хүмүүс болзол тавьж, гомдоллолгүй ач хариулна; жинхэнэ итгэл найдвар, жинхэнэ ойлголт, анхаарал халамж, жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ зориулалт, ач хариулалт байснаар л хүмүүс Бурханы зан чанар, мөн чанарыг үнэхээр мэдэж, Бүтээгчийн ялгамж чанарыг мэдэж авч чадна; Бүтээгчийг үнэхээр мэдэж авсан үедээ л хүмүүс жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдаж чадна; Бүтээгчид жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдах үедээ л хүмүүс муу арга замаа үнэхээр хойш тавих буюу муугаас зайлж чадна.
Эдгээр нь “Бурханаас эмээж, муугаас зайлах” бүхий л үйл явцыг бүрдүүлдэг төдийгүй Бурханаас эмээж, муугаас зайлах бүхий л агуулга юм. Түүнчлэн Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд явах ёстой зам юм.
“Бурханаас эмээж, муугаас зайлах” болон Бурханыг мэдэх нь тоо томшгүй олон уялдаагаар салшгүй холбогддог ба тэдгээрийн хоорондох холбоо илэрхий юм. Хэрвээ хүн муугаас зайлахыг хүсвэл эхлээд Бурханаас үнэхээр эмээх ёстой; хэрвээ хүн Бурханаас үнэхээр эмээхийг хүсвэл эхлээд Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байх ёстой; хэрвээ хүн Бурханы талаар мэдлэгтэй болохыг хүсвэл Бурханы үгийг туулж, Бурханы үгийн бодит байдалд орж, Бурханы цохилт, сахилгажуулалт, гэсгээлт, шүүлтийг туулах ёстой; хэрвээ хүн Бурханы үгийг туулахыг хүсвэл эхлээд Бурханы үгтэй нүүр тулж, Бурхантай нүүр тулж, хүмүүс, үйл явдал, эд зүйлтэй холбоотой төрөл бүрийн орчинд Бурханы үгийг туулах боломжоор хангахыг Бурханаас гуйх ёстой; хэрвээ хүн Бурхан болон Бурханы үгтэй нүүр тулахыг хүсвэл эхлээд цайлган, үнэнч зүрх сэтгэл, үнэнийг хүлээн авахад бэлэн байдал, зовлон бэрхшээл туулах хүсэл, муугаас зайлах шийдвэр, эр зориг болон жинхэнэ бүтээгдсэн зүйл болох хүсэл эрмэлзэлтэй байх ёстой… Ийм маягаар алхам алхмаар урагшилснаар чи Бурхантай улам бүр ойртож, зүрх сэтгэл чинь илүү ариун болж, чиний амьдрал болон амьд байхын үнэ цэн Бурханы талаарх мэдлэгийн чинь хамтаар улам бүр утга учиртай, улам бүр гэрэл гэгээтэй болно. Нэг л өдөр чи Бүтээгч оньсого байхаа больсныг болон Бүтээгч хэзээ ч чамаас нуугдаагүй, Бүтээгч хэзээ ч нүүрээ чамаас нуугаагүй, Бүтээгч чамаас огтхон ч хол байдаггүй, мөн Бүтээгч чиний цаг үргэлж боддог ч мэдрэмжээрээ хүрч чаддаггүй Нэгэн байхаа больж, үнэхээр баруун зүүн талд чинь хамгаалан зогсож, чиний амийг хангаж, хувь заяаг чинь хянаж байдаг гэдгийг мэдэрнэ. Тэрээр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй, мөн Өөрийгөө өндөрт үүлэн дунд ч нуугаагүй. Тэр чиний яг хажууд, бүх зүйлийг чинь захирч байдаг, Тэр бол чиний бүх зүйл, чамд байгаа цорын ганц зүйл юм. Тийм Бурхан л зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрлаж, Түүнээс зүүгдэж, Түүнд ойр байж, Түүнийг биширч, Түүнийг алдахаас айж, Түүнээс татгалзах, Түүнд дуулгаваргүй байх, Түүнээс холдох, Түүнээс бултах хүсэлгүй болох боломжийг чамд олгодог. Түүнд анхаарал тавьж, Түүнийг дуулгавартай дагаж, чамд өгсөн бүхнийх нь ачийг хариулж, Түүний эрх мэдэлд захирагдахыг л чи хүсдэг. Чи цаашид Түүгээр удирдуулж, хангагдаж, халамжлуулж, хамгаалагдахаас татгалзахгүй, мөн чиний төлөөх Түүний захиралт, зохицуулалтаас цаашид татгалзахгүй. Түүнийг л дагаж, Түүний баруун юм уу зүүн талд цуг алхахыг л чи хүсэх бөгөөд Түүнийг өөрийн цорын ганц амь гэж хүлээн авах, Түүнийг өөрийн цорын ганц Эзэн, өөрийн цорын ганц Бурхан гэж хүлээн авахыг л чи хүсдэг билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?