Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 7
Бурхан хүний үр дүнг тодорхойлдог стандартын талаар олон санал бодол байдаг
Хүн болгон өөрсдийн үр дүнгийн талаар санаа зовнидогоос хойш, Бурхан тэр үр дүнг хэрхэн тодорхойлдгийг та нар мэдэх үү? Бурхан ямар байдлаар хүний үр дүнг тогтоодог вэ? Мөн хүний үр дүнг тодорхойлохдоо Тэр ямар стандарт ашигладаг вэ? Хүний үр дүн хараахан тодорхойлогдоогүй байх үед энэхүү үр дүнг илчлэхийн тулд Бурхан юу хийдэг вэ? Үүнийг мэддэг хэн нэгэн байна уу? Миний дөнгөж сая хэлсэнчлэн Бурханы үгийг удаан хугацаанд аль хэдийн судалсан зарим хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс хүн төрөлхтний үр дүнгийн тухай, энэ үр дүнгийн хуваагддаг ангиллуудын тухай болон өөр өөр төрлийн хүмүүсийг хүлээж байдаг өөр өөр үр дүнгүүдийн тухай учиг сэжмийг эрж хайдаг. Тэд мөн Бурханы үг хэрхэн хүний үр дүнг тодорхойлдгийг, Бурханы ашигладаг стандартын төрлийг болон хүний үр дүнг тодорхойлдог Түүний арга ухааныг мэдэхийг хүсдэг. Гэсэн ч эцэстээ эдгээр хүмүүс юуг ч олж хүчирдэггүй. Үнэндээ энэ асуудлын талаар Бурханы үгэнд асар бага хэлэгдсэн байдаг. Яагаад ийм байна вэ? Хүний үр дүн хараахан илчлэгдэх болоогүй цагт Бурхан эцэст нь юу болохыг хэн нэгэнд хэлэхийг хүсдэггүй, мөн Тэр цаг нь болохоос өмнө өөрсдийнх нь хүрэх газрын талаар хэн нэгэнд мэдэгдэхийг хүсдэггүй. Үүний шалтгаан бол Бурханы ингэж хийх нь хүнд ямар ч ашиггүй байх учраас юм. Яг одоо Би, хүний үр дүнг тодорхойлдог Бурханы арга ухааны тухай, Тэр хүний үр дүнг тодорхойлж, энэ үр дүнг үзүүлэхдээ Өөрийнхөө ажилд хэрэглэдэг зарчмуудын тухай, түүнчлэн хэн нэгэн хүн амьд үлдэж чадах уу, үгүй юу гэдгийг тогтоохдоо Түүний хэрэглэдэг стандартын тухай та нарт хэлэхийг хүсэж байна. Энэ нь та нарын хамгийн их санаа зовдог зүйл биш гэж үү? Тэгвэл хүний үр дүнг тодорхойлдог Бурханы арга замыг хүмүүс хэрхэн ухан ойлгох вэ? Та нар энэ асуудлын талаар дөнгөж сая бага зэрэг ярьлаа. Энэ нь, өөрсдийн үүргээ үнэнчээр биелүүлж, Бурханы төлөө зориулах тухай асуудал гэж та нарын зарим нь хэлсэн; Бурханд дуулгавартай байж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах явдал гэж зарим нь хэлсэн; Бурханы эрхшээлд байх гэж зарим хүн хэлсэн; анхаарал татахааргүй амьдралаар амьдрах гэж зарим хүмүүс хэлсэн… Та нар эдгээр үнэнийг хэрэгжүүлэх үедээ, та нар өөрсдийн төсөөллийн зарчмыг хэрэгжүүлэхдээ Бурхан юу гэж бодож байгааг мэддэг үү? Үргэлжлүүлэн ингэж хийх үү, үгүй юу гэдэг нь Бурханы санааг хангаж байгаа эсэхээ та нар эргэцүүлж үзсэн үү? Энэ нь Бурханы стандартыг хангаж байна уу? Энэ нь Бурханы шаардлагыг хангаж байна уу? Ихэнх хүмүүс үнэндээ үүнийг эргэцүүлж боддоггүй гэж Би итгэж байна. Тэд, Бурханы үгийн хэсгийг, номлолын хэсгийг эсвэл өөрсдийн биширдэг тодорхой сүнслэг хүмүүсийн стандартыг зүгээр л бодох юмгүйгээр хэрэглэж, энэ тэрийг хийхэд өөрсдийгөө хүчилдэг. Энэ нь зөв зам гэж тэд итгэдэг, иймээс тэд эцэст нь юу тохиолдохоос үл хамааран үүнийгээ үргэлжлүүлэн баримталсаар байдаг. Зарим хүмүүс: “Би олон жилийн турш итгэсэн; би үргэлж ийм байдлаар хэрэгжүүлсэн; би үнэхээр Бурханыг сэтгэл хангалуун байлгасан мэт надад санагдаж байна; би үүнээс их зүйл олж авсан мэт надад санагдаж байна. Учир нь энэ хугацаанд би олон үнэнийг ойлгож авсан ба өмнө нь ойлгож байгаагүй олон зүйлүүдийг ойлгож авсан—ялангуяа миний санаа бодол, үзлийн олонх нь өөрчлөгдсөн, миний амьдралын үнэт зүйлс их өөрчлөгдсөн бөгөөд би энэ дэлхийн талаар нилээд сайн ойлголттой болсон” гэж боддог. Тийм хүмүүс энэ нь ургац хураалтын цаг бөгөөд энэ нь хүний төлөөх Бурханы ажлын эцсийн үр дүн гэж итгэдэг. Та нарын бодлоор, эдгээр бүх стандарт болоод та нарын бүх хэрэгжүүлэлтийг хамтад нь авч үзвэл—та нар Бурханы цаад санааг хангаж байна уу? Зарим хүмүүс итгэлтэйгээр: “Мэдээж! Бид Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж байгаа; бид ахын номлож, нөхөрлөсөн зүйлийн дагуу хэрэгжүүлж байгаа; бид үргэлж өөрсдийн үүргээ биелүүлж, үргэлж Бурханыг дагаж байгаа ба би хэзээ ч Бурханыг орхиогүй. Тиймээс бид Бурханыг сэтгэл хангалуун байлгаж байгаа гэдгээ бүрэн итгэлтэйгээр хэлж чадна. Бид Бурханы цаад санааг хир их ойлгосон нь хамаагүй, бид Бурханы үгийг хир их ойлгосон нь хамаагүй бид үргэлж Бурхантай зохицолтой байхыг эрж хайх замд байсан. Хэрвээ бид зөв үйлдэж, зөв хэрэгжүүлсэн бол үр дүн ч гэсэн зөв байх болно” гэж хэлэх болно. Та нар энэ үзлэлтийн талаа юу гэж бодож байна? Энэ зөв үү? Магадгүй зарим хүмүүс: “Би эдгээр зүйлсийн талаар өмнө нь хэзээ ч бодож байгаагүй юм байна. Би өөрийн үүргээ үргэлжлүүлэн биелүүлж, Бурханы үгийн шаардлагын дагуу үйлдсээр байвал амьд үлдэж чадна гэж л би боддог. Би Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чадаж байгаа эсэхийн талаар би хэзээ ч бодож үзээгүй бөгөөд би Түүний шаардсан стандартад хүрч байгаа эсэхээ хэзээ ч бодож үзэж байгаагүй. Бурхан надад хэзээ ч хэлээгүйгээс хойш, эсвэл надад ямар нэг тодорхой заавар өгөөгүйгээс хойш намайг явсаар байгаа цагт Бурханы сэтгэл ханаж, надад ямар нэгэн нэмэлт шаардлага тавихгүй гэдэгт би итгэдэг” гэж хэлнэ. Эдгээр бодол нь зөв үү? Миний бодож байгаагаар ийм төрлийн хэрэгжүүлэлт, ийм төрлийн бодол, эдгээр үзэл бодолд—бүгдэд нь хий мөрөөдөл, бага зэргийн сохор байдал байдаг. Намайг ингэж хэлэхэд магадгүй зарим хүмүүс бага зэрэг сэтгэлээр унаж: “Сохор байдал аа? Хэрвээ энэ нь ‘сохор байдал’ юм бол бидний авралын найдвар, бидний амьд үлдэх найдвар маш бага, маш тодорхойгүй юм байна, тийм биш гэж үү? Чиний ингэж хэлж байгаа чинь бидэн дээр хүйтэн ус асгаж байгаатай адил биш гэж үү?” гэнэ. Та нарын юу гэж итгэх нь хамаагүй, Миний хэлдэг, хийдэг зүйлс нь та нарын дээр хүйтэн ус асгаж байгаа мэт санагдуулах гээгүй юм. Харин ч энэ нь Бурханы цаад санааны талаарх та нарын ойлголтыг сайжруулж, Бурхан юу боддог, Бурхан юу биелүүлэхийг хүсдэг, Бурхан ямар хүнд дуртай, Бурхан юуг жигшдэг, Бурхан юунд дургүйцдэг, Бурхан ямар төрлийн хүнийг олж авахыг хүсдэг ба ямар төрлийн хүнийг Бурхан цааш түлхдэг вэ гэдэг талаарх та нарын ойлголтыг сайжруулах учиртай юм. Энэ нь та нарын оюун санааг тодорхой болгож, та бүгдийн үйлдэл болоод бодол Бурханы шаардсан стандартаас хир хол хадуурсан бэ гэдгийг тодорхой мэдэхэд та нарт туслахын төлөө юм. Эдгээр сэдвүүдийг хэлэлцэх шаардлагатай юу? Учир нь, та нар маш удаан хугацаанд итгэсэн ба маш их номлолыг сонссон боловч эдгээр нь хамгийн их дутагдаж байгаа яг тэр зүйл юм гэдийг Би мэднэ. Та нар магадгүй бүх үнэнийг өөрсдийн дэвтэртээ бичсэн байх, мөн та нар өөрсдийн бодолдоо, өөрсдийн зүрх сэтгэлдээ чухал гэж итгэсэн зүйлээ тэмдэглэсэн байж болох юм. Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд хэрэгжүүлж байх үедээ үүнийгээ ашиглахаар төлөвлө; өөртөө хэрэгтэй үедээ үүнийгээ ашигла; та нарын нүдний өмнө орших хүнд хэцүү мөчийг туулахын тулд үүнийг ашигла; эсвэл өөрсдийн амьдралаар амьдрах явцдаа зүгээр эдгээр үнэнийг өөртөө дагалдуул. Миний бодож байгаагаар, хэрвээ та нар зөвхөн хэрэгжүүлж байгаа бол та нар яг хэрхэн хэрэгжүүлж байгаа нь тийм ч чухал биш. Тэгвэл юу маш чухал вэ? Чамайг хэрэгжүүлж байх зуур чиний хийж байгаа бүхнийг, бүх үйл хэргийг чиний зүрх сэтгэл гарцаагүй мэдэж байна уу, үгүй юу гэдэг нь Бурханы хүсдэг зүйл юм; чиний хийж байгаа бүхэн, чиний бодож байгаа бүхэн болоод чиний зүрх сэтгэл дэх үр дүн болон зорилго нь Бурханы цаад санааг хангаж, Бурханы шаардлагыг хангаж байгаа эсэх, мөн Бурхан тэдгээрийг зөвшөөрч байгаа эсэх. Эдгээр нь чухал зүйлс юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?