Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 3

2020-06-11

Бурхан бүтээлүүдэд ямар ч өс санадаггүй ба Сатаныг ялахыг л хүсдэг. Гэсгээлт эсвэл шүүлт ч бай Түүний бүх ажил нь Сатан руу чиглэдэг; энэ нь хүн төрөлхтний авралын төлөө хийгддэг, энэ бүхэн нь Сатаныг ялахын тулд бөгөөд үүнд нэг л зорилго байдаг: эцсийг нь хүртэл Сатантай тулалдах! Сатаныг ялахаасаа өмнө Бурхан хэзээ ч амрахгүй! Тэр зөвхөн Сатаныг ялж байж л амрах болно. Бурханаар хийгддэг бүх ажил Сатан руу чиглэдэг учраас, Сатанаар ялзруулагдсан хүмүүс бүгд Сатаны эзэмшлийн хяналтан дор байж, Сатаны эзэмшилд амьдардаг учраас, хэрвээ Бурхан Сатаны эсрэг тулалдахгүй бол эсвэл үүнээс ангижрахад тэднийг хүргэхгүй л бол Сатан энэ хүмүүсийг тавихгүй ба Бурхан тэднийг авч чадахгүй. Хэрвээ тэднийг авч чадахгүй бол Сатан ялагдаагүй, мөн дийлдээгүй байгааг энэ нь батална. Иймээс Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөнд, эхний үе шатны турш Тэр хуулийн ажил хийсэн, хоёр дахь үе шатны турш Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг, өөрөөр хэлбэл цовдлолын ажлыг хийсэн, тэгээд гурав дахь үе шатны туршид Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажил хийсэн. Энэ бүх ажил нь Сатан хүн төрөлхтнийг ялзруулсан хэмжээнд чиглэсэн, энэ нь бүгд Сатаныг ялахын тулд бөгөөд үе шатуудын нэг нь ч Сатаныг ялахгүйн төлөө байгаагүй. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажлын мөн чанар нь агуу улаан луугийн эсрэг тулаан бөгөөд хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн Сатаныг ялах ажил, Сатантай тулаан хийх ажил юм. Бурхан 6,000 жилийн турш тулалдсан, иймээс эцэст нь хүнийг шинэ ертөнцөд аваачихын тулд 6,000 жилийн турш ажилласан. Сатан ялагдсан үед хүн бүрэн дүүрэн чөлөөлөгдөх болно. Энэ нь өнөөдрийн Бурханы ажлын чиглэл биш гэж үү? Хүнийг бүрэн чөлөөлж, эрх чөлөө олгох нь гарцаагүй өнөөдрийн ажлын чиглэл юм, ингэснээр тэр ямар ч дүрэмд захирагдахгүй эсвэл ямар ч хүлээс, хоригт хязгаарлагдахгүй. Энэ бүх ажил нь та нарын биеийн хэмжээний дагуу, та нарын хэрэгцээний дагуу хийгддэг, өөрөөр хэлбэл та нарын хэрэгжүүлж чадах зүйл л та нарт өгөгддөг. Энэ нь та нарын чадвараас хэтэрсэн зүйлийг хийлгэхээр хүчилж, “нугасыг өндөрт нисгэхээр албадаж буй” хэрэг биш; үүний оронд энэ бүх ажил нь та нарын бодит хэрэгцээний дагуу явагддаг. Ажлын үе шат болгон хүний бодит хэрэгцээ, шаардлагын дагуу байдаг ба энэ нь Сатаныг ялахын төлөө юм. Үнэндээ анх Бүтээгч болон Түүний бүтээлүүдийн хооронд ямар ч саад бартаа байгаагүй. Тэр бүхнийг Сатан учруулсан. Сатаны саад болон үүний ялзруулалтын улмаас хүн юуг ч харж эсвэл юунд ч хүрч чадахаа больсон. Хүн бол хохирогч, хууртсан нэгэн билээ. Сатан нэгэнт ялагдчихвал бүтээлүүд Бүтээгчийг харах болно, мөн Бүтээгч бүтээлүүдээ харж хандан, тэднийг биечлэн удирдах боломжтой болно. Зөвхөн энэ нь л газар дээр хүнд байх ёстой амьдрал юм. Иймээс Бурханы ажил нь үндсэндээ Сатаныг ялахын тулд бөгөөд нэгэнт Сатан ялагдчихвал бүх зүйл шийдвэрлэгдэх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай…

Хүнийг удирдах ажил нь Сатаныг ялах ажил билээ

I

Шүүлт, гэсгээлт ч бай, Бурханы бүх ажил Сатан руу чиглэж; хүнийг аварч, Сатаныг ялах зорилготой. Бурханы ажил эцсээ хүртэл Сатантай тулалдах зорилготой. Ялалт хүртэл Бурхан амрахгүй. Бурханы ажил Сатан руу чиглэдэг, ялзарсан хүмүүс Сатаны эзэмшилд байдаг тул, Бурхан Сатаны эсрэг тулаан эхэлж, хүнийг Сатанаас салгахгүй бол тэднийг хэзээ ч авч чадахгүй. Хүмүүс Сатанд баригдаж, Бурханаар авхуулаагүй бол Сатан дийлдээгүй, ялагдаагүй гэдгийг энэ батална. Бурханы 6000 жилийн ажлын мөн чанар нь агуу улаан лууны эсрэг тулаан, хүн төрөлхтнийг удирдах ажил нь Сатаныг ялах ажил билээ.

II

Бурхан 6000 жил тулалдаж, хүнийг шинэ ертөнцөд авчрахаар ажилласан. Энд Сатан дийлдэж, хүн эрх чөлөөтэй байна. Үе шат бүр нь хүний хэрэгцээ, шаардлагад нийцдэг, иймээс Бурхан Сатаныг ялж чадна. Хүмүүс Сатанд баригдаж, Бурханаар авхуулаагүй бол Сатан дийлдээгүй, ялагдаагүй гэдгийг энэ батална. Бурханы 6000 жилийн ажлын мөн чанар нь агуу улаан лууны эсрэг тулаан, хүн төрөлхтнийг удирдах ажил нь Сатаныг ялах ажил билээ.

Бурханы 6000 жилийн төлөвлөгөөний эхний үе шатанд Тэр хуулийн ажил хийсэн. Хоёр дахь нь Нигүүлслийн эриний ажил байсан. Гурав дахь шатанд хүнийг байлдан дагуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан ялзруулсан хэмжээнд энэ ажил чиглэдэг. Энэ ажлын зорилго нь Сатаныг ялах, гурван үе шат нь үүний тулд байдаг. Бурханы 6000 жилийн ажлын мөн чанар нь агуу улаан лууны эсрэг тулаан, хүн төрөлхтнийг удирдах ажил нь Сатаныг ялах ажил билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих