Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 144
Эцсийн өдрүүдэд үндсэндээ “Үг нь махбод болно” гэдэг баримтыг Бурхан хэрэгжүүлэх болно гэдэг нь өнөөдөр та бүхэнд тодорхой байх ёстой. Газар дээрх Өөрийн бодит ажлаараа дамжуулан Тэр хүнийг, Түүнийг мэдэж, Түүнтэй харилцаж, Түүний бодит үйл хэргийг харахад хүргэнэ. Тэр тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх чадвартай бөгөөд ингэж хийж чадахгүй үе ч Түүнд байдаг, энэ нь эрин үеэс хамаардаг гэдгийг Тэр хүнд тодорхой ойлгуулдаг. Үүнээс, Бурхан бол тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх чадваргүй биш, харин Тэр Өөрийн ажлын дагуу мөн эрин үеийн дагуу Өөрийн ажиллах байдлыг өөрчилдөг гэдгийг чи харж болно. Ажлын одоогийн үе шатанд Тэр тэмдэг, гайхамшгуудыг үзүүлдэггүй; Тэр Есүсийн эрин үед зарим тэмдэг, гайхамшгийг үзүүлж байсан нь тэрхүү эрин үе дэх Түүний ажил өөр байсан учраас юм. Бурхан тэр ажлыг өнөөдөр хийдэггүй ба зарим хүмүүс Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадваргүй гэж итгэдэг, эсвэл хэрвээ Тэр тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэхгүй л бол Тэр Бурхан биш гэж тэд боддог. Энэ нь ташаарал биш гэж үү? Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх чадвартай, гэвч Тэр өөр эрин үед ажиллаж байгаа ба иймээс Тэр тийм ажил хийхгүй. Энэ нь өөр эрин үе учраас мөн энэ нь Бурханы ажлын өөр үе шат учраас Бурханы ил тод болгох үйл хэрэг нь бас өөр юм. Бурханд итгэх хүний итгэл бол тэмдэг, гайхамшиг болон хүчит үйлсэд итгэх итгэл биш харин шинэ эрин үе дэх Түүний бодит ажилд итгэх итгэл билээ. Бурханы ажиллаж байгаа байдлаар дамжуулан хүн Бурханыг мэдэж авдаг ба энэ мэдлэг нь Бурханд итгэх итгэлийг, өөрөөр хэлбэл Бурханы ажил болон үйл хэрэгт итгэх итгэлийг хүнд бий болгодог. Ажлын энэ үе шатанд Бурхан ихэвчлэн үг хэлдэг. Тэмдэг, гайхамшгуудыг харахаар бүү хүлээ; чи тэдгээрийг харахгүй! Учир нь чи Нигүүлслийн эрин үед төрөөгүй. Хэрвээ төрсөн байсан бол, чи тэмдэг, гайхамшгийг харах байсан, гэвч чи эцсийн өдрүүдэд төрсөн, иймээс чи зөвхөн Бурханы бодит байдал болон энгийн байдлыг харах болно. Эцсийн өдрүүдэд ер бусын Есүсийг харахаар бүү хүлээ. Чи, ямар ч энгийн хүнээс ялгаагүй бие махбодтой болсон бодитой Бурханыг л харж чадна. Эрин үе болгонд Бурхан өөр өөр ил тод үйл хэрэг хийдэг. Эрин үе бүрд Тэр Бурханы үйл хэргийн ил тод хэсгийг хийдэг ба эрин үе бүрийн ажил нь Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлж, Бурханы үйл хэргийн нэг хэсгийг төлөөлдөг. Түүний ил тод хийдэг үйл хэрэг нь Түүний ажиллаж буй эрин үеэс хамаарч өөрчлөгддөг, гэхдээ тэдгээр нь бүгд хүнд Бурханы талаарх илүү гүнзгий мэдлэгийг, амьдралд илүү ойрхон Бурханд итгэх итгэлийг болон илүү их үнэнийг өгдөг. Бурханы бүх үйл хэргийн улмаас болон Бурхан маш гайхалтай, маш агуу учраас, Тэр төгс хүчит бөгөөд ойлгошгүй учраас хүн Бурханд итгэдэг. Хэрвээ Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж чаддаг учраас л чи Түүнд итгэвэл чиний үзэл бодол буруу юм, тэгээд зарим хүмүүс чамд “Муу ёрын сүнснүүд ч бас тийм зүйлсийг хийж чадахгүй гэж үү?” хэмээн хэлэх болно. Энэ нь Бурханы дүрийг Сатаны дүртэй андууруулахгүй гэж үү? Өнөөдөр Бурханд итгэх хүний итгэл нь Түүний олон үйл хэргийн улмаас болон Түүний ажиллаж, үгээ хэлдэг олон арга замын улмаас бий болдог. Бурхан хүнийг байлдан дагуулж, түүнийг төгс болгохын тулд Өөрийн айлдварыг ашигладаг. Тэр тэмдэг, гайхамшгуудыг үзүүлж чаддаг учраас биш харин Түүний олон үйл хэргийн улмаас хүн Бурханд итгэдэг ба Түүний үйл хэргийг харсны улмаас л хүн Түүнийг ойлгодог. Бурханы бодитой үйл хэргийг, Тэр хэрхэн ажилладгийг, Тэр ямар ухаалаг арга хэрэглэдгийг, Тэр хэрхэн үгээ хэлдгийг, Тэр хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдсэнээр—зөвхөн эдгээр талуудыг мэдсэнээр л чи Бурханы бодит байдлыг ухаарч Түүний зан чанарыг ойлгож чадна. Тэр юунд дуртай, Тэр юуг жигшдэг, Тэр хүн дээр хэрхэн ажилладаг гэх мэт Бурханы дуртай дургүй зүйлүүдийг ойлгосноор чи эерэг сөрөг зүйлсийг ялгаж чадах ба Бурханы талаарх мэдлэгээр чинь дамжуулан чиний аминд ахиц дэвшил гарах болно. Товчоор хэлбэл, чи Бурханы ажлын талаарх мэдлэгийг олж авах ёстой бөгөөд Бурханд итгэх итгэлийн талаарх өөрийн үзэл бодлыг цэгцлэх ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?