Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 200

2020-12-13

Хүн төрөлхтөн Өөрт нь хэрхэн хандвал зохих талаарх Бурханы шаардлага

Үнэндээ, Бурхан хүнийг нэг их шахаж шаарддаггүй—ядаж л хүмүүсийн төсөөлдөг шиг шахаж шаарддаггүй. Бурхан нэг ч үг айлдаагүй бол, зан чанараа, эсвэл ямар нэгэн үйл хэргээ илэрхийлээгүй бол Бурханыг мэдэх нь та нарын хувьд туйлын хэцүү байх байлаа, учир нь хүмүүс Бурханы санаа зорилго, Түүний хүслийг таах хэрэгтэй болох бөгөөд энэ нь тэдний хувьд тун хэцүү юм. Гэхдээ Өөрийн ажлын сүүлийн үе шатанд Бурхан олон үг айлдаж, асар их ажил хийж, хүнд олон шаардлага тавьсан. Өөрийн үг болон асар их хэмжээний ажлаараа Тэр, юунд дуртай, юуг жигшдэгээ, мөн тэд ямар байх ёстойг хүмүүст мэдэгдсэн байдаг. Эдгээр зүйлийг ойлгосны дараа хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы шаардлагын талаар нарийн зөв ойлголттой байх ёстой, учир нь тэд тодорхойгүй Бурханд итгэж, эсвэл Бурханыг бүүр түүр, хийсвэр, хоосон байдал дунд дагадгаа больдог; харин үүний оронд хүмүүс Бурханы айлдваруудыг сонсож чаддаг, Түүний шаардлагын стандартуудыг ойлгож, үүнд хүрч чаддаг ба хүмүүсийн мэдэж, ойлгох ёстой бүхнийг нь хэлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашигладаг. Өнөөдөр, хэрвээ хүмүүс Бурхан юу болох, Тэр өөрсдөөс нь юу шаарддагийг мэдэхгүй хэвээр байвал; хүн яагаад Бурханд итгэх ёстойгоо мэдэхгүй, Бурханд хэрхэн итгэж, хэрхэн хандах ёстойгоо ч мэдэхгүй байвал үүнд асуудал байна… Хүн төрөлхтөн болон Өөрийг нь дагадаг хүмүүсээс Бурханы шаарддаг зөв шаардлагууд доор байна. Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсээс таван зүйл шаарддаг: жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байдал, жинхэнэ мэдлэг, чин сэтгэлийн хүндэтгэл.

Энэ таван зүйлд Бурхан, Өөрт нь цаашид эргэлзэхээ болихыг, өөрсдийнхөө төсөөлөл, эсвэл тодорхойгүй, хийсвэр үзэл бодлыг ашиглан Түүнийг дагахгүй байхыг хүмүүсээс шаарддаг; тэд Бурханыг ямар нэг төсөөлөл, эсвэл үзэлтэйгээр дагах ёсгүй. Бурхан, Өөрийг нь дагадаг хүн бүрээс үнэнч байж, харин хуумгай, хоёрдмол сэтгэлтэй бус байхыг шаарддаг. Бурхан чамд ямар нэгэн шаардлага тавьж, эсвэл чамайг туршиж, шүүж, чамайг засаж, чамтай харьцаж, чамайг сахилгажуулж, цохих үед чи Түүнд туйлын дуулгавартай байх ёстой. Чи учир шалтгааныг нь асууж, болзол тавих ёсгүй, тэр ч байтугай, тайлбар хэлэх ёсгүй. Чиний дуулгавартай байдал туйлын байх ёстой. Бурханыг мэдэх явдал хүмүүсийн хамгийн дутагдалтай зүйл юм. Тэд Бурханд хамааралгүй яриа, айлдвар, үгсийг дандаа Түүнд тохож, эдгээр үг нь Бурханы талаарх мэдлэгийн хамгийн үнэн зөв тодорхойлолт гэж итгэдэг. Хүмүүсийн төсөөлөл, дүгнэлт, мэдлэгээс гарсан зарим хэллэг нь Бурханы мөн чанарт өчүүхэн ч хамааралгүй гэдгийг тэд огт мэддэггүй. Ийм учраас Бурханы хүсэж буй хүмүүсийн мэдлэгт, Бурхан чамаас Бурханыг болон Түүний үгийг л танин мэдэх төдийг шаарддаггүй, харин Бурханы талаарх мэдлэг чинь зөв байхыг шаарддаг гэдгийг та нарт хэлмээр байна. Хэдийгээр чи ганцхан өгүүлбэрийг ярьдаг, бага зэрэг мэддэг байсан ч гэсэн энэхүү бага зэргийн мэдлэг чинь үнэн зөв, жинхэнэ бөгөөд Бурханы Өөрийн мөн чанартай нийцдэг. Учир нь, Өөрийнх нь талаар хүмүүсийн хэлдэг бодит бус, бодлогогүй магтаал, сайшаалд Бурхан зэвүүцдэг. Үүнээс гадна, хүмүүс Түүнийг агаар шиг авч үзэхийг Тэр жигшдэг. Бурханы талаарх сэдвийн хэлэлцүүлгийн үеэр хүмүүс амныхаа зоргоор, дураараа ярьж, шүүмжилдгийг нь Тэр жигшдэг; түүнчлэн Бурханыг мэддэг гэж итгэдэг, Бурханы мэдлэгийн талаар бардамнадаг, Бурханы талаарх сэдвийг огт биеэ барилгүй, эрээ цээргүй ярилцдаг хүмүүсийг Тэр жигшдэг. Тэрхүү таван шаардлагын хамгийн сүүлийнх нь чин сэтгэлийн хүндэтгэл юм. Энэ бол Өөрийг нь дагадаг бүх хүнд тавих Бурханы эцсийн шаардлага билээ. Хүн Бурханы талаар үнэн, зөв мэдлэгтэй байвал Бурханыг үнэхээр хүндэтгэж, муугаас зайлж чаддаг. Энэхүү хүндэтгэл нь тэдний зүрх сэтгэлийн гүнээс гардаг бөгөөд энэ нь Бурхан тэдэнд шахалт үзүүлснээс бус, харин тэдний чин сэтгэлээс гардаг. Бурхан чамаас ямар нэгэн сайхан хандлага, биеэ авч явах байдал, эсвэл гаднах зан авираар бэлэг барь гэж хүсдэггүй; харин Түүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүндэтгэж, Түүнээс эмээхийг Тэр чамаас хүсдэг. Энэхүү хүндлэл нь амь зан чанарт чинь өөрчлөлт гарсны улмаас, Бурханы талаарх мэдлэгээс чинь, Бурханы үйл хэргийн талаарх ойлголтоос чинь, Бурханы мөн чанарын талаарх ойлголтоос чинь, мөн Бурханы бүтээсэн зүйлсийн нэг хэмээх баримтыг хүлээн зөвшөөрсний чинь улмаас бий болдог. Иймд энд хүндэтгэлийг тодорхойлохдоо “чин сэтгэлийн” гэдэг үгийг хэрэглэсэн Миний зорилго бол Бурханыг хүндлэх хүмүүсийн хүндэтгэл зүрх сэтгэлийнх нь гүнээс гарах ёстой гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулахын төлөө юм.

Одоо тэр таван шаардлагыг авч үзье: Эдгээрийн эхний гуравт хүрч чадах хүн та нарын дунд байна уу? Би жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байхыг хэлж байна. Эдгээр зүйлийг хийх чадалтай хүн та нарын дунд байна уу? Хэрвээ Би бүх таван шаардлагыг гэсэн бол та нарын дундаас маргаангүйгээр нэг нь ч чадахгүй байсан—гэхдээ Би үүнийг гурав болгож багасгасан. Та нар үүнийг биелүүлсэн эсэхээ бодоод үз. “Жинхэнэ итгэлд” хүрэхэд амархан уу? (Үгүй, амархан биш.) Хүмүүс Бурханд байнга эргэлздэг учраас амархан биш. “Үнэнчээр дагах” тухайд ямар вэ? “Үнэнч” гэж юуг хэлдэг вэ? (Хоёрдмол сэтгэлгүй, чин үнэнч байх.) Хоёрдмол сэтгэлгүй, харин чин үнэнч байх. Та нар голыг нь олж хэллээ! Тэгвэл та нар энэ шаардлагыг биелүүлж чадах уу? Та нар илүү их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй, тийм үү? Одоогоор та нар энэ шаардлагыг хараахан биелүүлээгүй. “Туйлын дуулгавартай байдлын” хувьд та нар үүнийг биелүүлсэн үү? (Үгүй.) Та нар үүнийг ч бас биелүүлээгүй. Та нар байнга дуулгаваргүй, тэрслүү байдаг ба дандаа үг дуулдаггүй, эсвэл дуулгавартай байхыг хүсдэггүй, эсвэл сонсохыг хүсдэггүй. Эдгээр нь амийн оролтынхоо дараа хүмүүсийн биелүүлэх хамгийн үндсэн гурван шаардлага бөгөөд тэдгээрийг та нар хараахан биелүүлээгүй байна. Иймд энэ мөчид та нарт их боломж байна уу? Өнөөдөр, Намайг эдгээр үгийг хэлэхийг сонсоод та нарын санаа зовж байна уу? (Тийм ээ.) Та нарын санаа зовох нь зөв. Санаа зовохгүй бүү бай. Би та нарын өмнөөс санаа зовж байна. Би нөгөө хоёр шаардлагын талаар ярихгүй; хэн ч тэдгээрийг биелүүлэх чадваргүй гэдэг нь эргэлзээгүй. Та нарын санаа зовж байна. Тэгэхээр та нар өөрсдийнхөө зорилгыг тодорхойлсон уу? Ямар зорилгод, ямар чиглэлд та нар эрж хайж, хичээл чармайлтаа зориулах ёстой вэ? Та нарт зорилго бий юу? Би илэн далангүй ярья: Энэ таван шаардлагыг биелүүлэхээрээ та нар Бурханыг хангалуун болгоно. Эдгээрийн нэг бүр нь үзүүлэлт, хүмүүсийн амийн оролт боловсорч гүйцсэний үзүүлэлт бөгөөд үүний эцсийн зорилго юм. Хэрвээ Би эдгээр шаардлагын зөвхөн нэгийг сонгоод дэлгэрэнгүй ярьж, та нараас шаардсан ч энэ нь биелүүлэхэд хялбар биш байх байсан; та нар нэлээд зовлон туулж, тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргах ёстой. Мөн та нар ямар хандлагатай байх хэрэгтэй вэ? Энэ нь хорт хавдартай өвчтөн мэс заслын ор луу явахаа хүлээхтэй адил байх ёстой. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хэрвээ чи Бурханд итгэхийг хүсвэл, Бурханыг олж авч, Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсвэл, нэлээд зовлон туулж, тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргахгүйгээр эдгээр зүйлийг биелүүлж чадахгүй. Та нар маш их номлол сонссон боловч үүнийг сонссон гээд энэ номлол та нарынх болсон гэсэн үг биш; чи үүнийг шингээж, өөрийн юм болгож хувиргах ёстой ба үүнийг өөрийн аминд уусгаж, амьдралдаа аваачиж, эдгээр үг болон номлол, оршин тогтнолын чинь чиглэлийг зааж, чиний аминд оршин тогтнолын үнэ цэн, утга учир авчрахыг зөвшөөрөх ёстой—тэр үед эдгээр үгийг сонссоны ашиг гарна. Хэрвээ Миний хэлдэг үг амьдралд чинь ямар нэгэн өөрчлөлт, аминд чинь ямар нэг үнэ цэн авчирдаггүй бол үүнийг сонсох нь чамд ямар ч ашиггүй. Та нар үүнийг ойлгож байгаа, тийм үү? Үүнийг ойлгосон бол үлдсэн хэсэг нь та нараас хамаарна. Та нар хүчин чармайлт гаргах ёстой! Та нар бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах ёстой! Бүү хайхрамжгүй ханд—цаг хугацаа нисэн өнгөрч байна! Та нарын ихэнх нь Бурханд аль хэдийн арав гаруй жил итгэсэн. Энэ өнгөрсөн арван жилээ эргээд хар: Та нар хэр ихийг олж авсан бэ? Мөн энэ төрөлдөө амьдрах хэдэн арван жил та нарт үлдсэн бэ? Тийм ч их үлдээгүй. Бурханы ажил чамайг хүлээдэг эсэх, Тэр чамд боломж үлдээсэн эсэх, Тэр нэг ажлаа дахин хийх эсэх тухай март; энэ талаар бүү ярь. Чи өнгөрсөн арван жилээ ухрааж чадах уу? Чамд үлдсэн цаг хугацаа, өнгөрч буй өдөр бүр, гишгэж буй алхам бүртэй чинь хамт нэг өдрөөр хорогддог. Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй! Хэрвээ үүнийг өөрийнхөө амьдралын хамгийн агуу зүйл, хоол, хувцас юм уу, өөр юунаас ч илүү чухал гэж хандвал л Бурханд итгэх итгэлээс ашиг тус хүртэнэ! Хэрвээ чи зөвхөн завтай үедээ итгэж, өөрийнхөө итгэлд бүх анхаарлаа хандуулах чадваргүй бол, хэрвээ чи үргэлж хайхрамжгүй ханддаг бол юу ч олж авахгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих