Үргэлж Бурханы өмнө амьдарснаар л Бурхантай хэвийн харилцаатай байж чадна (I хэсэг)

Та нарын ихэнх нь хэдэн жил Бурханд итгэсэн бөгөөд үнэн замын суурь их бага хэмжээгээр тавьсан. Одоо та нар гэр бүл, хорвоо ертөнцийн ээдрээг таягдан хаяж, Бурханыг дагаж чадна. Та нар Бурханы гэрт үүрэг гүйцэтгэхэд суралцаж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадахыг хүсдэг болж, үнэнийг эрмэлзэхэд бэлэн болжээ. Энэ нь та нар аливааг ойлгож эхэлсэн, бага зэрэг мөс чанар, эрүүл ухаантай болсон гэсэн үг юм. Энэ бол сайн зүйл. Үүрэг гүйцэтгэх нь асар их ач холбогдолтой! Үүргээ сайн гүйцэтгэж чадах эсэх чинь аврагдаж, төгс болгуулахтай шууд холбоотой. Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханы ажлыг туулж мэдэрч байж л амь-оролтод хүрч чадна, үүргээ сайн гүйцэтгэж байж л Бурханы сайшаалыг хүртэж чадна гэж хэлж болно. Тиймээс үүргээ гүйцэтгэх тал дээр та нараас арай ихийг шаардаж, бага зэрэг засалт хийх нь та нарт ашиг тустай байх болно. Ядаж л та нарын амийн ахиц дэвшил арай хурдан байна. Та нарт өндөр шаардлага тавих нь муу зүйл биш, та нарыг сорих гэж үе үе хэцүү асуудал өгөх нь ч бас муу зүйл биш. Энэ бүхнийг та нарт амиа өсгөж, Бурханы хүслийг дагахад чинь туслахын тулд хийж, ингэснээр та нар зарим мэргэжлийн мэдлэгийг илүү сайн ойлгож авч, үүрэгтээ илүү бүтээмжтэй болж чадна. Та нарт ийм шаардлага тавьдаггүй байсан бол үр дүн нь ямар байх байсан бэ? Та нар хоосон сургаал номлож, дүрэм журам дагаж л чаддаг, огт өөрчлөгдөхгүйгээр олон жил Бурханд итгэх байсан. Ийм тохиолдолд та нар хэдийд ахиц дэвшил гаргаж чадах байсан бэ? Үүргээ яаж сайн гүйцэтгэж чадах байсан бэ? Та нар үнэний тал дээр ахиц гаргаж чадахгүй төдийгүй үүргээ гүйцэтгэхэд хэрэгтэй мэргэжлийн мэдлэг дээр ч ахиц гаргахгүй байх байсан. Тэгэхээр үүргээ боломжийн стандартад нийцэхүйц гүйцэтгэж, Бурханд гэрчлэл хийж чадах байсан уу? Та нарын одоогийн биеийн хэмжээний тухайд бол үнэний талаарх ойлголт чинь дэндүү нимгэн, үүргээ гүйцэтгэх зарчмыг ойлгоогүй байна. Үүргээ шаардлага хангахуйц хэмжээнд гүйцэтгэх стандартад хүрэхэд бас хол байна. Гэтэл та нар үүнийгээ мэдэхгүй, өөрийгөө сайн ажиллаж байгаа гэж санаж, заримдаа бүр туйлын ихээр өөрийгөө зөвтгөж, увайгүй байдаг. Хэлж ярьдаг үг, хийдэг зүйлээ ил гаргаж болохгүй, тэдгээр нь үнэн-зарчимд нийцдэггүй. Хэн нэгэн асуудлыг чинь хэлж өгөх үед чи үүнийг хүлээн авч чаддаггүй, бас үнэнийг эрж хайдаггүй, тэр ч байтугай шалтаг заадаг. Энд ямар асуудал байна вэ? Биеэ зүй ёсоор авч явахад шаардлагатай хамгийн наад захын эрүүл ухаан ч чамд алга. Чи юу ч хийж байсан, ихэнх хүн тэрийг чинь ядаж л зүй зохистой гэж үзэх ёстой. Чи бүх хүний зөвлөгөөг сонсох ёстой. Хэрвээ тэдний хэлсэн зүйл зөв байвал чи хүлээн авч, алдаагаа засах ёстой. Бүх хүн гаргасан үр дүнг чинь боломжийн гэж бодож, бүх хүн сайшаавал, тэр цагт л үйлдлийг чинь хүлээн зөвшөөрөхүйц гэж үзэж болно. Ийм маягаар та нар нэг талаар үүргээ гүйцэтгэхдээ зарчмын дагуу үйлдэж чаддаг болж, асуудлыг шийдвэрлэхдээ илүү боловсорч, туршлагатай болно. Нөгөө талаар та нар илүү ихийг сурч мэдэж чадахын зэрэгцээ үнэнийг ойлгож авч, амь-оролттой болно. Тиймээс чамд ямар нэгэн зүйл тохиолдох үед өөрийгөө зөвтгөдөг байж болохгүй. Бурханы өмнө тайван байж, сургамж авах ёстой. Илүү ихийг сурч мэдэхийн тулд өөрийгөө зөнд нь орхиж чаддаг байх ёстой. Чи “Би энэ тал дээр та нараас илүү мэргэшсэн учраас би удирдах ёстой, та нар бүгдээрээ намайг сонсох ёстой!” гэж боддог бол энэ ямар зан чанар вэ? Энэ бол биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан. Энэ бол сатанлаг, завхарсан зан чанар, энэ бол хэвийн хүн чанарын хүрээнд байдаг зүйл биш. Тэгэхээр өөрийгөө зөвтгөдөггүй байх гэж яана гэсэн үг вэ? (Бүх хүний зөвлөгөөг сонсож, аливааг хүн бүртэй ярилцана гэсэн үг.) Өөрийн чинь бодол, санаа ямар байх нь хамаагүй, ингэх нь зөв, аливааг ингэж хийх ёстой гэж сохроор шийдвэл энэ нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан юм. Зөв юм шиг санагдсан зарим нэг санаа, үзэл бодол чамд байгаа хэдий ч чи өөртөө бүрэн итгэлгүй байгаа бөгөөд эрж хайж, нөхөрлөх замаар тэрийгээ баталгаажуулж чаддаг бол өөрийгөө зөвтгөдөггүй байх гэж үүнийг хэлнэ. Үйлдэл хийхээсээ өмнө бүх хүний дэмжлэг, зөвшөөрлийг авахаар хүлээнэ гэдэг нь аливааг хийх ухаалаг арга зам юм. Хэн нэгэн чамтай санал нийлэхгүй байвал чи үүнд мэрийн хариу үйлдэл үзүүлж, ажлынхаа мэргэжлийн тал дээр нягт нямбай байх ёстой. “Үүнийг чи илүү сайн ойлгодог уу, би илүү сайн ойлгодог уу? Би ажлын энэ тал дээр маш удаан оролцсон, энэ талаар би чамаас илүү дээр ойлголттой байж таарах бус уу? Чи энэ талаар юу мэдэх юм бэ? Чи ойлгохгүй байна!” гэж хэлээд нүдээ аниад өнгөрөөж болохгүй. Ингэх нь сайн зан чанар биш, энэ бол хэтэрхий биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан. Чамтай санал нийлэхгүй байгаа хүн мэргэжлийн бус, ажлын тэр тал дээр ойлголт сайтай биш байж болно, чиний зөв, чи юмыг зөв хийж байгаа байж болох ч, зан чанарт чинь асуудал байна. Тэгэхээр зөв авирлаж, үйлдэх ямар арга зам байдаг вэ? Хэрхэн үнэн-зарчмын дагуу авирлаж, үйлдэж болох вэ? Чи санаа, бодлоо ил гаргаж тавиад, тэдгээрт асуудал байгаа эсэхийг бүх хүнд харуулах ёстой. Хэн нэгэн санал зөвлөгөө хэлбэл, чи эхлээд тэрийг хүлээн авч, дараа нь хэрэгжүүлэлтийн зөв замыг бүх хүнээр баталгаажуулах ёстой. Хэн ч үүнийг эсэргүүцэхгүй бол аливааг хийх хамгийн зүй зохистой арга замыг тодорхойлж, тийм маягаар үйлдэж болно. Асуудал олж илрүүлбэл хүн болгоны санаа бодлыг асууж лавлах ёстой бөгөөд та нар бүгдээрээ үнэнийг эрж хайж, энэ талаар хамтдаа нөхөрлөж, ингэснээр Ариун Сүнсний гэгээрлийг олж авна. Зүрх сэтгэлийг чинь гэрэлтүүлж, чи илүү дээр замтай болох үед хүрэх үр дүн чинь өмнөхөөсөө сайжрах болно. Энэ нь Бурханы удирдамж бус уу? Энэ бол гайхамшигтай зүйл! Чи өөрийгөө зөвтгөдөг байхаас зайлсхийж, төсөөлөл, санаа бодлоо хаяж, бусдын зөв үзэл бодлыг сонсож чадвал Ариун Сүнсний гэгээрлийг олж авч чадна. Зүрх сэтгэл чинь гийж, чи зөв замыг олж чадна. Чи урагшлах замтай болж, хэрэгжүүлэхдээ үнэний дагуу байх нь лавтай. Ингэж хэрэгжүүлж, туршлагажих замаар үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэж авахын зэрэгцээ ажлын тэр хэсгийн талаар шинэ зүйл мэдэж авна. Энэ нь сайн зүйл биш гэж үү? Аливаа зүйл тохиолдох үед чи өөрийгөө зөвтгөхгүй байж, үнэнийг эрж хайх ёстой, өөрийгөө зөвтгөөд, үнэнийг хүлээж авдаггүй бол бүх хүн чамд дургүйцэж, Бурхан чамайг жигших нь дамжиггүй гэдгийг чи үүгээр дамжуулан ухаарна. Энэ нь сургамж авч байгаа хэрэг бус уу? Хэрвээ чи үргэлж ийм маягаар эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлбэл үүрэгтээ ашигладаг мэргэжлийн ур чадвараа хурцалсаар, үүрэгтээ гаргах үр дүн чинь улам сайжирч, Бурхан чамайг гэгээрүүлж, ерөөж, чамд бүр их зүйл олж авах боломж олгоно. Мөн түүнчлэн, чи үнэнийг хэрэгжүүлэх замтай болох бөгөөд үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхийг мэддэг болох үед зарчмыг аажмаар ойлгож авна. Ямар үйлдэл Бурханы гэгээрэл, удирдамжид хүргэдэг, ямар нь Бурхан жигшиж, үл ойшооход хүргэдэг, ямар нь Бурханы сайшаал, ерөөлд хүргэдгийг мэддэг болох үедээ чи урагшлах замтай болно. Бурханы ерөөл, гэгээрлийг хүртэх үед хүмүүсийн амь нь хурдан ахиж дэвшдэг. Тэд Бурханы гэгээрэл, удирдамжийг өдөр бүр хүлээн авч, зүрх сэтгэл нь амар амгалан, аз жаргалтай болно. Энэ нь тэдэнд тааламжтай байхгүй гэж үү? Үйлдлээ Бурханы өмнө гаргаж тавиад Бурхан тэрийг чинь хүлээж авах үед зүрх сэтгэлд чинь тааламжтай санагдаж, дотроо чи амар амгалан, аз жаргалтай байх болно. Энэхүү амар амгалан, аз жаргал бол Бурханы чамд өгсөн мэдрэмж, энэ бол Ариун Сүнсний чамд хайрласан сэрэл мэдрэхүй юм.

Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан бол хүний хамгийн ил тод сатанлаг зан чанар бөгөөд хүмүүс үнэнийг хүлээж авахгүй бол үүнийг цэвэрлэж яагаад ч чадахгүй. Бүх хүн биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай, тэд үргэлж ихэрхүү зантай байдаг. Тэдний юу бодох, юу хэлэх, юмыг яаж хардаг байх нь хамаагүй өөрийнх нь үзэл бодол, хандлага зөв, бусдын хэлдэг зүйл өөрийнх нь хэлдэг зүйл шиг сайн, зөв биш гэж үргэлж боддог. Тэд үргэлж өөрийнхөө үзэл бодолтой зууралдаж, хэн ч ярьсан байсан, тэр хүнийг сонсохгүй. Өөр хүний хэлсэн зүйл зөв, эсвэл үнэнтэй нийцдэг байлаа ч гэсэн тэд хүлээж авахгүй. Тэд сонсож байгаа юм шиг харагдах боловч санааг нь авч хэрэгжүүлэхгүй, үйлдэх цаг болоход юмыг өөрийнхөөрөө хийсэн хэвээр, өөрийнх нь хэлсэн зүйл зөв бөгөөд ухаалаг гэж үргэлж бодно. Хэлж байгаа зүйл чинь үнэхээр зөв, ухаалаг, хийсэн зүйл чинь зөв, алдаагүй байж болох ч, чи ямар зан чанарыг харуулсан бэ? Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан бус уу? Энэхүү биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанарыг хаяхгүй бол үүргийн гүйцэтгэлд чинь нөлөөлөх бус уу? Үнэний хэрэгжүүлэлтэд чинь нөлөөлөх бус уу? Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанараа шийдвэрлэхгүй бол энэ нь ирээдүйд ноцтой саад тотгор учруулах бус уу? Саад тотгор туулах нь лавтай, гарцаагүй тэгнэ. Та нар Надад хэлдээ, хүний ийм зан авирыг Бурхан харж чадах уу? Бурхан харж чадахаар барах уу! Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжихээс гадна бас үг, үйлдэл болгоныг нь хэзээд, хаана ч ажигладаг. Чиний энэ зан авирыг хараад Бурхан юу хэлэх бол? Бурхан “Чи гөжүүд! Өөрийнхөө бурууг мэдэхгүй үедээ өөрийнхөө санаа бодолтой зууралдахыг ойлгож болох ч өөрийнхөө буруу гэдгийг сайн мэдэж байгаа хэр нь санаа бодолтойгоо зууралдсан хэвээр, гэмшихээсээ урьдаар үхсэн нь дээр байдаг бол чи ердөө л зөрүүд мунхаг амьтан бөгөөд чи асуудалд оржээ. Хэн санал гаргах нь хамаагүй чи үргэлж сөрөг, эсэргүүцсэн хандлагатай байж, өчүүхэн үнэнийг ч хүлээж авдаггүй, зүрх сэтгэл чинь бүрэн эсэргүүцдэг, хаалттай, үл ойшоодог бол чи утгагүй, хөгийн хүн юм! Чамтай харьцахад дэндүү хэцүү!” гэж хэлнэ. Чамд харьцалт хийхэд юугаараа хэцүү вэ? Чиний харуулж байгаа зүйл алдаатай арга барил, эсвэл алдаатай зан авир биш, харин зан чанарын чинь илчлэл учраас чамтай харьцахад хэцүү байгаа юм. Ямар зан чанарын илчлэл вэ? Үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг зан чанар. Үнэнийг үзэн яддаг хүн гэдгийг чинь олж тогтоомогц Бурханы хувьд чи асуудалд орсон бөгөөд Бурхан чамайг голж, үл ойшооно. Хүмүүсийн харах өнцгөөс бол тэд “Энэ хүний зан чанар муу, тэр туйлын зөрүүд, гөжүүд, бие тоосон! Энэ хүнтэй эв эеэ олоход хэцүү, тэр үнэнийг хайрладаггүй. Тэр үнэнийг огт хүлээж аваагүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй” гэж л хэлнэ. Хүмүүс ихдээ л чамд ийм үнэлгээ өгөх боловч энэхүү үнэлгээ хувь заяаг чинь шийдэж чадах уу? Хүмүүсийн чамд өгдөг үнэлгээ хувь заяаг чинь шийдэж чадахгүй ч нэг зүйлийг чи мартаж болохгүй: Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг шинжихийн зэрэгцээ үг, үйлдэл бүрийг нь ажигладаг. Бурхан чамайг ингэж тодорхойлж, үнэнийг үзэн яддаг гэж чамайг хэлбэл, зүгээр л чамд бага зэрэг завхарсан чанар бий, эсвэл чамайг бага зэрэг дуулгаваргүй гэж хэлэхгүй бол энэ нь маш ноцтой асуудал бус уу? (Тийм ээ.) Энэ бол асуудал гэсэн үг бөгөөд энэхүү асуудал нь хүмүүс чамайг яаж харж, яаж үнэлж байгаад биш, харин үнэнийг үзэн яддаг завхарсан зан чанарыг чинь Бурхан яаж харж байгаад байгаа юм. Тэгэхээр Бурхан үүнийг яаж хардаг вэ? Бурхан ердөө л чамайг үнэнийг үзэн яддаг, үнэнийг хайрладаггүй гэж тодорхойлоод болчихсон уу? Ийм энгийн хэрэг үү? Үнэн хаанаас гарч ирдэг вэ? Үнэн хэнийг төлөөлдөг вэ? (Үнэн Бурханыг төлөөлдөг.) Энэ талаар тунгаан бод: Хэрвээ хүн үнэнийг үзэн яддаг бол Бурхан Өөрийн өнцгөөс түүнийг яаж харах вэ? (Дайснаа гэж харна.) Энэ ноцтой асуудал биш гэж үү? Хүн үнэнийг үзэн яддаг байх үедээ Бурханыг үзэн яддаг! Тэд Бурханыг үзэн яддаг гэж Би яагаад хэлдэг вэ? Тэд Бурханыг хараасан уу? Тэд Бурханыг нүүрэн дээр нь эсэргүүцсэн үү? Тэд Бурханыг ар хударгаар нь шүүж, ялласан уу? Яг ч тэгээгүй. Тэгэхээр үнэнийг үзэн яддаг зан чанарыг илчлэн харуулах нь Бурханыг үзэн ядаж байгаа хэрэг гэж Би яагаад хэлдэг вэ? Энэ бол туулайн чинээ цагааныг уулын чинээ хар болгож байгаа хэрэг биш, энэ бол бодит нөхцөл байдал. Энэ бол үнэнийг үзэн яддаг учраас Эзэн Есүсийг загалмайд цовдолсон хоёр нүүртэй фарисайчуудтай адилхан бөгөөд үр дагавар нь аймшигтай байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүн үнэнд зэвүүцдэг, үнэнийг үзэн яддаг зан чанартай бол тэрийгээ хэзээ ч, хаана ч илчлэн харуулж магадгүй бөгөөд ийм зан чанараар амьдарвал Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг болох бус уу? Тэд үнэнтэй холбоотой ямар нэгэн зүйлтэй тулгарах юм уу сонголт хийх үедээ үнэнийг хүлээж авч чадахгүй, завхарсан зан чанараар амьдарвал аяндаа Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвана, учир нь тэдний завхарсан зан чанар Бурханыг, үнэнийг үзэн яддаг. Ийм зан чанартай бол чи Бурханы хэлсэн үгэнд ч гэсэн эргэлзэх бөгөөд анализ хийж, задлан шинжлэхийг хүсдэг. Тэгээд чи Бурханы үгийг хардаж, “Энэ үнэхээр Бурханы үг мөн гэж үү? Тэдгээр нь үнэн юм шиг надад харагдахгүй л байна даа, бүгдээрээ зөв юм шиг санагдахгүй л байна даа!” гэж хэлнэ. Ийм маягаар үнэнийг үзэн яддаг зан чанар чинь илчлэгдэн гарч байгаа хэрэг бус уу? Ингэж бодох үедээ чи Бурханыг дуулгавартай дагаж чадах уу? Чадахгүй нь лавтай. Чи Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй бол Бурхан чиний Бурхан мөн үү? Биш. Тэгвэл Бурхан чиний хувьд юу болох вэ? Чи судалгааны объект, болгоомжлох ёстой, яллах ёстой хэн нэгэн мэт Бурханд хандаж, жирийн, ердийн хүн шиг Бурханд хандаж, ингэж Түүнийг яллана. Ингэснээрээ чи Бурханыг эсэргүүцэж, доромжилдог нэгэн болно. Ямар зан чанар ингэхэд хүргэдэг вэ? Тодорхой хэмжээнд хөөрөгдсөн биеэ тоосон зан чанар ингэхэд хүргэдэг. Сатанлаг зан чанар чинь чамаас илчлэгдэн гараад зогсохгүй сатанлаг төрх чинь бас бүрэн ил болно. Бурханыг эсэргүүцэх түвшинд хүрсэн, Бурханд тэрслүү байдал нь тодорхой хэмжээнд хүрсэн хүн, Бурхан хоёрын хоорондын харилцаанд юу болдог вэ? Хүн Бурханыг өөрийнхөө эсрэг тавьдаг дайсагнасан харилцаа болдог. Хэрвээ чи Бурханд итгэхдээ үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагаж чадахгүй бол Бурхан чиний Бурхан биш. Хэрвээ чи үнэнээс татгалзаж, үнэнийг голдог бол Бурханыг эсэргүүцдэг нэгэн хэдийнээ болжээ. Тэгэхээр Бурхан чамайг аварч чадах уу? Лавтай чадахгүй. Өөрийнх нь авралыг хүртэх боломжийг Бурхан чамд олгодог, Бурхан чамайг дайснаа гэж хардаггүй ч, чи үнэнийг хүлээж авч чаддаггүй, Бурханыг өөрийнхөө эсрэг тавьдаг. Бурханыг үнэн, замаа болгон хүлээж авч чаддаггүй чинь чамайг Бурханыг эсэргүүцдэг хүн болгодог. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Чи хурдан гэмшиж, зүг чигээ өөрчлөх ёстой. Жишээ нь, чи үүргээ гүйцэтгэж байхдаа асуудал, бэрхшээлтэй тулгараад яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байх үедээ энэ талаар сохроор эргэцүүлэх ёсгүй, эхлээд Бурханы өмнө өөрийгөө тайван байлгаж, Бурханд залбирч, Бурханаас эрж хайж, энэ талаар Бурханы үгэнд юу гэж хэлснийг харах ёстой. Бурханы үгийг уншсаны дараа ойлгохгүй хэвээр, энэ асуудал ямар үнэнд хамаатайг мэдэхгүй байвал нэг зарчмыг баримтлах ёстой—өөрөөр хэлбэл, эхлээд дуулгавартай дагах хэрэгтэй, хувийн санаа, бодолтой байж болохгүй, амар амгалан зүрх сэтгэлээр хүлээж, Бурхан хэрхэн үйлдэх санаа зорилго, хүсэлтэй байгааг харах юм. Үнэнийг ойлгохгүй байгаа үедээ эрж хайх хэрэгтэй, сохроор, хайхрамжгүй үйлдэхийн оронд Бурханыг хүлээх ёстой. Үнэнийг ойлгохгүй байх үед чинь хэн нэгэн санал зөвлөмж өгч, хэрхэн үнэний дагуу үйлдэхийг хэлж өгвөл эхлээд үүнийг хүлээн авч, бүх хүнд энэ талаар нөхөрлөхийг зөвшөөрч, энэ зам нь зөв эсэх, үнэн-зарчимд нийцэж байгаа эсэхийг харах ёстой. Энэ нь үнэнд нийцэж байгааг баталгаажуулбал ийм маягаар хэрэгжүүл, үнэнтэй нийцэхгүй болохыг нь тогтоовол ийм маягаар бүү хэрэгжүүл. Ийм л энгийн. Үнэнийг эрж хайхдаа олон хүнээс эрж хайх хэрэгтэй. Хэн нэгэнд хэлэх зүйл байвал түүнийг сонсож, бүх үгэнд нь нухацтай ханд. Үл ойшоож, үл тоомсорлож болохгүй, учир нь энэ нь үүргийн чинь цар хүрээн доторх асуудалтай холбоотой бөгөөд үүнд нухацтай хандах ёстой. Энэ бол зөв хандлага, зөв байдал. Чи зөв байдалтай байж, үнэнд зэвүүцдэг, үнэнийг үзэн яддаг зан чанар харуулдаггүй бол завхарсан зан чанарынхаа оронд ийм маягаар хэрэгжүүлдэг болно. Энэ бол үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг. Ийм маягаар үнэнийг хэрэгжүүлбэл ямар үр дүн гарах вэ? (Ариун Сүнс биднийг удирдан чиглүүлнэ.) Ариун Сүнсний удирдамжийг хүртэх нь нэг тал нь. Заримдаа хэрэг явдал маш энгийн бөгөөд оюун санаагаа ашиглаад хүрэх боломжтой. Бусад хүн санал зөвлөгөөгөө өгч, чи ойлгосны дараа аливааг засаж залруулж, зарчмын дагуу үйлдэж чаддаг болно. Энэ бол жижиг хэрэг гэж хүмүүс бодож магадгүй ч Бурханы хувьд энэ бол асар том хэрэг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Яагаад гэвэл чи ийм маягаар хэрэгжүүлэх үед Бурханы хувьд чи бол үнэнийг хэрэгжүүлж чаддаг, үнэнийг хайрладаг, үнэнд зэвүүцдэггүй хүн, Бурхан зүрх сэтгэлийг чинь хараад зан чанарыг чинь бас хардаг бөгөөд энэ бол том хэрэг. Өөрөөр хэлбэл Бурханы өмнө үүргээ гүйцэтгэж, үйлдэх үедээ амьдран харуулж, илчилж харуулдаг зүйл чинь бүгд хүмүүст байх ёстой үнэн-бодит байдал юм. Хийж байгаа бүх зүйлдээ гаргадаг хандлага, бодол санаа, байдал чинь Бурханы хувьд хамгийн чухал зүйл бөгөөд үүнийг Бурхан шинждэг.

Зарим хүн өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдох болгонд дэмий юмаар хөөцөлдөж, мухардмал байдалд орох дуртай байдаг нь олиггүй хэрэг биш гэж үү? Энэ бол том асуудал. Саруул ухаантай хүмүүс ийм алдаа гаргахгүй, харин хөгийн хүмүүс ийм байдаг. Бусад хүн өөрт нь төвөг учруулж байна, бусад хүн санаатайгаар өөрийг нь хэцүү байдалд оруулж байна гэж үргэлж төсөөлдөг учраас үргэлж бусадтай дайсагналцаж байдаг. Энэ гажуудал биш гэж үү? Үнэний тухайд тэд хүчин чармайлт гаргадаггүй, ямар нэгэн зүйл тохиолдох үед ач холбогдолгүй зүйлийн талаар маргалдахыг илүүд үзэж, тайлбар шаардаж, нэр нүүрээ аврахыг хичээж, эдгээр асуудалд хандахдаа үргэлж хүний шийдэл ашигладаг. Энэ бол амь-оролтод тулгардаг хамгийн том саад бэрхшээл юм. Хэрвээ чи ийм маягаар Бурханд итгэж, ийм маягаар хэрэгжүүлдэг бол хэзээ ч Бурханы өмнө очихгүй учраас хэзээ ч үнэнийг олж авахгүй. Чи Бурханы чамд зохион байгуулсан бүхнийг хүлээж авахаар Бурханы өмнө хэзээ ч ирэхгүй, бас энэ бүхэнд хандахдаа үнэнийг ашигладаггүй, харин ч аливаад хандахдаа хүний шийдлийг ашигладаг. Тиймээс Бурханы нүдэнд бол чи Түүнээс дэндүү хол төөрч одсон. Зүрх сэтгэл чинь Бурханаас төөрч холдсон төдийгүй бүх оршихуй чинь Бурханы өмнө амьдардаггүй. Аливааг үргэлж хэтрүүлэн шинжилж, дэмий зүйлээр хөөцөлддөг хүмүүсийг Бурхан ингэж хардаг. Хэлэмгий доломгой, бэлэн үгтэй, сэргэлэн, хэрсүү, “Би яриа хөөрөө сайтай. Бусад хүн бүгдээрээ намайг биширч, хүндэлж, өндрөөр үнэлдэг. Хүмүүс ихэвчлэн миний үгийг сонсдог” гэж боддог хүмүүс бий. Ийм байх хэрэгтэй юу? Чи хүмүүсийн дунд нэр хүндтэй болсон ч Бурханы өмнө авирлаж байгаа байдал чинь Түүнд таалагддаггүй. Бурхан чамайг үл итгэгч, үнэнд дайсагнадаг гэж хэлдэг. Хүмүүсийн дунд чи боловсон, овжин, аливааг маш сайн зохицуулдаг, хэнтэй ч эвтэй байдаг, нөхцөл байдал ямар байх нь хамаагүй аливааг шийдвэрлэж, зохицуулах арга зам үргэлж олж чаддаг байж болох ч, чи асуудлыг шийдвэрлэхээр Бурханы өмнө очиж, үнэнийг эрж хайдаггүй. Ийм хүмүүс маш төвөгтэй. Бурхан чам шиг хүмүүст үнэлгээ өгөхдөө нэг л зүйл хэлдэг: “Чи бол үл итгэгч, чи энэ боломжийг ашиглаж, Бурханд итгэх нэрийн дор ерөөл олж авахыг хичээж байна. Чи бол үнэнийг хүлээж авдаг хүн биш.” Ийм үнэлгээг чи юу гэж бодож байна? Ийм зүйлийг та нар хүсдэг үү? Лавтай хүсэхгүй. Зарим хүн үүнийг тоохгүй, “Бурхан биднийг яаж харах нь хамаагүй, тэртээ тэргүй бид Бурханыг харж чадахгүй. Бидний хувьд эн тэргүүний асуудал бол эхлээд эргэн тойрныхоо хүмүүстэй сайн харилцаатай болох. Байр сууриа бэхжүүлснийхээ дараа би удирдагч, ажилчдын сэтгэлийг татаж, ингэснээр бүх хүн биднийг биширдэг болно” гэж хэлж магадгүй. Энэ ямар төрлийн хүн бэ? Энэ Бурханд итгэдэг хүн мөн үү? Яавч биш, тэд бол үл итгэгч. Бурханд итгэдэг хүмүүс үргэлж Бурханы өмнө амьдрах ёстой, тэд ямар ч асуудалтай тулгарсан бай, үнэнийг эрж хайхаар Бурханы өмнө очих ёстой, тэгвэл эцэст нь Бурхан “Чи үнэнийг хайрладаг, Бурханд таалагддаг, Бурханы хүлээн зөвшөөрдөг хүн. Бурхан зүрх сэтгэлийг чинь харж, дуулгавартай байдлыг чинь бас харсан” гэж хэлнэ. Иймэрхүү үнэлгээг чи юу гэж бодож байна? Ийм хүмүүс л Бурханы сайшаалыг хүртэж чадна. Та нар үүнийг бүрэн дүүрэн ойлгож чадах уу? Бурханд итгэгч ямар үүрэг гүйцэтгэх, гадаад хэрэг явдал, эсвэл Бурханы гэрийн төрөл бүрийн ажил, янз бүрийн тусгай мэдлэгтэй холбоотой үүргийг шийдвэрлэдэг эсэх нь хамаагүй, Бурханы өмнө байнга очиж, Бурханы өмнө амьдардаггүй, Бурханы шинжихийг хүлээж авч зүрхэлдэггүй, Бурханаас үнэнийг эрж хайдаггүй бол шүтлэггүй хүмүүс бөгөөд үл итгэгчээс өөрцгүй гэж Би та нарт хэлнэ. Энэ асуудлыг та нар ойлгож чадаж байна уу? Одоо орчин нөхцөл нь тохиромжгүй учраас үүргээ биелүүлж чадахгүй байгаа зарим хүн байж болно. Тэд үл итгэгчийн орчинд амьдардаг хэр нь Бурханы гэгээрэл, удирдамжийг байнга хүртсээр байдаг. Яаж ингэж чаддаг вэ? Хамгийн чухал зүйл нь тэд Бурханд залбирч, Бурханы үгийг идэж, ууж, үнэнийг эрж хайж, хэрэгжүүлж, Бурхантай хэвийн харилцаатай байж чаддаг. Хүн Бурханы өмнө үргэлж амьдарч чаддаг эсэхийг тодорхойлоход гол зүйл нь энэ байдаг. Хэрвээ чи Бурханыг байнга мэдэрч чадахгүй, ахин дахин сул дорой, сөрөг байдаг, байнга эх захгүй, үүрэгтээ ачаа огт үүрдэггүй, үргэлж мунгинаж байдаг бол иймэрхүү байдал нь сайн уу, муу юу? Энэ нь Бурханы өмнө амьдардаг байдал уу эсвэл Бурханы өмнө огт амьдардаггүй байдал уу? (Бурханы өмнө амьдардаггүй байдал.) Тэгэхээр та нар Бурханы өмнө байнга амьдардаг эсэхээ хэмжих ёстой. Хэрвээ Бурханы өмнө амьдрах нь ховор, тэр ч байтугай залбирдаггүй, Бурханы үгийг уншдаггүй бол энэ нь асуудал болно, чи үл итгэгч гэсэн үг. Зарим хүн зүй ёсны ажил хэрэгт анхаарал хандуулах нь ховор, задарсан, эх захгүй, аливаа зүйл тохиолдоход үргэлж будилсан байдалтай байдаг, үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй. Үүргээ гүйцэтгээд үр дүнд хүрсэн эсэхээ ч мэддэггүй. Өдөр тутмынх нь үйлдлээс аль нь Бурханыг гомдоодог, алийг нь Бурхан хүлээн зөвшөөрдөг, алийг нь Бурхан жигшдэгийг мэддэггүй. Тэд ердөө л өдөр бүрийг аргацааж өнгөрөөдөг. Ийм байдлыг чи юу гэж бодож байна вэ? Иймэрхүү байдалд амьдардаг хүмүүс Бурханаас эмээдэг сэтгэлтэй юу? Хийж байгаа зүйлд нь ямар нэгэн зарчим байж таарах уу? Тэд ухаалаг зүйл хийж чадах уу? Тэд үүргээ биелүүлж байхдаа “Намайг хазаарлах ёстой, би үүргээ сайн гүйцэтгэх ёстой, би бүх зүрх сэтгэлээрээ, бүхий л чадлаараа гүйцэтгэх ёстой” гэж хэлж чадах уу? Үнэнч болж чадах уу? (Чадахгүй.) Ийм хүмүүс тэгвэл юу хийж байна вэ? Тэд зүгээр л махран зүтгэж байна! Ийм хүмүүс үнэнийг олж авсан уу? (Аваагүй.) Тэр нь асар их гарз хохирол юм. Энэ бүлэг мунхгууд үнэнийг эрэлхийлэхийг мэдэхгүй байж яаж чадаж байна вэ? Тэд арав, хорин жил Бурханд итгэж, маш олон номлол сонссон хэр нь Бурханд итгэснээр юуг олж авах ёстойг, үнэнийг хэрхэн эрэлхийлэх ёстой, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой, үүргээ хэрхэн биелүүлэх ёстойг мэддэггүй. Ийм чухал зүйлийг хүртэл мэдэхгүй байгаа юм чинь тэд жаахан мунхаг бус уу? Тэд маш ухаан муутай, хөшүүн. Тэд үнэнд огт хариу үйлдэл үзүүлдэггүй бөгөөд энэ нь аюултай. Бурханд итгэхэд хамгийн чухал зүйл нь юу вэ? Үнэнийг олж авах. Хүн үнэнийг олж авах үед ямар асуудал шийдэгдэх вэ? Голчлон гэм нүглийнх нь асуудал, завхарсан зан чанарынх нь асуудал, Бурханд итгэхэд гардаг бүх бэрхшээл, андуу ташаа үзэл бодол нь. Энэ бүх асуудлыг шийдвэрлэж болно. Хүн үнэнийг олж аваад тэрийгээ хаана ашиглах ёстой вэ? Үүргээ биелүүлэхдээ, Бурханд гэрчлэл хийхдээ ашиглах ёстой. Эдгээр нь хамгийн чухал зүйл. Яг одоо та нарт энэ талаар жинхэнэ мэдлэг байхгүй байж болно, та нар үнэний үнэ цэн, ач холбогдлыг хараахан таниагүй байж болох ч нэг л өдөр таних болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих