Хэрэгжүүлэлт (4)
Өнөөдрийн Миний ярьж байгаа амар амгалан байдал болон баяр хөөр нь чиний итгэж, ойлгодогтой адилхан биш. Амар амгалан байдал болон баяр хөөр гэдэг нь бүхий л өдөржингөө аз жаргалтай байж, гэр бүлд чинь өвчин эмгэг, золгүй явдал байхгүй байж, зүрх сэтгэлдээ ямар ч уй гашуугийн мэдрэмжгүйгээр үргэлж таатай байж, амийн түвшнээс чинь үл хамааран дотроо дүрслэн хэлэхийн аргагүй баяр хөөртэй байна гэсэн үг гэж чи боддог байсан. Дээр нь нэмээд нөхрийн чинь цалин өсч, хүү чинь их сургуульд элсэн орно. Эдгээр зүйлийн тухай бодонгоо чи Бурханд залбирч, Бурханы нигүүлсэл маш агуу гэдгийг харж, баярласандаа марсайтлаа инээмсэглэн, Бурханд талархахгүй байж чадахгүй. Тийм амар амгалан байдал болон баяр хөөр нь жинхэнэ баяр хөөр, амар амгалан байдал биш, мөн энэ нь Ариун Сүнсний оролцоотой байхын амар амгалан байдал, баяр хөөр ч биш юм. Энэ нь чиний махан биеийн амар амгалан байдал болон баяр хөөр юм. Чи өнөөдөр ямар эрин үе болохыг ойлгох ёстой; одоо үе бол Нигүүлслийн эрин үе биш ба энэ нь чи талхаар гэдсээ дүүргэхийг хичээдэг цаг үе байхаа больсон. Танай гэр бүлийн бүх зүйл сайхан байгаад чи хэт баярлаж байж болох ч чиний амь эцсийн амьсгалаа авч байгаа—тиймээс чиний баяр хөөр хэчнээн их байхаас үл хамааран Ариун Сүнс чамтай хамт байхгүй байгаа. Ариун Сүнстэй хамт байна гэдэг нь энгийн: өөрийн хийх ёстой зүйлээ зөв хийж, хүний үүрэг, хариуцлагыг сайн биелүүлж, өөрийгөө хэрэгтэй зүйлсээр зэвсэглэж, дутагдлаа нөхөх чадвартай бай. Хэрвээ чи аминдаа үргэлж хүнд ачаатай байж, үнэнийг ухамсарлаж, Бурханы өнөөдрийн ажлыг ойлгосон учраас аз жаргалтай байдаг бол энэ нь үнэхээр Ариун Сүнстэй байгаа хэрэг юм. Чи хэрхэн туулахаа мэдэхгүй зүйлтэй тулгарах үедээ, эсвэл нөхөрлөсөн үнэнийг ойлгохгүй байх үедээ санаа зовнилд автаж магадгүй, энэ нь Ариун Сүнс чамтай хамт байгааг нотолдог; энэ нь амийн туршлагын түгээмэл байр байдал юм. Чи Ариун Сүнстэй хамт байх болон үгүй байхын хоорондох ялгааг ойлгох ёстой ба үүнийг хэтэрхий энгийнээр авч үзэх ёсгүй.
Өмнө нь, Ариун Сүнстэй байх болон Ариун Сүнсний ажил бол өөр гэж хэлдэг байсан. Ариун Сүнстэй байх хэвийн байдал нь хэвийн бодол, хэвийн эрүүл ухаан болон хэвийн хүн чанартай байхаар илэрхийлэгддэг. Хүний зан араншин өмнө байснаараа л үлдэх боловч тэдний дотор амар амгалан байдал байх ба гадна талдаа тэд ариун хүний төрх байдалтай байх болно. Ариун Сүнс тэдэнтэй хамт байх үед ийм байх болно. Ариун Сүнс хамт байх үед хүмүүс хэвийн бодолтой байдаг. Тэд идэх ёстой үедээ идэж, өлссөн үедээ тэд идэхийг хүсэж, цангасан үедээ тэд ус уухыг хүсдэг … Хэвийн хүн чанарын эдгээр илрэл нь Ариун Сүнсний гэгээрэл биш, тэдгээр нь хүмүүс Ариун Сүнстэй хамт байгаагийн хэвийн бодол ба хэвийн байдал юм. Зарим хүн, Ариун Сүнстэй хамт байгаа хүмүүс өлсдөггүй, ядрахыг мэддэггүй цаашлаад гэр бүлийнхнээ боддоггүй, махан биеэс өөрсдийгөө бүрмөсөн салгасан байдаг гэж буруугаар итгэдэг. Үнэндээ Ариун Сүнс хүмүүстэй хамт байх тусам, тэд төдий чинээ хэвийн байдаг. Тэд Бурханы төлөө зовж, Бурханы төлөө өөрсдийгөө зарцуулж, Бурханд үнэнч байхыг мэддэг, тэд хэрхэн хаяхаа мэддэг ба цаашлаад тэд хэрхэн идэж, хувцаслахаа мэддэг. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдөд нь байх ёстой хэвийн хүн чанарын юуг ч гээгээгүй байдаг ба үүний оронд ялангуяа ухаалаг байдлыг эзэмшсэн байдаг. Заримдаа ном уншиж, Бурханы ажлыг эргэцүүлж байхад нь тэдний зүрх сэтгэлд итгэл байдаг бөгөөд тэд үнэнийг эрэлхийлэхэд бэлэн байдаг. Ариун Сүнсний ажил аяндаа энэ суурин дээр үндэслэдэг. Хэрвээ хүмүүс хэвийн бодолгүй бол тэдэнд ухаалаг байдал байхгүй байх ба энэ нь хэвийн байдал биш юм. Хүмүүс хэвийн бодолтой байж, Ариун Сүнс тэдэнтэй хамт байх үед тэд жирийн хүний ухаалаг байдлыг гарцаагүй эзэмшдэг бөгөөд тэд хэвийн байдалтай гэсэн үг юм. Бурханы ажлыг мэдэрч туулах үед Ариун Сүнсний ажилд тодорхой цаг хугацаа байдаг, харин тэгэхэд Ариун Сүнс ихэвчлэн цаг үргэлжид байж л байдаг. Хүмүүсийн ухаалаг байдал хэвийн байгаа цагт тэдний байдал хэвийн, тэдний доторх бодол хэвийн байх ба Ариун Сүнс гарцаагүй тэдэнтэй хамт байдаг. Хүмүүсийн ухаалаг байдал болон бодол нь хэвийн биш байх үед тэдний хүн чанар хэвийн биш байдаг. Хэрвээ энэ мөчид Ариун Сүнсний ажил чамд байгаа бол Ариун Сүнс ч бас гарцаагүй чамтай хамт байх болно. Гэхдээ хэрвээ Ариун Сүнс чамтай хамт байгаа бол Ариун Сүнсний ажил заавал чиний дотор байх албагүй, учир нь Ариун Сүнс онцгой цаг хугацаанд ажилладаг билээ. Ариун Сүнстэй хамт байх нь зөвхөн хүмүүсийн хэвийн оршин тогтнолыг хадгалж чадна, гэхдээ Ариун Сүнс зөвхөн тодорхой цаг хугацаанд л ажилладаг. Жишээлбэл, чамайг Бурханы төлөө ажилладаг хүмүүсийн нэг байх үед, чамайг чуулганд очих үед Ариун Сүнс чамайг зарим нэг үгээр гэгээрүүлдэг ба энэ бол Ариун Сүнс ажиллаж байгаа үе юм. Заримдаа чамайг уншиж байхад Ариун Сүнс зарим нэг үгээр чамайг гэгээрүүлдэг бөгөөд энэ нь өөрийн чинь байдлын талаар илүү их мэдлэгийг чамд өгч, чи тэдгээрийг ялангуяа өөрийнхөө туршлагатай харьцуулан үзэх чадвартай болдог; чи гэгээрүүлэгдсэн ба энэ нь ч бас Ариун Сүнсний ажил юм. Заримдаа Би ярьж, та нар доор сонсож байх зуур, Миний үгээр та нар өөрсдийнхөө байдлыг үнэлж хэмжиж чаддаг, заримдаа та нарын сэтгэл хөдөлж эсвэл зоригждог бөгөөд энэ нь Ариун Сүнсний ажил юм. Ариун Сүнс цаг үргэлжид түүний дээр ажиллаж байгаа гэж зарим хүн хэлдэг. Тэгэх боломжгүй. Хэрвээ Ариун Сүнс үргэлж түүнтэй хамт байдаг гэж хэлсэн сэн бол бодитой байх юм. Өөрийнх нь сэтгэхүй, ухаан санаа нь цаг үргэлж хэвийн байдаг гэж хэлсэн бол тэр нь мөн л бодитой байж, Ариун Сүнс түүнтэй хамт байгааг харуулдаг. Хэрвээ тэр, Ариун Сүнс үргэлж дотор нь ажиллаж, өөрийг нь хором бүр Бурхан гэгээрүүлж, Ариун Сүнс хөдөлгөдөг, тэгээд байнга шинэ мэдлэг олж авдаг гэж хэлбэл энэ нь хэвийн биш юм. Энэ бол туйлын ер бусын хэрэг! Тийм хүн бол муу ёрын сүнс гэдэг нь өчүүхэн ч эргэлзээгүй! Бурханы Сүнс махбодод ирсэн ч гэсэн Түүнд хооллох ёстой цаг, амрах ёстой цаг гэж бий—хүмүүсийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүн сэтгэл хөдлөлгүй, махан биеийн сул талгүй мэт санагддаг. Тэд бүх зүйлийг хаяж, орхиж чаддаг бөгөөд сэтгэл хөдлөлөөс ангид байж, тарчлааныг тэвчих чадвартай, махан биеийг даван гарсан мэт өчүүхэн ч ядрахыг мэддэггүй. Ингэх нь туйлын ер бусын биш үү? Муу ёрын сүнсний ажил ер бусын байдаг бөгөөд хүн хүршгүй юм. Тийм хүмүүсийг хараад ялган таних чадваргүй хүмүүс атаархдаг ба тэднийг Бурханд итгэхдээ маш эрч хүчтэй, маш агуу итгэлтэй байж, мөн хэзээ ч сул дорой байдаггүй гэж хэлдэг. Үнэндээ энэ нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Учир нь хэвийн хүмүүст хүний сул тал гарцаагүй байдаг; энэ бол Ариун Сүнс хамт байгаа хүмүүсийн хэвийн байдал юм.
Гэрчлэлдээ бат зогсоно гэдэг нь юу гэсэн үг вэ? Зарим хүмүүс, тэд зүгээр л ингэж дагадаг ба амийг олж авч чадах эсэх талаар санаа зовдоггүй, амийг эрэлхийлдэггүй гэж хэлдэг, гэхдээ тэд бас буцдаггүй. Тэд зөвхөн ажлын энэ үе шат Бурханаар хийгдэж байгаа гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ бүхнээрээ тэд өөрсдийн гэрчлэлдээ бүтэлгүйтсэн биш гэж үү? Тэд байлдан дагуулагдах гэрчлэлийг ч гэсэн хийдэггүй. Байлдан дагуулагдсан хүмүүс бусад бүх зүйлээс үл хамааран дагадаг ба амийг эрэлхийлэх чадвартай байдаг. Тэд зөвхөн практик Бурханд итгээд зогсохгүй мөн Бурханы бүх зохицуулалтыг мэддэг. Тэд бол гэрчлэл хийдэг хүмүүс юм. Гэрчлэл хийдэггүй хүмүүс хэзээ ч амийг эрэлхийлдэггүй ба учраа олохгүй дагасаар байдаг. Чи дагадаг байж болно, гэхдээ энэ нь чи байлдан дагуулагдсан гэсэн үг биш, учир нь чи өнөөдрийн Бурханы ажлын талаар юу ч мэддэггүй. Байлдан дагуулагдах нь болзолтой. Дагадаг бүхэн байлдан дагуулагдсан биш, учир нь зүрх сэтгэлдээ чи өнөөдрийн Бурханыг яагаад дагах ёстойгоо мэддэггүй мөн чи хэрхэн өнөөдрийг хүрснээ, өнөөдрийг хүртэл хэн чамайг дэмжсэнийг ч мэддэггүй. Бурханд итгэх итгэлдээ зарим хүн бүхий л өдрийг будилж, мунгинаж өнгөрөөдөг; тиймээс дагаж буй нь чи гарцаагүй гэрчлэл хийж байгаа гэсэн үг биш юм. Жинхэнэ гэрчлэл гэж яг юу вэ? Энд ярьж байгаа гэрчлэл хоёр хэсэгтэй: Нэг нь байлдан дагуулагдсаны гэрчлэл, нөгөө нь төгс болгуулсны гэрчлэл (энэ нь мэдээжээр хожмын асар их шалгалт, гай зовлонгийн дараах гэрчлэл юм.) Өөрөөр хэлбэл, хэрвээ чи гай зовлон, шалгалтуудын үеэр бат зогсох чадвартай бол чи гэрчлэлийн хоёр дахь алхмыг хийсэн. Өнөөдрийн шийдвэрлэх чухал зүйл бол гэрчлэлийн эхний алхам юм: гэсгээлт болон шүүлтийн шалгалт болгонд бат зогсох чадвартай байх. Энэ нь байлдан дагуулагдах тухай гэрчлэл юм. Учир нь өнөөдөр бол байлдан дагуулалтын цаг билээ. (Өнөөдөр бол газар дээрх Бурханы ажлын цаг үе гэдгийг чи мэдэх ёстой; бие махбодтой болсон Бурханы газар дээрх үндсэн ажил бол газар дээр Түүнийг дагадаг энэ бүлэг хүмүүсийг байлдан дагуулахын тулд гэсгээлт, шүүлтийг хэрэглэх явдал юм.) Чи байлдан дагуулагдах талаар гэрчлэл хийх чадвартай байх эсэх нь эцсийг нь хүртэл дагах чадвартай байхаас чинь хамаараад зогсохгүй үүнээс ч илүү чухал нь чи Бурханы ажлын алхам бүрийг туулахдаа энэ ажил дахь гэсгээлт, шүүлтийн талаарх жинхэнэ мэдлэгтэй байх чадвартай эсэхээс болон чи энэ бүх ажлыг үнэхээр харж байгаа эсэхээс хамаарна. Хэрвээ чи бүр эцэст нь хүртэл дагах юм бол арайхийн ард нь гарч чадна гэсэн үг биш. Чи гэсгээлт, шүүлтийн тохиолдол болгонд дуртайяа буулт хийж чадах ёстой бөгөөд өөрсдийн туулж байгаа ажлын алхам бүрийн талаар жинхэнэ мэдлэгтэй байж, Бурханы зан чанарын талаарх мэдлэгт хүрч, дуулгавартай байх ёстой. Энэ нь та нараас шаардагдаж буй байлдан дагуулагдсан тухай эцсийн гэрчлэл юм. Байлдан дагуулагдсан гэрчлэл нь үндсэндээ бие махбодтой болсон Бурханы талаарх чиний мэдлэгтэй хамаатай. Хамгийн гол нь, гэрчлэлийн энэ алхам нь бие махбодтой болсон Бурханы төлөө юм. Чи дэлхий ертөнцийн хүмүүсийн өмнө эсвэл хүч чадалтай хүмүүсийн өмнө юу хийж, хэлж байгаа чинь хамаагүй; хамгаас илүү хамаатай зүйл бол чи Бурханы амнаас гарсан бүх үгийг болон Түүний бүх ажлыг дуулгавартай дагах чадвартай эсэх юм. Тиймээс гэрчлэлийн энэ алхам нь Сатан болон Бурханы бүх дайснууд руу буюу Бурхан хоёр дахь удаагаа бие махбод болж, бүр илүү агуу ажлыг хийхээр ирнэ гэж итгэдэггүй цаашлаад Бурхан бие махбодод эргэн ирсэн тухай баримтанд итгэдэггүй чөтгөрүүд болон өстнүүд рүү чиглэдэг. Өөрөөр хэлбэл энэ нь бүх антихристүүд рүү—бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй бүх дайснууд руу чиглэдэг.
Бурханыг санаж, Бурханыг хүсэн тэмүүлэх нь чи Бурханаар байлдан дагуулагдсан гэдгийг батлахгүй; тэр нь, Тэр бол махбод болсон Үг гэдэгт чи итгэдэг эсэхээс, Үг махбод болсон гэдэгт чи итгэдэг эсэхээс, Сүнс Үг болсон ба Үг нь махбодоор илэрсэн гэдэгт чи итгэдэг эсэхээс хамаардаг. Энэ нь гол гэрчлэл юм. Чиний хэрхэн дагадаг чинь эсвэл өөрийгөө хэрхэн зарцуулдаг чинь хамаагүй; шийдвэрлэх чухал зүйл бол Үг махбод болсон ба үнэний Сүнс бие махбодод биелсэн—бүх үнэн, амь, зам бие махбодод ирсэн ба Сүнс үнэхээр газар дээр, бие махбодод ирсэн гэдгийг чи энэ энгийн хүн чанараас нээж илрүүлэх чадвартай юу, үгүй юу гэдэг юм. Хэдийгээр өнгөцхөндөө энэ нь Ариун Сүнснээс үр тогтохоос өөр харагдаж байгаа ч энэ ажлаас та нар, Сүнс аль хэдийн махбодод биелсэн ба цаашлаад Үг махбод болж, Үг нь махбодоор илэрсэн гэдгийг илүү тодорхой харж чадах бөгөөд та нар дараах үгсийн жинхэнэ утгыг ойлгож чадна: “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа.” Түүнчлэн чи өнөөдрийн Үг бол Бурхан гэдгийг ойлгож, Үг махбод болсныг харах ёстой. Энэ бол чиний хийж чадах хамгийн сайн гэрчлэл юм. Чи махбод болсон Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй гэдгийг энэ нь баталдаг—чи Түүнийг мэдэж, задлан шинжлэх чадвартайгаар зогсохгүй мөн чиний өнөөдрийн алхдаг зам бол амийн зам, үнэний зам гэдгийг бас мэддэг. Есүс “Үг Бурхантай хамт байсан” гэдгийн мөн чанарыг биелүүлсэн ажлын үе шатыг л хийсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байсан, Бурханы Сүнс махбодтой хамт байсан ба Түүнээс салшгүй байсан. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан ба энэ нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийн баталгаа юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдэгт илүү гүн утгыг нэмсэн бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгсэд бат итгэх боломжийг чамд олгосон. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үед Бурхан үгийг эзэмшиж байсан, Түүний үг Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн үе шатанд Тэрээр Өөрийн үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгон, Түүний бүх замыг харж—Түүний бүх үгийг сонсох боломжийг хүнд олгодог. Энэ нь эцсийн эрин үеийн ажил юм. Чи эдгээр зүйлийг нэвт шувт мэдэж авах ёстой. Энэ нь бие махбодыг мэдэх тухай асуулт биш, харин махбод болон Үгийг мэдэх тухай юм. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл, хүн бүхний мэдэх ёстой зүйл юм. Энэ бол хоёр дахь бие махбод болсон Бурханы ажил—Бурхан бие махбод болсон сүүлчийн удаа учраас энэ нь бие махбод болохын ач холбогдлыг бүрэн гүйцээж, Бурханы махан бие дэх ажлыг бүгдийг нь гүйцэд хэрэгжүүлж гаргаж, Бурханы махан бие дэх оршихуйн эрин үед төгсгөлийг авчирдаг. Тиймээс чи бие махбод бололтын утга учрыг мэдэх ёстой. Чи хэр их ийш тийш гүйсэн нь эсвэл бусад гадаад талын хэрэг явдлуудыг чи хэр сайн гүйцэтгэдэг нь хамаагүй; чи бие махбод болсон Бурханы өмнө үнэхээр захирагдаж, өөрийн бүхий л оршихуйгаа Бурханд зориулж, Түүний амнаас гарсан бүх үгийг дуулгавартай дагах чадвартай эсэх нь л хамаатай юм. Энэ бол чиний хийх ёстой зүйл бөгөөд чиний баримтлах ёстой зүйл.
Гэрчлэлийн эцсийн алхам бол төгс болгуулж чадах эсэхийн чинь тухай гэрчлэл юм—өөрөөр хэлбэл, эцсийн гэрчлэл бол бие махбодтой болсон Бурханы амаар хэлэгдсэн бүх үгийг хүлээн зөвшөөрч, Бурханы тухай мэдлэгийг эзэмшиж, Түүний талаар тодорхой мэдсэнээр чи Бурханы амнаас гарсан бүх үгийг амьдран харуулж, Бурханы чамаас шаардсан—Петрийн хэв маяг болон Иовын итгэлийн нөхцөл байдалд хүрэх явдал, цаашлаад чи үхэлд хүртлээ дуулгавартай байж, өөрийгөө бүхэлд нь Түүнд өгч, эцэстээ стандартад нийцэх хүний дүр төрхөнд хүрнэ—энэ нь байлдан дагуулагдаж, гэсгээгдэж, шүүгдэж, төгс болгуулсан хүний дүр төрх гэсэн үг юм. Энэ нь эцсийн гэрчлэл бөгөөд төгс болгуулсан нэгний хийх учиртай гэрчлэл юм. Эдгээр нь та нарын хийх ёстой гэрчлэлийн хоёр алхам бөгөөд харилцан уялдаатай, аль аль нь зайлшгүй шаардлагатай билээ. Гэхдээ чиний мэдэх ёстой нэг зүйл бий: Өнөөдөр Миний та нараас шаардаж буй гэрчлэл нь дэлхий ертөнцийн хүмүүст, мөн ямар нэгэн хувь хүнд чиглээгүй, харин Миний та нараас гуйж буй зүйлд чиглэдэг. Энэ нь чи Намайг хангалуун байлгах чадвартай эсэхээр болон та бүхэнд тавих Миний шаардлагын стандартад чи бүрэн нийцэх эсэхээр хэмжигддэг. Энэ нь та нарын ойлгох ёстой зүйл юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?