Өдөр тутмын Бурханы үг | “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй” | Эшлэл 118

Бурханы ажлын бай нь Сатаны сүнс эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатанаар ялзруулагдсан хүн учраас Тэр махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие ялзарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; цаашлаад хүн ялзралын бай учраас Тэр Өөрийнхөө авралын ажлын бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах цор Нэгэн бол Бурхан билээ. Ийм маягаар Бурхан, Өөрийн ажлыг хийхийн тулд хүнтэй адил шинж чанарыг эзэмшсэн махбод болох ёстой байсан, ингэснээр Түүний ажил илүү дээр үр дүнд хүрч болох юм. Хүн махан биетэй, гэм нүглийг ялан дийлж, өөрийгөө махан биеэс салгах чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан чухамдаа махбод болох ёстой. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон ялгамж чанар нь хүний мөн чанар болон ялгамж чанараас ихээхэн ялгаатай боловч Түүний гадаад төрх нь хүнийхтэй яг адил, Тэр энгийн хүний дүр төрхтэй бөгөөд энгийн хүний амьдралаар амьдардаг тул Түүнийг харсан хүмүүс энгийн хүнээс ялгаж чадахгүй. Энэ энгийн төрх байдал ба хэвийн хүн чанар нь Түүний хувьд хэвийн хүн чанараараа Өөрийн бурханлаг ажлыг гүйцэтгэхэд хангалттай. Түүний махбод нь Түүнд хэвийн хүн чанараараа ажиллах боломж олгож, хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийхэд тусладаг бөгөөд цаашлаад Түүний хэвийн хүн чанар нь, хүмүүсийн дунд авралын ажлаа явуулахад Түүнд тусалдаг. Хэдийгээр Түүний хэвийн хүн чанар хүн төрөлхтөн дунд ихээхэн үймээн шуугиан тарьсан ч, тийм үймээн шуугиан Түүний ажлын хэвийн үр дүнд нөлөөлөөгүй. Товчхондоо Түүний эгэл махбодын ажил хүнд дээд зэргийн ач тустай. Ихэнх хүмүүс Түүний хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч гэсэн, Түүний ажил үр дүнтэй хэвээр байх ба Түүний хэвийн хүн чанарын ачаар эдгээр үр дүнд хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Бие махбодоор үйлдсэн Түүний ажлаас хүн, Түүний хэвийн хүн чанарын талаар хүмүүсийн дунд байдаг үзлээс арав дахин эсвэл бүр хэдэн арав дахин илүү зүйлийг олж авдаг бөгөөд ийм үзэл нь бүгд Түүний ажилд эцэстээ залгигддаг. Түүний ажлын хүрсэн үр дүн, өөрөөр хэлбэл Түүнд хандах хүний мэдлэг нь Бурханы талаарх хүний үзлээс хамаагүй олон байдаг. Түүний махбодоор хийдэг ажлыг төсөөлж, хэмжих аргагүй, учир нь Түүний махбод ямар ч махан биетэй хүнийхтэй адилгүй; гадаад бүрхүүл нь адилхан ч, мөн чанар нь ижилгүй. Түүний махбод хүмүүсийн дунд Бурханы талаарх олон үзлийг бий болгодог ч Түүний махбод илүү их мэдлэг олж авах боломжийг хүнд олгодог ба Тэр адилхан гадаад бүрхүүлтэй ямар ч хүнийг байлдан дагуулж чадна. Тэр ердөө л нэг хүн биш, харин хүний гадаад бүрхүүлтэй Бурхан бөгөөд хэн ч Түүнийг бүрэн ухаж, ойлгож чадахгүй. Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтан авдаг. Хэрвээ Бурхан зөвхөн хүнд үл үзэгддэг Сүнс байвал Бурханд итгэхэд хүнд их хялбар байх болно. Хүн өөрийн төсөөллийг сул тавьж, өөрийгөө баясгаж, жаргалтай байлгахын тулд дуртай дүр зургаа Бурханы дүр төрх болгон сонгох болно. Ийм байдлаар хүн өөрийн Бурханд хамгийн таатай байх зүйлийг болон энэ Бурханы хамгийн их хийхийг эрмэлзэж байгаа зүйлийг ямар ч эргэлзээгүйгээр хийж болох юм. Үүнээс ч илүүтэйгээр хүн, өөрөөс нь өөр хэн ч Бурханд илүү үнэнч, сүсэгтэй биш бөгөөд бусад бүх хүмүүс бол Харь үндэстний ноход, Бурханд үнэнч бус гэж итгэдэг. Энэ бол Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй, хоосон номлолд тулгуурласан хүмүүсийн эрж хайдаг зүйл гэж хэлж болно; тэдний хайж байгаа зүйл нь хоорондоо нэг их ялгаагүй бүгд ижилхэн. Гагцхүү тэдний төсөөлөлд байгаа Бурханы дүр зураг өөр боловч мөн чанараараа чухамдаа яг ижил байдаг.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хэрэгтэй

I

Бурханы ажлын бай нь Сатаны сүнс, биегүй зүйл биш хүн учир Бурхан махбод болсон билээ. Хүний махан биеийг Сатан ялзруулсан учир Бурханы ажлын бай болсон. Бурханы авралын бай бол хүн билээ, хүн билээ. Хүн бол мах цустай мөнх бус оршихуй, Бурхан л түүнийг аварч чадна. Өөрийн ажлыг хийж, сайн үр дүнд хүрэхийн тулд Бурханд хүний махбод, бүх зүйл байх ёстой. Хүн махан биеэрээ нүглийг ялж чадахгүй тул Бурхан махбод болох ёстой. Хүн махан биеийн хүлээснээс салж чадахгүй учир Бурхан махбод болох ёстой.

II

Сатан хүний махан биеийг ялзруулж, гүн гүнзгий хорлож, харалган болгосон. Бурхан махбодод ирсэн учир нь хүн Түүний авралын бай болсон учраас билээ. Сатан хүний махан биеэр дамжуулан, махан биеэр дамжуулан Бурханы ажилд саад учруулдаг. Бурхан хүнийг байлдан дагуулж аврахын тулд Сатантай тулалддаг. Тиймээс Бурхан бие махбодтой болох ёстой. Өөрийн ажлыг хийхийн тулд, Өөрийн ажлыг хийхийн тулд. Сатан махан биед орогнож ялзруулдаг, Бурхан түүнийг ялах ёстой. Сатантай тулалдаж хүнийг аврахын тулд Бурхан газар дээр ирж, махбод болох ёстой. Энэ бол бодит ажил.

III

Бурхан махбодод ажиллахдаа үнэхээр Сатантай тулалддаг. Сүнсний ертөнц дэх ажил нь бодит болж, газар дээр, хүн дээр бодит болдог. Бурхан дуулгаваргүй, Сатаны биелэл болсон хүнийг байлдан дагуулж, ялдаг. Эцэстээ ч хүн л аврагдана. Бурхан хүн болж, бүтээлийн бүрхүүлийг авах нь чухал, ингэснээр Сатантай тулалдаж, бүтээгдсэн, тэрслүү нэгнийг байлдан дагуулдаг. Өөртэй нь ижил бүрхүүлтэй, Сатанд хорлуулсан хүн төрөлхтөнг аврахын тулд Бурхан хүн болж, бүтээлийн бүрхүүлийг авах нь чухал. Хүн бол Бурханы дайсан, Бурхан түүнийг байлдан дагуулах ёстой. Хүн бол Бурханы авралын бай, Бурхан махбод болж, хүн болох ёстой. Ингэснээр Түүний ажил амархан болно. Бурхан Сатаныг ялж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, аварч чадна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент