Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 319
2020-07-17
Бурханы өмнө шагнал хүлээн авч, Түүний нүдээр ивээлийнх нь бай болохдоо та нар бүгд баяртай байдаг. Энэ нь Бурханд итгэж эхэлсний дараах хүн бүхний хүсэл юм, учир нь хүн илүү өндөр дээд зүйлсийн төлөө чин сэтгэлээсээ мэрийдэг бөгөөд хэн ч бусдаас хоцрохыг хүсдэггүй. Энэ нь хүний зам билээ. Яг энэ учир шалтгааны улмаас, та нарын дотроос олонх нь тэнгэр дэх Бурханд тал засахаар байнга хичээдэг, гэсэн ч үнэндээ Бурханыг гэсэн үнэнч зан, чин сэтгэл чинь өөрийгөө гэсэн үнэнч зан, чин сэтгэлээс чинь хамаагүй дор байдаг. Би яагаад үүнийг хэлдэг вэ? Учир нь Би та нарын Бурханд үнэнч байдлыг огт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд цаашлаад та нарын зүрх сэтгэлд оршдог Бурханы оршин тогтнолыг Би үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, та нарын шүтэн мөргөдөг Бурхан, та нарын шагшин гайхдаг тодорхойгүй Бурхан огтхон ч оршин тогтнодоггүй. Би үүнийг маш тодорхой хэлж буйн шалтгаан нь та нар жинхэнэ Бурханаас хэтэрхий хол байдаг. Та нарт байгаа үнэнч байдал, зүрх сэтгэл дотор чинь байгаа шүтээний оршин тогтнолоос гарч ирдэг ба та нарын нүдэнд агуу ч биш, өчүүхэн ч биш харагддаг Бурхан Миний хувьд та нар Намайг үгээрээ л хүлээн зөвшөөрдөг. Та нар Бурханаас маш хол байгаа гэж ярих үедээ Би, жинхэнэ Бурханаас хэр хол байгааг чинь хэлж байгаа, харин тодорхойгүй Бурхан ойрхон байгаа мэт санагддаг. Би “агуу биш” гэж хэлсэн нь өнөөдөр та нарын итгэдэг Бурхан агуу чадваргүй зүгээр л нэг хүн; тийм ч сүрлэг биш хүн шиг харагддагийг хэлж байгаа юм. Мөн Би “өчүүхэн ч биш” гэж хэлэх үед энэ нь, хэдийгээр энэ хүн салхинд тушааж, бороог захирч чадахгүй ч гэсэн, тэнгэр газрыг чичрүүлдэг ажлыг хийхийн тулд Бурханы Сүнсийг дуудаж, хүнийг бүрмөсөн гайхшруулж орхих чадвартай гэсэн утгатай юм. Гаднаа та нар бүгд газар дээрх энэ Христэд маш дуулгавартай мэт харагддаг ч мөн чанартаа та нар Түүнд итгэдэггүй, Түүнийг ч хайрладаггүй. Би юу гэж байна вэ гэвэл, та нарын үнэхээр итгэдэг нэгэн чинь та нарын мэдрэмжид байдаг тэр тодорхойгүй Бурхан бөгөөд та нарын үнэхээр хайрладаг нэгэн чинь та нар хэзээ ч биечлэн хараагүй мөртөө өдөр, шөнөгүй хүсэн тэмүүлдэг Бурхан юм. Энэ Христийн тухайд, та нарын итгэл бол ердөө л өчүүхэн хэсэг төдий ба Түүнийг гэсэн та нарын хайр бол юу ч биш. Итгэл гэдэг бол үнэмшил ба итгэлцэл; хайр гэдэг бол зүрх сэтгэл дэх хэзээ ч салшгүй дурлал, бахдал юм. Гэсэн ч өнөөдрийн Христэд итгэх та нарын итгэл, Түүнийг хайрлах хайр үүнээс хамаагүй дор байдаг. Итгэлийн тухайд гэвэл, та нар Түүнд хэрхэн итгэдэг вэ? Хайрын тухайд бол, та нар Түүнийг ямар байдлаар хайрладаг вэ? Та нар Түүний мөн чанарыг мэдэх нь байтугай, Түүний зан чанарыг ч ойлгодоггүй, тэгвэл та нар яаж Түүнд итгэлтэй байх юм бэ? Түүнд итгэх итгэлийн чинь бодит байдал хаана байна вэ? Та нар Түүнийг хэрхэн хайрладаг вэ? Түүнийг хайрлах та нарын хайрын бодит байдал хаана байна вэ?
Олон хүн өнөөдрийг хүртэл эргэлзэлгүйгээр Намайг дагасан ба энэ хэдэн жилд та нар бүгд ихээхэн зүдгүүр туулсан. Би та нарын бүгдийнх нь төрөлх зан авир, зуршлуудыг нэгд нэгэнгүй ухаарсан ба та нартай харилцахад туйлын хүнд бэрх байсан. Харамсалтай нь хэдийгээр Би та нарын талаар ихээхэн мэдээлэл олж авсан ч та нарт Миний тухай өчүүхэн ч ойлголт байхгүй. Та нар төөрөлдөх агшиндаа хүнд мэхлүүлсэн гэж хүмүүс хэлдэгт гайхах зүйл алга. Үнэндээ, та нар Миний оюун санаанд юу байгааг ухаж мэдэх нь байтугай Миний зан чанарын юуг ч ойлгодоггүй. Одоо та нар Намайг буруугаар ойлгож байгаа чинь илүү ноцтой болсон бөгөөд Надад итгэх та нарын итгэл будилсан итгэл хэвээр үлддэг. Та нар Надад итгэдэг гэж хэлэхийн оронд та нар бүгдээрээ Надад ая тал засаж, Надад бялдуучлахаар оролддог гэж хэлбэл илүү тохирно. Та нарын сэдэл маш энгийн—Бурхан ч бай, эсвэл ямар нэг тодорхой Бурхан ч бай хамаагүй, намайг шагнах хэнийг ч би дагах болно, агуу гамшгаас намайг зугтаалгаж чадах хэнд ч би итгэнэ. Үүний аль нь ч надад ямар ч хамаагүй. Ийм хүн та нарын дунд олон байгаа ба энэ нөхцөл байдал маш ноцтой. Түүний мөн чанарыг мэддэгээсээ болж та нараас хэд нь Христэд итгэдгийг харахын тулд хэрвээ нэг өдөр туршилт явуулбал, та нарын нэг нь ч Миний хүссэн шиг байж чадахгүй гэдгээс Би айж байна. Иймээс та нар бүгдээрээ энэ асуултыг эргэцүүлж үзсэн нь дээр: Та нарын итгэдэг Бурхан Надаас асар өөр, тийм болохоор Бурханд итгэх итгэлийн чинь мөн чанар тэгвэл юу вэ? Та нар өөрсдийн Бурхан гэж нэрлэдэг зүйлдээ хэдий чинээ итгэнэ, төдий чинээ Надаас холдон явна. Тэгвэл энэ асуудлын мөн чанарт юу байна вэ? Та нарын хэн ч энэ асуудлыг ер нь эргэцүүлж үзээгүй гэдэгт Би итгэлтэй байна, гэхдээ та нарт тохиолдсон энэ асуудлын ноцтой байдлыг бодож үзсэн үү? Ийм хэлбэрийн итгэлтэйгээр үргэлжлүүлэхийн үр дагаврыг та нар бодож үзсэн үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд