Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 135
Өнөөдөр, бодитой Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэтэрхий нэг талыг барьсан хэвээр бөгөөд бие махбод болсон Бурханы ач холбогдлын талаарх тэдний ойлголт хэтэрхий өчүүхэн байсаар байна. Бурханы махан биеийн тухайд гэвэл, Түүний ажил болон үгээр дамжуулан хүмүүс, Түүний Сүнс маш ихийг агуулдаг бөгөөд Тэр бол маш баялаг гэдгийг хардаг. Гэвч үүнээс үл хамааран Бурханы гэрчлэл эцсийн дүндээ Бурханы Сүнснээс ирдэг: Бурхан махан биетэйгээр юу хийдэг, Тэр ямар зарчмаар ажилладаг, Тэр хүн чанараар юу хийдэг, бурханлаг чанараар Тэр юу хийдэг гэх мэт. Хүмүүс энэ талаар мэдлэгтэй байх ёстой. Өнөөдөр чи энэ хүнийг бишрэн шүтэж болно, гэвч үнэндээ чи Сүнсийг шүтэж байгаа юм. Хүмүүс бие махбод болсон Бурханы талаар дор хаяж ийм мэдлэгтэй байх ёстой: үүнд махан биеэр дамжуулан Сүнсний мөн чанарыг мэдэх, махан бие дэх Сүнсний бурханлаг ажил болон хүн чанарын ажлыг мэдэх, махан бие дэх Сүнсний үг, айлдвар бүрийг хүлээн зөвшөөрөх, Бурханы Сүнс махан биеийг хэрхэн удирдаж, хүч чадлаа махан биед харуулдгийг ойлгох болно. Өөрөөр хэлбэл, махан биеэр дамжуулан хүн тэнгэр дэх Сүнсийг мэдэж авдаг; хүмүүсийн дундах бодитой Бурханы Өөрийн дүр төрх нь хүмүүсийн үзэл дэх тодорхойгүй Бурханыг арилгасан; бодитой Бурханыг Өөрийг нь хүмүүс бишрэн шүтэх нь тэдний Бурханд хандах дуулгавартай байдлыг нэмэгдүүлсэн; мөн Бурханы Сүнсний махан бие дэх бурханлаг ажлаар болон махан бие дэх хүн чанарын ажлаар дамжуулан хүн илчлэл болон хариулгыг хүлээн авч, түүний амь зан чанарт өөрчлөлт гардаг. Зөвхөн үүнд л Сүнс махан биед ирсний жинхэнэ утга учир орших ба ингэснээр хүмүүс Бурхантай холбогдож, Бурханд итгэж найдан, Бурханы талаарх мэдлэгийг олж авна.
Үндсэндээ хүмүүс бодитой Бурханы талаар ямар хандлагатай байх ёстой вэ? Бие махбод болсон Бурханы талаар, Үг махан биед биеллээ олсон талаар, Бурханы бие махбодоор илэрсэн талаар болон бодитой Бурханы үйл хэргийн талаар чи юу мэдэх вэ? Мөн өнөөдөр үндсэндээ юуны тухай яригдаж байна вэ? Бие махбод болсон Бурхан, Үг махан биед биеллээ олох, Бурхан бие махбодтойгоор илэрсэн—эдгээр бүх зүйлийг ойлгох хэрэгтэй. Өөрсдийн сүнсний өндөр болон эрин үед үндэслэн та нар эдгээр асуудлуудыг аажмаар ойлгож авах ёстой; амийн туршлагынхаа явцад та нар эдгээр асуудлуудыг аажмаар ойлгож авах ёстой ба тодорхой мэдлэгтэй байх ёстой. Хүмүүс Бурханы үгийг мэдрэх үйл явц нь махан биед Бурханы үг гарч ирэхийг мэдэхтэй ижил үйл явц юм. Хүмүүс Бурханы үгийг хэдий чинээ их мэдэрнэ, тэд Бурханы Сүнсийг төдий чинээ их мэдэх болно; Бурханы үгийг мэдэрснээр дамжуулан хүмүүс Сүнсний ажлын зарчмыг ухаарч, бодитой Бурханыг Өөрийг нь мэдэж авдаг. Үнэндээ Бурхан хүмүүсийг төгс болгож, олж авах үедээ Тэр тэдэнд бодитой Бурханы үйл хэргийг мэдэгдэж байдаг; бие махбод болсон Бурханы бодит ач холбогдлыг хүмүүст харуулж, Бурханы Сүнс хүний өмнө бодитоор илэрсэн гэдгийг тэдэнд харуулахын тулд Тэр бодитой Бурханы ажлыг ашиглаж байгаа. Хүмүүс Бурханаар авхуулж, Бурханаар төгс болгуулах үед бодитой Бурханы илэрхийлэл тэднийг байлдан дагуулж, бодитой Бурханы үг тэднийг өөрчилж, Өөрийн амийг тэдэн дотор өгч, Тэр юу болох (Тэр хүн чанарын хувьд хэн болох эсвэл Тэр бурханлаг чанарын хувьд хэн болохын аль алинаар) гэдгээр тэднийг дүүргэж, Түүний үгийн мөн чанараар тэднийг дүүргэж, Түүний үгийг амьдран харуулахад тэднийг хүргэдэг. Бурхан хүмүүсийг олж авах үедээ, хүмүүсийн дутагдалтай байдалтай харьцахын тулд, тэдний тэрслүү зан чанарыг шүүж, илчлэхийн тулд бодитой Бурханы үг, айлдварыг голчлон ашиглан хийдэг ба хэрэгтэй зүйлээ олж авахад тэднийг хүргэж, Бурхан хүмүүсийн дунд ирсэн гэдгийг тэдэнд харуулдаг. Хамгийн чухал нь бодитой Бурханы хийсэн ажил нь хүн бүрийг Сатаны нөлөөнөөс аварч, бохир заваан газраас тэднийг холдуулж, тэдний ялзарсан зан чанарыг зайлуулж байгаа. Бодитой Бурханаар авхуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол нь бодитой Бурханыг үлгэр жишээ, дуурайллаа болгон, энгийн хүн чанараа амьдран харуулж, Түүний хэлсэн бүхнийг хэрэгжүүлж, бодитой Бурханы үг, шаардлагуудын дагуу өчүүхэн төдий ч хазайлт, холдолтгүйгээр хэрэгжүүлж, Түүний хүссэн юуг ч биелүүлэх чадвартай байх явдал юм. Ийм байдлаар Бурхан чамайг олж авах болно. Бурхан чамайг олж авах үед чи зөвхөн Ариун Сүнсний ажлыг эзэмшихгүй; ихэнхдээ чи бодитой Бурханы шаардлагыг амьдран харуулах чадвартай байна. Ариун Сүнсний ажилтай байна гэдэг нь чамд амь байна гэсэн үг биш. Гол зүйл нь чи бодитой Бурханы шаардлагын дагуу үйлдэж чадах уу, үгүй юү гэдэг бөгөөд энэ нь Бурхан чамайг олж авч чадах эсэхтэй холбоотой. Эдгээр зүйл нь махан бие дэх бодитой Бурханы ажлын хамгийн том утга учир юм. Өөрөөр хэлбэл, Бурхан үнэхээр, бодитоор махбодоор гарч ирж, хүмүүст тодорхой, амьд харагдаж, махан биеэр Сүнсний ажлыг бодитоор хийж, махан биеэр хүмүүст үлгэр дуурайл болсноороо бүлэг хүмүүсийг олж авдаг. Бурхан махан биетэй ирэх нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махан биед бодит болгох, Түүнийг харах, хүрэх боломжийг хүмүүст олгох юм. Ийм байдлаар Түүгээр бүрэн дүүрэн болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авхуулж, Түүний зүрх сэтгэлийн араас явах болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт ярьж, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг мэдэж чадахгүй байж хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадах ба Бурханы үгийг бодитой болгож чадахгүй. Бурхан Өөрийн олж авсан хүмүүстээ үлгэр жишээ болон үйлдэхийн тулд л газар дээр ирсэн; зөвхөн ийм байдлаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба зөвхөн тэр үед л Бурхан чамайг жинхэнээсээ олж авах болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?