Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (8) (I хэсэг)
Өнгөрсөн удаад бид уламжлалт соёл дахь ёс суртахууны тухай дөрвөн үгийн талаар нөхөрлөсөн. Ямар үг байсныг Надад хэл дээ. (“Сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой”, “Бусдын төлөө өөрийн ашиг сонирхлыг золиосол”, “Эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой”, “Худгийн усыг уухдаа ухсан хүнийг нь хэзээ ч мартах ёсгүй.”) Үг тус бүр дээр юуг задлан шинжилж, ойлгох ёстой талаар та нар тодорхой ойлгосон уу? Уламжлалт соёл дахь үг бүр нь хүмүүсийн бодит амьдрал, зан байдалтай нягт холбоотой байдаг. Уламжлалт соёлын эдгээр үг нь хүмүүсийн бодит амьдрал, зан байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь эргэлзээгүй. Хүмүүсийн бодит амьдрал дээрх үг, үйлдэл, зан байдлын зарчим нь үндсэндээ эдгээр үг, уламжлалт соёлын үзэл бодлоос урган гардаг. Уламжлалт соёл хүмүүст нэлээд гүн гүнзгий нөлөөлж, шингэдэг нь тодорхой. Намайг сүүлчийн цуглаан дээр нөхөрлөж дууссаны дараа та нар цааш нь тунгаан бодож, бие биетэйгээ нөхөрлөсөн үү? (Бид нөхөрлөж, ёс суртахууны тухай энэ үгсийг бага зэрэг ойлгож, ийм зүйлийн талаарх үзэл бодол, харах өнцгөө жаахан өөрчилж чадсан ч бүрэн ойлгоогүй хэвээр байгаа.) Бүрэн ойлгохын тулд нэг талаас Миний нөхөрлөсөн зүйлд тулгуурлан ойлгох ёстой; нөгөө талаас бодит амьдрал дээрх өөрийн үзэл бодол, мөн ямар нэг зүйл чамд тохиолдох үед үүсдэг бодол санаа, үйлдэлд тулгуурлан ойлгох ёстой. Зөвхөн номлол сонсох нь хангалттай биш. Номлол сонсохын зорилго нь бодит амьдрал дээрх сөрөг зүйлсийг танин мэдэж, сөрөг зүйлсийг илүү үнэн зөв ялган таньж, улмаар эерэг зүйлсийг ухан ойлгож, тэдгээрийн талаар цэвэр ойлголттой болж чадах явдал, ингэснээр Бурханы үг бодит амьдрал дээр хүний зан авир, үйл хөдлөлийн зарчим болж чадна. Энэ сөрөг зүйлсийг ялган таньснаар нэг талаар хүмүүсийн зан авир, үйл хөдлөлийг засаж залруулдаг болохоор хүмүүсийн эндүү ташаа санаа бодол, үзэл бодол, аливаа зүйл болон үйл явдалд хандах хандлагыг засаж чаддаг; түүнээс гадна, энэ нь хүмүүст аливаа хүн болон зүйлийн талаарх үзэл бодол, түүнчлэн зан авир, үйл хөдлөлдөө зөв арга зам, арга барил, хэрэгжүүлэлтийн үнэн зөв зарчмыг хэвшүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол ёс суртахууны талаарх эдгээр үгийг задлан шинжилж, нөхөрлөсний зорилго, зорьсон үр дүн юм.
Бид хоёр ч удаа Хятадын уламжлалт соёл дахь ёс суртахууны тухай үгийн талаар нөхөрлөсөн, энэ нь үндсэндээ нийгмийн томоохон хүрээнд бий болсон, хүмүүсийн ёс суртахуунд тавигдах шаардлага юм. Хувь хүний түвшинд бол эдгээр үг нь хүмүүсийн зан авирыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, зохицуулж чадна; өргөн хүрээнд авч үзвэл энэ нь нийгмийн сайхан уур амьсгалыг бий болгох, мэдээж эрх баригчдад ард түмнийг илүү сайн захирах боломж олгох зорилготой. Ард түмэн өөрсдийн гэсэн үзэл бодолтой, чөлөөтэй сэтгэж, биеэ авч явах ёс суртахууны стандартыг чөлөөтэй эрэлхийлж чаддаг бол, эсвэл үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийнхөө үзэл бодлоор амьдарч, өөрсдийнхөөрөө биеэ авч явж, аливаа зүйлс, хүмүүс, амьдарч буй нийгэм, улс орондоо өөрсдийнхөөрөө хандаж чаддаг бол энэ нь мэдээж эрх баригчдын хувьд сайн зүйл биш, сайны дохио биш, учир нь энэ нь тэдний ноёрхлын байр сууринд шууд заналхийлдэг. Товчхондоо ёс суртахуун номлогч, сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч гэгддэг хүмүүс эрх баригчдад таалагдах, ая тал засахын тулд ёс cуртахууны эдгээр үгийг дэвшүүлдэг бөгөөд энэ үзэл санаа, онол болон алдар нэр, нэр хүндээ ашиглан эрх баригчдад үйлчилж чадна гэдгээ харуулах зорилготой. Үндсэндээ бидний нөхөрлөсөн ёс суртахууны тухай бүх үг ийм уг чанартай; эдгээр нь хүмүүсийн бодол санаа, ёс суртахууны зан байдал, аливаа зүйлийг үзэх үзэл бодлыг хүмүүсийн арай сайн, илүү эерэг, эрхэм гэж боддог ёс суртахууны хүрээнд хязгаарласнаар хүмүүс хоорондын зөрчилдөөнийг багасгаж, эв найртай харилцааг бий болгож, амгалан тайван байдлыг үүсгэж, улмаар эрх баригчдад ард түмэнд ноёрхлоо тогтооход нь тус болж, цаашлаад эрх баригч ангийн байр суурийг бэхжүүлж, нийгмийн эв найрамдал, тогтвортой байдлыг хадгалах зорилготойгоос хэтрэхгүй. Ийнхүү ёс суртахууны стандартыг дэвшүүлсэн энэ хүмүүс хүссэн бүхнээ авч, эрх баригч ангид үнэлэгдэж, чухал байр сууринд томилогдсон. Энэ бол тэдний хүсэн эрмэлзэж, мөрөөдөж байсан карьерын зам бөгөөд тэд өндөр албан тушаалтан байж чадахгүй ч ядаж л үеийн үед дурсагдаж, түүхэнд үлдэнэ. Бодоод үз дээ, ёс суртахууны эдгээр үгийг дэвшүүлсэн хүмүүсийн хэнийг нь энэ нийгэм хүндлэхгүй байна вэ? Хэнийг нь хүн төрөлхтөн бишрэхгүй байна вэ? Өнөөдөр ч гэсэн Хятадын ард түмний дунд Күнз, Мэнз, Лаоз, Хань Фэйзи зэрэг сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч, ёс суртахууны номлогч гэгддэг энэ хүмүүс алдартай хэвээр, өндрөөр үнэлэгдэж, хүндлэгдсээр байна. Мэдээж бид ёс суртахууны тухай хязгаарлагдмал цөөн хэдэн үгийг жагсаасан бөгөөд өгөгдсөн жишээнүүд нь зүгээр л илүү төлөөлөх жишээнүүд юм. Ёс суртахууны тухай эдгээр үг олон хүний амнаас гардаг ч алдартан гэгч энэ хүмүүсийн дэвшүүлж буй санаа, үзэл бодол нь эрх баригчид болон эрх баригч ангийн хүсэлд бүрэн нийцдэг бөгөөд тэдний засаглалын бүх үзэл баримтлал, гол санаа нь адилхан байдаг: Хүмүүсийн даган мөрдөх зан авир, үйл хөдлөлийн ёс суртахууны хэм хэмжээг боловсруулж, улмаар тэд биеэ зөв авч явж, нийгэм, улс орондоо даруухнаар хувь нэмрээ оруулж, бусад хүмүүсийн дунд даруу төлөв амьдрах явдал—үндсэндээ ийм л байдаг. Ёс суртахууны талаарх эдгээр үг нь аль хаант засаглал, ямар хүнээс гаралтай байх нь хамаагүй, санаа бодол, үзэл бодол нь эрх баригч ангид үйлчилж, хүн төрөлхтнийг төөрөлдүүлж, удирдах гэсэн ижилхэн зорилготой.
Бид ёс суртахууны тухай найман үгийг аль хэдийн нөхөрлөсөн. Энэ найман үгийн уг чанар нь үндсэндээ хүмүүс аминч эрмэлзэл, өөрийнхөө хүслээс татгалзаж, харин нийгэм, хүн төрөлхтөн, эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан зүтгэхийг шаарддаг. Жишээлбэл, “Бусдын төлөө өөрийн ашиг сонирхлыг золиосол”, “Эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой”, “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” гэх мэт ёс суртахууны талаарх үгийг ямар бүлэгт хандан дэвшүүлсэн байх нь хамаагүй, бүгд л биеэ барих, хүсэл эрмэлзэл, ёс суртахуунгүй үйлдлээ хазаарлах, үзэл суртал болон ёс суртахууны эерэг үзэл бодол баримтлахыг хүмүүсээс шаарддаг. Эдгээр үг нь хүн төрөлхтөнд хэр их нөлөөлөх, тэр нөлөөлөл нь эерэг эсвэл сөрөг байх нь хамаагүй, ерөнхийдөө ёс суртахууны номлогч гэгддэг энэ хүмүүсийн зорилго нь иймэрхүү үг дэвшүүлснээр хүний ёс суртахууны зан байдлыг хязгаарлаж, зохицуулахын төлөө байдаг, ингэснээр хүмүүс хэрхэн биеэ авч явах, хэрхэн үйлдэх, хүн болон юмсыг хэрхэн авч үзэх, нийгэм болон улс орноо хэрхэн ойлгох талаар үндсэн хэм хэмжээтэй болдог. Эерэг талаас нь харвал эдгээр ёс суртахууны үгийг зохиосон нь тодорхой хэмжээнд хүн төрөлхтний ёс суртахууны үйлдлийг хязгаарлаж, зохицуулах үүрэг гүйцэтгэсэн ч бодит баримтуудаас харвал хүмүүсийг ямар нэгэн хуурамч, далд санаа, үзэл бодол өвөрлөхөд хүргэж, эдгээр уламжлалт соёлын нөлөөнд автаж, хүмүүжсэн хүмүүсийг илүү зальжин, ов мэхтэй, дүр эсгэхдээ илүү сайн, бодол санаандаа улам хоригдмол болгодог. Уламжлалт соёлын нөлөө, хүмүүжлээс болж хүмүүс уламжлалт соёлын эдгээр эндүү ташаа үзэл бодол, үгийг аажмаар эерэг зүйл мэтээр хүлээн авч, хүмүүсийг төөрөлдүүлсэн эдгээр алдартан, агуу хүмүүсийг гэгээнтэн гэж тахин шүтдэг. Хүмүүс төөрөлдөхөд оюун ухаан нь будилж, хөшүүн, мулгуу болдог. Тэд хэвийн хүн чанар гэж юу болох, хэвийн хүн чанартай хүмүүс юуг эрэлхийлж, юуг даган мөрдөх ёстойг мэддэггүй. Тэд энэ ертөнцөд хүмүүс хэрхэн амьдрах ёстой, оршин тогтнолын ямар хэв маяг, дүрмийг баримтлах ёстойг мэддэггүй, хүний оршин тогтнолын зөв зохистой зорилго юу болохыг бүр ч мэддэггүй. Уламжлалт соёлын нөлөөлөл, хүмүүжил, бүр хязгаарлалтаас болж Бурханаас ирсэн эерэг зүйлс, шаардлага, дүрэм журам нь дарагдсаар ирсэн. Энэ утгаараа уламжлалт соёл дахь ёс суртахууны тухай янз бүрийн үг нь өргөн хүрээнд хүмүүсийн сэтгэлгээг ихээхэн төөрөлдүүлж, нөлөөлж, бодлыг нь хорьж, буруу замаар оруулж, амьдралын зөв замаас, Бурханы шаардлагаас улам холдоход хүргэдэг. Өөрөөр хэлбэл, уламжлалт соёл дахь ёс суртахууны янз бүрийн үзэл санаа, үзэл бодол чамд гүн гүнзгий нөлөөлж, түүгээр удаан хугацаанд хүмүүжих тусам хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой бодол санаа, хүсэл эрмэлзэл, эрэлхийлэх зорилго, оршин тогтнолын дүрэм журам болон хүмүүсээс Бурханы шаарддаг стандартаас улам бүр холддог. Уламжлалт соёлын эдгээр үзэл санаагаар халдварлагдаж, үнэмшиж, хүмүүжсэний дараа хүмүүс үүнийг хэм хэмжээ болгож, тэр ч байтугай үнэн гэж үзэж, хүн, юмсыг харах, биеэ авч явах, үйлдэх шалгуур гэж үздэг. Хүмүүс эдгээр зүйл нь зөв эсэх талаар бодохоо, эсвэл эргэлзэхээ больдог, мөн хэрхэн амьдрах ёстой тухайгаа бодохдоо нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын талаарх уламжлалт соёлын янз бүрийн үгээс хэтэрдэггүй. Хүмүүс үүнийг мэддэг ч үгүй, энэ тухай боддог ч үгүй. Яагаад энэ тухай боддоггүй юм бэ? Учир нь хүмүүсийн бодол санааг нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлыг номлодог ёс суртахууны эдгээр бичвэр дүүргэж, эзэлсэн байдаг. Олон хүн жинхэнэ Бурханд итгэж, Библи уншдаг ч Бурханы үг болон үнэнийг нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлаас үүдэлтэй ёс суртахууны олон үгтэй андуурсаар байдаг. Тэр ч байтугай зарим хүн уламжлалт соёл дахь ийм олон үгийг эерэг зүйлсийн бичвэр гэж үзээд, үнэн гэж дамжуулж, номлож, сурталчилж, бусдад зааж сургах арга зам болгон эш татахдаа тулдаг. Энэ бол маш ноцтой асуудал; энэ бол Бурханы харахыг хүсдэггүй зүйл, Бурханы жигшдэг зүйл. Тэгэхээр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авдаг бүх хүн уламжлалт соёл дахь зүйлсийг нэвт харж, тодорхой ялгаж чадах уу? Тэгэх албагүй. Одоо ч гэсэн уламжлалт соёлыг нэлээд шүтэж, сайшаадаг хүмүүс байдаг байж таарна. Хэрэв эдгээр сатанлаг хорыг бүрэн арилгахгүй бол хүмүүст үнэнийг ойлгож, олж авахад хэцүү байх болно. Бурханы сонгосон хүмүүс нэг баримтыг нэвт шувт харах ёстой: Бурханы үг бол Бурханы үг, үнэн бол үнэн, хүний үг бол хүний үг. Нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал бол хүний үг, уламжлалт соёл бол хүний үг. Хүний үг хэзээ ч үнэн биш, хэзээ ч үнэн болохгүй. Энэ бол баримт. Хүмүүс нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлыг бодол санаа, үзэл бодолдоо хэчнээн их тодорхойлсон ч энэ нь Бурханы үгийг орлож чадахгүй; хүн төрөлхтний оршин тогтнолын олон мянган жилийн хугацаанд ийм үнэт зүйлсийг хэчнээн зөв болохыг баталж, баталгаажуулсан ч тэдгээр нь Бурханы үг болж, Бурханы үгийг орлож чадахгүй, тэдгээрийг Бурханы үгтэй андуурч бүр ч болохгүй. Нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдалтай холбоотой үгс нь хүмүүсийн мөс чанар, эрүүл ухаанд нийцлээ ч гэсэн тэдгээр нь Бурханы үг биш, Бурханы үгийг орлож ч чадахгүй, үнэн гэж хэлж бүр ч болохгүй. Уламжлалт соёл дахь нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын талаарх үг, шаардлага нь зөвхөн нийгэм, эрх баригч ангид үйлчилдэг. Эдгээр үг, шаардлага нь эрх баригч ангийн хүчийг тогтворжуулахад чиглэсэн илүү сайн нийгмийн уур амьсгалыг бий болгохын тулд хүмүүсийн зан байдлыг хязгаарлах, зохицуулах л зорилготой. Мэдээж нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үнэт зүйлсийг хэчнээн сайн дагаж мөрдсөн ч чи үнэнийг ойлгож чадахгүй, Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй, эцэст нь шаардлага хангасан бүтээгдсэн зүйл ч болохгүй. Эдгээр зүйлийг хэчнээн сайн дагаж мөрдсөн ч хэрэв үнэнийг ойлгодоггүй бол чи үүргээ стандартад нийцэхүйц байдлаар гүйцэтгэж чадахгүй. Тэгвэл чи Бурханы нүдэнд хэн болох вэ? Чи Сатанд харьяалагддаг, үл итгэгч хэвээр байх болно. Ёс суртахуун сайтай, өндөр ёс зүйтэй гэх хүнд хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан байгаа юу? Тэд үнэнийг үнэхээр хүлээн авч чадах уу? Тэд Бурханд итгэж, Бурханыг дагаж чадах уу? Яасан ч үгүй! Учир нь тэдний шүтдэг зүйл Сатан, диавол, дүр эсгэсэн гэгээнтнүүд, хуурамч ариун хүмүүс юм. Зүрх сэтгэл, яс махныхаа гүнд тэд үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг. Тиймээс тэд Бурханыг эсэргүүцдэг, Бурханд дайсагнадаг хүмүүс байж таарна. Диавол Сатаныг шүтдэг хүмүүс бол хамгийн биеэ тоосон, ихэрхүү, эрүүл ухаангүй хүмүүс—яс мах нь сатанлаг хор, сатанлаг тэрс үзэл, төөрөгдлөөр дүүрсэн хүн төрөлхтний доройтмол хүмүүс юм. Тэд Бурханы үг болон үнэнийг хармагцаа нүд нь улайж, уурлан хилэгнэж, диаволын үзэшгүй муухай царайг илчилдэг. Иймээс уламжлалт соёлыг хүндэлж, нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал гэх зэрэг ийм уламжлалт төөрөгдөлд сохроор итгэдэг хүмүүс үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг. Тэдэнд хэвийн хүн чанарын эрүүл ухаан огт байхгүй бөгөөд үнэнийг хэзээ ч хүлээн авахгүй. Нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын талаарх уламжлалт соёл, ёс суртахууны үгс нь үнэнтэй, Бурханы үгтэй огт нийцдэггүй. Хүмүүс энэ үнэт зүйлсийг хэчнээн нягт нямбай хэрэгжүүлж, хэчнээн сайн баримталлаа ч энэ нь хэвийн хүн чанарыг амьдран харуулахтай адилгүй. Учир нь хүмүүс завхарсан зан чанартай. Энэ бол бодит баримт. Тэд янз бүрийн сатанлаг сургаалаар дүүрэн бөгөөд “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүмүүсийн уг чанар-мөн чанар болсон. Чи тэдгээрийг хэчнээн сайхан сонсогдохоор хэлж, хэл яриа чинь сүрлэг, онол чинь хэчнээн агуу байсан ч ёс суртахууны тухай уламжлалт соёлын эдгээр үгийг хэрэгжүүлэх боломжгүй. Нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал зэрэг үнэт зүйлс дээр тулгуурлаж гаргасан бүх дүрэм журмыг дагаж мөрдсөн ч гэсэн чи гаднаа биеэ сайн авч явахаас цаашгүй. Харин Бурханд итгэх, Бурханыг дагах, үүргээ гүйцэтгэх, Бурханыг дуулгавартай дагах, түүнчлэн Бурхан болон үнэнд хандах хандлага, үзэл бодлын чинь тухайд гэвэл уламжлалт соёлын энэ үнэт зүйлс ямар ч нэмэргүй. Тэдгээр нь тэрслүү байдлыг чинь захирч, Бурханы талаарх үзлийг чинь өөрчилж чадахгүй, хүмүүсийн завхарсан зан чанарыг засаж ч чадахгүй, үүргээ гүйцэтгэхдээ хүмүүс хайнга, хааш яаш ханддаг асуудлыг шийдвэрлэж бүр ч чадахгүй. Эдгээр үнэт зүйл нь хүмүүсийн завхарсан зан байдлыг хязгаарлахад ямар ч тус нэмэргүй бөгөөд үндсэндээ хүмүүсийг хэвийн хүн чанарыг амьдран харуулахад хүргэж чаддаггүй.
Ихэнх хүн Бурханд дөнгөж итгэж эхэлж байхдаа Бурханд итгэх нь маш энгийн гэж боддог. Тэд Бурханд итгэж, Бурханыг дагах нь тэвчээртэй, хүлээцтэй байж сурах, өглөг өгч, бусдад туслахад бэлэн байх, үг яриа, үйлдэлдээ хянамгай байж, хэт биеэ тоосон зан гаргахгүй, эсвэл бусдад хэт хатуу хандахгүй байх явдал гэж боддог. Ийм маягаар биеэ авч явах юм бол Бурханы сэтгэл хангалуун байж, тэд үүргээ гүйцэтгэж байхдаа засалт, харьцалт туулахгүй, удирдагч юм уу ажилтан бол солигдож, халагдахгүй бөгөөд баталгаатай аврагдана гэж боддог. Бурханд итгэх нь үнэхээр ийм энгийн асуудал гэж үү? (Үгүй.) Ийм үзэл бодолтой цөөнгүй хүн байдаг ч эцэстээ тэдний үзэл санаа, үзэл бодол, амьдрал дээр биеэ авч явах байдал нь бүгд бүтэлгүйтлээр төгсдөг. Эцэст нь орчлон ертөнц дэх өөрийн байрыг мэддэггүй зарим хүн “Би хүн байж чадсангүй!” гэх ганц өгүүлбэрээр бүх зүйлийг дүгнэдэг. Тэд биеэ хүн шиг авч явах гэдгийг нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үнэт зүйлсийг баримтлах явдал гэж боддог. Гэхдээ үүнийг биеэ хүн шиг авч явах явдал гэж хэлж болох уу? Энэ бол биеэ хүн шиг авч явах явдал биш; харин чөтгөрийн зан байдал юм. “Би хүн байж чадсангүй” гэж хэлдэг хүмүүсээс Би “Чи биеэ хүн шиг авч явсан гэж үү? Биеэ хүн шиг авч явах гэж оролдоо ч үгүй хэр нь яаж өөрийгөө ‘Би хүн байж чадсангүй’ гэж хэлж чадаж байна аа?” гэж асууна. Энэ нь нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал гэх мэт уламжлалт соёлын үнэт зүйлс хүмүүс дээр чиг үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа явдал болохоос, чи биеэ хүн шиг авч явж чадаагүй явдал биш. Хүмүүс Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхэд нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал зэрэг эдгээр зүйл огт хэрэггүй, ямар ч ашиггүй. Нэг л мэдэхэд хүмүүс “Өө, нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал ямар ч нэмэргүй! Биеэ авч явах нь энгийн, Бурханд итгэх ч бас маш энгийн, тийм ч төвөгтэй биш гэж би боддог байсан. Бурханд итгэхийг хэтэрхий энгийнээр бодож байснаа би одоо л ухаарч байна” гэсэн дүгнэлтэд эцэст нь хүрдэг. Тэд удаан хугацааны турш номлол сонссоныхоо дараа хүмүүс үнэнийг ойлгохгүй байж болохгүй гэдгийг ухаардаг. Хэрэв хүмүүс үнэний зарим талыг ойлгодоггүй бол тэр талаар алдаа гаргаж, харьцалт, бүтэлгүйтэл, шүүлт, гэсгээлт туулах магадлалтай. Өмнө нь зөв, сайн, эерэг, эрхэм гэж үздэг байсан зүйлс нь үнэний өмнө өчүүхэн, үнэ цэнгүй болдог. Нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын талаарх янз бүрийн бүх үг нь хүмүүсийн бодол санаа, үзэл бодол, түүнчлэн үйл хэргээ явуулах арга зам, арга хэрэгсэлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын ажил байгаагүй, хүн төрөлхтөн Сатаны эрхшээл дор үргэлжлүүлэн амьдарсаар байсан бол харьцангуй эерэг зүйлс болох нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал нь хүмүүсийн бодол санаа, нийгмийн уур амьсгал, нийгмийн орчинд жаахан эерэг үүрэг гүйцэтгэнэ. Ядаж л тэдгээр зүйл хүмүүсийг муу зүйл хийх, аллага үйлдэх, гал тавих, хүчиндэх, дээрэмдэх зэрэгт хүргэдэггүй. Гэсэн хэдий ч хүмүүсийг аврах Бурханы ажлын тухайд—нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал—эдгээр зүйлийн аль нь ч хүн төрөлхтөнд Бурханы өгөхийг хүсдэг үнэн, зам эсвэл амьтай холбоогүй. Үүгээр ч зогсохгүй, нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үнэт зүйлсээр дэмжигдсэн янз бүрийн үзэл санаа, хүмүүсийн ёс суртахууны зан төлөвт тавигдах шаардлага, хүмүүсийн ёс суртахууны зан төлөвт үзүүлэх нөлөөлөл, хязгаарлалтыг харвал эдгээрийн аль нь ч хүмүүсийг Бурхан руу эргэн очиход хөтлөх, эсвэл амьдралын зөв замд чиглүүлэх үүрэг гүйцэтгээгүй. Харин үнэнийг эрэлхийлж, хүлээн авахад нь хүмүүст томоохон саад тотгор болсон. Өмнө нь бидний нөхөрлөж, задлан шинжилсэн ёс суртахууны тухай үгс—олсон мөнгөө халааслах хэрэггүй; бусдад туслаад таашаал ав; өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд; үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул; сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой; бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиосол, эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой; худгийн усыг уухдаа ухсан хүнийг нь хэзээ ч мартах ёсгүй—эдгээрийг бид үндсэндээ нөхөрлөлөөрөө тодорхой болгосон бөгөөд хүн бүр ядаж ерөнхий утгыг нь ойлгодог. Үнэн хэрэгтээ эдгээр үгтэй хамаатай ёс суртахууны аль ч тал нь хүмүүсийн сэтгэлгээг хорьдог. Хэрэв ийм зүйлсийг ялган таньж чадахгүй, эдгээр үгийн мөн чанарыг сайн ойлгож чадахгүй, эдгээр алдаатай үзэл бодлоо өөрчлөхгүй бол чи ёс суртахууны зан төлөвийн тухай эдгээр үгийг орхиж чадахгүй, нөлөөллөөс нь ангижирч ч чадахгүй. Хэрэв чи эдгээр зүйлийг орхиж чадахгүй бол Бурханаас ирэх үнэн, Бурханы үгийн шалгуур, хүмүүсийн ёс суртахууны зан төлөвийн талаарх Бүтээгчийн тодорхой шаардлагуудыг хүлээн авахад хэцүү байх бөгөөд Бурханы үгийг үнэний зарчим, шалгуур болгон мөрдөж, хэрэгжүүлэхэд хэцүү байх болно. Энэ ноцтой асуудал биш үү?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?