Христийн сүмийн дуу “Хүний төгсгөлийн талаарх Бурханы зохицуулалт” (Lyrics)

Христийн сүмийн дуу “Хүний төгсгөлийн талаарх Бурханы зохицуулалт” (Lyrics)

27 |2020-07-06

Хүн хүнээ зан авираар нь үнэлдэг: зан сайтай нь зөв шударга, зан муутай нь хорон муу байдаг. Зарим нь сайн үйлээр сайхан ирээдүйтэй золгохыг хүсдэг. Зарим нь сайхан үгээр сайхан төгсгөлтэй учрах гэдэг. Бурхан зан авирыг нь ажиж, үгийг нь сонсоод хүний үр дүнг тогтоодог гэж тэд эндүүрдэг. Олон хүн сайн үйл, сайхан үгээр Бурханыг хуурч, агшин зуурын ивээл хүртэх гэж хичээдэг. Бурхан хүнийг мөн чанараар нь шүүдэг, Бурханд захирагддаг эсэхээр нь шүүдэг. Биеэ авч явах нь сайн ч бай, муу ч бай, үг яриа нь зөв ч бай, буруу ч бай, Бурханд дуулгавартай бол зөвт хүн, дуулгаваргүй бол хорон муу дайсан билээ. Бурхан хүнийг мөн чанараар нь шүүдэг, Бурханд захирагддаг эсэхээр нь шүүдэг.

Хожим нь, амралтын байдалтай амьд үлдэх хүмүүс гай зовлонг даван туулж, Бурханыг гэрчилсэн байх болно. Тэд бүгд үүргээ гүйцэтгэж, Бурханд зориуд захирагдсан билээ. Үйлчлэл үзүүлэхийг л хүсэхээс биш, үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст үлдэхийг зөвшөөрөхгүй. Бурхан хүн бүрийн үр дүнд зүй зохистой стандарт тавьдаг, хүний үг, биеэ авч явах байдал, үйлдэлд энэ нь үндэслэдэггүй. Хорон муу байдлын төлөөх цээрлэлээс хэн ч мултрахгүй. Ёрын муу үйлээ нууж, сүйрлийн гаслангаас зайлж хэн ч чадахгүй. Хорон муу хүмүүс мөнх амьд үлдэхгүй, бас амралтад орохгүй. Зөв шударга хүмүүс л амралтын эзэд байдаг. Хүн зөв замаар ормогц хэвийн амьдралтай болно. Бүх үүргээ сайн биелүүлж, Бурханд үнэнч байна. Бүх дуулгаваргүй байдал, завхарсан зан чанараа гээнэ. Бурханы төлөө л тэд эсэргүүцэлгүй амьдарна. Тэд Бурханд захирагдаж чадна, энэ бол Бурхан, хүн хоёрын амьдрал, хаанчлалын амьдрал, амралтын амьдрал байна. Бурхан хүнийг мөн чанараар нь шүүдэг, Бурханд захирагддаг эсэхээр нь шүүдэг. Биеэ авч явах нь сайн ч бай, муу ч бай, үг яриа нь зөв ч бай, буруу ч бай, Бурханд дуулгавартай бол зөвт хүн, дуулгаваргүй бол хорон муу дайсан билээ. Бурхан хүнийг мөн чанараар нь шүүдэг, Бурханд захирагддаг эсэхээр нь шүүдэг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах