Христийн сүмийн дуу “Бүх зүйлийг захирах дээд эрхээр нь дамжуулан Бурханыг мэд” (гоцлол дуу)
2020-03-29
Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы тухай ойлголт хэчнээн их байгаа нь
тэдний зүрх сэтгэлд Тэр хэр их байр суурь эзэлдэг болохыг тодорхойлдог.
Тэдний зүрх сэтгэл дэх Бурханы тухай
мэдлэгийн түвшин хэдий чинээ их байна,
тэдний зүрх сэтгэлд Бурхан төдий чинээ агуу байдаг.
Хэрвээ чиний мэддэг Бурхан хоосон, тодорхойгүй байгаа бол
чиний итгэдэг Бурхан мөн л хоосон агаад тодорхойгүй байна.
Хэрвээ чиний мэддэг Бурхан өөрийн чинь цар хүрээнд хязгаарлагддаг бол
чиний Бурхан маш өчүүхэн Бурхан бөгөөд
жинхэнэ Бурхантай ямар ч хамаагүй юм.
Тиймээс Бурханы бодит үйлдлийг мэдэх,
Бурханы бодит байдал болон Түүний төгс хүчийг мэдэх,
Бурханы Өөрийн жинхэнэ ялгамж чанарыг мэдэх,
Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэх,
бүх зүйлийн дунд Тэр юу харуулсан болохыг мэдэх нь—
Бурханыг мэдэхээр зорьж буй хүн нэг бүрд маш чухал юм.
Эдгээр нь, хүмүүс үнэний бодит байдалд
орж чадах эсэхэд шууд нөлөөлдөг.
Хэрвээ чи Бурханы тухай ойлголтоо ердөө үгээр хязгаарлавал,
үүнийг өөрийн өчүүхэн туршлагаар,
өөрийн найдаж буй Бурханы нигүүлслээр,
Бурханд өгөх өчүүхэн гэрчлэлээрээ хязгаарладаг бол
чиний итгэдэг Бурхан яавч жинхэнэ Бурхан Өөрөө биш гэж Би хэлнэ,
мөн чиний итгэдэг Бурхан бол жинхэнэ Бурхан биш,
харин төсөөллийн Бурхан гэж хэлж бас болно.
Яагаад гэвэл жинхэнэ Бурхан нь бүх зүйлийг захирдаг,
бүх зүйлийн дунд алхдаг, бүх зүйлийг удирддаг Нэгэн юм.
Тэр бол бүх хүн төрөлхтний хувь заяаг атгадаг Нэгэн—
бүх зүйлийн хувь заяаг атгадаг Нэгэн билээ.
Миний ярьж байгаа Бурханы ажил хийгээд үйлдэл нь
хүмүүсийн цөөнхөөр хязгаарлагддаггүй.
Өөрөөр хэлбэл, Түүнийг одоо дагаж байгаа
хүмүүсээр хязгаарлагддаггүй.
Түүний үйлдэл, бүх зүйлийн дунд, бүх зүйлийн оршин тогтнолоос,
бүх зүйлийн өөрчлөлтийн хуулиас харагддаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд