Магтан дууны бүжиг “Өө Бурхан минь, бид Таныг үүрд эгээрэн хүснэ”

2025-03-18

I

Өө Төгс Хүчит Бурхан минь, бид Таныг өдөр шөнөгүй эгээрэн хүсдэг!

Таны үг хаврын бороо мэт зүрх сэтгэлийг маань тэтгэдэг.

Бид хангагдаж, бидний амь аажмаар өсдөг.

Эв нэгдэлтэй хамтран ажилласнаар үүргээ гүйцэтгэж,

бие биедээ сэтгэлээ нээж, нэг нэгнээ дэмжихдээ бид Бурханы хайранд амьдардаг.

Өө Төгс Хүчит Бурхан минь, бид Танд талархдаг!

Та чин сэтгэлийн маш олон үг хэлж, амиа өсгөхийг маань харахыг хүсэн хүлээдэг.

Биднийг сургаж, итгэлийг маань төгс болгохын тулд

Та бүх төрлийн орчин нөхцөлийг зохион байгуулж,

хаанчлалын зам руу биднийг чиглүүлдэг.

II

Өө Төгс Хүчит Бурхан минь, бид Таныг өдөр шөнөгүй эгээрэн хүсдэг!

Таны зөвт шүүлт төөнөх нар мэт гэрэлтдэг,

миний тэрслүү байдал илчлэгдэхэд зүрх сэтгэл минь хүчтэй цэвэршүүлэлтийг туулдаг.

Гүн гүнзгий завхралаа хараад би

нүүрээ харуулахаас дэндүү их ичиж, Таны өмнө унадаг.

Өө Төгс Хүчит Бурхан минь, бид Танд талархдаг!

Таны үг биднийг шүүж, цэвэрлэн, шаналлын дараах сайхан амтыг бидэнд авчирдаг.

Та биднийг Сатанаас аварч,

бид амь зан чанараа өөрчлөн, тэнгэрийн ерөөлийг хүртдэг.

III

Өө Төгс Хүчит Бурхан минь, бид Таныг өдөр шөнөгүй эгээрэн хүсдэг!

Таны үгийг мэдэрч туулаад миний амь өсөж төлөвшдөг.

Аюул, зовлонгийн үеэр Таны үг үргэлж намайг залж чиглүүлдэг.

Сөрөг, сул дорой байхад минь Та надад итгэл, хүч чадал өгч,

улмаар намайг гэрчлэлд бат зогсоодог.

Өө Төгс Хүчит Бурхан минь, бид Танд талархдаг!

Шалгалт, зовлон туулаад бид Таны хайрыг амталж, Таныг бүр ч их хайрладаг болсон.

Шалгалтаар дамжуулан бид цэвэрлэгддэг, бидний итгэл, хайр төгс болгуулдаг.

Энэ нь тэр чигтээ Бурханы ерөөл.

IV

Өө Төгс Хүчит Бурхан минь, бид Таныг өдөр шөнөгүй эгээрэн хүсдэг!

Олон жилийн цэвэршүүлэлтийн үеэр Та биднийг залж чиглүүлсэн.

Та бидний дунд байдаг, амьдрал жаргалтай, сайхан байдаг.

Таны хайр энэрэл, хүлээцтэй, зөвт, итгэмжит байдал

бидний зүрх сэтгэлд үлддэг.

Өө Төгс Хүчит Бурхан минь, бид Таныг эгээрэн хүсдэг!

Салхитай, бороотойд бид хойно хоцролгүй, Таныг сайтар дагадаг.

Таны чин сэтгэлийн үгийг санаад бид хэзээ ч сөрөг болж, ухарч няцахгүй,

бид үүрд Таныг хайрлаж, Таныг гэрчилнэ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих