Магтан дууны бүжиг “Бурханыг магтан бүж”

2024-08-04

I

Бурханы үгийг уншихад зүрх сэтгэл минь цэлмэдэг;

Бурханыг магтахад баяр хөөр бялхдаг.

Бурханы үгийг өдөр бүр идэж уугаад бид

Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүртдэг.

Бурханы үгийн усалгаа, хангалтыг хүлээн авдаг;

үнэнийг ойлгоход зүрх сэтгэл эрх чөлөөг мэдэрдэг.

Үнэнийг хэрэгжүүлэхэд урагшлах замтай болдог;

Төгс Хүчит Бурханд би яахан талархахгүй байх билээ?

Хурдхан дуул ах, эгч нар аа. Бурханыг магтах нь бидэнд чөлөөлөлт авчирдаг.

Засалт туулаад бид цэвэрлэгддэг,

өөрсдийгөө эргэцүүлбэл ямар нэгэн зүйлийг олж авна.

Бурханы хатуу үг зүрх сэтгэлийг өвтгөдөг ч ингэж байж бид өөрсдийгөө мэдэж чадна.

Үнэнийг үнэхээр эрж хайвал чи Бурханы хайрыг мэдэрнэ.

II

Үнэнийг ойлгох нь үнэхээр жаргалтай.

Бурханыг магтах нь бидэнд баяр хөөр авчирдаг.

Бурханыг дагаж, үүргээ биелүүлэх нь Бурханы онцгой нигүүлсэл юм.

Зовлон, цэвэршүүлэлт бол Бурханы ерөөл;

буруугаар ойлгож, гомдоллож болохгүй.

Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагавал Бурханы үйлийг харна.

Талархал, магтаалаа Бурханд өргөн барьж, өдөр бүр Бурханы өмнө амьдар.

Хавчлага, гай зовлон, шалгалтаар дамжуулан бидний амь аажмаар өсдөг.

Өнөөдөр бид Бурханыг гэрчлэх хувьтай;

энэ бүхэн Бурханы өргөмжлөл, ерөөл.

Төгс Хүчит Бурхан л биднийг аварсан.

Бид Түүнийг магтан дуулж, бүжиглэдэг!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих