Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 381
2021-08-11
Ихэнх хүмүүс Бурханд итгэх итгэлдээ биеэ авч явах байдалд онцгой анхаарал хандуулдаг, үүний үр дүнд биеэ авч явах байдалд нь зарим нэг өөрчлөлт гарч байдаг. Бурханд итгэсний дараа тэд бусадтай тэмцэлдэхээ больж, хүмүүстэй зодоон хийж, тэднийг дайрч доромжлохоо больж, тамхи татаж, архи уухаа больдог, хадаас ч бай, эсвэл банз мод ч бай, нийтийн ямар ч өмчийг хулгайлдаггүй—тэд хохирол амсаж, эсвэл хэлмэгдэх үедээ шүүхэд очихгүй байх хэмжээнд ч очдог. Тэдний биеэ авч явах байдалд зарим өөрчлөлт гардаг нь эргэлзээгүй. Учир нь, Бурханд итгэсний дараа үнэн замыг хүлээн зөвшөөрөх нь тэдэнд тун сайхан санагддаг, тэд бас Ариун Сүнсний ажлын нигүүлслийг амссан учраас нэн урам зоригтой байдаг бөгөөд тэдний хаяж чадахгүй, эсвэл туулж чадахгүй юу ч байдаггүй. Гэхдээ гурав, тав, арав, эсвэл гучин жил итгэсний дараа—тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт байгаагүй учраас эцэст нь тэд хуучин арга зам руугаа буцаж, биеэ тоосон, ихэмсэг зан нь ихсэж, эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж эхэлдэг, тэд чуулганы мөнгөнд шунаж, өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэх юуг ч хийдэг бөгөөд байр суурь, зугаа цэнгэлд дурлаж, Бурханы гэрийн сорон мөлжигчид болдог. Ялангуяа ихэнх удирдагч хаягддаг. Эдгээр баримт юуг нотолдог вэ? Биеэ авч явах байдал төдий өөрчлөлт нь тогтворгүй. Хэрвээ хүмүүсийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу тал нь аяндаа харагдана. Тэдний биеэ авч явах байдлын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний ажилтай хосолсон урам зориг учир тэдний хувьд урам зоригтой болох нь, эсвэл хэсэг зуур сайхан сэтгэл харуулах нь туйлын амархан. Үл итгэгчдийн хэлдгээр “Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү” юм. Хүмүүс бүх насаараа сайн үйл хийх чадваргүй байдаг. Тэдний биеэ авч явах байдлыг амь нь залж чиглүүлдэг; амь нь ямар байна, биеэ авч явах байдал нь тийм байдаг бөгөөд аяндаа илчлэгддэг зүйл л амь болон уг чанарыг нь төлөөлдөг. Худал хуурмаг зүйл удаан үргэлжилж чаддаггүй. Бурхан хүнийг аврахаар ажиллах үед энэ нь хүнийг биеэ сайн авч явах байдлаар гоёхын төлөө байдаггүй—Бурханы ажил нь хүмүүсийн зан чанарыг өөрчилж, тэднийг шинэ хүмүүс болгон дахин төрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүнд хандах Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт нь бүгд зан чанарыг нь өөрчлөхийн төлөө байдаг, ингэснээр хүн Бурханд туйлын дуулгавартай, үнэнч байж, Бурханыг хэвийн шүтэн мөргөж чадах юм. Энэ бол Бурханы ажлын зорилго билээ. Сайхан авирлах нь Бурханыг дуулгавартай дагахтай адилгүй, тэр ч бүү хэл Христтэй нийцэлтэй байхтай тэнцэхгүй. Зан авирын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэж, урам зоригоос бий болдог—тэдгээр нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгт, эсвэл үнэнд үндэслэдэггүй, Ариун Сүнснээс ирсэн удирдамжид бүр ч тулгуурладаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг цаг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш бөгөөд Бурханыг мэдэхтэй бүр ч адилгүй; хүний биеэ авч явах байдал хэчнээн сайн байх нь хамаагүй тэд Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг энэ нь баталдаггүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь түр зуурын хуурамч байдал, урам зоригтой байдлын илрэл бөгөөд амийн илэрхийлэл биш юм.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд