Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 400

2020-09-04

Бурхан хүнийг бүрэн төгс болгохоор шийдсэн. Тэр аль ч өнцгөөс ярьсан бай, бүгд ялгаагүй энэ хүмүүсийг төгс болгохын төлөө билээ. Сүнсний өнцгөөс хэлсэн үгийг нь хүн ойлгоход хэцүү бөгөөд хүний хүлээж авах чадвар хязгаарлагдмал учраас хүн хэрэгжүүлэх зам олж чаддаггүй. Бурханы ажил өөр өөр үр дүнд хүрдэг ба ажлынх нь алхам бүрд Түүний зорилго байдаг. Цаашлаад, хүнийг төгс болгохын тулд Тэр өөр өөр өнцгөөс ярих ёстой юм. Тэр гагцхүү Сүнсний өнцгөөс Өөрийн дуу хоолойг илэрхийлбэл Бурханы ажлын энэ алхам биелж чадахгүй байсан. Энэ бүлэг хүмүүсийг бүрэн болгохын төлөө Тэр шийдсэн байгааг чи Түүний дууны өнгөнөөс мэдэж болно. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа хүний хувьд чиний авах ёстой анхны алхам юу байх вэ? Чи эхлээд Бурханы ажлыг мэддэг болох ёстой. Шинэ арга барил хэрэглэгдэж, эрин үе нэгээс нөгөө рүү солигдохын хамт Бурханы ажилладаг арга барил ч бас өөрчлөгдсөн ба Бурханы ярих байдал ч бас өөрчлөгдсөн. Одоо, зөвхөн Түүний ажлын арга барил өөрчлөгдсөн төдийгүй, эрин үе ч өөрчлөгдсөн. Өмнө нь Хаанчлалын эрин үе байсан ба ажлын үе шат нь Бурханыг хайрлах явдал байсан. Одоо, энэ нь Мянган жилийн хаанчлалын эрин үе—Үгийн эрин үе—энэ нь, хүнийг төгс болгохын тулд Бурхан ярих олон янз маяг хэрэглэж, хүнийг хангахын тулд өөр өөр өнцгөөс ярьдаг эрин үе юм. Цаг хугацаа Мянган жилийн хаанчлалын эрин үед оронгуут Бурхан хүнийг төгс болгохын тулд үгээ ашиглаж эхэлсэн ба амийн бодит байдалд орох боломжийг хүнд олгож, хүнийг зөв зам руу чиглүүлсэн. Хүн Түүний ажлын маш олон алхамыг үзэж туулсан ба Бурханы ажил өөрчлөгдөлгүй хэвээр үлддэггүй гэдгийг харсан. Харин ч, энэ нь байнга хувирч, гүнзгийрч байдаг. Тийм урт хугацааны туршлагын дараа Бурханы ажил дахин дахин хувирч өөрчлөгдсөн, гэхдээ ямар ч өөрчлөлт байлаа гэсэн хүнийг боловсруулах Бурханы зорилгоос хэзээ ч хазайдаггүй билээ. Арван мянган өөрчлөлтийн дараа ч гэсэн, анхдагч зорилго нь хэзээ ч өөрчлөгддөгүй ба үнэнээс болон амиас хэзээ ч гаждаггүй. Ажил хийх арга барилын өөрчлөлт нь ажлын хэлбэрт болон ярих өнцөгт гарч буй өөрчлөлт төдий болохоос биш Түүний ажлын гол зорилгын өөрчлөлт биш юм. Дуу хоолойны өнгө болон ажлын арга барилын өөрчлөлтийг үр дүнд хүрэхийн тулд хийдэг юм. Дуу хоолойны өнгөний өөрчлөлт нь ажлын зорилго юм уу ажлын зарчмын өөрчлөлт гэсэн үг биш. Хүн Бурханд итгэдгийн мөн чанар нь амийг эрж хайхын төлөө юм. Чи Бурханд итгэдэг хэрнээ амь юм уу үнэнийг, эсвэл Бурханы тухай мэдлэгийг эрж хайдаггүй бол Бурханд итгэх итгэлгүй гэсэн үг! Чи хаан болохын тулд хаант улсад орох гэж эрмэлзээд байгаа чинь бодит байдалд үндэслэсэн гэж үү? Зөвхөн амийг эрж хайсны эцэст Бурханыг үнэхээр хайрлах хайранд хүрэх нь л бодит байдал; үнэний эрэл хайгуул болон хэрэглээ нь бүгд бодит байдал. Бурханы үгийг унших зуураа үгийг нь мэдэр; ийм маягаар чи Бурханы тухай мэдлэгийг жинхэнэ туршлагаараа дамжуулан ухаарах болно. Энэ нь жинхэнэ эрэл хайгуул юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих