Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 405

2021-08-11

“Бурханы тэмдэг, гайхамшгийг харахад анхаарлаа төвлөрүүлдэг бүх хүн хаягдана; тэд төгс болгуулах хүмүүс биш” гэж Би өмнө нь хэлж байсан. Би маш олон үг хэлсэн атал хүн энэ ажлын талаар өчүүхэн төдий ч мэдлэггүй байдаг бөгөөд энэ хүртэл ирчхээд бас л тэмдэг гайхамшиг гуйсаар байдаг. Бурханд итгэх итгэл чинь тэмдэг, гайхамшгийн эрэл хайгуул төдийхөн зүйл үү, эсвэл энэ нь амь олж авахын төлөө байдаг уу? Тухайн үед Есүс ч бас олон үг хэлсэн бөгөөд зарим нь хараахан биелээгүй байгаа. Есүс бол Бурхан биш гэж чи хэлж чадах уу? Тэр бол Христ бөгөөд Бурханы хайртай Хүү гэдгийг Бурхан гэрчилсэн. Чи үүнийг үгүйсгэж чадах уу? Өнөөдөр, Бурхан зөвхөн үг хэлдэг тул хэрвээ чи үгийг нь нэгд нэггүй мэдэж чадахгүй бол бат зогсож чадахгүй. Чи Түүнийг Бурхан болохоор нь Түүнд итгэдэг юм уу, эсвэл үг нь биелдэг эсэхээс нь хамаарч Түүнд итгэдэг юм уу? Чи тэмдэг гайхамшигт итгэдэг үү, эсвэл Бурханд итгэдэг үү? Өнөөдөр Тэр тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй—Тэр үнэхээр Бурхан мөн үү? Хэлсэн үг нь биелдэггүй бол Тэр үнэхээр Бурхан мөн үү? Хэлсэн үг нь биелдэг эсэхээр Бурханы мөн чанар тодорхойлогддог уу? Яагаад зарим хүн дандаа л Бурханы үг биелсний дараа Түүнд итгэнэ гэж хүлээж суудаг вэ? Энэ нь, тэд Түүнийг мэддэггүй гэсэн үг биш үү? Ийм үзэлтэй хүмүүс бүгд Бурханыг үгүйсгэдэг хүмүүс юм. Тэд Бурханыг хэмжихдээ үзэл ашигладаг; үг нь биелдэг бол Бурханд итгэж, биелдэггүй бол итгэдэггүй; тэд үргэлж тэмдэг, гайхамшгийг эрэлхийлдэг. Тэд орчин үеийн фарисайчууд биш гэж үү? Чиний бат зогсож чадах эсэх нь бодитой Бурханыг мэддэг эсэхээс чинь хамаардаг—энэ бол амин чухал! Чамд Бурханы үгийн бодит байдал хэдий чинээ их байна, Бурханы бодит байдлын тухай мэдлэг чинь төдий чинээ их байдаг бөгөөд шалгалтуудын үеэр чи илүү бат зогсож чаддаг. Чи тэмдэг, гайхамшиг харахад хэдий чинээ их анхаарна, төдий чинээ бат зогсож чадахгүй бөгөөд шалгалтын дунд унах болно. Тэмдэг, гайхамшиг бол суурь биш; Бурханы бодит байдал л амь мөн. Бурханы ажлаас гарах үр нөлөөг зарим хүн мэддэггүй. Тэд Бурханы ажлын тухай мэдлэгийг эрэлхийлэлгүй, будилаан дунд өдөр хоногоо өнгөрүүлдэг. Тэдний эрэл хайгуул нь үргэлж Бурханаар хүслээ хангуулах л зорилготой байдаг бөгөөд үүний дараа л нухацтайгаар итгэдэг. Бурханы үг биелсэн үед л амийг эрэлхийлнэ, харин биелэхгүй бол тэдний хувьд амийг эрэлхийлэх ямар ч боломжгүй гэж тэд хэлдэг. Бурханд итгэх итгэл нь тэмдэг, гайхамшгийг харах эрэл хайгуул, мөн тэнгэр лүү болон гуравдагч тэнгэр өөд гарах эрэл хайгуул гэж хүн боддог. Бурханд итгэх итгэл нь бодит байдалд орох эрэл хайгуул, амийн эрэл хайгуул, мөн Бурханаар авхуулах эрэл хайгуул гэж хэлэх хэн ч байхгүй. Ийм эрэл хайгуулд ямар үнэ цэн байх юм бэ? Бурханы тухай мэдлэгийг, мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлдэггүй хүмүүс бол Бурханд итгэдэггүй хүмүүс бөгөөд тэд бол Бурханыг доромжлогчид юм!

Одоо Бурханд итгэх итгэл гэж юу болохыг та нар ойлгож байна уу? Бурханд итгэнэ гэдэг нь тэмдэг, гайхамшгийг харах явдал уу? Энэ нь тэнгэр өөд гарах явдал уу? Бурханд итгэх огтхон ч амаргүй. Тэдгээр шашны итгэлийг үгүй хийх ёстой; өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулахаар эрэлхийлэх, тэмдэг, гайхамшиг дээр төвлөрөх, Бурханы нигүүлсэл, амар амгалан, баяр хөөрт илүү их шунах, махан биеийн хэтийн ирээдүй, тав тухыг эрэлхийлэх зэрэг нь шашны хэрэгжүүлэлт бөгөөд шашны ийм хэрэгжүүлэлт нь тодорхойгүй төрлийн итгэл байдаг. Өнөөдөр Бурханд итгэх бодитой итгэл гэж юу вэ? Энэ бол Бурханы үгийг амийнхаа бодит байдал болгон хүлээж авах, мөн Бурханы үгээс Түүнийг мэдэж, Түүнийг жинхэнээсээ хайрлах юм. Тодруулбал: Энэ нь, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэхийн төлөө Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлүүлэх үнэ цэнтэй тухай, Бурхан бүтээлүүддээ хэрхэн авралын ажил хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэхдээ эзэмших ёстой наад захын зүйл юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан биеийн амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, завхрал доторх амьдралаа Бурханы үгийн амь доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы халамж, хамгаалалт дор амьдрахын нэр юм. Энэ бол, махан биедээ бус, Бурханд дуулгавартай байж чадах явдал, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авч, чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатанлаг зан чанараас өөрийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы агуу хүч чадал, алдар сууг чам дээр илэрхийлэхийн төлөө, мөн чамайг Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байлгахын төлөө байдаг. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшиг харах хүсэлд л төвлөрсөн зүйл байж болохгүй, өөрийн махан биеийн төлөө ч байх ёсгүй. Бурханыг мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагахын төлөө Бурханд итгэх ёстой. Эдгээр нь Бурханд итгэхийн гол зорилт юм. Хүн Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд Бурханы үгийг идэж уудаг. Бурханы үгийг идэж, уух нь чамд Бурханы тухай илүү их мэдлэг өгдөг, үүний дараа л чи Бурханд дуулгавартай байж чадна. Бурханы талаар мэдлэгтэй байж л чи Бурханыг хайрлаж чадна, энэ бол хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм. Бурханд итгэхдээ чи үргэлж тэмдэг, гайхамшиг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх нь үндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсдийнхөө дотор биелүүлэх нь л Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгуулж, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхаар мэрийх хэрэгтэй. Хэрвээ чи гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд Бурханаар авхуулсныг чинь энэ нь илтгэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих