Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 485
2021-08-19
Ариун Сүнсний ажил өдрөөс өдөрт өөрчлөгдөж, алхам тутамдаа улам өндөрт дээшилж, маргаашийн илчлэл алхам алхмаар бүр ч өндөрт өгсөн, өнөөдрийнхөөс ч илүү өндөр болдог. Бурхан хүнийг төгс болгодог ажил нь ийм юм. Хүмүүс хөл нийлүүлэн алхаж чадахгүй бол хэдийд ч таягдан хаягдаж магадгүй. Хүмүүст дуулгавартай байх зүрх сэтгэл үгүй бол эцэст нь хүртэл дагаж чадахгүй. Урьдын эрин үе өнгөрчихсөн; энэ бол шинэ эрин үе. Шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүмүүсийг төгс болгох сүүлчийн эрин үед Бурхан илүү шинэ ажлыг бүр ч хурдан гүйцэтгэнэ. Тийм учраас зүрх сэтгэлд нь дуулгавартай байдал байхгүй бол хүмүүст Бурханы мөрийг дагахад хэцүү байдаг. Бурхан ямар ч дүрэмд баригддаггүй, мөн Өөрийн ажлын аль ч шатыг хувиршгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил хэзээд илүү шинэ, улам өндөр байдаг. Түүний ажил алхам бүрд улам бодитой болж, хүний бодит хэрэгцээнд улам бүр нийцдэг. Хүмүүс ийм ажлыг туулсныхаа дараа л зан чанарынхаа сүүлчийн өөрчлөлтөд хүрч чадна. Амийн тухай хүний мэдлэг улам өндөр түвшинд хүрдэг, иймээс Бурханы ажил ч мөн адил улам өндөр түвшинд хүрдэг. Хүн ийм маягаар л төгс болгуулж, Бурхан ашиглахад тохиромжтой болж чаддаг. Бурхан нэг талаар, хүний үзлийг няцааж, өөрчилж, нөгөө талаар, хүнийг илүү өндөр, илүү бодитой байдал руу, Бурханд итгэх итгэлийн хамгийн өндөр түвшин рүү хөтлөхийн тулд ийм маягаар ажилладаг, тэгснээр Бурханы хүсэл эцэст нь биелж чадна. Дур зоргоороо тэрсэлдэг дуулгаваргүй уг чанартай хүмүүс, Бурханы хурдтай бөгөөд эрчтэй урагшлах ажлын энэ үе шатанд бүгдээрээ таягдан хаягдах болно; сайн дураараа дуулгавартай байдаг, дуртайяа өөрсдийгөө даруу болгодог хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилж чадна. Энэ төрлийн ажилд хэрхэн захирагдахыг, мөн өөрийн үзлийг хэрхэн хаяхыг та нар бүгдээрээ сурах хэрэгтэй. Алхам бүрдээ хянуур байх хэрэгтэй. Хайнга байвал чи Ариун Сүнсэнд гологдож, Бурханы ажлыг үймүүлдэг нэгэн болох нь дамжиггүй. Ажлын энэ үе шатыг туулахаас өмнө хүний хуучны хууль, дүрэм тоогоо алдаж, хүн учраа олохоо больсон ба үүний уршгаар биеэ тоож, өөрийгөө мартсан. Эдгээр нь цөм Бурханы шинэ ажлыг хүлээж авахаас хүнийг хазаарлаж байдаг саад тотгор юм; тэдгээр нь Бурханы талаарх хүний мэдлэгт дайсагнаж байдаг. Хүмүүс зүрх сэтгэлдээ дуулгавартай биш, бас үнэнийг эгээрэн хүсдэг ч үгүй байх нь аюултай байдаг. Хэрвээ чи зөвхөн энгийн ажил болон үгэнд л захирагддаг, илүү гүн гүнзгий зүйлийг хүлээн авах чадваргүй бол чи хуучнаа баримталдаг, Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж чадахгүй нэгэн юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна
Эцсийг нь хүртэл дагахын тулд Сүнсний ажилд дуулгавартай бай
I
Ариун сүнсний ажил өдрөөс өдөрт өөрчлөгдөн, агуу илчлэлүүдтэйгээр алхам алхмаар өндөрсдөг. Хүнийг төгс болгохоор Бурхан ингэж ажилладаг. Хүн хөл нийлүүлж чадахгүй бол хаягдаж магадгүй. Дуулгавартай байх зүрх сэтгэлгүйгээр эцэст нь хүртэл дагаж чадахгүй. Уг чанар нь дуулгаваргүй, зориуд эсэргүүцдэг хүмүүс Бурханы хурдтай, эрчтэй урагшлах ажлын хойно хаягдана. Дуулгавартай, өөрийгөө даруу болгодог хүмүүс л эцсийг нь үзэж, замын төгсгөлд хүрч чадна.
II
Урьдын эрин үе өнгөрсөн, энэ бол шинэ эрин үе. Шинэ эрин ирэхэд шинэ ажил хийгдэх ёстой. Бурхан хүнийг төгс болгох эцсийн эрин үед Бурхан маш хурдан ажиллаж, шинэ ажил хийнэ. Тиймээс дуулгавартай зүрх сэтгэлгүйгээр Бурханы алхмыг дагах ямар хэцүү вэ! Уг чанар нь дуулгаваргүй, зориуд эсэргүүцдэг хүмүүс Бурханы хурдтай, эрчтэй урагшлах ажлын хойно хаягдана. Дуулгавартай, өөрийгөө даруу болгодог хүмүүс л эцсийг нь үзэж, замын төгсгөлд хүрч чадна.
III
Бурханы ажил хувиршгүй биш, ямар ч дүрэмд баригддаггүй, харин хэзээд шинэлэг, улам өндөрт байдаг. Түүний ажил алхам тутамдаа улам бодит болж, хүн төрөлхтний бодит хэрэгцээнд илүү нийцдэг. Хүн ийм ажлыг туулж байж л зан чанараа эцэст нь өөрчилж чадна. Уг чанар нь дуулгаваргүй, зориуд эсэргүүцдэг хүмүүс Бурханы хурдтай, эрчтэй урагшлах ажлын хойно хаягдана. Дуулгавартай, өөрийгөө даруу болгодог хүмүүс л эцсийг нь үзэж, замын төгсгөлд хүрч чадна.
IV
Амийн тухай хүний мэдлэг нэмэгдэж, Бурханы ажил ч дээшилдэг. Ингэж Бурхан хүнийг төгс болгож, ашигладаг. Түүний ажил хүний үзлийг няцааж, өөрчилж, тэднийг илүү өндөр, бодит байдал, Бурханд итгэх хамгийн өндөр түвшин рүү хөтөлж, Бурханы хүсэл биелнэ. Уг чанар нь дуулгаваргүй, зориуд эсэргүүцдэг хүмүүс Бурханы хурдтай, эрчтэй урагшлах ажлын хойно хаягдана. Дуулгавартай, өөрийгөө даруу болгодог хүмүүс л эцсийг нь үзэж, замын төгсгөлд хүрч чадна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас шинэчлэн найруулав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд