Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 518

2021-09-28

Бурханд итгэж, Бурханыг мэдэх нь Тэнгэрийн хууль, газрын зарчим бөгөөд өнөөдөр бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийх энэ эрин үе нь Бурханыг мэдэх тун зөв цаг юм. Бурханы сэтгэлд нийцэх нь Бурханы хүслийг ойлгосон суурин дээр биелдэг ба Бурханы хүслийг ойлгохын тулд Бурханыг мэдэх шаардлагатай. Бурханы талаарх энэ мэдлэг нь итгэгчид байх ёстой үзэгдэл; энэ нь хүний Бурханд итгэх итгэлийн үндэс юм. Хэрвээ хүнд энэ мэдлэг байхгүй бол, Бурханд итгэх түүний итгэл тодорхойгүй байх бөгөөд хоосон онолд оршино. Бурханыг дагах нь ийм хүмүүсийн шийдвэр байдаг хэдий ч тэд юуг ч олж авдаггүй. Энэ урсгалд юуг ч олж авдаггүй бүх хүмүүс нь таягдагдах хүмүүс байх бөгөөд мөн тэд бол хамгийн багыг арай ядан хийж байгаа хүмүүс юм. Бурханы ажлын аль ч үе шатыг туулсан чи агуу үзэгдлийг дагалдуулах ёстой. Тийм үзэгдэлгүйгээр, шинэ ажлын алхам бүрийг хүлээн зөвшөөрөх нь чиний хувьд хэцүү байх болно, учир нь хүн Бурханы шинэ ажлыг төсөөлөх чадваргүй бөгөөд энэ нь хүний үзлээс давдаг. Тэгвэл хүнийг хариулах хоньчингүйгээр, үзэгдлийн талаар нөхөрлөх хоньчингүйгээр хүн энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй юм. Хэрвээ хүн үзэгдлийг хүлээн авч чадахгүй юм бол, тэр Бурханы шинэ ажлыг ч хүлээн авч чадахгүй бөгөөд хэрвээ хүн Бурханы шинэ ажлыг дуулгавартай дагаж чадахгүй бол хүн Бурханы хүслийг ойлгож чадахгүй, иймээс Бурханы талаарх түүний мэдлэг юу ч үгүйтэй адил юм. Хүн Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө Бурханы үгийг мэдэх ёстой, өөрөөр хэлбэл Бурханы хүслийг ойлгох ёстой; зөвхөн ингэснээр л Бурханы үгийг нарийн нягт, Бурханы зүрх сэтгэлийн дагуу хэрэгжүүлж чадах юм. Үнэнийг эрж хайж буй хүн бүхэн үүнийг эзэмших ёстой бөгөөд энэ нь Бурханыг мэдэхээр хичээдэг хүн бүхний туулах ёстой үйл явц юм. Бурханы үгийг мэдэх үйл явц нь Бурханыг мэдэх үйл явц, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэх үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх нь бие махбод болсон Бурханы хүн чанарыг мэдэхээр барахгүй мөн Бурханы үгийг болон ажлыг мэдэхийг багтаадаг. Бурханы үгнээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож эхэлдэг ба Бурханы ажлаас тэд Бурханы зан чанарыг болон Бурхан юу болохыг мэдэж эхэлдэг. Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэх үйл явц бөгөөд Бурханы ажлыг мэдрэх үйл явц юм. Хэрвээ чи Бурханд итгэхийн тулд л Бурханд итгэдэг бөгөөд Бурханыг мэдэхийн тулд Бурханд итгэдэггүй бол, чиний итгэлд ямар ч бодит байдал байхгүй бөгөөд энэ нь ариун болж чадахгүй, энэ нь ямар ч эргэлзээгүй. Хэрвээ Бурханыг мэдрэх үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж эхэлбэл түүний зан чанар аажмаар өөрчлөгдөх болно, мөн түүний итгэл улам бүр жинхэнэ болох болно. Ийм байдлаар хүн Бурханд итгэх итгэлдээ амжилтыг авчрах үедээ тэр Бурханыг бүрэн дүүрэн олж авах болно. Бурхан хоёр дахь удаагаа бие махбод болж, Өөрийн ажлыг биечлэн хийхийн тулд асар ихийг туулсан, ингэснээр хүн Түүнийг мэдэж чадах болно, Түүнийг харж чадах болно. Бурханыг мэдэх нь Бурханы ажлын төгсгөлд биелэх ёстой сүүлчийн үр дүн юм; энэ нь хүн төрөлхтөнд тавих Бурханы сүүлчийн шаардлага юм. Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө Тэр үүнийг хийдэг, ингэснээр хүн Түүн рүү эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргэж болох юм. Хүн Бурханыг мэдсэнээр л Бурханыг хайрлаж чадах бөгөөд Бурханыг хайрлахын тулд тэр Бурханыг мэдэх ёстой. Тэр хэрхэн эрж хайх нь эсвэл юуг олохоор эрж хайх нь хамаагүй, Бурханы талаарх мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм байдлаар л хүн Бурханы зүрх сэтгэлд нийцэж чадах юм. Бурханыг мэдсэнээр л хүн Бурханд үнэхээр итгэж чадна, мөн Бурханыг мэдсэнээр л тэр Бурханыг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Бурханыг мэдэхгүй хүмүүс хэзээ ч Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндэлж чадахгүй. Бурханыг мэдэх нь Бурханы зан чанарыг мэдэх, Бурханы хүслийг ойлгох болон Бурхан юу болохыг мэдэхийг агуулж байдаг. Гэхдээ Бурханыг мэдэхийн аль ч тал байсан, аль аль нь золиос гаргахыг хүнээс шаарддаг ба дуулгавартай байх хүслийг шаарддаг, үүнгүйгээр хэн ч эцэст нь хүртэл дуулгавартай байж чадахгүй юм. Бурханы ажил бол хүний үзэлтэй хэтэрхий нийцэшгүй, Бурханы зан чанар болон Бурхан юу болох нь хүний хувьд мэдэхэд хэтэрхий хэцүү бөгөөд Бурханы хэлдэг хийдэг бүхэн нь хүнд хэтэрхий ойлгомжгүй; хэрвээ хүн Бурханыг дагахыг хүссэн ч Бурханд дуулгавартай байх хүсэлгүй бол тэр юуг ч олж авч чадахгүй юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл, хүнд ойлгомжгүй бөгөөд хүн хүлээн зөвшөөрөхөд хэцүү маш их ажлыг Бурхан хийсэн, мөн хүний үзлийг засахад хэцүү болгох маш ихийг Бурхан хэлсэн. Гэхдээ хүнд хэтэрхий их бэрхшээл тулгарсны улмаас Тэр хэзээ ч Өөрийн ажлыг зогсоогоогүй; хэдийгээр зам дагуу асар олон тооны “дайчид” ойчин унаж байсан ч Тэр ажиллаж, ярихаа үргэлжлүүлсэн, Тэр Өөрийн ажлаа хийсээр байсан ба Түүний шинэ ажлыг дуулгавартай дагахад бэлэн бүлэг, бүлэг хүмүүсийг үргэлжлүүлэн сонгосон билээ. Ойчин унасан тэдгээр “баатруудыг” Тэр өрөвддөггүй харин үүний оронд Түүний шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг нандигнадаг. Гэхдээ хэдий хүртэл Тэр ийм байдлаар, алхам алхмаар ажиллах вэ? Тэр яагаад үргэлж хүмүүсийг таягдан хаяж, сонгож байна вэ? Тэр яагаад үргэлж ийм арга хэрэглэдэг вэ? Түүний ажлын зорилго нь хүн Түүнийг мэдэж, ингэснээр Түүгээр авахуулахын төлөө л юм. Түүний ажлын зарчим нь, Түүний өнгөрсөн үеийн ажлыг дуулгавартай дагадаг боловч Түүний өнөөдрийн ажлыг эсэргүүцдэг хүмүүс дээр ажиллах биш, харин Түүний өнөөдөр хийж байгаа ажлыг дуулгавартай дагаж чадах хүмүүс дээр л ажиллах юм. Тэр маш олон хүмүүсийг таягдан хаясны жинхэнэ шалтгаан нь чухам энэ юм.

Бурханыг мэдэх хичээлийн үр дүнд ганц хоёр өдрийн дотор хүрч чадахгүй: Хүн дадлага туршлага хуримтлуулж, зовлон зүдгүүрийг туулж, жинхэнэ дуулгавартай байдалтай байх ёстой. Юун түрүүнд Бурханы ажил болон үгнээс эхлэгтүн. Бурханыг мэдэх нь юуг агуулдаг, Бурханы талаарх мэдлэгт хэрхэн хүрэх болон өөрийн туршлагын явцад Бурханыг хэрхэн харах тухай чи ойлгох ёстой. Энэ нь, Бурханыг хараахан мэдэхгүй байх үедээ хүн бүхний хийх ёстой зүйл юм. Хэн ч Бурханы ажил ба үгийг шууд ухаарч чаддаггүй ба хэн ч богинохон хугацаанд Бурханы талаарх бүрэн дүүрэн мэдлэгт хүрч чаддаггүй. Шаардагддаг зүйл нь дадлага туршлагын салшгүй үйл явц бөгөөд үүнгүйгээр хэн ч Бурханыг мэдэж эсвэл Бурханыг үнэхээр дагаж чадахгүй байх юм. Бурхан хэдий чинээ их ажил хийнэ, хүн Түүнийг төдий чинээ мэднэ. Бурханы ажил нь хүний үзэлтэй хэдий чинээ их зөрөлдөнө, Түүний талаарх хүний мэдлэг төдий чинээ их шинэчлэгдэн, гүнзгийрч байдаг. Хэрвээ Бурханы ажил нь үүрд өөрчлөгдөхгүй хэвээр үлдэх байсан бол хүн Бурханы талаар өчүүхэн мэдлэгтэй байх байсан юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл, Бурхан Хуулийн эрин үед юу хийсэн, Нигүүлслийн эрин үед Тэр юу хийсэн болон Хаанчлалын эрин үед Тэр юу хийдэг талаарх үзэгдлийг та нар тодорхой мэдэх ёстой. Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих