Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 528

2020-09-22

Төгс болгуулах хүмүүсийн хувьд, байлдан дагуулагдах ажлын энэ алхам зайлшгүй шаардлагатай; байлдан дагуулагдсаныхаа дараа л хүн төгс болгуулах ажлыг туулж мэдэрч чадна. Хэрвээ чи зөвхөн байлдан дагуулагдах үүргийг биелүүлдэг бол тийм ч их үнэ цэнэтэй биш бөгөөд Бурханаар ашиглуулахад ч тохирохгүй. Сайн мэдээ түгээгдэх үед чи хувь нэмрээ оруулах ямар ч аргагүй байх болно, учир нь чи амийг эрэлхийлдэггүй, өөрийгөө өөрчилж, сайжруулахаар зорьдоггүй, иймээс чамд амийн ямар ч бодит дадлага туршлага байдаггүй. Энэхүү алхам алхмаар хийгдэх ажлын үеэр чи нэгэнтээ үйлчлэл үзүүлэгч, товойлгогч болж ажилласан байж болно, гэхдээ хэрвээ чи Петр шиг байхыг зорьдоггүй, мөн эрэл хайгуул чинь Петрийн төгс болгуулсан замын дагуу биш бол мэдээж чамд зан чанарын өөрчлөлтийн туршлага гэж алга. Хэрвээ чи төгс болгуулахыг зорьдог хүн бол гэрчлэл хийж, ингэж хэлэх болно: “Алхам алхмаар хийгддэг Бурханы энэ ажилд би Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэдий асар их зовлон шаналал туулсан ч би Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, Бурханы хийдэг ажлыг олж авсан, Бурханы зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирж, надад ерөөл, нигүүлсэл авчирсан, Түүний гэсгээлт, шүүлт намайг хамгаалж, ариусгасан. Хэрвээ намайг Бурхан гэсгээж, шүүгээгүй бол, хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэж чадахгүй байх байсан ба аврагдаж чадахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйл болохын хувьд, хүн Бүтээгчийн бүтээсэн бүх зүйлийг эдлээд зогсохгүй, хамгийн чухал нь бүх бүтээл Бурханы зөвт зан чанарыг эдэлж, Түүний зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар хүний таашаалыг хүртүүштэй гэдгийг өнөөдөр би харж байна. Сатаны завхруулсан бүтээл болохын хувьд, хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг ба цаашлаад агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж аваагүй байсан ч үүнийг харах сайн хувь тавилантай байх нь миний хувьд ерөөл билээ.” Энэ нь, төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам бөгөөд тэдний ярьдаг мэдлэг юм. Ийм хүмүүс нь Петртэй адил; тэд Петртэй адил туршлагатай. Ийм хүмүүс бас амийг олж авсан, үнэнийг эзэмшсэн хүмүүс юм. Хэрвээ хүн эцэст нь хүртэл мэдэрч туулах юм бол Бурханы шүүлтийн үеэр өөрийгөө Сатаны нөлөөллөөс бүрмөсөн ангижруулж, Бурханаар авахуулах нь гарцаагүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

Чи Бурханаар төгс болгуулахыг эрмэлздэг хүн мөн үү?

Хэрэв чи төгс болгуулахыг зорьдог хүмүүсийн нэг бол чи гэрчлэл хийж, ийнхүү хэлэх болно: Бурханы хийж буй зүйлийн алхам бүрээр дамжуулан шүүлт, гэсгээлтийн энэ ажлыг би хүлээн зөвшөөрсөн. Би маш их зовж шаналсан ч, Бурханы ажлыг олж авсан. Түүний зөвт байдлыг болон хүнийг хэрхэн төгс болгодгийг нь мэдсэн. Зөвт Бурханы зан чанар над дээр ирж, ерөөл, нигүүлслийг надад авчирсан. Түүний шүүлт намайг аварч, намайг ариусгаж, хамгаалсан. Бурханы хатуу үг болон Түүний гэсгээлт, шүүлтээр би аврагдаж, Түүнийг мэддэг. Төгс болгуулсан хүмүүс тэр л замаар алхсан, тэд ийм мэдлэгийг ярьдаг. Тэд бол амийг олж авсан хүмүүс, Петртэй адил хүмүүс, Бурханы үнэнийг эзэмшигчид юм. Энэ замаар эцсийг нь хүртэл алхахдаа, гэсгээлт, шүүлтээр дамжуулан, гарцаагүй тэд цэвэрлэгдэнэ. Сатаны нөлөөнөөс бүрэн ангижирч, Бурханаар авхуулах болно.

Хэрэв чи төгс болгуулахыг зорьдог хүмүүсийн нэг бол чи гэрчлэл хийж, ийнхүү хэлэх болно: Бурханы бүтээлийн хувиар би Бүтээгчийн бүтээсэн бүх зүйлийг эдлээд зогсохгүй үүнээс ч чухал нь Түүний бүтээлүүд Бурханы зөвт зан чанар, шүүлтийг эдлэх ёстой гэдгийг өнөөдөр би харсан билээ. Учир нь Бурханы зан чанар бүхний таашаалыг хүртүүштэй, завхарсан бүтээлүүд бүгд Түүний зөвт байдлыг эдлэх ёстой. Үүнд шүүлт, гэсгээл бий, бас агуу хайр ч байдаг. Бурханы хайрыг би бүрэн олж авч чадахгүй ч, үүнийг харахаар ерөөгдсөн билээ. Төгс болгуулсан хүмүүс тэр л замаар алхсан, тэд ийм мэдлэгийг ярьдаг. Тэд бол амийг олж авсан хүмүүс, Петртэй адил хүмүүс, Бурханы үнэнийг эзэмшигчид юм. Энэ замаар эцсийг нь хүртэл алхахдаа, гэсгээлт, шүүлтээр дамжуулан, гарцаагүй тэд цэвэрлэгдэнэ. Сатаны нөлөөнөөс бүрэн ангижирч, Бурханаар авхуулах болно.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс шинэчлэн найруулав

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих