Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 543

2020-09-11

Яг одоо Бурханы ажил нь хүн бүрийг зөв замд оруулж, зүй зохистой сүнслэг амьдрал, үнэн бодит туршлагатай байлгаж, Ариун Сүнсээр сэтгэлийг нь хөдөлгөж, эдгээрийн үндсэн дээр Бурханы даалгаврыг хүлээн авхуулахын төлөө байдаг. Хаанчлалын сургалтад орохын зорилго нь та нарын үг, үйл хэрэг, хөдөлгөөн, бодол, санаа бүрийг Бурханы үгэнд оруулах; Бурхан илүү олон удаа сэтгэлийг чинь хөдөлгөж, улмаар та нарыг Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй болгох; та нарт Бурханы хүслийн ачаанаас илүү ихийг үүрүүлэхийн төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн бүр Бурханаар төгс болгуулах замд орж, хүн бүр зөв замд ордог. Бурханаар төгс болгуулах зам дээр байгаа цагт чи зөв зам дээр байна. Бодол, санаа болон буруу сэдлийг чинь засаж залруулах боломжтой болж, чи махан биеэ анхаардаг байснаа Бурханы хүслийг анхаарч чаддаг болж, буруу сэдэл төрөх бүрд анхаарлаа сарниулахгүй тэвчиж, оронд нь Бурханы хүслийн дагуу үйлдэж чаддаг болмогц—ийм өөрчлөлтөд хүрч чадвал чи амийн туршлагын зөв замд байна. Залбирлын дадал чинь зөв замд ормогц залбирлын чинь явцад Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөнө. Залбирах бүрд чинь Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөнө; залбирах бүрдээ чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чадна. Бурханы үгийн хэсгийг идэж, уух болгондоо Бурханы одоо гүйцэтгэж буй ажлыг ухаарч, хэрхэн залбирах, хэрхэн хамтран ажиллах, хэрхэн орохыг сурч чаддаг бол тэр үед л Бурханы үгийг идэж, ууж байгаа чинь үр дүнгээ өгнө. Бурханы үгээр дамжуулан орох замыг олж, Бурханы ажлын одоогийн хөдөлгөөн болон Ариун Сүнсний ажлын чиглэлийг ялган таньж чаддаг бол чи зөв замд орсон байх болно. Бурханы үгийг идэж, ууж байхдаа гол санаануудыг нь ойлгоогүй, дараа нь хэрэгжүүлэх замыг олж чадахгүй хэвээр байвал чи Бурханы үгийг хэрхэн зохистой идэж, уухаа мөн л мэддэггүй бөгөөд тэгэх арга, зарчмыг олж мэдээгүй байгааг энэ нь харуулна. Хэрвээ чи Бурханы одоо хийж байгаа ажлыг ойлгоогүй бол Бурханы даалгах үүрэг даалгаврыг хүлээн авч чадахгүй. Бурханы одоо хийж байгаа ажил нь хүмүүсийн одоо орох, ойлгох ёстой ажил юм. Та нар эдгээр зүйлийг ойлгож байна уу?

Бурханы үгийг идэж, уугаад үр дүнд хүрмэгц сүнслэг амьдрал чинь хэвийн болсон байх бөгөөд ямар шалгалттай нүүр тулж, ямар нөхцөл байдалтай тулгарч, бие махбодын ямар өвчин эмгэгийг тэсвэрлэж, ах, эгч нарын ямар гадуурхал, эсвэл гэр бүлийн ямар хүндрэл бэрхшээл туулсан чинь хамаагүй, чи Бурханы үгийг зөв зохистойгоор идэж, уун, зөв залбирч, чуулганы амьдралаа зөв зохистойгоор үргэлжлүүлж чаддаг бол зөв зам дээр байгааг чинь энэ нь харуулна. Зарим хүн хэтэрхий эмзэг бөгөөд тэсвэр тэвчээргүй байдаг. Тэд багахан саадтай тулгараад гонгинож, сул дорой болдог. Үнэний эрэл хайгуул нь тэсвэр тэвчээр, шийдэмгий байдлыг шаарддаг. Чи энэ удаад Бурханы хүслийг хангалуун байлгаж чадаагүй бол өөрийгөө зэвүүцэж, дараагийн удаа амжилтад хүрнэ гэж дотроо чимээгүйхэн шийдэж чаддаг байх ёстой. Хэрэв энэ удаад Бурханы ачааг анхаараагүй бол хожим нь адилхан саад бэрхшээлтэй нүүр тулахдаа махан биеийг эсэргүүцэж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар сэтгэл шулуудсан байх ёстой. Ингэж байж чи магтуулахуйц болно. Зарим хүн бодол, эсвэл санаа нь зөв эсэхийг ч мэддэггүй; тэр хүмүүс бол тэнэгүүд! Чи зүрх сэтгэлээ захирч, махан биеийг эсэргүүцэхийг хүсвэл эхлээд санаа зорилго чинь зөв эсэхийг мэдэх ёстой; тэр үед л чи зүрх сэтгэлээ захирч чадна. Хэрвээ чи санаа зорилго чинь зөв эсэхийг мэдэхгүй бол зүрх сэтгэлээ захирч, махан биеийг эсэргүүцэж чадна гэж үү? Эсэргүүцсэн ч чи будилсан байдлаар эсэргүүцнэ. Андуу ташаа санаа зорилгоо хэрхэн эсэргүүцэхээ чи мэддэг байх хэрэгтэй; махан биеийг эсэргүүцэх гэж үүнийг хэлдэг юм. Санаа зорилго, бодол, санаа чинь буруу гэдгийг мэдсэн даруйдаа чи чиглэлээ өөрчилж, зөв замаар алхах хэрэгтэй. Энэ асуудлыг эхлээд шийд, мөн үүнтэй холбогдуулан орохын тулд өөрийгөө сурга, учир нь зөв санаа зорилготой эсэхээ чи хамгийн сайн мэдэж байгаа. Андуу ташаа санаа зорилго чинь засагдаж, Бурханы төлөө байдаг болмогц чи зүрх сэтгэлээ захирах зорилгодоо хүрсэн байх болно.

Та нарын одоо хийх хамгийн чухал зүйл бол Бурхан болон Түүний ажлын талаар мэдлэг олж авах явдал юм. Чи бас Ариун Сүнс хүмүүс дээр ажлаа хэрхэн гүйцэтгэдгийг мэдэх ёстой; эдгээр үйлдэл нь зөв замд ороход нэн чухал юм. Чи гол санааг ойлгосон цагт үүнийг хийхэд илүү амархан байх болно. Чи Бурханд итгэдэг, Бурханыг мэддэг бөгөөд энэ нь Бурханд итгэх итгэл чинь жинхэнэ гэдгийг харуулдаг. Чи үргэлжлүүлэн туршлага хуримтлуулдаг атлаа эцэст нь Бурханыг мэдэж чадахгүй хэвээр байвал Бурханыг эсэргүүцдэг хүн гэдэг чинь гарцаагүй. Өнөөгийн бие махбодтой болсон Бурханд ч бас итгэлгүйгээр зөвхөн Есүс Христэд итгэдэг хүмүүс бүгд яллагддаг. Тэд бол бүгд хожмын үеийн фарисайчууд юм, учир нь тэд өнөөгийн Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, бүгд Бурханы эсрэг байдаг. Тэд Есүсийг шүтэхдээ өөрсдийгөө хэрхэн зориулсан нь хамаагүй, бүгд талаар өнгөрнө; Бурхан тэднийг магтахгүй. Бурханд итгэдэг гэх нэртэй атлаа зүрх сэтгэлдээ Бурханы талаар ямар ч жинхэнэ мэдлэггүй байдаг бүх хүн нь хоёр нүүртнүүд юм!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих