Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 564

2020-10-20

Өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхийн гол түлхүүр нь энэ: Тодорхой талуудад сайн хийж, зөв хийсэн гэж санагдах тусам, мөн тодорхой талуудад Бурханы хүслийг хангаж чадна, эсвэл бардамнаж чадна гэж бодох тусмаа чи тэр талууд дээр өөрийгөө мэдэж, өөрт чинь ямар ариун бус зүйлс байгааг, түүнчлэн чиний доторх ямар зүйлс Бурханы хүслийг хангаж чадахгүй байгааг харахын тулд төдий чинээ гүнзгий ухаж төнхвөл зохино. Паулаар жишээ авъя. Паул гойд их мэдлэгтэй байсан бөгөөд номлолын ажилдаа ихээхэн зовсон. Түүнийг олон хүн онцгойлон биширдэг байжээ. Үүний үр дүнд Паул ихээхэн ажил гүйцэтгэснийхээ дараа өөрт нь титэм зэхэгдсэн байх болно гэж бодсон. Үүнээс үүдэн тэр буруу замаар улам уруудсаар, эцэст нь Бурханаар шийтгүүлсэн билээ. Хэрвээ тухайн үед тэр өөрийгөө эргэцүүлж, задлан шинжилсэн бол тэгж бодохгүй байх байв. Өөрөөр хэлбэл, Паул Эзэн Есүсийн үгээс үнэнийг эрж хайхад анхаараагүй; харин өөрийн үзэл, төсөөлөлд л итгэдэг байсан юм. Хэдэн сайн зүйл хийж, сайхан зан авир харуулсан цагт Бурханаар сайшаагдаж, шагнуулна гэж тэр боддог байв. Эцэст нь үзэл, төсөөлөл нь түүний оюун ухааныг сохолж, үнэн төрхийг нь халхалсан билээ. Гэвч хүмүүс үүнийг мэдээгүй бөгөөд Бурхан үүнийг илчлээгүй байх үед тэд Паулыг хүрэх стандарт, дагах үлгэр жишээ болгож, өөрсдийнх нь тэмүүлдэг нэгэн, эрэл хайгуулын бай, мөн даган дуурайх бай гэж үздэг байв. Паул тэдний эрэл хайгуулын бай, даган дуурайх бай болсон юм. Паулын тухай энэ түүх нь Бурханд итгэдэг хүн бүрд анхааруулга болдог, өөрөөр хэлбэл, бид өөрсдийгөө гойд сайн хийлээ гэж бодох юм уу зарим талаар тун авьяас билигтэй гэж бодон, зарим талаар өөрчлөгдөж, харьцалт амсах хэрэггүй гэж итгэх бүрдээ өөрсдийгөө тэр талаас нь илүү сайн мэдэж, эргэцүүлэхээр чармайх хэрэгтэй; энэ нь амин чухал юм. Учир нь, сайн гэж үздэг талуудад чинь үнэндээ Бурханыг эсэргүүцдэг ямар нэг зүйл байгаа эсэхийг харахын тулд чи үүнийгээ ухаж төнхөж, үүндээ анхаарал хандуулж, задлан шинжлэхгүй нь лавтай. Жишээлбэл, өөрсдийгөө туйлын сайхан сэтгэлтэй гэж үздэг хүмүүс бий. Тэд хэзээ ч бусдыг үзэн ядаж, хорлодоггүй бөгөөд гэр бүл нь гачлантай байгаа ах эгчийн асуудал шийдвэрлэгдэхгүй байх вий хэмээн тэдэнд үргэлж гар сунгадаг; тэд тун сайн санаатай байж, хүн болгонд чадлаараа туслахын тулд бололцоотой бүхнийг хийдэг. Ийм тусч байдал юунд хүргэдэг вэ? Тэд өөрсдийн амьдралыг зогсонги байдалд оруулдаг мөртөө өөрсдөөрөө нэлээд бахараж, хийсэн бүхэндээ туйлын их сэтгэл ханамжтай байдаг. Тэгээд ч зогсохгүй үүгээрээ асар их бардамнаж, хийсэн бүхэн нь Бурханы хүслийг хангалуун байлгахад лавтайяа хангалттай гэж үзээд, өөрсдийгөө Бурханд итгэдэг жинхэнэ итгэгчид гэж боддог. Тэд төрөлхийн сайхан сэтгэл бол ашиглаж болох зүйл гэж боддог бөгөөд ингэж бодмогцоо үүнийг үнэн гэж үздэг нь зайлшгүй. Бодит байдал дээр тэд гагцхүү хүмүүнлэг сайн сайхныг хийдэг. Тэд үнэнийг огтхон ч эрж хайгаагүй бөгөөд бүх үйлдэл нь хий дэмий байдаг, учир нь тэд Бурханы өмнө бус, хүний өмнө үйлдэж, Бурханы шаардлага болон үнэний дагуу хэрэгжүүлэх нь бүр ч бага байдаг. Тэдний хийдэг зүйлсийн аль нь ч үнэний хэрэгжүүлэлт, Бурханы үгийн хэрэгжүүлэлт биш, тэд Бурханы хүслийг дагаж байгаа хэрэг бүр ч биш; харин ч бусдад туслахдаа хүний сайхан сэтгэл, сайн зан авирыг ашиглаж байгаа хэрэг. Нэгтгэн дүгнэвэл, тэд хийдэг зүйлдээ Бурханы хүслийг эрж хайдаггүй, Бурханы шаардлагын дагуу ч үйлддэггүй. Тиймээс Бурханы байр сууринаас хүний сайн зан авир яллагдаж, Бурханд дурсагдах гавьяагүй байдаг.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих