Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 568
2020-10-18
Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг вэ? Яагаад чи байр сууриа хамгаалдаг вэ? Яагаад сэтгэл хөдлөл чинь маш хүчтэй байдаг вэ? Яагаад чи зөв шударга бус зүйлд дуртай байдаг вэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дуртай байдгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн зөвшөөрөхдөө тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан, Сатаны хорыг агуулдгаас нь болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад тэгж авирладгийг нь асуувал тэд, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүмүүс бүгд боддог. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Энэхүү үг нь яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүн үүнийг эзэмших үед энэ нь хүний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн. Сатаны хийдэг бүхэн өөрийнх нь төлөө байдаг. Тэр Бурханаас давуу байж, Түүнээс ангижирч, өөрөө эрх мэдэл барьж, Бурханы бүтээсэн бүх зүйлийг эзэмшихийг хүсдэг. Тиймээс хүний уг чанар бол Сатаны уг чанар юм. Үнэндээ, маш олон хүний уриа уг чанарыг нь төлөөлж, тусгаж чаддаг. Хүмүүс дүр үзүүлэхээр хэчнээн их оролдлоо ч гэсэн, хийдэг, хэлдэг бүхэндээ уг чанараа нууж чаддаггүй. Баримтыг хэзээ ч хэлдэггүй, дүр үзүүлэхдээ сайн зарим хүн байдаг боловч бусад нь тэдэнтэй хэсэг зуур харилцмагцаа тэдний ов мэхтэй уг чанар, туйлын үнэнч шударга бус байдлыг олж мэднэ. Эцэст нь бусад хүн тодорхой дүгнэлтэд хүрдэг: Энэ хүмүүс бол хэзээ ч үнэн үг хэлдэггүй, бас ов мэхтэй хүмүүс юм. Энэ үг тэдний уг чанарыг өгүүлдэг; энэ нь тэдний уг чанар, мөн чанарын хамгийн сайн дүрслэл, нотолгоо юм. Тэдний амьдралын гүн ухаан нь хэнд ч үнэнийг хэлэхгүй, бас хэнд ч итгэхгүй байх явдал. Хүний сатанлаг уг чанарт асар их гүн ухаан агуулагддаг. Заримдаа чи өөрөө ч үүнийг мэддэггүй, ойлгодоггүй атал амьдралын хором бүр чинь үүнд үндэслэж байдаг. Түүнчлэн, энэхүү гүн ухаан нь нэлээд зөв, үндэслэлтэй бөгөөд алдаа мадаггүй гэж чи боддог. Сатаны гүн ухаан хүмүүсийн уг чанар болсон бөгөөд тэд Сатаны гүн ухаанд бүрэн нийцэлтэй амьдарч, өчүүхэн төдий ч тэрсэлдэггүй гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тиймээс тэд байнга сатанлаг уг чанараа илчилж байгаа ба бүх талаар, байнга сатанлаг гүн ухаанаар амьдардаг. Сатаны уг чанар бол хүний амь юм.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд