Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 579

2020-10-20

Бурханыг мэдэх гэж юу гэсэн үг вэ? Бурханы баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, аз жаргалыг ухамсарлаж чаддаг байна гэсэн үг; энэ нь Бурханыг мэдэж байгаа хэрэг юм. Чи Бурханыг харсан гэж хэлдэг атлаа Түүний баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, аз жаргалыг ойлгодоггүй, мөн Түүний зан чанарыг ойлгодоггүй. Бас Түүний зөвт байдлыг ч, өршөөнгүй байдлыг ч ойлгодоггүй, юунд дуртай, юуг үзэн яддагийг нь ч мэддэггүй. Энэ нь Бурханы тухай мэдлэг биш. Тиймээс зарим хүн Бурханыг дагаж чаддаг боловч Түүнд үнэхээр итгэж чаддаг байх албагүй; ялгаа нь энд оршдог. Хэрэв чи Бурханыг мэддэг, ойлгодог, мөн Түүний зарим хүслийг ухаарч чаддаг бол Түүнд үнэхээр итгэж, захирагдаж, Түүнийг үнэхээр хайрлаж, шүтэн мөргөж чаддаг. Харин эдгээр зүйлийг ойлгодоггүй бол чи зүгээр л дагалдаж байгаа хэрэг бөгөөд ердөө л урсгал даган явдаг дагалдагч юм. Үүнийг жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ шүтлэг гэж хэлж болохгүй. Жинхэнэ шүтлэг хэрхэн бий болдог вэ? Бурханыг үнэхээр мэддэг бүх хүн бүгд ялгаагүй, Түүнийг харах болгондоо шүтэн мөргөж, хүндэлдэг; тэд бүгд өвдөг сөгдөн, Түүнийг шүтэн мөргөх ёстой байдаг. Одоо бие махбодтой болсон Бурханыг ажиллах зуур хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгодог байх тусмаа эдгээр зүйлийг улам их нандигнаж, Түүнийг улам хүндэлнэ. Ерөнхийдөө, хүмүүс бага ойлголттой байх тусмаа улам хайхрамжгүй болдог тул Бурханыг хүн хэмээн авч үздэг. Хэрвээ хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Түүнийг харсан бол айсандаа дагжин чичирнэ. “Миний араас ирэх Нэгэн надаас хүчирхэг, би Түүний гутлыг ч авч явах үнэ цэнгүй” гэж Иохан яагаад хэлсэн бэ? Дотроо тэрээр төдийлөн гүн гүнзгий ойлголттой байгаагүй ч Бурхан гайхалтай гэдгийг мэддэг байжээ. Өнөө үед хэчнээн хүн Бурханыг хүндэтгэж чаддаг вэ? Зан чанарыг нь мэддэггүй юм бол тэд яаж Бурханыг хүндэтгэж чадах юм бэ? Хүмүүс Христийн мөн чанарыг мэддэггүй, Бурханы зан чанарыг ч ойлгодоггүй, Бурханыг үнэхээр шүтэн мөргөж бүр ч чаддаггүй. Тэд Христийн эгэл, хэвийн гадаад төрхийг хардаг мөртөө мөн чанарыг нь мэддэггүй бол Христийг эгэл хүн мэт авч үзэхэд амархан юм. Тэд Түүнд хүндлэлгүй хандаж, Түүнийг хуурч, эсэргүүцэж, Түүнд дуулгаваргүй байж, Түүнийг шүүж магадгүй. Тэд өөрсдийгөө зөвтгөж, Түүний үгийг ноцтой авч үзэхгүй байж чадна; тэд бүр Бурханы талаар үзэл бий болгож, Түүнийг яллаж, доромжилж чадна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн Христийн мөн чанар болон бурханлаг чанарыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэхийн үндсэн тал юм; энэ нь бодитой Бурханд итгэдэг хүн бүрийн орох ёстой, хүрэх ёстой зүйл билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 18-р бүлэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих