Өдөр тутмын Бурханы үг: Шашны үзлийг илчлэх нь | Эшлэл 293

2020-07-20

Бурханы ажлын зорилго, хүнд үзүүлэх үр нөлөө болон хүний төлөөх Бурханы хүслийг ухаарах нь Бурханыг дагаж буй хүн бүхний биелүүлэх ёстой зүйл юм. Одоо бүх хүмүүст дутагдаж байгаа зүйл бол Бурханы ажлын талаарх мэдлэг билээ. Хүн, дэлхийг бүтээснээс хойших хүний төлөө хийсэн Бурханы үйл хэрэг, мөн Бурханы хүсэл болоод Бурханы бүх ажлыг яг юу бүрдүүлдгийг ухаардаггүй бас ойлгодоггүй. Энэхүү хангалтгүй байдал зөвхөн шашны ертөнц даяар харагдаад зогсохгүй, цаашлаад Бурханы бүх итгэгчдээс харагддаг. Чи үнэхээр Бурханыг харж, Бурханы мэргэн ухааныг ойлгох өдөр ирэхэд; чи Бурханы бүх үйл хэргийг харж, Бурхан юу болох болон Түүнд юу байгааг танин мэдэх үед; чи Түүний элбэг дэлбэг байдал, мэргэн ухаан, гайхамшиг болон хүний төлөөх Түүний бүх ажлыг харах үед Бурханд итгэх амжилттай итгэлийг олж авсан байх болно. Бурхан бүхнийг агуулсан, асар элбэг дэлбэг гэж хэлэх үед, бүхнийг-агуулсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Мөн элбэг дэлбэг байдал гэж юу гэсэн үг вэ? Хэрвээ чи үүнийг ойлгохгүй байвал, чамайг Бурханд итгэгч гэж үзэхгүй. Би, шашны ертөнцийн хүмүүс Бурханд итгэдэггүй, мууг үйлдэгчид буюу чөтгөртэй адил төрлийн хүмүүс гэж яагаад хэлдэг вэ? Би тэд бол мууг үйлдэгчид гэж хэлж байгаа нь, тэд Бурханы хүслийг ойлгодоггүй эсвэл Түүний мэргэн ухааныг хардаггүйгээс болж байгаа юм. Бурхан дахин хэзээ ч Өөрийн ажлыг тэдэнд илчлэхгүй; тэд бол Бурханы үйл хэргийг хардаггүй сохор хүмүүс билээ. Тэд Бурханд хаягдсан ба Ариун Сүнсний ажил байтугай Бурханы халамж, хамгаалалтыг огтхон ч эзэмшдэггүй. Бурханы ажилгүй хүмүүс нь мууг үйлдэгчид бөгөөд Бурханыг эсэргүүцэн зогсдог. Бурханыг эсэргүүцэх гэдэг нь Бурханыг мэддэггүй хүмүүсийг, Бурханыг бүрэн таниагүй хэрнээ хоосон үгээр хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг, Бурханыг дагадаг атлаа Түүнд дуулгавартай байдаггүй хүмүүсийг, Бурханы нигүүлсэлд баясдаг боловч Түүний гэрчлэлд зогсож чаддаггүй хүмүүсийг хэлдэг. Бурханы ажлын зорилго болон хүний төлөөх Бурханы ажлыг ойлгохгүйгээр хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицож чадахгүй бөгөөд Бурханы гэрчлэлд зогсож чадахгүй. Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний ялзарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэдэхгүйгээс мөн Бурханы ажлын зарчим, хүнд хандах Түүний хүслийн талаарх ойлголт дутмагаас болдог. Энэ хоёр тал нь Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийн түүхэнд шингэсэн байдаг. Ийм эсэргүүцэл нь тэдний угийн чанарт байдаг учраас шинээр итгэгчид Бурханыг эсэргүүцдэг байхад олон жил Бурханд итгэсэн хүмүүсийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь тэдний ялзарсан зан чанар дээр нэмээд Бурханыг бүрэн мэддэггүйгээс нь үүсдэг. Бурхан махбодтой болохоос өмнө, хүн Бурханыг эсэргүүцэж байгаа эсэхийн хэмжээ нь тэр тэнгэр дэх Бурханы гаргасан хууль зарлигийг мөрдөж байгаа эсэхээр тодорхойлогддог байсан. Тухайлбал, Хуулийн эрин үед Еховагийн хуулийг мөрдөөгүй хэн ч Бурханыг эсэргүүцдэг хүн байсан; Еховагийн тахилыг хулгайлсан хэн ч, мөн Еховагийн тааллыг олсон хүмүүсийн эсрэг зогссон хэн ч Бурханыг эсэргүүцдэг хүн бөгөөд чулуугаар шидүүлж алуулах ёстой хүмүүс юм; өөрийн эцэг, эхийг хүндэлдэггүй хэн ч, бусдыгаа цохих буюу хараадаг хэн боловч хуулийг мөрдөөгүй хүмүүс байсан. Еховагийн хуулийг мөрдөөгүй бүхэн нь Түүний эсрэг зогссон хүмүүс байв. Нигүүлслийн эрин үед энэ нь ийм байгаагүй, Есүсийн эсрэг зогссон хэн ч Бурханы эсрэг зогсож байсан ба Есүсийн хэлсэн үгийг дагаагүй хэн боловч Бурханы эсрэг зогсож байсан. Энэ эрин үед, “Бурханыг эсэргүүцэх” гэдгийн тодорхойлолт нь илүү ойлгомжтой, илүү бодитой болсон. Бурхан махбодтой болоогүй байх үед, хүний Бурханыг эсэргүүцэж буйн хэмжээ нь хүн тэнгэр дэх үл үзэгдэх Бурханыг тахин шүтэж, хүндэлж байгаа эсэх дээр үндэслэдэг байсан. “Бурханыг эсэргүүцэх” гэдэг тодорхойлолт тэр үед тийм ч бодитой байгаагүй, учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй, Бурханы дүрийг мэдээгүй мөн Тэр хэрхэн ажиллаж, ярьдгийг мэдэхгүй байсан юм. Хүнд Бурханы талаар ямар ч үзэл байгаагүй ба тодорхойгүй байдлаар Бурханд итгэж байсан, учир нь Тэр хүнд харагдаагүй байсан билээ. Тиймээс, хүн өөрийнхөө төсөөлөлд Бурханд яаж ч итгэж байсан, Бурхан хүнийг яллаагүй ба хүнээс ихийг шаардаагүй, учир нь хүн Бурханыг огтхон ч хараагүй байсан юм. Бурхан махбодтой болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед, бүгд Бурханыг харж, Түүний үгийг сонсож, махбодтой Бурханы хийсэн бүхнийг харсан. Тэр үед, хүний бүх үзэл нь хөөс болон сарнин замхарсан билээ. Бурхан махбодтойгоор гарч ирэхийг харсан хүмүүсийн тухайд бол, зүрх сэтгэлдээ дуулгавартай байсан бүхэн яллагдахгүй, харин санаатайгаар Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс нь Христийн эсрэг хүмүүс бөгөөд Бурханы эсрэг дур зоргоороо зогсдог дайснууд юм. Бурханы талаар өөрийн үзэлтэй ч гэсэн баяртайгаар дагадаг хүмүүс нь яллагдахгүй. Бурхан хүний цаад санаа, үйлдлийн үндсэн дээр л түүнийг ялладаг, хэзээ ч бодол, санааных нь улмаас яллахгүй. Хэрвээ хүнийг тийм үндсэн дээр ялладаг байсан бол, хэн ч Бурханы хилэнт гараас зугтаж чадахгүй юм. Бие махбодтой болсон Бурханы эсрэг дур зоргоороо зогсдог хүмүүс нь дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгэгдэх болно. Бурханыг санаатайгаар эсэргүүцэх тэдний үйлдэл нь Түүний талаарх үзлээс нь бий болдог ба Бурханы ажилд саад тотгор болоход тэднийг хүргэдэг. Тийм хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, сүйтгэж байдаг. Тэд зөвхөн Бурханы талаарх үзэлтэй байгаад зогсохгүй, Түүний ажилд саад учруулах зүйлийг хийдэг ба энэ шалтгааны улмаас хүмүүсийн ийм зан авир яллагдах болно. Ажилд дур зоргоороо саад болдоггүй хүмүүсийг нүгэлтнүүд хэмээн яллахгүй, учир нь тэд санаатайгаар дагаж чаддаг бөгөөд хөндлөнгийн оролцоо болон саад тотгор учруулдаггүй. Тийм хүмүүс нь яллагдахгүй. Гэсэн хэдий ч, хүн Бурханы олон жилийн ажлыг мэдэрч туулсан атлаа, хэрвээ одоо ч гэсэн Бурханы талаарх өөрсдийн үзлийг өвөрлөж, бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэх боломжгүй хэвээр байж, олон жилийн туршлагаа үл харгалзан Бурханы талаарх олон үзлээ үргэлжлүүлэн баримталж, Бурханыг мэдэх боломжгүй хэвээр байвал, өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы талаарх олон үзлээрээ ямар ч түвэг учруулаагүй байсан ч, энэ үзэл нь ил гараагүй байсан ч, тийм хүмүүс нь Бурханы ажилд ямар ч хэрэггүй юм. Тэд сайн мэдээг номлож чадахгүй эсвэл Бурханы гэрчлэлд зогсож чадахгүй; тийм хүмүүс бол ямар ч хэрэггүй, тэнэг хүмүүс билээ. Тэд Бурханыг мэддэггүй, Бурханы талаарх өөрсдийн үзлийг хаяж чаддаггүй учраас тэд яллагдана. Үүнийг ингэж хэлж болно: Шинээр итгэгчдийн хувьд Бурханы талаар өөрийн гэсэн үзэлтэй байх буюу Түүний талаар юу ч мэдэхгүй байх нь ховор зүйл биш, харин олон жил итгэж, Бурханы ихээхэн ажлыг мэдэрч туулсан хүмүүсийн хувьд тиймэрхүү үзлийг хадгалж, тэр ч байтугай Бурханы талаар ямар ч мэдлэггүй байх нь хэвийн бус юм. Тиймэрхүү хэвийн бус байдлын улмаас тийм хүмүүс яллагдана. Тийм хэвийн бус хүмүүс нь ямар ч хэрэггүй; тэд Бурханыг хамгийн их эсэргүүцдэг ба Бурханы нигүүлслийг ямар ч үр дүнгүй эдэлсэн хүмүүс юм. Бүх тийм хүмүүс эцэстээ таягдагдах болно!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих