Өдөр тутмын Бурханы үг: Шашны үзлийг илчлэх нь | Эшлэл 296
2021-03-26
Есүс махбод болсон үнэн ил болсны дараа л хүн үүнийг ухаарсан: Тэнгэрт Эцэг байгаад зогсохгүй, мөн түүнчлэн Хүү, тэр ч бүү хэл Сүнс байдаг. Энэ бол хүний баримталдаг уламжлалт үзэл бөгөөд ийм Бурхан тэнгэрт байдаг: Гурвал буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс нь бүгд нэг. Бүх хүн төрөлхтөнд ийм үзэл байдаг: Бурхан бол нэг Бурхан боловч гурван хэсгээс бүрддэг ба уламжлалт үзэлд эмгэнэлтэйгээр заншиж тогтсон зүйлс нь Эцэг, Хүү, Ариун Сүнс гэж тооцогддог. Эдгээр гурван хэсгийг нэгдүүлсэн нь Бурхан бүхэлдээ юм. Ариун Эцэггүйгээр, Бурхан бүрэн гүйцэд байж чадахгүй. Үүнтэй адилаар Хүү, эсвэл Ариун Сүнсгүйгээр мөн л Бурхан бүрэн гүйцэд байхгүй. Өөрсдийн үзэлдээ тэд Эцгийг ганцааранг нь, мөн Хүүг ганцааранг нь Бурхан гэж үзэж болохгүй гэж итгэдэг. Зөвхөн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг хамтад нь Бурхан Өөрөө гэж үзэж болно. Одоо та нарын дунд байгаа дагалдагч болгоныг оролцуулаад шашны бүх итгэгчид энэ итгэлийг баримталдаг. Гэсэн ч энэхүү итгэл нь зөв эсэх талаар хэн ч тайлбарлаж чадахгүй, учир нь та нар Бурханы Өөрийн хэрэг явдлын талаар үргэлж төөрөгдлийн манан дунд байдаг. Хэдий эдгээр нь үзэл ч гэсэн та нар энэ нь зөв эсвэл буруу эсэхийг мэдэхгүй, учир нь та нар шашны үзлээр хэтэрхий эмгэнэлтэйгээр халдварлагдсан. Та нар шашны эдгээр уламжлалт үзлийг хэтэрхий гүнзгий хүлээн зөвшөөрсөн ба энэхүү хор нь та нарын дотор хэтэрхий гүн нэвчсэн. Тиймээс энэ асуудлын хувьд ч та нар энэ хортой нөлөөнд автсан, учир нь Гурвал ердөө оршин байдаггүй. Үнэндээ Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал ердөө оршин байдаггүй. Эдгээр нь бүгд хүний уламжлалт үзэл бөгөөд хүний андуу ташаа итгэл. Олон зууны туршид, хүний сэтгэл дэх үзлээс бий болсон, хүнээр зохиогдсон бөгөөд өмнө нь хэзээ ч хүнд үзэгдэж байгаагүй энэхүү Гурвалд хүн итгэсэн. Энэ олон жилийн туршид Гурвалын “жинхэнэ утгыг” тайлбарласан олон сүнслэг агуу хүмүүс байсан боловч Гурвалыг гурван өөр нэгдмэл бие хэмээсэн тайлбар нь тодорхой бус, ойлгомжгүй байсан ба бүгд Бурханы “бүтцийн” талаар төөрөлдсөн. Ямар ч агуу хүн бүрэн төгс тайлбар өгч чадаагүй; ихэнх тайлбар нь учир шалтгааны хувьд болон цаасан дээр шалгалтыг давдаг боловч нэг ч хүн үүний утга учрын талаар бүрэн тодорхой ойлголттой байдаггүй. Хүний зүрх сэтгэлдээ баримталдаг агуу Гурвал нь ердөө оршдоггүй учраас энэ юм. Учир нь хэн ч Бурханы жинхэнэ төрхийг харж байгаагүй эсвэл Бурханы оршдог газарт юу байдгийг шинжлэхийн тулд, “Бурханы гэр”-т яг хэчнээн олон арван мянган эсвэл зуун сая үе удам байгааг тодорхойлохын тулд, мөн Бурханы төрөлхийн бүтцийг яг хэдэн хэсэг бүрдүүлдгийг шалгахын тулд Бурханы оршин байгаа газарт зочлохоор дээш гарах хувьтай хүн хэн ч байгаагүй. Үндсэндээ юуг шинжлэх хэрэгтэй вэ гэвэл: Эцэг, Хүү, түүнчлэн Ариун Сүнсний нас сүүдэр; бие тус бүрийн харагдах байдал; Тэд яг хэрхэн хуваагдаж байгаа болон Тэд хэрхэн нэг болж байгаа явдал юм. Харамсалтай нь, энэ бүх жилүүдэд нэг ч хүн энэ хэрэг явдлын үнэнийг тодорхойлж чадаагүй. Тэд бүгдээрээ зүгээр л таамагладаг, учир нь Гурвалын талаар анхаардаг тэдгээр бүх шашны үнэнч, цогтой итгэгчдэд хэрэг явдлын үнэнийг тайлагнахын тулд хэн ч хэзээ ч тэнгэр лүү зочлохоор дээш гарч, хүн төрөлхтөнд зориулсан “эрэн сурвалжилсан тайлантайгаар” буцаж ирээгүй. Мэдээж ийм үзлийг бий болгосонд нь хүнийг буруушааж болохгүй, тэгвэл яагаад Эцэг Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ Хүү Есүсээр Өөрийгөө дагалдуулаагүй юм бэ? Хэрвээ эхэндээ бүгд Еховагийн нэрээр явсан бол энэ нь илүү дээр байх байсан. Хэрвээ буруушаалт хийх ёстой бол, бүтээлийн цаг үедээ Хүү болон Ариун Сүнсийг Өөрийнхөө өмнө дуудалгүй харин Өөрийн ажлыг ганцаараа хийсэн Ехова Бурханы түр зуурын ташааралд л үүнийг өг. Хэрвээ Тэд бүгд нэгэн зэрэг ажилласан бол Тэд нэг болохгүй байсан гэж үү? Хэрвээ бүр эхнээсээ эцсээ хүртэл зөвхөн Еховагийн нэр байсан бөгөөд Нигүүлслийн Эрин Үеийн Есүсийн нэр байгаагүй бол эсвэл хэрвээ тэр үед Тэр Ехова гэж нэрлэгдсээр л байсан бол хүн төрөлхтний үүсгэсэн энэхүү хуваагдлаас болсон зовлонгоос Бурхан чөлөөлөгдөх байсан биш гэж үү? Мэдээж, энэ бүхний төлөө Еховад гомдоллож болохгүй; хэрвээ буруушаалт хийх ёстой бол үүнийг, мянга мянган жилийн туршид Ехова, Есүс, тэр ч бүү хэл Ариун Сүнсний нэрээр Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийж, хүн Бурхан гэж яг юу вэ гэдгийг мэдэхээ больтол нь хүнийг будилуулж, төөрөгдүүлсэн Ариун Сүнсэнд өг. Хэрвээ Ариун Сүнс Өөрөө хэлбэр, дүрсгүйгээр цаашлаад Есүс гэх мэт нэргүйгээр ажилласан бол, хүн Түүнд хүрч ч, харж ч чадахгүй зөвхөн аянгын дууг сонсох байсан, тэгвэл ийм төрлийн ажил нь хүн төрөлхтөнд илүү их ач тустай байх байсан биш гэж үү? Иймээс одоо юу хийж болох вэ? Хүний үзэл нь уул шиг өндөр, далай шиг уудам зүйлсийг цуглуулсан ба өнөө үеийн Бурхан цаашид тэдгээрийг тэвчиж чадахгүй, яахаа мэдэхээ байх хүртэл хэмжээнд очсон. Өнгөрсөн үед Ехова, Есүс болон энэ хоёрын дундах Ариун Сүнс байх үед хүн хэрхэн учрыг нь олохоо аль хэдийн мэдэхээ больсон байсан ба одоо үүн дээр нэмээд мөн л Бурханы нэг хэсэг гэж хэлэгддэг Төгс Хүчит байгаа. Тэр хэн бэ гэдгийг болон Гурвалын аль биетэй Тэр нь холилдсон эсвэл хэчнээн олон жилийн турш дотор нь нуугдсан гэдгийг хэн мэдэх вэ? Хүн үүнийг хэрхэн тэвчиж чадах вэ? Хүн бүх амьдралаараа тайлбарлахад Гурвал дангаараа хангалттай байсан, гэвч одоо “дөрвөн бие дэх нэг Бурхан” байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Чи үүнийг тайлбарлаж чадах уу? Ах, эгч нараа! Өнөөдрийг хүртэл та нар ийм Бурханд хэрхэн итгэж байсан юм бэ? Би та нарыг гайхан биширч байна. Гурвалыг тэвчих нь аль хэдийн хангалттай байсан, гэсэн ч та нар дөрвөн бие дэх энэ нэг Бурханд тийм тууштай итгэлтэй байсаар байна. Та нараас болихыг шаардсан ч та нар татгалздаг. Хэчнээн санаанд багтамгүй вэ! Та нар үнэхээр гайхалтай юм! Хүн үнэндээ дөрвөн Бурханд ч гэсэн итгэж чаддаг ба үүнийгээ тоодоггүй; энэ нь гайхамшиг гэж та нар бодохгүй байна уу? Та нарыг тийм агуу хүчит үйлсийг үзүүлж чадна гэж Би хэлж чадаагүй! Үнэндээ энэ орчлон ертөнцийн хаа ч Гурвал оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг Хүүгийн хамтдаа хэрэглэдэг хэрэгсэл болох Ариун Сүнсний тухай ойлголт ч байдаггүй. Энэ бүхэн нь хамгийн агуу алдаа эндүүрэл бөгөөд энэ ертөнц дээр огт оршдоггүй! Гэхдээ ийм алдаа эндүүрэлд ч гэсэн эх сурвалж байдаг бөгөөд огт үндэслэлгүй байдаггүй, учир нь та нарын сэтгэл тийм ч их энгийн биш бөгөөд та нарын бодол санаа учир шалтгаангүй биш билээ. Харин ч тэдгээр нь нэлээд зохистой, чадварлаг, бүр ямар ч Сатан халдашгүй байдаг. Харамсалтай нь эдгээр бодол санаа нь бүгд алдаа эндүүрэл бөгөөд зүгээр л оршин байдаггүй! Та нар жинхэнэ үнэнийг огтхон ч хараагүй; та нар бусдын итгэлийг хуурамчаар олж, оюуны чадамжгүй буюу эрүүл ухаангүй хамгийн тэнэг хүмүүст нөлөөлөхийн тулд зүгээр л таамаглал, үзлийг бий болгож, үүнийгээ янз бүрийн түүх болгон зохиодог, ингэснээр тэд та нарын агуу цуутай “мэргэжилтний сургаалд” итгэдэг. Энэ нь үнэн үү? Энэ нь хүний хүлээн авах ёстой амийн зам уу? Энэ бүхэн ямар ч утгагүй! Нэг ч үг нь зүй зохистой биш! Энэ олон жилийн туршид Бурхан ийм байдлаар та нараар хуваагдсан, үе удам бүрд илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болон илэрхий хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаан нийлүүлэх нь ердөө боломжгүй, учир нь та нар Түүнийг хэтэрхий нарийн хуваасан! Үүнийг хэтэрхий оройтохоос өмнө Миний шуурхай ажил хийгдээгүй бол, та нар хэр удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсныг хэлэхэд хэцүү юм! Бурханыг ийм байдлаар хуваасаар байвал Тэр хэрхэн та нарын Бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар Бурханыг таньж чадна гэж үү? Та нар Түүн рүү буцан очиж чадна гэж үү? Хэрвээ Би арай оройтож ирсэн бол “Эцэг, Хүү” Ехова Есүс хоёрыг Израиль руу илгээчихээд та нар өөрсдийгөө Бурханы нэг хэсэг гэж заргалдах байсан. Азаар одоо бол эцсийн өдрүүд. Эцэстээ Миний удаан хүлээсэн энэ өдөр ирсэн ба Би ажлын энэ үе шатыг Өөрийн гараар хэрэгжүүлсний дараа л Бурханыг Өөрийг нь хуваадаг та нарын явдал зогсох болно. Хэрвээ тэгэхгүй бол та нар нөхцөл байдлыг хурцатгаж тэр ч бүү хэл бишрэн шүтэхийн тулд өөрсдийн дунд байгаа бүх Сатаныг тахилын ширээн дээр тавих байсан. Энэ бол та нарын зохиосон зүйл! Бурханыг хуваах та нарын арга барил! Та нар одоо ч ингэсээр л байх уу? Би та нараас асууя: Хэдэн Бурхан байдаг вэ? Аль Бурхан нь та нарт аврал авчрах вэ? Та нарын үргэлж залбирдаг Бурхан чинь эхнийх нь үү, хоёр дахь нь эсвэл гурав дахь нь уу? Тэдний алинд нь та нар үргэлж итгэдэг вэ? Эцэг нь үү? Эсвэл Хүү нь үү? Эсвэл Сүнс үү? Чи хэнд нь итгэдгээ Надад хэл. Чи үг хэлэх бүрдээ Бурханд итгэдэг гэж хэлдэг хэдий ч, чиний үнэхээр итгэдэг зүйл чинь чиний уураг тархи юм! Зүгээр л та нарын зүрх сэтгэлд Бурхан байхгүй! Гэсэн ч та нарын сэтгэлд өдий төдий тийм “Гурвалууд” байдаг! Та нар санал нийлэхгүй байна гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд