Магтан дууны бүжиг “Бурханы гэсгээлт, шүүлтээс би маш ихийг олж авсан”
2024-12-31
I
Бурхан минь, надад элэгсэг хандах үед тань би баярлан хөөрч, тайтгарлыг мэдэрдэг;
Та намайг гэсгээх үед би бүр ч их тайтгарал, баяр хөөрийг мэдэрдэг.
Хэдий би сул дорой байж, үгээр хэлэхийн аргагүй зовлон туулж байгаа ч,
хэдийгээр нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн,
энэхүү уйтгар гуниг тэрслүү байдлаас минь болдог,
миний сул доройгоос болдог гэдгийг Та мэднэ.
Таны санаа зорилгыг хангаж чаддаггүй учраас би уйлдаг,
Таны шаардлагад хүрч чадахгүй учраас би уй гашуу, харууслыг мэдэрдэг,
гэхдээ би энэ түвшинд хүрэхэд бэлэн байна,
Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна.
II
Таны гэсгээлт надад хамгаалалт авчирч,
хамгийн сайн авралыг өгсөн;
Таны шүүлт тэсвэр, тэвчээрийг тань даван гардаг.
Таны гэсгээлт, шүүлтгүйгээр би
Таны өршөөл, хайр энэрлийг эдлэхгүй байх байсан.
Өнөөдөр, Таны хайр тэнгэрүүдийг даван гарсан ба
бусад бүх зүйлээс илүү давдгийг би бүр ч сайн хардаг.
Таны хайр бол зөвхөн өршөөл, хайр энэрэл биш;
үүнээс ч илүүтэйгээр гэсгээлт, шүүлт билээ.
Таны гэсгээлт, шүүлтээс би маш ихийг олсон.
Таны гэсгээлт, шүүлтгүйгээр нэг ч хүн цэвэрлэгдэхгүй байсан,
мөн нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй байх байсан.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд