Христийн сүмийн видео “Би жинхэнэ Христ, хуурамч Христийг ялган таньж чаддаг боллоо”

2020-08-28

Гол дүрийн баатар Эзэний илрэлтийг угтан авна гэж үргэлж найдаж ирсэн сүсэг бишрэлтэй, залуухан Христэд итгэгч юм. Гэвч Эзэн Есүс аль хэдийн Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн хэмээн ээж нь гэрчлэл хийх үед тэрээр сэтгэлдээ тэмцэлдэж эхэлжээ. Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэж пастор нь үргэлж хэлдэг учраас үүнийг судалбал төөрөлдөх вий гэж эмээнэ. Гэвч судлахгүй байж байтал Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн байвал Эзэний ирэлтийг угтан авах боломжоо алдах бус уу? Бурханы дуу хоолойг сонсох нь үнэн замыг судлах гол түлхүүр, мөн үргэлж сэрэмжлээд байвал Эзэнийг угтан авч чадахгүй гэдгийг тэр энэхүү тэмцлээр дамжуулан ойлгож авсан юм. Тэгээд үүнийг эрж хайж, судлахаар шийджээ. Төгс Хүчит Бурханы үгийг уншсан тэрээр Бурханы дуу хоолойг эцэст нь таньсан тул Эзэний илрэлтийг угтан авна. Бид хуурамч Христээс сэрэмжлэхийн зэрэгцээ Эзэнийг эргэн ирэхэд хэрхэн угтан авч болох вэ? Хариулт нь энэ видеонд бий.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих