Өдөр тутмын Бурханы үг: Эцсийн өдрүүд дэх шүүлт | Эшлэл 86

2021-08-23

Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг нэгэн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан газар дээр ажлаа хийхээр ирсэн бөгөөд Өөрийнх нь талаар мэдлэгтэй болж, Өөрт нь дуулгавартай байж, Өөрийг нь гэрчилж, Өөрийнх нь бодитой агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Өөрийнх нь бүх үг, ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Өөрийнх нь хийдэг бүх ажил хийгээд хүнийг байлдан дагуулахаар гүйцэлдүүлдэг Өөрийнх нь бүх үйл хэрэгт гэрчлэл хийхийг хүнээс шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм гэрчлэл л үнэн зөв, бодитой байдаг, ийм гэрчлэл л Сатаныг ичээж чадна. Шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг нь туулж Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхэд ашигладаг. Өөртөө гэрчлэл хийлгэхдээ Тэр Сатаны завхруулсан хүмүүсийг ашиглаж, зан чанар нь өөрчлөгдөж, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ч бас ашигладаг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Өөрийнх нь авраагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тохирно, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тохирно. Өөрийнх нь нэрийг санаатайгаар шившиглэхийг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна

Бурханыг гэрчлэгчдийн зан чанар өөрчлөгдсөн байх ёстой

Бурханы олон төрлийн ажлын үр дүнд хүний зан чанарт өөрчлөлт гардаг. Ийм өөрчлөлтгүйгээр хүн гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт Сатан ба харанхуйгаас тэр чөлөөлөгдсөнийг харуулдаг. Тэр үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл. Бурханы зүрх сэтгэлийг дагадаг, тэр бол Бурханы гэрч. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой. Зөвхөн ийм гэрчлэл бодитой, энэ л Сатаныг шившиглэдэг. Бурхан засуулж, харьцуулах замаар, мөн шүүлтийг нь туулах замаар Өөрийг нь мэдэж авсан хүмүүсийг Өөртөө гэрчлэл хийлгэхээр ашигладаг. Завхарсан байсан ч тэгээд зан чанараа өөрчилж, улмаар ерөөлийг нь хүртсэн хүмүүсийг Тэр гэрчлэл хийлгэхээр ашигладаг.

Өнөөдөр бие махбодтой болсон Бурхан ажлаа гүйцэтгэхээр газар дэлхийд ирсэн. Өөрийг нь мэдэж, дуулгавартай дагаж, Өөрт нь гэрчлэл хийхийг хүнээс Тэр шаарддаг. Хэвийн, бодитой ажлыг нь мэдэхийн тулд хүний үзлээс зөрдөг Түүний ажил, үгийг дуулгавартай дагаж, хүнийг аврах Түүний ажлыг болон хүнийг байлдан дагуулах үйл хэргийг нь гэрчил. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой. Зөвхөн ийм гэрчлэл бодитой, энэ л Сатаныг шившиглэдэг. Бурхан засуулж, харьцуулах замаар, мөн шүүлтийг нь туулах замаар Өөрийг нь мэдэж авсан хүмүүсийг Өөртөө гэрчлэл хийлгэхээр ашигладаг. Завхарсан байсан ч тэгээд зан чанараа өөрчилж, улмаар ерөөлийг нь хүртсэн хүмүүсийг Тэр гэрчлэл хийлгэхээр ашигладаг.

Хүний амнаас гарах магтаал Бурханд хэрэггүй, Өөрийнх нь авраагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд үнэхээр гэрчлэл хийж чадна; Зөвхөн өөрчлөгдсөн хүмүүс л үүнд тэнцэж чадна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих