Өдөр тутмын Бурханы үг: Эцсийн өдрүүд дэх шүүлт | Эшлэл 97
2021-04-01
Сион! Уухайл! Сион! Дуул! Би ялалтаар ирлээ, Би ялгууснаар ирлээ! Бүх хүмүүс ээ! Дараалалдаа хурдан жагс! Бүтээлийн бүх зүйл ээ! Одоо зогсоцгоо, учир нь Миний үнэн бие бүхий л орчлон ертөнцтэй нүүр тулж, дэлхийн Зүүн зүгт гарч ирлээ! Хэн өвдөг сөгдөн шүтэн мөргөхгүй байж зүрхлэх билээ? Хэн Намайг жинхэнэ Бурхан гэж дуудахгүй байж зүрхлэх билээ? Хэн хүндэтгэлтэйгээр харахгүй байж зүрхлэх билээ? Хэн магтаал өргөхгүй байж зүрхлэх билээ? Хэн баярлан хөөрөхгүй байж зүрхлэх билээ? Миний ардууд Миний дуу хоолойг сонсож, Миний хаанчлал дотор хөвгүүд минь амьд үлдэнэ! Уулс, гол мөрөн болон бүх зүйл эцэс төгсгөлгүй уухайлж, зогсолтгүй үсэрч харайна. Энэ үед хэн ч ухарч няцаж зүрхлэхгүй, хэн ч өндийн босож эсэргүүцэж зүрхлэхгүй. Энэ бол Миний гайхалтай үйл хэрэг, үүнээс ч илүүтэйгээр Миний агуу хүч чадал! Би бүх зүйлийн зүрх сэтгэлд Өөрийгөө хүндлүүлж, бүх зүйлээр Өөрийгөө магтуулна! Энэ бол Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эцсийн зорилго бөгөөд Миний урьдчилан тодорхойлсон зүйл билээ. Нэг ч хүн, ганц ч эд зүйл, нэг ч үйл явдал Намайг эсэргүүцэж, эсвэл Намайг сөрж зүрхэлдэггүй. Миний ардууд бүгд Миний уул руу (өөрөөр хэлбэл, хожим нь Миний бүтээх дэлхий рүү) цувж, Миний өмнө захирагдана, учир нь Надад сүр жавхлан, шүүлт байдаг ба Би эрх мэдэл агуулдаг билээ. (Энэ нь, Намайг биед байх үеийг хэлдэг. Махбодод Надад бас эрх мэдэл байдаг боловч цаг хугацаа болон орон зайн хязгаарыг махбодоор давж чадахгүй тул Намайг бүрэн алдрыг олж авсан гэж хэлж болохгүй. Хэдийгээр Би ууган хөвгүүдийг махбодоор олж авдаг ч алдрыг олж авсан гэж хэлж бас л болохгүй. Зөвхөн Сион руу буцаж, Өөрийн дүрийг өөрчлөх үед л Намайг эрх мэдэлтэй буюу алдрыг олж авсан гэж хэлж болох юм.) Надад юу ч хэцүү байхгүй. Бүгд Миний амнаас гардаг үгээр устгагдана, мөн Миний амнаас гардаг үгээр бүгд бий болж, гүйцэлдэнэ. Энэ бол Миний агуу хүч чадал, Миний эрх мэдэл билээ. Би хүч чадлаар дүүрэн агаад эрх мэдлээр бялхаж байдаг учир хэн ч Надад саад хийж зүрхлэхгүй. Би хэдийнээ бүх зүйлийг дийлж, бүх тэрслүү хөвгүүдийг аль хэдийн ялсан. Би Сион руу буцахдаа ууган хөвгүүдээ аваад явж байгаа. Би ганцаараа Сион руу буцаагүй. Тиймээс бүгд Миний ууган хөвгүүдийг харж, улмаар Намайг хүндэтгэх зүрх сэтгэлтэй болно. Энэ бол ууган хөвгүүдийг олж авах Миний зорилго бөгөөд энэ нь дэлхийг бүтээсэн цагаас хойш Миний төлөвлөгөө байсаар ирсэн билээ.
Бүх зүйл бэлэн байх үе бол Миний Сион руу буцах өдөр бөгөөд энэ өдрийг бүх хүн тэмдэглэнэ. Намайг Сион руу буцахад газар дээрх бүх зүйл нам гүм байна, газар дээрх бүх зүйл амар тайван байна. Намайг Сион руу буцахад бүгд анхдагч байдалдаа орно. Тэгээд Би Сион дахь ажлаа эхлүүлнэ. Би мууг шийтгэж, сайныг шагнаж, зөвт байдлаа хэрэгжүүлж, шүүлтээ гүйцэтгэнэ. Би үгээ ашиглан бүх зүйлийг гүйцэлдүүлж, бүх хүн, бүх зүйлд Өөрийн гэсгээгч гарыг мэдрүүлж, бүх хүнд Өөрийн бүрэн алдар, Өөрийн бүх мэргэн ухаан, Өөрийн бүрэн элбэг байдлыг харуулна. Миний дотор бүх зүйл гүйцэлдсэн учир хэн ч өндийн босож шүүмжилж зүрхлэхгүй; Миний дотор бүх зүйл харагддаг учир үүнээс хүн бүр Миний бүхий л эрхэм чанарыг харж, Миний бүрэн ялалтыг амтална. Үүнээс Миний агуу хүч чадал болон эрх мэдлийг харах боломжтой. Хэн ч Надад халдаж, Надад саад болж зүрхлэхгүй. Миний хувьд бүх зүйл ил тод байдаг. Хэн юм нууж зүрхлэх билээ? Би тэр хүнд өршөөл үзүүлэхгүй нь гарцаагүй! Тийм өөдгүй хүмүүс Миний хатуу шийтгэлийг хүртэх ёстой ба тийм өөдгүй амьтдыг Миний нүднээс далд оруулах ёстой. Би өчүүхэн ч өршөөлгүйгээр, сэтгэлийг нь шархлуулахаас зайлсхийлгүйгээр төмөр саваагаар тэднийг захирч, эрх мэдлээ ашиглан тэднийг шүүнэ, учир нь Би бол сэтгэл хөдлөлгүй, сүр жавхлант, халдашгүй Бурхан Өөрөө билээ. Надад халддаг бүх хүнийг Миний төмөр саваа цохих учраас Надад “учир, шалтгаангүйгээр” цохиулж, сүйрэхгүйн тулд бүгд үүнийг ойлгож, харах ёстой. Тэд Миний захиргааны зарлигийг мэддэг эсэхийг Би тоодоггүй; тэр нь Надад хамаагүй, учир нь Миний үнэн бие хэний ч халдахыг тэвчиж чадахгүй. Намайг арслан гэж хэлсний шалтгаан нь энэ; Би хүрсэн хүн болгоноо цохино. Тийм учраас одоо Намайг өршөөнгүй агаад элэгсэг Бурхан гэж дуудах нь Намайг доромжилж байгаа хэрэг гэж хэлдэг. Мөн чанартаа Би хурга биш, харин арслан. Хэн ч Надад халдаж зүрхэлдэггүй; Надад халддаг хэнийг ч Би нэн даруй, өршөөлгүйгээр, үхлээр шийтгэнэ! Энэ нь Миний зан чанарыг харуулахад хангалттай. Тиймээс, эцсийн эрин үед томоохон бүлэг хүмүүс ухарч буцна, энэ нь хүмүүсийн хувьд тэвчихийн аргагүй байх боловч Миний хувьд бол Би хөнгөн хялбар агаад баяр хөөртэй байж, үүнийг огтхон ч хэцүү зүйл гэж хардаггүй. Энэ нь Миний зан чанар юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 120-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд