Сайн мэдээний гэрчлэлүүд "Шүүлт бол тэнгэрийн хаанчлалд хүрэх түлхүүр юм" (Mонгол хэлээр)

2021-10-27

Гол дүрийн баатар Христэд итгэгч гэр бүлд төрсөн бөгөөд дараа нь гэр чуулганд номлогч болжээ. Итгэлээр зөвтгөгдөх нь хүмүүсийг тэнгэрийн хаанчлалд оруулж чадна гэдэгт тэр итгэдэг байлаа. Гэвч дараа нь тэрээр, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45) гэх Бурханы үгийг Библиэс уншина. Тэгээд үүнийг ер ухан ойлгож чадсангүй. Ариун бус хүмүүс Эзэнийг харж чадахгүй, гэтэл тэрээр Эзэнд олон жил итгэсэн хэр нь нүгэл үйлдэж, нүглээ улайсаар, ариун байдалд хүрч чадаагүй л байлаа. Тэгээд, “Би тэнгэрт гарч чадах болов уу?” хэмээн гайхжээ. Тэрээр Библийг сайтар судалж, энэ талаар асуухын тулд дотоод гадаадын пастор, ахлагч нар дээр зочилсон ч ямар ч хариулт олсонгүй. Эрэл хайгуулдаа яг зүрх алдаж байхдаа тэрээр Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг сонсжээ. Төгс Хүчит Бурханы үгийг уншсаныхаа дараа тэрээр, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийг туулж, завхарсан зан чанараа цэвэрлүүлснээр л тэнгэрт гарч чадна гэдгийг эцэстээ ойлгож авсан бөгөөд тийнхүү тэнгэрийн хаанчлалд орох замыг эцэст нь олсон билээ.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих