Сайн мэдээний кино “Хаалга тогшиж байна” Эзэн ирэх үедээ яаж хаалга тогших бэ, та мэдэх үү?

2018-09-28

Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүс, “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ;түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20) гэж зөгнөсөн. Сүүлийн хоёр мянган жилийн турш Эзэнд итгэгчид сэрэмжтэй байж, Эзэн хаалгыг нь тогшихыг хүлээж байгаа, тэгвэл Тэр эргэн ирэх үедээ хүн төрөлхний хаалгыг хэрхэн тогших вэ? Эцсийн өдрүүдэд, Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн бөгөөд Тэр эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж байгаа гэж зарим хүмүүс гэрчилсэн. Энэ мэдээ нь бүхий л шашны ертөнцийг доргиосон юм.

Киноны гол дүр Ян Айгуан, Эзэнд хэдэн арван жилийн турш итгэсэн бөгөөд ажлаа үргэлж урам зоригтойгоор хийж, Эзэний эргэн ирэлтийг угтан авахын тулд номлож, хүлээж байлаа. Нэгэн өдөр, хоёр хүн хаалгыг нь тогшоод, Эзэн Есүс эргэн ирсэн гэдгийг Ян Айгуан, түүний нөхөр хоёрт хэлж, тэдэнтэй Төгс Хүчит Бурханы үгнээс хуваалцжээ. Төгс Хүчит Бурханы үгэнд тэдний сэтгэл ихэд хөдөлсөн боловч пасторууд болон ахлагчдын төөрөгдөл, худал хуурмаг, хурц шүүмжлэлд автсан учраас Ян Айгуан, Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгчдийг гэрээсээ хөөжээ. Түүний дараа гэрчлэгчид тэдний хаалгыг олон удаа тогшиж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд гэрчлэл хийн Төгс Хүчит Бурханы үгийг Ян Айгуанд уншиж өгсөн юм. Энэ хугацаанд пастор нь Ян Айгуаныг дахин дахин үймүүлж, саад болж байсан бөгөөд тэр үргэлжлүүлэн эргэлзсээр байлаа. Гэсэн хэдий ч, Төгс Хүчит Бурханы үгийг сонссоноор дамжуулан Ян Айгуан үнэнийг ойлгож авч, пасторууд болон ахлагчдын тараадаг цуу яриа, худал хуурмагийг таньж мэдсэн билээ. Эцэст нь тэр, эцсийн өдрүүдэд эргэн ирэх үедээ Эзэн хүмүүсийн хаалгыг хэрхэн тогшдогийг болон бид Түүнийг хэрхэн угтах ёстойг ойлгожээ. Манан арилах үед Ян Айгуан эцэстээ Бурханы дуу хоолойг сонсож, Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм!

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих