Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 79
2021-03-24
Өөрийн амиллын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс
(Иохан 20:26–29) Тэгээд найман өдрийн дараа Түүний шавь нар, мөн Томасын хамт байхад Есүс ирж, хаалга хаалтай байсан ч голд нь зогсоод, “Энх тайван та нарт байх болтугай” гэв. Дараа нь тэр Томаст хандан, “Энд хуруугаа хүргээд Миний гарыг барь” хэмээгээд; “энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий”. Томас Түүнд хариулт өгөн, “Эзэн минь, Бурхан минь” гэв. Есүс Томаст, “Чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!” гэжээ.
(Иохан 21:16–17) Тэрбээр хоёр дахь удаагаа Иоханы хүү, Симонд “Надад хайртай юу?” гэхэд Тэр, “Тийм ээ, Их Эзэн минь, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ шүү дээ” гэв. Тэр түүнд хандан “Миний хонийг хариул” гэжээ. Тэрбээр гурав дахь удаагаа, Иоханы хүү, Симоноос “Надад хайртай юу?” гэхэд Петр гурав дахь удаагаа ингэж асууж байгаа учир шаналан, “Эзэн минь, Та бүхнийг мэднэ, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ” гэв. Есүс “Хонинуудыг минь хоньчил” гэжээ.
Эдгээр ишлэлүүдийн өгүүлж буй зүйлс нь Өөрийн амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн болон Өөрийн шавь нартаа хэлсэн зүйл байсан. Эхлээд Эзэн Есүсийн амиллын өмнөх болон дараах байдлын хоорондох ялгааг авч үзэцгээе. Тэр өнгөрсөн өдрүүдийн Эзэн Есүс хэвээрээ байсан уу? Эзэн Есүсийн амиллын дараах байдлыг дүрсэлсэн дараах мөрүүд Библид байдаг: “Есүс ирж, хаалга хаалттай байсан ч, голд нь зогсоод, ‘Энх тайван та нарт байх болтугай’ гэв.” Тэр үед Эзэн Есүс махан бие байхаа больж сүнсэн бие болсон гэдэг нь маш тодорхой байна. Тэр махан биеийн хязгаарлалтыг даван гарсан учраас ингэсэн бөгөөд хаалга хаалттай байсан ч Тэр хүмүүсийн дунд зогсож, тэдэнд Өөрийгөө харуулж чадаж байсан. Энэ бол дахин амилсны дараах Эзэн Есүс болон амиллаас өмнө махан биетэй амьдарч байсан Эзэн Есүсийн хоорондох хамгийн том ялгаа юм. Хэдийгээр тэр үеийн сүнслэг биеийн харагдах байдал болон өмнөх Эзэн Есүсийн харагдах байдлын хооронд ямар ч ялгаа байгаагүй боловч тэр үеийн Есүс нь хүмүүст танихгүй хүн шиг санагдсан, учир нь Тэр үхлээс дахин амилсныхаа дараа сүнслэг бие болсон ба Түүний өмнөх махан биетэй харьцуулбал энэхүү сүнслэг бие нь хүмүүсийн хувьд илүү ээдрээтэй, ойлгомжгүй байсан. Энэ нь мөн Эзэн Есүс болон хүмүүсийн хооронд илүү их зай бий болгосон ба тэр мөчид байгаа Эзэн Есүс илүү нууцлаг болсныг хүмүүс зүрх сэтгэлдээ мэдэрсэн юм. Хүмүүсийн энэ ойлголт болон мэдрэмжүүд нь тэднийг, харж эсвэл хүрч болохгүй Бурханд итгэж байсан эрин үе рүү нь гэнэт буцаан аваачсан. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн эхний зүйл нь хүн бүхэнд Түүнийг харж, Тэр оршин байгаа гэдгийг баталгаажуулж, Түүний амиллын бодит байдлыг баталгаажуулах боломжийг олгосон. Нэмж хэлэхэд, энэ нь хүмүүстэй харилцах Түүний харилцааг Түүний махан биетэйгээр ажиллаж байх үеийнхтэй нь адил болгож сэргээсэн ба Тэрээр тэдний харж, хүрч чадах Христ байв. Ингэснээр, нэг үр дүн нь хүмүүс, Эзэн Есүс загалмайд цовдлогдсоны дараа үхлээс дахин амилсан гэдэгт эргэлзээгүй ба хүн төрөлхтнийг аврах Эзэн Есүсийн ажилд эргэлзэхгүй байсан. Өөр нэг үр дүн нь, Эзэн Есүс амилсныхаа дараа хүмүүст харагдаж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгосон явдал нь хүн төрөлхтнийг Нигүүлслийн эрин үед баттай бэхэлсэн. Энэ цагаас эхлэн, Эзэн Есүсийн “алга бололт” эсвэл “зугталтын” улмаас хүмүүс өмнөх эрин үе буюу Хуулийн эрин үед буцаж очихгүй, харин тэд Эзэн Есүсийн сургаалыг болон Түүний хийсэн ажлыг даган үргэлжлүүлэн урагшлах болсон. Тиймээс Нигүүслийн эрин үе дэх ажлын шинэ үе шат албан ёсоор нээгдэж, хуулийн дор байсан хүмүүс тэр үеэс эхлэн албан ёсоор хуулийн дороос гарч, шинэ эрин рүү шинэ эхлэлтэйгээр орсон. Эдгээр нь дахин амиллын дараа Эзэн Есүс хүн төрөлхтөнд харагдсаны олон төрлийн утга учир юм.
Тэр сүнслэг бие байсан юм бол хүмүүс яаж Түүнд хүрч, Түүнийг харж байсан бэ? Энэ нь Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд үзэгдсэний ач холбогдолтой хамаатай юм. Библийн эдгээр эшлэлээс та нар ямар нэг зүйл анзаарав уу? Үндсэндээ сүнслэг бие нь харагдаж, баригддаггүй ба амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн ажил аль хэдийн биелсэн байсан. Иймээс онолын хувьд Тэр хүмүүстэй уулзахын тулд Өөрийн анхдагч төрхөөрөө тэдний дунд эргэж ирэх огтхон ч хэрэггүй байсан, гэхдээ Эзэн Есүсийн сүнслэг бие Томас мэтийн хүмүүст харагдсан нь үүний ач холбогдлыг илүү тодорхой болгож, хүмүүсийн зүрх сэтгэлд илүү гүн шингэсэн. Тэр Томас дээр ирэхдээ, эргэлзэж буй Томасыг Өөрийн гартаа хүргээд түүнд ингэж хэлсэн: “энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий.” Эдгээр үг, эдгээр үйлдэл нь Эзэн Есүсийн амилсныхаа дараахан хэлж, хийхийг хүссэн зүйл биш байсан бөгөөд харин тэдгээр нь загалмайд цовдлогдохоосоо өмнө Түүний хийхийг хүсэж байсан зүйл билээ. Хараахан загалмайд цовдлогдоогүй байсан Эзэн Есүс аль хэдийн Томас мэтийн хүмүүсийн тухай ойлголттой болчихсон байсан нь илэрхий юм. Иймээс бид үүнээс юуг харж болох вэ? Тэр Өөрийн дахин амиллын дараа ч Эзэн Есүс хэвээрээ байсан. Түүний мөн чанар өөрчлөгдөөгүй. Томасын эргэлзээ ч дөнгөж эхэлж байсан биш, харин түүнийг Эзэн Есүсийг дагаж байх бүхий л хугацаанд түүн дотор байсан, гэхдээ Тэр үхлээс амилж, сүнслэг ертөнцөөс Өөрийн анхдагч дүртэйгээр, Өөрийн анхдагч зан чанартайгаар болон хүн төрөлхтний талаарх бие махбодтой байх үеийн Өөрийн ойлголттойгоор эргэн ирсэн Эзэн Есүс байсан учраас эхлээд Томасыг олж очин Томасаар Өөрийн хавиргыг тэмтрүүлж, амиллын дараах Өөрийн сүнслэг биеийг түүнд харуулаад зогсохгүй Түүний сүнслэг биеийн оршин тогтнолд хүрч мэдрэхэд түүнийг хүргэж, түүний эргэлзээг бүрмөсөн арилгасан юм. Эзэн Есүсийг загалмайд цовдлогдохоос өмнө Түүнийг Христ гэдэгт Томас үргэлж эргэлзсэн ба итгэж чадаагүй. Бурханд итгэх түүний итгэл нь зөвхөн өөрийн нүдээр харж, өөрийн гараар барьж чадах зүйл дээр л тогтдог байсан. Эзэн Есүс ийм төрлийн хүмүүсийн итгэлийг сайн ойлгодог байлаа. Тэд зөвхөн тэнгэр дэх Бурханд л итгэдэг ба Бурханаас илгээгдсэн Нэгэн эсвэл бие махбодтой Христэд огтхон ч итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй байсан. Эзэн Есүсийн оршин тогтнолыг болон Тэр үнэхээр бие махбодтой болсон Бурхан гэдгийг түүгээр хүлээн зөвшөөрүүлж, түүнд итгүүлэхийн тулд Тэр Томаст гараа сунган Түүний хавирганд хүрэх боломжийг олгосон. Эзэн Есүсийн амиллын өмнө болон дараа Томасын эргэлзээ ялгаатай байсан уу? Тэр үргэлж эргэлзэж байсан ба Эзэн Есүсийн сүнслэг бие түүн дээр биечлэн ирж Томасыг Өөрийн бие дэх хадаасны сорвинд хүргэхийг эс тооцвол өөр хэн ч түүний эргэлзээг тайлж чадахгүй, хэн ч түүнийг эргэлзээнээс нь салгаж чадахгүй байв. Иймээс Эзэн Есүс түүнийг Өөрийн хавирганд хүргүүлж хадаасны сорвинуудыг бодитоор оршин байгааг мэдрүүлсэн цагаас хойш Томасын эргэлзээ арилж, тэр Эзэн Есүс дахин амилсныг үнэхээр мэдэж, Эзэн Есүс бол жинхэнэ Христ, бие махбод болсон Бурхан байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, итгэсэн. Хэдийгээр энэ удаад Томас эргэлзэхээ больсон боловч Христтэй уулзах боломжоо үүрд алдсан юм. Тэр Түүнтэй хамт байх, Түүнийг дагах, Түүнийг мэдэх боломжоо үүрд алдсан. Тэрээр Христээр төгс болгуулах боломжийг алдсан юм. Эзэн Есүсийн харагдах байдал болон Түүний үгс нь эргэлзээгээр дүүрэн байсан хүмүүсийн итгэлийг дүгнэлт, ялын тогтоолоор хангасан. Тэрээр эргэлзэгчдэд хэлэхийн тулд зөвхөн тэнгэрт байдаг Бурханд итгэдэг, харин Христэд үл итгэгчдэд хэлэхийн тулд Тэр Өөрийн бодитой үг, үйлдлийг ашигласан: Бурхан тэдний итгэлийг сайшаадаггүй, мөн эргэлзээгээр дүүрэн дагаж байгаа тэдний байдлыг сайшаагаагүй. Тэд Бурханд болон Христэд бүрэн итгэсэн тэр өдөр нь л Бурхан Өөрийн агуу ажлыг дуусгасан өдөр байх юм. Мэдээж тэр өдөр нь мөн тэдний эргэлзээ нь ялын тогтоол хүлээн авсан өдөр байсан. Христэд хандах тэдний хандлага тэдний хувь заяаг тодорхойлсон ба тэдний зөрүүд эргэлзээ нь, тэдний итгэл ямар ч үр дүн авчраагүйг илтгэж, тэдний хөшүүн байдал нь тэдний итгэл найдвар талаар болсныг илтгэж байсан. Тэнгэр дэх Бурханд итгэх тэдний итгэл нь төсөөлөл дээр тулгуурласан ба Христэд эргэлзэх тэдний эргэлзээ нь үнэндээ тэдний Бурханд хандах жинхэнэ хандлага байсан учраас хэдий тэд Эзэн Есүсийн бие дээрх хадаасны сорвинд хүрсэн ч гэсэн тэдний итгэл нь хэрэггүй зүйл хэвээр байсан бөгөөд тэдний үр дүнг хий хоосон оролдлого гэж л дүрсэлж болох юм. Эзэн Есүсийн Томаст хэлсэн зүйл нь мөн бүх хүнд зориулагдсан нь тодорхой байсан: Дахин амилсан Эзэн Есүс бол анх гучин гурван жил хагасыг хүн төрөлхтний дунд ажиллаж өнгөрөөсөн Эзэн Есүс юм. Хэдийгээр Тэр загалмайд цовдлогдож, үхлийн сүүдэрт хөндийг туулж, дахин амиллыг мэдэрсэн боловч Түүний бүх талууд нь ямар ч өөрчлөлтийг туулаагүй. Хэдий Тэр одоо Өөрийн бие дээрээ хадаасны сорвитой ч, хэдий Тэр дахин амилж булшнаас алхан гарч ирсэн ч, Түүний зан чанар, хүн төрөлхтний талаарх Түүний ойлголт, хүн төрөлхтөнд хандах Түүний цаад санаа нь өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй. Түүнчлэн, загалмайнаас буун ирж, нүглийг ялж, бэрхшээлийг ялж, үхлийг ялсан гэдгээ Тэр хүмүүст хэлсэн. Хадаасны сорвинууд нь ердөө л Тэр Сатаныг ялсны нотолгоо, бүх хүн төрөлхтнийг амжилттайгаар аврахын тулд нүглийн төлөөх тахил болсны нотолгоо байсан юм. Тэр хүн төрөлхтний нүглийг аль хэдийн Өөртөө үүрсэн ба Өөрийн золин авралын ажлаа дуусгасан гэдгээ Тэр хүмүүст хэлж байсан. Тэр Өөрийн шавь нартай уулзахаар эргэн ирэх үедээ тэдэнд Өөрийн дүр төрхөөрөө ингэж хэлсэн: “Би амьд хэвээрээ, оршин байгаа хэвээрээ; өнөөдөр Би та нарын өмнө үнэхээр зогсож байна, иймээс та нар Намайг харж, Надад хүрч болно. Би үргэлж та нартай хамт байх болно.” Эзэн Есүс мөн Томасын тохиолдлыг хожмын хүмүүст зориулсан анхааруулга болгон ашиглахыг хүссэн: Хэдийгээр чи Эзэн Есүст итгэдэг ч Түүнийг харж ч эсвэл хүрч ч чадахгүй, гэхдээ чи өөрсдийн жинхэнэ итгэлээр ерөөгдвөл жинхэнэ итгэлээрээ дамжуулан Эзэн Есүсийг харж болно; ийм хүмүүс ерөөгдөнө.
Библид бичигдсэн, Эзэн Есүсийн Томас дээр ирэхдээ хэлсэн үг нь Нигүүлслийн эрин үеийн бүх хүмүүст асар их тус болсон. Түүний харагдах байдал болон Томаст хэлсэн үг нь ирээдүйн үеийнхэнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн ба тэдгээр нь үүрдийн ач холбогдлыг агуулдаг. Томас нь Бурханд итгэдэг боловч Бурханд эргэлздэг хүмүүсийг төлөөлдөг. Тэд сэжиглэмтгий зантай, сэжиг бүхий зүрх сэтгэлтэй, урвамтгай бөгөөд Бурханы хийж чадах зүйлд итгэдэггүй. Тэд Бурханы бүхнийг чадагч байдал болон Түүний удирдлаганд итгэдэггүй ба бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй. Гэсэн хэдий ч, Эзэн Есүсийн амилал нь тэдний нүүр рүү алгадахтай адил байсан ба энэ нь мөн тэдэнд өөрсдийн эргэлзээг нээн илрүүлэх, өөрсдийн эргэлзээг таних, өөрсдийн урвалтыг хүлээн зөвшөөрч, тэгснээр Эзэн Есүсийн оршин тогтнол болон амилалд үнэхээр итгэх боломжийг олгосон. Томаст тохиолдсон зүйл нь хожмын үеийнхэнд зориулсан анхааруулга, сануулга байсан, ингэснээр илүү олон хүмүүс Томас шиг эргэлзэхгүй байж, хэрвээ эргэлзвэл харанхуйд живэх болно гэдгийг өөрсдөдөө анхааруулж чадах юм. Хэрвээ чи Бурханыг яг Томас шиг дагаж, Бурхан оршин байдаг уу, үгүй юу гэдгийг баталж, нотолж, эргэцүүлэхийн тулд Эзэний хавирганд хүрч, Түүний хадаасны сорвийг мэдрэхийг үргэлж хүсэж байвал Бурхан чамайг хаях болно. Иймээс Эзэн Есүс хүмүүсийг Томас шиг зөвхөн нүдээрээ харсан зүйлд л итгэдэг биш, харин цэвэр, үнэнч хүн байж Бурханы талаар эргэлзээ өвөрлөхгүйгээр зөвхөн Түүнд итгэж дагахыг шаарддаг. Ийм хүн ерөөгддөг. Энэ бол Эзэн Есүсийн хүмүүст тавьж буй тун жаахан шаардлага, Өөрийн дагалдагчиддаа өгсөн анхааруулга юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд