Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 80

2021-03-25

Өөрийн амиллын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс (Сонгосон хэсгүүд)

(Иохан 21:16–17) Тэрбээр хоёр дахь удаагаа Иоханы хүү, Симонд “Надад хайртай юу?” гэхэд Тэр, “Тийм ээ, Их Эзэн минь, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ шүү дээ” гэв. Тэр түүнд хандан “Миний хонийг хариул” гэжээ. Тэрбээр гурав дахь удаагаа, Иоханы хүү, Симоноос “Надад хайртай юу?” гэхэд Петр гурав дахь удаагаа ингэж асууж байгаа учир шаналан, “Эзэн минь, Та бүхнийг мэднэ, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ” гэв. Есүс “Хонинуудыг минь хоньчил” гэжээ.

Энэ харилцан ярианд Эзэн Есүс Петрээс нэг зүйлийг дахин дахин асуусан: “Иоханы хүү Симон оо, Надад хайртай юу?” Энэ бол Эзэн Есүсийн Өөрийн амиллын дараа, Петртэй адил Христэд итгэж Эзэнийг хайрлахыг хичээж байсан хүмүүсээс шаардаж байсан илүү өндөр стандарт юм. Энэ асуулт нь мөрдлөг шиг, байцаалт шиг байсан ба түүнээс ч илүүгээр энэ нь Петр шиг хүмүүст тавьсан шаардлага, хүлээлт байсан. Тэр энэ лавлах аргыг ашигласан, ингэснээр хүмүүс өөрсдийгөө дүгнэж, өөрсдийгөө шалгах байсан: Эзэн Есүсийн хүмүүст тавьдаг шаардлага юу вэ? Би Эзэнд хайртай юу? Би Бурханыг хайрладаг хүн мөн үү? Би Бурханыг яаж хайрлах ёстой вэ? Хэдийгээр Эзэн Есүс энэ асуултыг зөвхөн Петрээс асуусан боловч яг үнэндээ Өөрийн зүрх сэтгэлд Тэр Петрээс асуулт асуух энэ боломжийг ашиглан Бурханыг хайрлахаар зорьдог илүү олон хүмүүсээс ийм асуулт асуухыг хүссэн. Петр зүгээр л ийм хүмүүсийн төлөөлөгч байж, Эзэн Есүсийн амнаас байцаалтыг хүлээн авахаар ерөөгдсөн юм.

“Энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий” гэж Эзэн Есүс амилсныхаа дараа Томаст хэлсэнтэй харьцуулбал, “Иоханы хүү Симон оо, Надад хайртай юу?” гэж Тэр Петрээс гурван удаа асуусан нь, Эзэн Есүсийн хандлагын хатуу чанд байдал болон асуух явцдаа Түүний мэдэрсэн яаралтай байдлыг илүү сайн мэдрэх боломжийг хүмүүст олгосон. Томас зальтай уг чанараараа эргэлзсэний тухайд гэвэл Түүний хадаасны сорвинд гараараа хүрэх боломжийг Эзэн Есүс түүнд олгосон, энэ нь түүнийг Эзэн Есүс бол дахин амилсан хүний Хүү гэдэгт итгүүлж, Христ хэмээх Эзэн Есүсийн ялгамж чанарыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Хэдийгээр Эзэн Есүс Томасыг хатуу ширүүнээр зэмлээгүй, мөн Тэр түүний талаарх ямар нэг тодорхой шүүлтийг үг яриагаараа илэрхийлээгүй боловч тийм хүмүүст хандах Өөрийн хандлага болон шийдэмгий байдлыг харуулах явцдаа Тэр бодитой үйлдлээр нь дамжуулан түүнийг ойлгосноо Түүнд мэдэгдсэн. Эзэн Есүсийн ийм төрлийн хүмүүст тавих шаардлага, хүлээлтийг Түүний хэлсэн зүйлээс харж чадахгүй. Учир нь Томас шиг хүмүүст зүгээр л жинхэнэ итгэлийн учиг байдаггүй. Тэдэнд тавих Эзэн Есүсийн шаардлага нь зөвхөн ийм байсан ба харин Петр шиг хүмүүст илчилсэн Түүний хандлага нь бүхэлдээ өөр байсан. Тэр Петрээс гараа сунган Түүний хадаасны сорвинд хүрэхийг шаардаагүй ба мөн Тэр Петрт: “итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий” гэж хэлээгүй. Үүний оронд Тэр Петрээс нэг асуултаа дахин дахин асуусан. Энэ нь Христийн дагалдагч бүхнийг өөрийн эрхгүй гэмшиж, айж мөн Эзэн Есүсийн санаа зовсон, гунигтай байдлыг мэдрэхэд хүргэдэг тунгаан бодууштай, утга учиртай асуулт байсан. Тэд асар их өвдөж, зовж байхдаа Эзэн Есүсийн анхаарал, Түүний санаа зоволтыг илүү их ойлгож чаддаг; тэд Түүний чин сэтгэлийн сургаал ба ариун, шударга хүмүүст тавих хатуу чанд шаардлагуудыг ухаардаг. Эзэн Есүсийн асуулт нь, эдгээр энгийн үгсэд илчлэгдсэн хүмүүсээс хүсэж буй Эзний хүлээлт нь, зөвхөн Түүнийг итгэж, дагах биш харин хайранд хүрч, өөрийн Эзнийг хайрлаж, өөрийн Бурханыг хайрлах юм гэдгийг хүмүүст мэдрүүлдэг. Ийм төрлийн хайр нь санаа тавих, дуулгавартай байх юм. Энэ нь хүмүүсийн Бурханы төлөө амьдарч, Бурханы төлөө үхэж, бүх зүйлээ Бурханд зориулж, бүх зүйлээ Бурханы төлөө зарцуулж, өгөх явдал юм. Ийм төрлийн хайр нь мөн Бурханыг тайвшруулж, Түүнд гэрчлэлийг эдлэх боломж олгож, Түүнд амрах боломж олгодог. Энэ нь хүн төрөлхтний Бурханд өгч байгаа эргэн төлөлт, тэдний хариуцлага, үүрэг, даалгавар бөгөөд энэ нь хүн төрөлхтний насан туршдаа дагах ёстой зам юм. Эдгээр гурван асуулт нь Петр болон төгс болгуулах боломжтой бүх хүмүүст тавих Эзэн Есүсийн шаардлага болон сургамж байсан юм. Петрийг амьдралын замаа гүйцээхэд хөтөлж, зоригжуулсан зүйл нь энэ гурван асуулт байсан бөгөөд Эзэнийг гэсэн өөрийн хайрын улмаас, Эзэний зүрх сэтгэлд анхаарал тавьж, Эзэнд дуулгавартай байж, Эзэнд тайвшрал өгч, энэ хайрын улмаас өөрийн бүхий л амьдрал болон бүхий л оршихуйг өргөл болгохын тулд Петрийг төгс болгуулах замаа эхлэхэд хүргэж, түүнийг хөтөлсөн зүйл нь Эзэн Есүсийн явахдаа асуусан асуултууд байсан юм.

Нигүүлслийн эрин үед Бурханы ажил нь үндсэндээ хоёр төрлийн хүмүүсийн төлөө байсан. Эхнийх нь Түүнд итгэж, дагаж байсан, Түүний тушаалыг сахиж байсан, загалмайг үүрч, Нигүүлслийн эрин үеийн замыг баримталж чадах хүмүүс байсан юм. Ийм төрлийн хүн Бурханы ерөөлийг хүртэж, Бурханы нигүүлслийг хүртэнэ. Хоёр дахь төрлийн хүмүүс нь Петр шиг, төгс болгуулах хүмүүс байсан. Иймээс Эзэн Есүс дахин амилсныхаа дараа эхлээд энэ хоёр маш их утга учиртай зүйлийг хийсэн. Нэгийг нь Томаст, нөгөөг нь Петрт хийсэн. Энэ хоёр зүйл нь юуг төлөөлдөг вэ? Эдгээр нь хүн төрөлхтнийг аврах Бурханы жинхэнэ санаархлыг төлөөлдөг үү? Тэдгээр нь Бурханы хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийг төлөөлдөг үү? Томас дээр хийсэн Түүний ажил нь хүмүүст, эргэлзэхгүй байж, зүгээр л итгэхийг анхааруулах явдал байсан. Түүний Петр дээр хийсэн ажил нь, Петр шиг хүмүүсийн итгэлийг бэхжүүлж, ийм хүмүүст тодорхой шаардлага тавьж, тэдний зорих ёстой зорилго юу вэ гэдгийг харуулах явдал байлаа.

Эзэн Есүс дахин амилсныхаа дараа шаардлагатай гэж үзсэн хүмүүстээ харагдаж, тэдэнтэй ярилцаж, тэдэнд шаардлага тавьж, Өөрийн цаад санаа болон хүмүүсээс хүлээж буй хүлээлтийг ардаа орхисон. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан болохын хувьд энэ нь Түүнийг махан биед байхад нь болсон уу, эсвэл загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа сүнслэг биед байхад нь болсон уу гэдэг нь хамаагүй—хүн төрөлхтний төлөөх Түүний санаа зовнил болон хүмүүст тавих шаардлага нь өөрчлөгдөөгүй. Загалмайд цовдлогдохоосоо өмнө ч Тэр эдгээр шавь нарынхаа төлөө санаа зовж байсан; Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр хүн нэг бүрийн байдлыг сайн мэдэж байсан, Тэр хүн бүрийн дутагдлыг ойлгож байсан, мэдээж нас барж, дахин амилж, сүнслэг бие болсны дараа ч гэсэн хүн бүрийн талаарх Түүний ойлголт нь бие махбодтой байх үеийнхтэйгээ адил байсан. Хүмүүс Түүний ялгамж чанар бол Христ гэдгийг бүрэн ойлгоогүй байгааг Тэр мэдэж байсан, харин бие махбодтой байх хугацаандаа Тэр хүмүүст хатуу чанд шаардлага тавиагүй. Гэхдээ Тэр дахин амилсныхаа дараа тэдэнд үзэгдэж, Эзэн Есүс бол Бурханаас ирсэн, Тэр бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг тэдэнд тун ойлгомжтой болгосон бөгөөд Өөрийн илрэлт болон Өөрийн амиллын баримтыг хүн төрөлхтний насан туршийн эрэл хайгуулын хамгийн агуу үзэгдэл, учир шалтгаан болгон ашигласан. Түүний үхлээс дахин амилсан нь Түүнийг дагасан бүх хүмүүсийг хүчирхэгжүүлээд зогсохгүй мөн Нигүүслийн эрин үе дэх Түүний ажлыг хүн төрөлхтний дунд үр нөлөөтэй болгосон, тэгснээр Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн авралын сайн мэдээ нь хүн төрөлхтний өнцөг булан бүрд аажмаар тархсан юм. Эзэн Есүсийн амиллын дараах илрэлт нь ямар нэгэн ач холбогдолтой байсан гэж чи хэлэх үү? Хэрвээ чи тэр үед Томас юм уу Петр байж таараад, ийм утга учиртай энэ зүйл чиний амьдралд тохиолдсон бол энэ нь чамд ямар үр нөлөө үзүүлэх байсан бэ? Чи үүнийг өөрийн Бурханд итгэх амьдралынхаа хамгийн сайн бөгөөд хамгийн агуу үзэгдэл гэж үзэх үү? Чи үүнийг Бурханыг дагах, Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хичээх болон өөрийн амьдралдаа Бурханы хайрыг эрж хайх жолоодогч хүч гэж үзэх үү? Энэхүү хамгийн агуу үзэгдлийг түгээхийн тулд чи насан туршийн хичээл чармайлтаа зориулах уу? Эзэн Есүсийн авралыг түгээх явдлыг чи Бурханаас хүлээн авсан үүрэг даалгавраа болгох уу? Хэдийгээр та нар үүнийг туулаагүй ч гэсэн, Томас болон Петрийн хоёр тохиолдол нь орчин үеийн хүмүүс, Бурханы хүсэл болон Бурханы талаар тодорхой ойлголттой болоход хэдийн хангалттай юм. Бурхан махан биетэй болсныхоо дараа, хүн төрөлхтний дунд орж хүний амьдралыг биечлэн туулсныхаа дараа, хүн төрөлхтний завхрал болон хүний амьдралын нөхцөл байдлыг харсныхаа дараа махан бие дэх Бурхан хүн төрөлхтний сул дорой байдал, уйтгар гуниг, өрөвдөлтэй байдлыг мэдэрсэн гэж хэлж болох юм. Бурхан бие махбодтой болох зуураа Өөрийн хүн чанарын улмаас, Өөрийн махан бие дэх зөв совингийн улмаас хүн төрөлхтний нөхцөл байдлыг илүү их өрөвдөх болсон. Энэ нь Түүнийг Өөрийн дагалдагчиддаа илүү анхаарал хандуулахад хүргэсэн. Эдгээр нь магадгүй та нарын ойлгож чадахааргүй зүйл байж болох боловч Би Өөрийн дагалдагч нэг бүрийн төлөөх Бурханы санаа зоволт, анхаарлыг хүчтэй анхаарал гэсэн энэ хэллэгээр дүрсэлж чадна. Хэдийгээр энэ нэр томьёо нь хүний хэлнээс гарсан боловч, хэдийгээр энэ нь хүний хэллэг боловч энэ нь Өөрийн дагалдагчдаа гэсэн Бурханы мэдрэмжийг үнэхээр илэрхийлж, дүрсэлдэг. Хүмүүсийг гэсэн Бурханы хүчтэй анхаарлын тухайд гэвэл, өөрсдийн дадлага туршлагын явцад та нар үүнийг аажмаар мэдэрч, үүнийг амсах болно. Гэсэн хэдий ч, өөрийн хувийн зан чанарыг өөрчлөхөөр зорьсны үндсэн дээр Бурханы зан чанарыг аажмаар ойлгосноор л энэ нь биелнэ. Эзэн Есүсийн илрэлт нь дагалдагчиддаа тавих Өөрийн анхаарлыг хүн чанараараа бодитой болгож, Өөрийн сүнслэг биедээ, эсвэл та нарын хэлдгээр Өөрийн бурханлаг чанартаа үүнийг дамжуулан өгсөн. Түүний илрэлт нь хүмүүст Бурханы анхаарал болон халамжийг дахин мэдэрч туулах боломж олгосон ба мөн түүнчлэн Бурхан бол эрин үеийг нээж, эрин үеийг өрнүүлдэг Нэгэн бөгөөд Тэр бол эрин үеийг төгсгөдөг Нэгэн гэдгийг хүчтэйгээр баталж өгсөн юм. Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бүх хүмүүсийн итгэлийг батжуулж, Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бол Бурхан Өөрөө юм гэсэн баримтыг дэлхий ертөнцөд баталсан билээ. Энэ нь Түүний дагалдагчдад мөнхийн баталгааг өгсөн ба Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр мөн шинэ эрин үе дэх Өөрийн ажлын үе шатыг нээсэн юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих