Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 87

2021-11-09

Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигладаг (Сонгосон хэсгүүд)

Тав дахь өдөр, янз бүрийн хэлбэртэй амь Бүтээгчийн эрх мэдлийг өөр өөр байдлаар харуулсан

Бичвэрт, “Бурхан: ‘Уснууд амьд амьтдаар бялхаж, жигүүртэн шувууд газар дээгүүр, тэнгэр огторгуйд нисэг’ гэв. Тэгээд Бурхан аварга загас ба усанд үржин амьдардаг бүхий л амьтдыг төрөл төрлөөр нь бүтээгээд дараа нь жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв: Бурханыг харахад энэ нь сайн байлаа” (Эхлэл 1:20–21) гэж байдаг. Энэ өдөр Бурхан усан дахь амьтад болон агаар дахь шувуудыг бүтээсэн, өөрөөр хэлбэл Тэр янз бүрийн загас, шувуудыг бүтээж, тэдгээрийг дор бүрд нь төрөл төрлөөр нь ангилсан гэдгийг Бичвэр бидэнд тодорхой өгүүлдэг. Энэ маягаар газар, тэнгэр болон ус Бурханы бүтээлийн улмаас баяжжээ…

Бурханыг үгээ хэлэхэд дор бүрнээ өөр өөр хэлбэртэй цоо шинэ амь Бүтээгчийг үгээ хэлэх зуур даруй амь орж байв. Тэд байраа олох гэж түлхэлцэн, үсрэн харайж, баяр хөөртэйгөөр наадан тоглож, энэ дэлхий дээр ирсэн юм… Бүх төрлийн загас усан дотор сүлжилдэж, бүх төрлийн дун элснээс гарч ирж, хайрстай, хясаатай, сээр нуруугүй амьтад том, жижиг, урт богино янз бүрийн хэлбэртэйгээр яаран бий болж байв. Мөн олон төрлийн далайн замаг шаламгай гэгч нь ургаж, олон янзын усны амьтдын хөдөлгөөнд найган далбаганаж: Хурдал! Найз нөхдөө авчир! Учир нь чи хэзээ ч дахин ганцаардахгүй! Гэж хэлж буй мэт тогтоол усыг шавдуулж байлаа. Бурханы бүтээсэн олон янзын амьтад усанд гарч ирсэн мөчөөс эхлээд цоо шинэ амь бүр, асар урт удаан хугацаанд тогтонги байсан усанд эрч хүч авчирч, шинэ эрин үеийг урин залжээ… Тэр үеэс хойш тэд бие биеэ түшиж, бие биедээ хань болж, үй зайгүй болцгоожээ. Дотроо буй амьтдын төлөө ус оршин тогтнож, өвөрт нь оршдог амь бүрийг тэжээн тэтгэсэн бөгөөд шим тэжээлтэй болохоор нь усны төлөө амь бүхэн оршин тогтносон юм. Тэд бүгд бие биедээ амь хайрлаж, үүний зэрэгцээ бүгд ийм маягаар Бүтээгчийн бүтээлийн гайхалтай, агуу байдал болон Бүтээгчийн эрх мэдлийн давшгүй их хүч чадлыг гэрчилж байлаа…

Далай тэнгис цаашид нам гүм байхаа больж, тэнгэр ч гэсэн хөөр хөгжөөнтэй болж эхэлсэн. Том, жижиг шувууд нэг нэгээрээ газраас тэнгэрт хөөрөн ниссэн юм. Тэнгисийн амьтдаас ялгаатай нь тэд даль жигүүртэй, мөн туяхан, уян налархай биеийг нь бүрхсэн өд сөдтэй байв. Тэд далавчаа дэрвэлзүүлэн, Бүтээгчийн хайрласан гоёмсог өдөн хүрэм болон өөрийн онцгой чиг үүрэг, ур чадварыг бахархалтай, ихэмсгээр харуулж байлаа. Тэд эрх чөлөөтэйгөөр халин дүүлж, тэнгэр газрын хооронд, өвст тал, ой хөвчийг дамнан чадварлагаар хэрэн ниссэн … Тэд агаарын хайртай амьтад, бүх зүйлийн хайрыг татсан амьтад байсан билээ. Тэд удалгүй тэнгэр газар хоорондын холбоо болж, бүх зүйлд мэдээ дамжуулдаг байсан юм… Тэд дуулан жиргэж, баяр хөөртэйгөөр халин нисэж, нэгэнтээ хоосон байсан энэхүү дэлхий ертөнцөд баяр баясал, инээд хөөр, эрч хүчийг авчирсан билээ… Тэд өөрсдөд нь амь хайрласных нь төлөө Бүтээгчийг магтахын тулд зүрх сэтгэл доторх үгээ хэрэглэж, цээлхэн, уянгалаг жиргээгээ ашиглажээ. Тэд Бүтээгчийн бүтээлийн төгс агаад ер бусын байдлыг харуулахын тулд баяр хөөртэйгөөр бүжсэн бөгөөд өөрсдөд нь Түүний хайрласан онцгой амиар дамжуулан Бүтээгчийн эрх мэдэлд гэрчлэл хийхийн төлөө бүхий л амьдралаа зориулдаг байлаа…

Усанд байна уу, тэнгэрт байна уу хамаагүй, энэхүү элбэг олон амьд биет нь Бүтээгчийн тушааснаар амьдралын өөр өөр хэлбэртэйгээр оршин тогтнож, Бүтээгчийн тушааснаар тус тусын төрөл зүйлийнхээ дагуу цугларсан бөгөөд энэ хууль, энэ дүрмийг ямар ч бүтээл өөрчлөх аргагүй байсан. Тэд Бүтээгчийн өөрсдөд нь тогтоож өгсөн хил хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй, тэгэх чадвар ч тэдэнд байгаагүй. Өнөөдрийг хүртэл тэд Бүтээгчийн тушаасан ёсоор амьдарч, өсөн үржиж, Бүтээгчийн тэдэнд тогтоож өгсөн амьдралын замнал, хууль дүрмийг чанд мөрдөж, тэдэнд өгсөн үгээр илэрхийлээгүй тушаал болон тэнгэрлэг зарлиг, зааврыг нь ухамсарлан дагасан юм. Тэд өөрсдийн тусгай аргаар Бүтээгчтэй ярилцаж, Бүтээгчийн санаа зорилгыг ойлгож эхэлсэн бөгөөд Түүний тушаалыг дуулгавартай дагасан юм. Бүтээгчийн эрх мэдлийг хэн ч, хэзээ ч зөрчиж байгаагүй бөгөөд тэднийг захирах дээд эрх, тушаал нь Түүний бодол дотор хэрэгждэг байсан; нэг ч үг хэлдэггүй байсан боловч Бүтээгчийн цор ганц эрх мэдэл хүн төрөлхтнөөс ялгаатай, хэл яриа эзэмшээгүй бүх зүйлийг аниргүйд хянадаг байсан. Эрх мэдлээ ийм онцгой байдлаар хэрэгжүүлсэн нь хүнд Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн талаар шинэ мэдлэг олгож, шинэ тайллыг нээж өгсөн юм. Энэ шинэ өдөр Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлснээрээ Өөрийн цорын ганц чанарыг дахин нэгэнтээ харуулсан гэдгийг энд Би та нарт хэлэх ёстой.

Одоо бичвэрийн энэ эшлэлийн сүүлийн өгүүлбэрийг харцгаая: “Бурханыг харахад энэ нь сайн байлаа.” Энэ нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? Энэ үгэнд Бурханы сэтгэл санааны байдал багтсан байдаг. Өөрийн үгээс улбаалан бүтээсэн бүх зүйл нь бий болж, бат зогсож, аажмаар өөрчлөгдөж эхлэхийг Бурхан харсан. Энэ үед Бурхан үгээрээ бүтээсэн янз бүрийн зүйлдээ, гүйцэлдүүлсэн олон янзын үйлдэлдээ сэтгэл хангалуун байсан уу? “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг нь үүний хариулт юм. Та нар эндээс юу харж байна вэ? “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг нь юуг төлөөлж байна вэ? Энэ юуг бэлгэдэж байна вэ? Энэ нь, төлөвлөж тушаасан зүйлээ биелүүлж, хүрэх гэж зорьсон зорилгодоо хүрэх хүч чадал, мэргэн ухаан Бурханд байсан гэсэн үг юм. Бурхан ажил бүрээ гүйцэлдүүлчхээд харамссан уу? Хариулт нь мөн л “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг юм. Өөрөөр хэлбэл, Тэр харамсаагүйгээр үл барам, харин ч сэтгэл хангалуун байсан. Тэр харамсаагүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Бурханы төлөвлөгөө бол төгс, мөн хүч чадал, мэргэн ухаан нь төгс бөгөөд Түүний эрх мэдэл л тийм төгс байдлыг биелүүлж чадах цорын ганц эх сурвалж гэсэн үг юм. Хүн ямар нэг зүйлийг биелүүлэх үедээ Бурханы адилаар тэр нь сайн байлаа гэж хэлж болох уу? Хүний хийдэг бүх зүйл төгс болж чаддаг уу? Хүн аливаа зүйлийг бүрмөсөн гүйцэлдүүлж чаддаг уу? “Төгс зүйл гэж үгүй, харин илүү дээр зүйл л гэж байдаг” гэж хүмүүс хэлдэгчлэн хүний хийдэг юу ч төгс болж чаддаггүй. Хийсэн, биелүүлсэн бүхэн нь сайн байсныг Бурхан харах үед Бурханы бүтээсэн бүхэн Түүний үгээр болсон, өөрөөр хэлбэл, “Бурханыг харахад энэ нь сайн байх” үед Түүний бүтээсэн бүхэн тогтсон хэлбэр дүрсээ олж, өөрсдийн төрлөөр ангилагдан, эцсийн тогтсон орон байр, хэрэгцээ болон чиг үүрэг нь өгөгдсөн гэсэн үг юм. Түүнчлэн, тэдний бүх зүйлийн дунд гүйцэтгэх үүрэг болон бүх зүйлийг удирдах Бурханы удирдлагын үеэр туулах ёстой аян зам нь Бурханаар аль хэдийн урьдчилан тогтоогдсон бөгөөд үүрд хувиршгүй юм. Бүтээгчийн бүх зүйлд өгсөн тэнгэрлэг хууль энэ байлаа.

“Бурханыг харахад энэ нь сайн байлаа” хэмээх энэхүү энгийн бөгөөд дутуу үнэлэгдсэн, ихэвчлэн үл ойшоогддог үг нь Бурханаас бүх бүтээлд өгсөн тэнгэрлэг хууль, тэнгэрлэг зарлиг юм. Энэ үг нь Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү гүн гүнзгий өөр нэгэн биелэл юм. Бүтээгч үгээрээ дамжуулан олж авах гэж зорьсон бүхнээ олж авч, хүрэх гэж зорьсон бүхэндээ хүрч чадсанаар зогсохгүй бүтээсэн бүхнээ гартаа хянаж, Өөрийн эрх мэдэл дор захирч чадсан, цаашлаад энэ бүхэн нь дэг журамтай, тогтмол байсан. Бүх зүйл Түүний үгээр өсөн үржиж, оршин тогтнож, устаж үгүй болсон төдийгүй Түүний эрх мэдлийн хүчинд тэд Түүний тогтоосон хуулийн дунд оршин тогтносон бөгөөд үүнээс ангид ямар ч зүйл байгаагүй юм! Энэ хууль нь “Бурханыг харахад энэ нь сайн байх” яг тэр мөчид эхэлсэн бөгөөд Бүтээгчийн хүчингүй болгох өдөр хүртэл Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө оршин тогтнож, үргэлжилж, чиг үүргээ гүйцэтгэх болно! Бүтээгчийн цор ганц эрх мэдэл нь бүх зүйлийг бүтээж, бүх зүйлд бий болохыг тушаах чадвараар нь илрээд зогсохгүй, бүх зүйлийг удирдаж захирах, бүх зүйлд амийн эрч хүчийг хайрлах, цаашлаад төлөвлөгөөнийхөө дагуу бүтээх бүх зүйлээ Өөрийн бүтээсэн дэлхийд төгс хэлбэр, төгс амийн бүтэц, төгс үүрэгтэйгээр эцэслэн гарч ирж, оршин тогтноход хүргэх Түүний чадвараар илэрсэн. Энэ нь мөн Бүтээгчийн бодол ямар ч хориг хязгаарт баригддаггүй, цаг хугацаа, орон зай, газар зүйд хязгаарлагддаггүй байдлаар илэрсэн. Эрх мэдлийнх нь адилаар Бүтээгчийн цор ганц ялгамж чанар ч мөнхөөс мөнхөд үл өөрчлөгдөнө. Түүний эрх мэдэл үргэлж цор ганц ялгамж чанарынх нь төлөөлөл, бэлгэ тэмдэг байх бөгөөд Түүний эрх мэдэл ялгамж чанартай нь зэрэгцэн үүрд мөнх орших болно!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих