Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 112
2021-03-20
Хүмүүс чин сэтгэлийн гэмшлээр дамжуулан Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртдэг (Сонгосон хэсгүүд)
Ехова Бурханы анхааруулга Ниневед хүрэв
Бид залгаад хоёр дахь хэсэг буюу Ионагийн номын гуравдугаар бүлгийг харцгаая: “Иона нэг өдөржингөө хотоор явж, ‘Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө’ гэж хашхиран хэлж байлаа.” Эдгээр нь Ниневе хотынхонд хэл гэж Ионад Бурханы шууд дамжуулсан үг байв. Мэдээж тэдгээр нь бас Еховагийн Ниневе хотынхонд хэлэхийг хүссэн үг юм. Тэдний хорон муу нь Бурханы нүдэнд өртсөн учир Бурхан энэ хотын хүмүүсийг үзэн ядаж, зэвүүцэж эхэлсэн бөгөөд иймээс энэ хотыг устгахыг хүссэн гэдгийг эдгээр үг хүмүүст хэлдэг. Гэсэн хэдий ч, Бурхан хотыг устгахаасаа өмнө Ниневе хотынхонд зарласан төдийгүй хорон муу байдалдаа гэмшиж, шинээр эхлэх боломжийг тэдэнд өгсөн. Энэ боломж нь дөч хоног үргэлжлэх байв. Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ хотын хүмүүс дөчин өдрийн дотор гэмшиж, Ехова Бурханы өмнө нүглээ өчиж, нүүрээрээ газар унан мөргөхгүй бол Бурхан Содомын нэгэн адилаар энэ хотыг устгах байсан юм. Ехова Бурханы Ниневегийн хүмүүст хэлэхийг хүссэн зүйл энэ байлаа. Энэ нь энгийн нэг тунхаглал байгаагүй нь ойлгомжтой. Энэ нь Ехова Бурханы уурыг дамжуулаад зогсохгүй, мөн Ниневе хотынхонд хандах хандлагыг нь дамжуулсан; үүний зэрэгцээ энэхүү энгийн тунхаглал нь бас уг хотод амьдарч байсан хүмүүсийн хувьд хатуу анхааруулга болсон. Өөрсдийнх нь хорон муу үйлдэл Ехова Бурханы үзэн ядалтыг төрүүлсэн гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлсэн бөгөөд хорон муу үйлдэл нь удахгүй өөрсдийг нь сүйрлийн ирмэгт аваачина гэдгийг хэлсэн; тиймээс Ниневе дэх хүн бүрийн аминд аюул заналхийлж байсан юм.
Ехова Бурханы анхааруулгад үзүүлсэн Ниневе ба Содомын хариу үйлдэл дэх эрс ялгаа
Хөмрөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Ярианы хэлээр бол энэ нь алга болно гэсэн үг. Гэхдээ ямар замаар? Хэн бүхэл бүтэн хотыг хөмөрч чадах вэ? Хүний хувьд мэдээж ийм үйл хэргийг гүйцэтгэх боломжгүй. Энэ хүмүүс тэнэг байгаагүй; энэ тунхаглалыг сонсмогцоо л тэр дороо ойлгосон. Энэ нь Бурханаас ирснийг тэд мэдсэн; Бурхан ажлаа гүйцэтгэх гэж байгааг тэд мэдсэн; өөрсдийнх нь хорон муу байдал Ехова Бурханыг хилэгнүүлж, Түүний уурыг өөрсөд дээрээ авчирсан, иймээс удахгүй хоттойгоо хамт устгагдах юм байна гэдгээ мэдсэн. Ехова Бурханы анхааруулгыг сонссоныхоо дараа уг хотын хүмүүс хэрхэн авирласан бэ? Энэ хүмүүс хаанаасаа эхлээд энгийн иргэд хүртлээ ямар хариу үйлдэл хийсэн талаар Библид нарийвчлан дүрсэлсэн. Сударт бичсэнээр: “Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд, үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, ‘Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: Тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн болон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая…’ гэжээ” (Иона 3:5–9).
Ехова Бурханы тунхаглалыг сонссоны дараа, Ниневегийн хүмүүс Содомын хүмүүсийнхээс шал өөр хандлага харуулсан—Содомын хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж, муугаас мууг хийж байсан бол энэ үгийг сонссоныхоо дараа Ниневе хотынхон хэрэг явдалд тоомсоргүй хандаагүй, мөн эсэргүүцээгүй; үүний оронд тэд Бурханд итгэсэн ба мацаг барилт зарласан. Энд “итгэсэн” гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ үг нь өөрөө итгэл болон дуулгавартай байдал гэсэн утгыг илэрхийлдэг. Хэрвээ бид Ниневе хотынхны бодит ааш авирыг ашиглан энэ үгийг тайлбарлах юм бол, Бурхан хэлснийхээ дагуу хийж чадна, хийх болно хэмээн тэд итгэсэн бөгөөд гэмшихэд бэлэн байсан гэсэн үг юм. Ниневегийн хүмүүс заналхийлж буй аюулаас айж байсан уу? Тэдний итгэл нь тэдний зүрх сэтгэлд айдас төрүүлсэн юм. Ниневе хотынхны итгэл болон айдсыг батлахын тулд бид юу ашиглаж болох вэ? Библид өгүүлсэнчлэн: “Тэд мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсжээ.” Өөрөөр хэлбэл, Ниневе хотынхон үнэхээр итгэсэн ба энэ итгэлээс айдас төрж, энэ нь тэднийг мацаг барьж, таар өмсөхөд хүргэсэн. Ингэж тэд гэмшлийнхээ эхлэлийг харуулсан юм. Содомын хүмүүсээс шал эсрэгээр Ниневегийн хүмүүс Бурханыг эсэргүүцээгүйгээр үл барам гэмшлийн зан авир болон үйлдлээ тодорхой харуулсан. Мэдээж энэ нь зөвхөн Ниневегийн энгийн ард иргэдэд хамаатай байгаагүй; тэдний хаан ч ялгаагүй байлаа.
Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүртсэн
Ниневегийн хаан энэ мэдээг сонсох үедээ сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд, үнсэн дээр суусан. Тэгээд тэр, хотод байгаа хэн ч, юу ч амсаж болохгүй ба ямар ч амьтан, үхэр хонь идээшилж, ус ууж болохгүй хэмээн тунхагласан. Хүн болон мал амьтад бүгд таар нөмрөх учиртай байв; хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой байсан. Бас хүн бүр муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаях ёстой гэж хаан тунхагласан. Эдгээр үйлдлээс үзвэл, Ниневегийн хаан үнэн сэтгэлийн гэмшлээ харуулсан юм. Түүний хийсэн үйлдлүүд—сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлж, таар нөмрөн, үнсэн дээр суусан нь—Ниневегийн хаан язгууртны байр сууриа хойш тавьж, энгийн ардын хамтаар таар өмссөн гэдгийг хүмүүст хэлдэг. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан өөрийн муу замыг, эсвэл өөрийн гар дахь хүчирхийллийг үргэлжлүүлэхийн тулд хаан суудлаа хадгалаагүй; харин ч өөрийн барьж байсан эрх мэдлийг хойш тавьж, Ехова Бурханы өмнө гэмшсэн. Энэ үед Ниневегийн хаан, хааны хувиар гэмшээгүй; xарин Бурханы энгийн харьяатын хувиар нүглээ улайж, гэмшихийн тулд Бурханы өмнө очсон. Түүнчлэн өөртэй нь адил байдлаар Ехова Бурханы өмнө нүглээ улайж, гэмшихийг бүхий л хотынхонд бас хэлсэн; дээр нь нэмээд, үүнийг хийх тухай тодорхой төлөвлөгөө түүнд байсан, Сударт өгүүлсэнчлэн: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: Тэд юм идэж, ус ууж болохгүй … хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая.” Хотын захирагч болохын хувьд Ниневегийн хаан эрхэм дээд байр суурь болоод хүч чадлыг эзэмшиж байсан бөгөөд хүссэн бүхнээ хийж чадах байсан. Ехова Бурханы тунхаглалтай нүүр тулах үедээ тэр үл тоож, эсвэл зүгээр л өөрийнхөө нүглийг ганцаараа улайж, гэмшиж болох байсан; хотод байсан хүмүүсийн гэмших эсэхийн тухайд бол тэрээр үүнийг огт тоохгүй орхиж болох байсан юм. Гэхдээ Ниневегийн хаан огтхон ч ингээгүй. Тэр сэнтийнээсээ бууж, үнсэн дунд таар өмсөж, Ехова Бурханы өмнө өөрийн нүглийг улайж, гэмшээд зогсохгүй, бас уг хотод байгаа бүх хүн, малыг мөн адил хийхийг тушаасан. Тэр ч бүү хэл тэрээр “Бурханд хандан чадлаараа гуйхыг” хүмүүст тушаасан. Дараалсан эдгээр үйлдлээр дамжуулан Ниневегийн хаан, удирдагч хүний хийх ёстой зүйлийг үнэхээр биелүүлсэн; түүний дараалсан үйлдлүүд нь хүн төрөлхтний түүхэн дэх ямар ч хааны хувьд хийхэд хэцүү зүйл байсан ба хэний ч хийж чадаагүй зүйл байсан юм. Эдгээр үйлдлийг хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө болж байгаагүй зүйл гэж хэлж болно; тэдгээрийг хүн төрөлхтөн тэмдэглэж, даган дуурайваас зохистой. Хүн үүссэнээс хойш бүхий л хаад Бурханыг сөрж, эсэргүүцэхэд өөрсдийн ардуудыг хөтөлж байсан. Өөрсдийн хорон муу байдлын төлөө аврал эрэн Бурханаас гуйж, Ехова Бурханы өршөөлийг хүлээн авч, тулгарч буй шийтгэлээс зайлсхийхэд хэн ч, хэзээ ч ардуудаа залж чиглүүлж байгаагүй. Ниневегийн хаан харин өөрийн ардуудыг Бурхан руу эргүүлж, тэдний хорон мууг орхиулж, гар дахь хүчирхийллийг нь хаяулж чадсан. Түүнчлэн өөрийн хаан ширээг орхиж чадсан бөгөөд хариуд нь Ехова Бурхан эргэж зөөлрөн, гэмшиж, уур хилэнгээ буцаан авч, хотын хүмүүст амьд үлдэх боломж олгож, тэднийг сүйрлээс хамгаалжээ. Ниневегийн хааны үйлдлүүдийг хүн төрөлхтний түүхэн дэх ховор гайхамшиг гэж л нэрлэж болно; тэр ч бүү хэл завхарсан хүмүүс Бурханы өмнө нүглээ улайж, гэмшиж байгаагийн үлгэр дуурайл гэж нэрлэж болно.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд