Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 143
2020-07-24
Чиний итгэлийн энэ бүх он жилүүдэд Бурханы чамд хийсэн бүхнийг өнөөдрийг хүртэлх амьдралаасаа эргээд нэг хар. Чи үүнийг гүн гүнзгий мэдэрсэн ч бай, үгүй ч бай энэ нь хамгийн чухал байгаагүй гэж үү? Үүнийг олж авах нь чиний хувьд хамгийн хэрэгтэй байгаагүй гэж үү? (Тийм.) Энэ нь үнэн биш гэж үү? Энэ нь амь биш гэж үү? (Тийм.) Иймээс эдгээр зүйлийг чамд өгснийхөө дараа, ямар нэг зүйл буцаан өгөхийг эсвэл ямар нэг хариу барихыг Бурхан чамд мэдэгдсэн үү? (Үгүй.) Тэгвэл Бурханы зорилго юу вэ? Бурхан яагаад үүнийг хийдэг вэ? Бурханд бас чамайг эзлэн авах зорилго байдаг уу? (Үгүй.) Бурхан хүний зүрх сэтгэл дэх Өөрийн сэнтийд суухыг хүсдэг үү? (Тийм.) Тэгвэл Бурхан Өөрийн сэнтийд суух болон Сатаны түрэмгий булаан эзлэлтийн хоорондох ялгаа юу вэ? Бурхан хүний зүрх сэтгэлийг олж авахыг хүсдэг, Тэр хүний зүрх сэтгэлийг эзлэхийг хүсдэг—энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Бурхан хүнийг Өөрийнхөө хүүхэлдэй, Өөрийнхөө машин болгохыг хүсдэг гэсэн үг үү? (Үгүй.) Тэгвэл Бурханы зорилго юу вэ? Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авахаар хүсэх болон Сатаны түрэмгийгээр эзлэн авч, хүнийг эзэмдэхийн хооронд ялгаа байдаг уу? (Байдаг.) Ялгаа нь юу вэ? Надад тодорхой хэлж өгч чадах уу? (Сатан үүнийг хүчээр хийдэг байхад Бурхан хүнийг сайн дураар нь хийлгэдэг.) Сатан үүнийг хүчээр хийдэг байхад Бурхан сайн дураар чинь хийлгэдэг. Ялгаа нь энэ үү? Бурхан юуны төлөө чиний зүрх сэтгэлийг хүсдэг вэ? Үүнээс гадна, Бурхан юуны төлөө чамайг эзлэн авахыг хүсдэг вэ? Зүрх сэтгэлдээ та нар “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” гэдгийг хэрхэн ойлгож байна вэ? Бид энд Бурханд шударга хандах ёстой, тэгэхгүй бол хүмүүс үргэлж буруугаар ойлгон: “Бурхан үргэлж намайг эзлэн авахыг хүсдэг. Тэр намайг юуны төлөө эзлэн авахыг хүсдэг юм бэ? Би эзэгнүүлэхийг хүсэхгүй байна, би зүгээр л өөрөөрөө баймаар байна. Сатан хүмүүсийг эзлэн авдаг гэж Та хэлсэн, гэхдээ Бурхан ч бас хүмүүсийг эзлэн авдаг: Эдгээр нь адилхан биш гэж үү? Би хэнд ч эзлэгдэхийг хүсэхгүй байна. Би өөрөөрөө байна!” гэж хэлдэг. Энд ялгаа нь юу байна вэ? Энэ тухай хэсэг зуур бодоод үз. Би та нараас асууя, “Бурхан хүнийг эзлэн авах” гэдэг нь дэмий хоосон хэллэг үү? Бурхан хүнийг эзлэн авах гэдэг нь Тэр чиний зүрх сэтгэлд амьдарч, чиний үг бүрийг, хөдөлгөөн бүрийг ноёлдог гэсэн үг үү? Хэрвээ Тэр чамд суу гэж хэлбэл чи зогсож зүрхлэх үү? Хэрвээ Тэр чамд зүүн зүг рүү яв гэж хэлбэл, чи баруун зүг рүү явж зүрхлэх үү? Эзлэн авна гэдэг нь иймэрхүү байна гэсэн үг үү? (Үгүй.) Тэгвэл энэ нь юу вэ? (Энэ нь, хүн Бурханд юу байгаа, Тэр юу болохыг амьдран харуулна гэсэн үг.) Сүүлчийн энэ үе шат хүртэл Бурхан хүнийг удирдсан энэ бүх жилүүдэд Түүний хэлсэн бүх үгний хүнд үзүүлэх үр нөлөө ямар байсан бэ? Хүн Бурханд юу байгаа, Тэр юу болохыг амьдран харуулах мѳн үү? “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” гэдгийн үгчилсэн утгыг харвал, Бурхан хүний зүрх сэтгэлийг аваад үүнийг эзлэн авч, энд амьдарч, дахин гарч ирэхгүй юм шиг санагддаг; Тэр үүн дотор амьдарч, хүний зүрх сэтгэлийг хүссэнээрээ ноёлж, зохицуулахын тулд хүний зүрх сэтгэлийн эзэн болдог, ингэснээр хүн Бурханы хэлсэн зүг рүү явах ёстой болно. Ийм утга учрын түвшинд бол, хүн бүхэн Бурхан болсон мэт, Бурханы мөн чанарыг эзэмшсэн мэт, Бурханы зан чанарыг эзэмшсэн мэт харагдана. Тэгвэл энэ тохиолдолд, хүн бас Бурханы үйл хэргийг гүйцэтгэж чадах уу? “Эзлэн авах” гэдгийг ингэж тайлбарлаж болох уу? (Үгүй.) Тэгвэл энэ нь юу вэ? Би та нараас үүнийг асууя: Бурханы хүнд хангасан бүх үг болон үнэн нь Түүний мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын илэрхийлэл мөн үү? (Тийм.) Энэ бол гарцаагүй. Гэхдээ Бурханы хүнд хангадаг бүх үг нь Бурхан Өөрөө хэрэгжүүлж, Өөрөө эзэмшихийн тулд байдаг уу? Хэсэг зуур энэ талаар бодоод үз. Бурхан хүнийг шүүх үедээ юунаас болж үүнийг хийдэг вэ? Эдгээр үг хаанаас гардаг вэ? Хүнийг шүүх үедээ Бурханы хэлдэг эдгээр үгийн агуулга юу вэ? Тэдгээр нь юун дээр үндэслэдэг вэ? Тэдгээр нь хүний ялзарсан зан чанар дээр үндэслэдэг үү? (Тийм.) Иймээс хүнийг шүүх Бурханы шүүлтийн хүрэх үр нөлөө нь Бурханы мөн чанар дээр үндэслэдэг үү? (Тийм.) Тэгвэл Бурхан хүнийг эзлэн авах гэдэг нь хоосон хэллэг үү? Мэдээж үгүй. Тэгвэл Бурхан яагаад эдгээр үгийг хэлдэг вэ? Эдгээр үгийг хэлэх Түүний зорилго юу вэ? Тэр эдгээр үгийг хүний амийн төлөө ашиглахыг хүсдэг үү? (Тийм.) Бурхан Өөрийн хэлсэн энэ бүх үнэнийг хүний амийн төлөө ашиглахыг хүсдэг. Иймээс хүн энэ бүх үнэнийг болон Бурханы үгийг авч, тэдгээрийг өөрийн амь болгон хувиргаж чадвал хүн Бурханд дуулгавартай байж чадах уу? Хүн тэгвэл Бурханаас эмээж чадах уу? Хүн тэгвэл муугаас зайлж чадах уу? Хүн энэ түвшинд хүрэх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байж чадах уу? Хүн тэгвэл Бурханы эрх мэдэлд захирагдаж чадах уу? Иов шиг эсвэл Петр шиг хүмүүс замынхаа төгсгөлд очих үед, тэдний амь бүрэн боловсорсон гэж тооцогдох үед, тэд Бурханы талаар бодитой ойлголттой байх үед—Сатан тэднийг замаа алдахад хүргэж чадах уу? Сатан тэднийг эзлэн авч чадах уу? Сатан тэднийг эзэмдэж мөн л чадах уу? (Үгүй.) Тэгвэл энэ нь ямар хүн бэ? Энэ нь Бурханаар бүрэн дүүрэн авахуулсан хүн мөн үү? (Мөн.) Ийм утга учрын түвшинд, Бурханы бүрэн авсан хүнийг та нар хэрхэн үзэж байна вэ? Бурханы хувьд, тухайн нөхцөл байдалд Тэр аль хэдийн энэ хүний зүрх сэтгэлийг эзлэн авсан. Харин энэ хүнд ямар санагдах вэ? Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы зам нь хүний доторх амь болж, тэгээд энэхүү амь хүний бүхий л оршихуйг эзлэн авч, түүний амьдран харуулж байгаа зүйл болон түүний мөн чанар нь Бурханыг хангалуун байлгахуйц хангалттай болгож байдаг уу? Бурханы хувьд, яг энэ мөчид хүн төрөлхтний зүрх сэтгэл Түүнд эзлэгдсэн байдаг уу? (Тийм.) Та нар энэ түвшний утгыг одоо хэрхэн ойлгож байна вэ? Чамайг эзлэн авдаг нь Бурханы Сүнс үү? (Үгүй.) Тэгвэл яг юу чамайг эзлэн авдаг вэ? (Бурханы үг.) Энэ бол Бурханы зам болон Бурханы үг. Үнэн чиний амь болсон, мөн Бурханы үг чиний амь болсон. Энэ үед, хүн тэгээд Бурханаас ирсэн амьтай болдог боловч энэхүү амь нь Бурханы амь гэж бид хэлж болохгүй. Өөрөөр хэлбэл, Бурханы үгнээс үүссэн хүний амь бол Бурханы амь гэж бид хэлж болохгүй. Иймээс хүн хэчнээн удаан Бурханыг дагах нь хамаагүй, хүн Бурханаас хэчнээн их үг хүлээн авах нь хамаагүй, хүн хэзээ ч Бурхан болж чадахгүй. Энэ нь үнэн биш гэж үү? (Үнэн.) Нэгэн өдөр Бурхан, “Би чиний зүрх сэтгэлийг эзлэн авлаа, чи одоо Миний амийг эзэмшдэг” гэж хэлсэн ч гэсэн, чамд тэгэхэд чи бол Бурхан гэж санагдах уу? (Үгүй.) Тэгвэл чи юу болох вэ? Чи Бурханд туйлын дуулгавартай байхгүй гэж үү? Бие болон зүрх сэтгэл чинь Бурханы чамд өгсөн амиар дүүрэхгүй гэж үү? Энэ нь, Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авах үеийн тун энгийн илрэл юм. Энэ бол бодит байдал. Тэгвэл үүнийг энэ талаас нь харвал, хүн Бурхан болж чадах уу? (Үгүй.) Бурханы бүх үгийг хүлээн авсан үедээ, Бурханаас эмээж, муугаас зайлж байх үедээ хүн Бурханы ялгамж чанарыг эзэмших үү? (Үгүй.) Хүн тэгвэл Бурханы мөн чанарыг эзэмших үү? (Үгүй.) Юу ч болж байсан хамаагүй, хүн бол хүн хэвээр байх юм. Чи бол бүтээл; Бурханаас Бурханы үгийг хүлээн авч, Бурханы замыг хүлээн авах үедээ чи зөвхөн Бурханы үгээс ирсэн амийг эзэмших бөгөөд хэзээ ч Бурхан болж чадахгүй.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд